| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0158/э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 155
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Г.Э, Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ж, Б овогт Г.Э нарт холбогдох 1935002930172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сум 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г.Ж, , регистрийн дугаар: ......
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн цахилгаан электроникийн сургуульд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сум 5 дугаар багийн 8-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г.Э, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ж, Г.Э нар нь бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Их наяд бааранд 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө иргэн Б.Б-ийн гээгдүүлсэн түрийвчинд байсан түүний Хаан банкны виза картнаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.974.000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Ж, Г.Э нь хохирогч Б.Б-ийн Хаан банкны 5800530055 тоот данснаас /Виза картнаас/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1.974.000 /нэг сая есөн зуун далан дөрвөн мянга/-н төгрөг хулгайлсан болох нь:
1. Хохирогч Б.Б-ийн “...Би их Наяд баарнаас гарахдаа өөрийнхөө түрийвчийг тухайн газарт хаясан юм шиг байна. ...Миний хаясан газраас түрийвчийг минь олж аваад Хаан банкны виза картнаас 1.974.000 төгрөг авч ашигласан хүүхдүүд нь намайг Увс аймагт буцаж ирсэн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр аав нарынхаа хамт надтай гар утсаар холбогдож байгаад уулзаж өөрсдийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж буйгаа илэрхийлж, надад учруулсан хохирол болох 1.974.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Миний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гээгдүүлсэн түрийвчин дотор байсан Хаан банкны 5800530055 гэсэн данснаас 1.974.000 төгрөгийг уншуулж авсан Г.Э, Г.Ж нэртэй хүүхдүүд нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Би өөрийн фасктай гар утас, хөөргөө Баялаг од зочид буудлаас гараад авга ах Ц гэр рүү явж байхдаа гээсэн байна. Өөрийнхөө салан задгай байдлаас болж фасктай гар утас, хөөргөө хаяж гээгдүүлсэн байх тул уг эд зүйлсийг ямар нэгэн хүнээс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
2. Гэрч Ж.Д-ын “...2019 оны 7 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минутын орчим Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах Их наяд баарны урдуур явж байтал Их наяд баарны хамгаалагч Ж гэх залуу намайг дуудаад энэ түрийвч газар уначихсан байхыг би сая олж авлаа. Та хүнийг нь олоод өгчих үү гэж хэлээд бор өнгийн түрийвчийг над руу өгөхөөр нь түрийвчийг онгойлгож үзэхэд банкны картууд болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. Уг түрийвч дотор ямар нэгэн мөнгө байхгүй байхаар нь ...дуудлагатай явж байна танай баар хаах дөхөж байгаа юм чинь наад түрийвчээ манай ажил дээр хүргээд өгчих гэж хэлчхээд бор өнгийн түрийвчийг Ж нэртэй залууд буцаан өгсөн... Ж гэх залуу надад өгсөн түрийвч дотор Б гэдэг хүний иргэний үнэмлэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
3. Гэрч Д.З-ийн “Манай бааранд Г.Ж, Г.Э нар нь 2019 оны 7 дугаар сард ажиллаж байсан. ...Г.Ж нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Их наяд бааранд ажиллаж байхдаа бор өнгийн түрийвч олж авлаа гэж хэлээд уг түрийвчийг барьж явсан бөгөөд Ж нь надад та энэ түрийвчийг хадгалж байгаад хүн нь ирвэл өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж-д үгүй цагдаад аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд Ж уг түрийвчийг аваад эргүүлийн цагдаа руу явсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
4. “2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 04 минутад 500.500 төгрөгийн, мөн өдрийн 16 цаг 09 минутад 500.000 төгрөгийн, 16 цаг 42 минутад 500.000 төгрөгийн, 17 цаг 40 минутад 450.000 төгрөгийн, 20 цаг 41 минутад 23.500 төгрөгийн зарлага тус тус гарсан” гэх хохирогч Б.Б-ийн Хаан банк дахь 5800530055 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62 дугаар хуудас/,
5. Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Улаангом зах дотор байрлах автомат мөнгөний АТМ 688 дугаар бүхий нууц нэртэй машинаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 09 минут, мөн өдрийн 16 цаг 42 минутад, Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн дэргэд байх автомат мөнгөний АТМ 222 дугаартай машинаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутад бэлэн мөнгө авсан хүний дүрс зургийг тус бүр гаргаж хүргүүлэв” гэх албан бичиг, фото зураг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г.Ж бид хоёр манай гэрт хоёулхнаа байж байхад Г.Ж нь надад би 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө баарны гадна талаас бор өнгийн түрийвч олж авсан гэж хэлсэн. ...Би тэр түрийвчинд байсан Б гэх хүний иргэний үнэмлэхийг харахад тэр хүн түрийвч гээсэн шөнө буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Их наяд баараар ганцаараа үйлчлүүлж байсан бөгөөд халамцуу, тэр шөнө үйлчлүүлэхдээ надад Хаан банкныхаа картыг өгөөд нууц үгээ 2468 гэж хэлж байсан. Тэр шөнө хаан банкныхаа картаар 3 удаа гүйлгээ хийсэн учраас би тэр хүний картны нууц кодыг цээжилсэн юм. Тэгээд би Г.Ж-д тэр өдөр тухайн картны нууц үгийг мэдэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд Г.Ж бид хоёр тухайн картыг бэлэн мөнгөний машин /АТМ/-д уншуулж мөнгө авъя гэж ярилцсан юм. Тэр өдөр бид хоёр 15 цагийн орчимд Төв эмийн сангийн урд талын Цэлмэг хүнсний дэлгүүр дотор байрлах Хас банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банкны виза карт уншуулж авсан. Тэгээд бид хоёр манай гэрт очоод зурагт үзэж байгаад Зах руу явъя гэж ярилцаад Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Шинэ Улаангом зах руу очсон. Г.Ж бид хоёр Шинэ Улаангом зах руу очоод хулгайлсан мөнгөнөөсөө 230.000 төгрөгөөр айфон-5 загварын гар утас худалдаж авсан. Тэгээд бид хоёр Б.Бийн картнаас Шинэ Улаангом зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Г.Ж бид хоёр зах дотор явж байгаад дахин Шинэ Улаангом зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр захаас гараад явж байгаад Цас дэлгүүрийн хажуу талын VCD, гар утасны дэлгүүрээс самсунг эс-6, самсунг эс-7 загварын гар утаснууд авсан. Тэдгээр гар утаснууд дагалдах хэрэгсэлтэйгээ нийлээд 450.000 төгрөг болсон. Г.Ж бид хоёр тэндээс гараад Тэнгэр бөөний төвийн хажуу талын Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс Б.Б-ийн карт уншуулж 450.000 төгрөг авсан. ...Тэгээд Г.Ж бид хоёр тэдний гэрээс мотоцикл аваад Хар тэрмэс лүү явж нууранд орохоор ярилцаад замдаа Наранбулаг сумын ШТС-аас Б.Б-ийн карт уншуулж 23.500 төгрөгийн бензин авсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Г.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 30 минут өнгөрч байхад би баарнаас... хог асгах гэж явж байгаад Их наяд баарны гадна талаас бор өнгийн түрийвч олж авсан. Тэгээд тэр түрийвчийг нээж үзэхэд түрийвч дотор цахим үнэмлэх, Хаан банкны виза карт болон тавт, аравт, хорьтын мөнгөн дэвсгэртүүд хуучны хэрэглэгддэггүй мөнгөн дэвсгэртүүд байсан. Тэгээд би тухайн үед олж авсан түрийвчээ баарны ресепшин З-д үзүүлээд “би энэ түрийвчийг гаднаас олж авлаа, та хадгалж байгаад эзэн ирэхээр өгчихтөн” гэж хэлсэн. Тэгтэл З тэр түрийвчийг аваагүй бөгөөд гадна цагдаа ирчихсэн байна. Тэр цагдаад аваачиж өг гэж хэлсэн. Би тэр түрийвчийг баарны гадна үүдэнд байсан цагдаа Д-д үзүүлээд олж авлаа гэж хэлтэл Д чи өөртөө хадгалж бай эзэн ирээд авах байх эсвэл цагдаагийн жижүүрт хүргэж өг гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр олж авсан түрийвчээ Г.Эт үзүүлэхэд Б.Бийн иргэний үнэмлэхийн зураг хараад тэр орой бааранд үйлчлүүлж байсан хүн байна. Энэ хүн надад хаан банкны виза картаа өгөөд кодыг нь хэлж өгөөд явуулж картнаасаа тооцоо хийлгээд байсан. Би энэ виза картны кодыг мэдэж байна гэж хэлсэн. ...Г.Э бид хоёр Б.Бийн хаан банкны виза картнаас 1.974.000 төгрөг авч хэрэглэсэн. Үүнээс би нийт 1.500.000 төгрөгийг өөртэй авч хэрэглэсэн. Харин Г.Э 474.000 төгрөгийг авч хэрэглэсэн. Би өөрөө авч хэрэглэсэн 1.500.000 төгрөгөөс 230.000 төгрөгөөр айфон-5 загварын гар утас худалдаж авсан, мөн самсунг эс-6, самсунг эс-7 загварын гар утас, самсунг эс-7 загварын гар утасны хавтастай гэрийг нийт 450.000 төгрөгөөр авсан. Хар тэрмэс лүү явахдаа 500.000 төгрөгийг гээсэн, мөн 23.500 төгрөгөөр миний мотоциклд бензин хийсэн, Тэгээд үлдсэн 296.000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ хэрэглэж дуусгасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3, 12 дугаар багийн нутагт хохирогч Б.Бийн Хаан банкны 5800530055 дугаартай данснаас 5 удаагийн үйлдлээр 1.974.000 төгрөг авсан болох нь хохирогч Б.Бийн 5800530055 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай албан бичиг, дүрс зураг, шүүгдэгч Г.Э, Г.Ж нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1.974.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...Хаан банкны 5800530055 гэсэн данснаас 1.974.000 төгрөгийг уншуулж авсан Г.Э, Г.Ж нэртэй хүүхдүүд нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ж, Г.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ж, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг эс-7 загварын 210.800 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Самсунг эс-6 загварын 201.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын 220.400 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 3000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны чихэвч нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны гадна хайрцаг нэг ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Г.Э, Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ж, Б овогт Г.Э нарт холбогдох 1935002930172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сум 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г.Ж, , регистрийн дугаар: ......
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн цахилгаан электроникийн сургуульд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сум 5 дугаар багийн 8-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Г.Э, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Ж, Г.Э нар нь бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Их наяд бааранд 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө иргэн Б.Б-ийн гээгдүүлсэн түрийвчинд байсан түүний Хаан банкны виза картнаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.974.000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Ж, Г.Э нь хохирогч Б.Б-ийн Хаан банкны 5800530055 тоот данснаас /Виза картнаас/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1.974.000 /нэг сая есөн зуун далан дөрвөн мянга/-н төгрөг хулгайлсан болох нь:
1. Хохирогч Б.Б-ийн “...Би их Наяд баарнаас гарахдаа өөрийнхөө түрийвчийг тухайн газарт хаясан юм шиг байна. ...Миний хаясан газраас түрийвчийг минь олж аваад Хаан банкны виза картнаас 1.974.000 төгрөг авч ашигласан хүүхдүүд нь намайг Увс аймагт буцаж ирсэн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр аав нарынхаа хамт надтай гар утсаар холбогдож байгаад уулзаж өөрсдийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж буйгаа илэрхийлж, надад учруулсан хохирол болох 1.974.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Миний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гээгдүүлсэн түрийвчин дотор байсан Хаан банкны 5800530055 гэсэн данснаас 1.974.000 төгрөгийг уншуулж авсан Г.Э, Г.Ж нэртэй хүүхдүүд нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Би өөрийн фасктай гар утас, хөөргөө Баялаг од зочид буудлаас гараад авга ах Ц гэр рүү явж байхдаа гээсэн байна. Өөрийнхөө салан задгай байдлаас болж фасктай гар утас, хөөргөө хаяж гээгдүүлсэн байх тул уг эд зүйлсийг ямар нэгэн хүнээс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
2. Гэрч Ж.Д-ын “...2019 оны 7 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минутын орчим Улаангом сумын 11-р багийн нутагт байрлах Их наяд баарны урдуур явж байтал Их наяд баарны хамгаалагч Ж гэх залуу намайг дуудаад энэ түрийвч газар уначихсан байхыг би сая олж авлаа. Та хүнийг нь олоод өгчих үү гэж хэлээд бор өнгийн түрийвчийг над руу өгөхөөр нь түрийвчийг онгойлгож үзэхэд банкны картууд болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. Уг түрийвч дотор ямар нэгэн мөнгө байхгүй байхаар нь ...дуудлагатай явж байна танай баар хаах дөхөж байгаа юм чинь наад түрийвчээ манай ажил дээр хүргээд өгчих гэж хэлчхээд бор өнгийн түрийвчийг Ж нэртэй залууд буцаан өгсөн... Ж гэх залуу надад өгсөн түрийвч дотор Б гэдэг хүний иргэний үнэмлэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
3. Гэрч Д.З-ийн “Манай бааранд Г.Ж, Г.Э нар нь 2019 оны 7 дугаар сард ажиллаж байсан. ...Г.Ж нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед Их наяд бааранд ажиллаж байхдаа бор өнгийн түрийвч олж авлаа гэж хэлээд уг түрийвчийг барьж явсан бөгөөд Ж нь надад та энэ түрийвчийг хадгалж байгаад хүн нь ирвэл өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж-д үгүй цагдаад аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд Ж уг түрийвчийг аваад эргүүлийн цагдаа руу явсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
4. “2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 04 минутад 500.500 төгрөгийн, мөн өдрийн 16 цаг 09 минутад 500.000 төгрөгийн, 16 цаг 42 минутад 500.000 төгрөгийн, 17 цаг 40 минутад 450.000 төгрөгийн, 20 цаг 41 минутад 23.500 төгрөгийн зарлага тус тус гарсан” гэх хохирогч Б.Б-ийн Хаан банк дахь 5800530055 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62 дугаар хуудас/,
5. Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай “Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Улаангом зах дотор байрлах автомат мөнгөний АТМ 688 дугаар бүхий нууц нэртэй машинаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 09 минут, мөн өдрийн 16 цаг 42 минутад, Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн дэргэд байх автомат мөнгөний АТМ 222 дугаартай машинаас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 40 минутад бэлэн мөнгө авсан хүний дүрс зургийг тус бүр гаргаж хүргүүлэв” гэх албан бичиг, фото зураг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Г.Э-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г.Ж бид хоёр манай гэрт хоёулхнаа байж байхад Г.Ж нь надад би 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө баарны гадна талаас бор өнгийн түрийвч олж авсан гэж хэлсэн. ...Би тэр түрийвчинд байсан Б гэх хүний иргэний үнэмлэхийг харахад тэр хүн түрийвч гээсэн шөнө буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Их наяд баараар ганцаараа үйлчлүүлж байсан бөгөөд халамцуу, тэр шөнө үйлчлүүлэхдээ надад Хаан банкныхаа картыг өгөөд нууц үгээ 2468 гэж хэлж байсан. Тэр шөнө хаан банкныхаа картаар 3 удаа гүйлгээ хийсэн учраас би тэр хүний картны нууц кодыг цээжилсэн юм. Тэгээд би Г.Ж-д тэр өдөр тухайн картны нууц үгийг мэдэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд Г.Ж бид хоёр тухайн картыг бэлэн мөнгөний машин /АТМ/-д уншуулж мөнгө авъя гэж ярилцсан юм. Тэр өдөр бид хоёр 15 цагийн орчимд Төв эмийн сангийн урд талын Цэлмэг хүнсний дэлгүүр дотор байрлах Хас банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банкны виза карт уншуулж авсан. Тэгээд бид хоёр манай гэрт очоод зурагт үзэж байгаад Зах руу явъя гэж ярилцаад Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Шинэ Улаангом зах руу очсон. Г.Ж бид хоёр Шинэ Улаангом зах руу очоод хулгайлсан мөнгөнөөсөө 230.000 төгрөгөөр айфон-5 загварын гар утас худалдаж авсан. Тэгээд бид хоёр Б.Бийн картнаас Шинэ Улаангом зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Г.Ж бид хоёр зах дотор явж байгаад дахин Шинэ Улаангом зах дотор байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс 500.000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр захаас гараад явж байгаад Цас дэлгүүрийн хажуу талын VCD, гар утасны дэлгүүрээс самсунг эс-6, самсунг эс-7 загварын гар утаснууд авсан. Тэдгээр гар утаснууд дагалдах хэрэгсэлтэйгээ нийлээд 450.000 төгрөг болсон. Г.Ж бид хоёр тэндээс гараад Тэнгэр бөөний төвийн хажуу талын Хаан банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс Б.Б-ийн карт уншуулж 450.000 төгрөг авсан. ...Тэгээд Г.Ж бид хоёр тэдний гэрээс мотоцикл аваад Хар тэрмэс лүү явж нууранд орохоор ярилцаад замдаа Наранбулаг сумын ШТС-аас Б.Б-ийн карт уншуулж 23.500 төгрөгийн бензин авсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Г.Ж.гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө 23 цаг 30 минут өнгөрч байхад би баарнаас... хог асгах гэж явж байгаад Их наяд баарны гадна талаас бор өнгийн түрийвч олж авсан. Тэгээд тэр түрийвчийг нээж үзэхэд түрийвч дотор цахим үнэмлэх, Хаан банкны виза карт болон тавт, аравт, хорьтын мөнгөн дэвсгэртүүд хуучны хэрэглэгддэггүй мөнгөн дэвсгэртүүд байсан. Тэгээд би тухайн үед олж авсан түрийвчээ баарны ресепшин З-д үзүүлээд “би энэ түрийвчийг гаднаас олж авлаа, та хадгалж байгаад эзэн ирэхээр өгчихтөн” гэж хэлсэн. Тэгтэл З тэр түрийвчийг аваагүй бөгөөд гадна цагдаа ирчихсэн байна. Тэр цагдаад аваачиж өг гэж хэлсэн. Би тэр түрийвчийг баарны гадна үүдэнд байсан цагдаа Д-д үзүүлээд олж авлаа гэж хэлтэл Д чи өөртөө хадгалж бай эзэн ирээд авах байх эсвэл цагдаагийн жижүүрт хүргэж өг гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр олж авсан түрийвчээ Г.Эт үзүүлэхэд Б.Бийн иргэний үнэмлэхийн зураг хараад тэр орой бааранд үйлчлүүлж байсан хүн байна. Энэ хүн надад хаан банкны виза картаа өгөөд кодыг нь хэлж өгөөд явуулж картнаасаа тооцоо хийлгээд байсан. Би энэ виза картны кодыг мэдэж байна гэж хэлсэн. ...Г.Э бид хоёр Б.Бийн хаан банкны виза картнаас 1.974.000 төгрөг авч хэрэглэсэн. Үүнээс би нийт 1.500.000 төгрөгийг өөртэй авч хэрэглэсэн. Харин Г.Э 474.000 төгрөгийг авч хэрэглэсэн. Би өөрөө авч хэрэглэсэн 1.500.000 төгрөгөөс 230.000 төгрөгөөр айфон-5 загварын гар утас худалдаж авсан, мөн самсунг эс-6, самсунг эс-7 загварын гар утас, самсунг эс-7 загварын гар утасны хавтастай гэрийг нийт 450.000 төгрөгөөр авсан. Хар тэрмэс лүү явахдаа 500.000 төгрөгийг гээсэн, мөн 23.500 төгрөгөөр миний мотоциклд бензин хийсэн, Тэгээд үлдсэн 296.000 төгрөгийг ойр зуурын хэрэглээндээ хэрэглэж дуусгасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3, 12 дугаар багийн нутагт хохирогч Б.Бийн Хаан банкны 5800530055 дугаартай данснаас 5 удаагийн үйлдлээр 1.974.000 төгрөг авсан болох нь хохирогч Б.Бийн 5800530055 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 85 дугаартай албан бичиг, дүрс зураг, шүүгдэгч Г.Э, Г.Ж нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1.974.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...Хаан банкны 5800530055 гэсэн данснаас 1.974.000 төгрөгийг уншуулж авсан Г.Э, Г.Ж нэртэй хүүхдүүд нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ж, Г.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ж, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг эс-7 загварын 210.800 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Самсунг эс-6 загварын 201.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын 220.400 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 3000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны чихэвч нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны гадна хайрцаг нэг ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э, Г.Ж нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Ж, Б овогт Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ж, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг эс-7 загварын 210.800 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Самсунг эс-6 загварын 201.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 5000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын 220.400 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас нэг ширхэг, түүний 3000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны чихэвч нэг ширхэг, Айфон-5 загварын гар утасны гадна хайрцаг нэг ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
5.Шүүгдэгч Г.Ж, Г.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж, Г.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА