Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2026/00010

 

 

******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/000108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, ******* нарт хариуцагдах тэтгэмж олгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч гийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: өрхийн эрүүл мэндийн төв нь 2001 оноос 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсэг ирж өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж нэгтгэх талаар захирамж уншиж, ажилчид 2025 оны 02 сарын 28-ны өдрөөр ажлаа өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу ажил олгогч энэ хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр болон ажилтанд мэдэгдэл өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчиж 8 ажилтныг хохироосонд гомдолтой байгаа. Бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллаж байсан 8 ажилчдыг нэгтгэх биш Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, 2025 оны 03 сарын 03-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төвд шилжүүлж биш, шинэ ажилтнаар авсан. Ажилтан *******гийн амралтын тооцоо хийгдээгүй, шаардлага тавихад одоо тулсан ажил боллоо тэгэхээр бодох боломжгүй гэж хэлсэн. Тухайн үедээ ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110.2 дахь заалтын дагуу бодуулж авах, Хөдөлмөрийн тухай хуулийн 83.6-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон өдрөөс хуульд заасны дагуу тэтгэмжийг олгох үүрэгтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу ажилчдын нэг удаагийн тэтгэмжийг олгож өгнө үү. Үүнд: ******* 1450000 төгрөг, амралт 1103325 төгрөг, ******* 2932000 төгрөг, ******* 1466000 төгрөг, ******* 3600000 төгрөг, ******* 1329000 төгрөг, ******* 5000000 төгрөг, ******* 2658000 төгрөг, ******* 925000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч өрхийн эрүүл мэндийн төв БГБХ- нөхөрлөл /дарга / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэх шийдвэр гарсны дагуу ажлын хэсэг томилогдон ажил хүлээлцэж хоёр өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг нэгтгэсэн. ...Ингээд Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж ажил хүлээлцэж дууссан.

Хэрэв эдгээр хоёр байгууллагыг татан буулгасан тохиолдолд тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулах, магадлан итгэмжлэлд хамруулах гэх мэт хөрөнгө, санхүү, цаг хугацаа маш их зарцуулах байсан учир Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйл Нөхөрлөл нэгдэх Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно", Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ гэж заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгахгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, түүний эрх, үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээд болох өрхийн эрүүл мэндийн төвд шилжүүлэн нэгтгэсэн. Ингээд нэгтгэх шийдвэрийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 02 дугаар 28-ны өдрөөр ажилчдыг ажлаас чөлөөлж, өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 03 дугаар сарын 03- наас ажилд авах тушаалууд гарсан бөгөөд орон тооны цомхотгол хийгдээгүй.

... Мөн нэхэмжлэгч НЭМА ******* нь өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн газарт ажиллана гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг татан буулгаагүй, харин Иргэний хуулийн 31.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу үйл ажиллагааг нь өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан "... татан буугдсан... нөхцөл үүсээгүй учир ажилтнуудад хуулийн дагуу тэтгэмж олгох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Боржигон Мандал Өрхийн эрүүл мэндийн төвийг Өлзийт Мандал өрхийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэх тухай аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаар захирамж гарсан бөгөөд түүний дагуу ажилчдаа ажлаас чөлөөлж, Өлзийт Мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга үргэлжлүүлэн ажилд авч ажлын байраар хангаж, цалин хөлсийг өмнө ажиллаж байсан Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төвд авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлсэн хэлбэрээр ажиллуулж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилтан *******гийн хувьд 2025 оны 08 сард болсон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хөдөлмөр Маргаан таслах комисст өргөдөл гаргасны дагуу ээлжийн амралтын олговрын асуудлыг мэдсэн түүнээс өмнө ажилтан өөрөө ямар нэгэн байдлаар ээлжийн амралтын олговрын талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2025 оны 03 сарын 03-ны өдрөөс аймгийн Эрүүл мэндийн газар луу шилжин ажиллаж байгаа.

Ажилчдын ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалуудыг 2025 оны 03 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн программд байршуулсан. Энэ программ нь ажилчид өөрсдөө эрхээрээ ороод шалгаж үзэхэд нээлттэй программ билээ. Ажлаас гарах тушаалыг байршуулснаар дараагийн ажилд орсон газар мэдээллээ оруулж эрүүл мэндийн хүний нөөцийн программд ордог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4, 83 дугаар зүйлийн 83.6, 110 дугаар зүйлийн 110.2-т тус тус зааснаар хариуцагч Дундговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлөөс 20,463,325 /Хорин сая дөрвөн зуун жаран гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д 1,466,000 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөгийг, *******д 2,932,000 /хоёр сая есөн зуун гучин хоёр мянган/төгрөгийг, *******д 2,553,325 /хоёр сая таван зуун тавин гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг, *******д 5,000,000 /таван сая/ төгрөгийг, *******т 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг, *******д 2,658,000 /хоёр сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөгийг, *******т 1,329,000 /нэг сая гурван зуун хорин есөн мянган/ төгрөгийг, *******д 925,000 /есөн зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулан олгож, хариуцагч *******д хариуцагдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,862 /жаран нэгэн мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг, *******эс төлсөн 38,406 /гучин найман мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг, *******гаас төлсөн 57,478 /тавин долоон мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг, *******оос төлсөн 36,214 /гучин зургаан мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг, *******гээс 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг, *******гээс төлсөн 55,803 /тавин таван мянга найман зуун гурван/ төгрөгийг, *******аас төлсөн 72,550 /далан хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг, *******гаас 36,750 төлсөн /гучин зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв, БГБХНөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 448,013 /дөрвөн зуун дөчин найман мянган төгрөг арван гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт дээрх хэмжээгээр буцаан олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 311/ШШ2026/00108 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т "... Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгдэх ажлын хэсгийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн №01 дугаар хурлын тэмдэглэлээр хэлэлцсэн асуудалд "өрхийн эрүүл мэндийн төвийг засаг даргын захирамжаар байгуулж, татан буулгах асуудлыг засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ, өмч, хөрөнгийг нь ИТХ-аар хэлэлцэнэ, эхлээд татан буугдсаны дараа өмчийн асуудлыг шийдэгдэнэ, ...татан буугдаад дуусгалтын тайлан гэж орно, нягтлан бодогч нь бүгдийг мэдэж байгаа" гэх зэргээр хэлэлцсэн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан гээд хэрэгт авагдсан №1 дугаар хурлын тэмдэглэлээс зөвхөн нэг талыг барьсан буюу татан буулгах асуудлыг хэлэлцсэн хэсгийг дурдсан. Гэтэл тус тэмдэглэлийн хэсэгт ажилчдын нийгмийн баталгааны талаар хэлэлцсэн буюу ажилчдад тэтгэмж олгох эсэх, үргэлжлүүлээд ажлын байраар хангах эсэх асуудлыг хэлэлцсэн дээрх шийдвэрт дурдсан №1 дугаар тэмдэглэлд ... татан буугдахаар ажилчид нь 6 сарын тэтгэмж авах уу? ... Үргэлжлээд ажиллаж байгаа учраас шаардлагагүй биз дээ..., нярав 2 байгаа учраас тэтгэмжийг нь өгөөд гаргахад дараа нь асуудал гарахгүй биз дээ, ... Бид хүнээ бодоод дараагийнх нь ажилтай байлгах талаас нь анхаарч байна... , мөн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн №2 дугаар тэмдэглэлд хэлэлцсэн асуудалд ... татан буулгахтай холбоотой бүтэц орон тооны өөрчлөлтөд орсон албан хаагчдад холбогдох хуулийн дагуу тэтгэмж олгохыг д гэх... \ 2025 оны 02 сарын 20-ны өдрийн №3 дугаар хурлын тэмдэглэлээр хэлэлцсэн асуудалд "... 2 өрх нэгтгэгдэж байгаа асуудал бол нэршил болон бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж байгаа учраас ажлын байр, ажилласан жил зэрэг асуудлууд хэвээр хадгалагдана. Нийгмийн даатгал тасрахгүй, бүх ажил үйлчилгээ, та бүхний цалин хөлс, нийгмийн баталгаа гээд эрх ашиг хөндөгдөх нэг ч хууль бус асуудал байхгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй, бид нэг ч хүн хохироохгүй байх тал дээр л ажиллаж зохицуулалтыг хийнэ... гэх зэргээр хоёр өрхийн эмнэлгийг нэгтгэх, нэгтгэгдэж байгаа эмнэлгийн ажилчдыг хэрхэн ажлын байраар үргэлжлүүлэн хангах талаарх асуудлыг хэлэлцсэн хэсгүүдийг дурдаагүй, үнэлээгүй дүгнэлт гаргасан нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

ӨЭМТ-ийн үйл ажиллагааг зогсоож, ӨЭМТ-д нэгтгэж, хөрөнгө болон бүх үйл ажиллагааг нь ӨЭМТ-рүү шилжүүлсэн, үүнтэй зэрэгцэн нэг ч ажилтныг хохироохгүй байхаар шийдвэрлэж бүх ажилчдынх нь нийгмийн баталгааг тасалдуулалгүй ӨЭМТ-рүү шилжүүлэн ажиллуулсан. Ажлын хэсгийн хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэхдээ хэрэв ямар нэгэн ажилтан ажлын байргүй үлдэх тохиолдолд хуульд заасан тэтгэмжийг олгоно, харин үргэлжлүүлээд ажлын байраар хангагдсан тохиолдолд тэтгэмжийг олгохгүй байх агуулгаар хэлэлцэж, энэ агуулгаар Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар захирамжийн 4-р заалтыг оруулсан байна.

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-т өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Сумьяа нь өөрийн санаачилга, засаг даргын 2025.02.20-ны өдрийн А/118 дугаар захирамжийг үндэслэн нэр бүхий 8 нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан "аж ахуй нэгж байгууллага татан буугдсан" үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Иймээс нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар тэтгэмж гаргуулахаар шаардах эрхтэй байна. гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь шүүх тус хоёр өрхийн эмнэлгийг татан буугдсан болон нэгтгэгдсэн талаар улсын бүртгэлийн албан ёсны бүртгэл, шийдвэр байхгүй боловч бодит байдал дээр үндсэн болон эргэлтийн хөрөнгүүд шилжсэн учир нэгтгэгдсэн. татан буугдсан гэж үзэж шийдвэр гаргаж байгаа хэрнээ нөгөө талаас, " ӨЭМТ-ийн даргын ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-дэх хэсгийг үндэслэл болгосон ч бодит байдал дээр нэр бүхий 8 нэхэмжлэгчийг ӨЭМТ-д шууд шилжүүлэн ажиллуулж, ажлын байраар бүрэн хангаж, түүгээр ч зогсохгүй ӨЭМТ-д ажиллахдаа авч байсан цалин хөлсний хэмжээ нь нэмэгдэж, нийгмийн баталгааг нь дордуулахгүй, дээрдүүлж шийдвэрлэснийг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргажээ.

Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн тохиолдолд тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмж олгохын шалтгаан, ач холбогдол нь ажилгүй болсон иргэнийг эдийн засгийн хямралд орохоос сэргийлж, амьдралын баталгааг хангах, ажилтны эрх ашгийг хамгаалах, тэтгэмжийн бодлогоор дамжуулан ажилтны сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, шинэ ажлын байр эрж хайхад нь дэмжлэг үзүүлэх гэх мэт ач холбогдолтой. Гэтэл маргаан бүхий дээрх тохиолдолд нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан тохиолдолд бодитоор өртөөгүй, байгууллага нь татан буугдаагүй, өөр байгууллагад үргэлжлүүлэн ажиллах бүхий л нөхцөлөөр хангагдсан, нэхэмжлэгч нар ямар нэгэн сонгон шалгаруулалтаар ӨЭМТ-д ажилд ороогүй, шууд үргэлжлүүлэн ажиллаж, ажлын байраар хангагдсан. Харин энэхүү хоёр эмнэлгийн нэгтгэгдэх явцад ажилтнууд ажлын байргүй үлдэх, дараагийн байгууллагад ажиллах орон тоогүй байх, ажилгүй болж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бодитоор дуусгавар болсон бол хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох асуудал үүсэх байсан, гэх мэт бодит нөхцөл байдлыг шүүх харгалзалгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн, Иргэний хуульд зохицуулснаар нөхөрлөл буюу хуулийн этгээд татан буугдах нэгтгэх асуудал нь хууль зүйн хувьд өөрөөр зохицуулалттай өөр өөр үр дагавартай хууль зүйн ойлголтууд юм. Иргэний хуулийн 31.3 Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ гэж заасны дагуу ӨЭМТ-ийн үйл ажиллагаа, эрх үүрэг хариуцлага нь ӨЭМТ-д шилжиж нэгтгэх процесс хийгдсэн бөгөөд энэ утгаараа ажилтнуудыг буюу нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангах, цалин хангамжийг хэвийн олгох, ээлжийн амралтыг шинээр ажилд орсон ажилтан мэтээр бус үргэлжлүүлэн ажилласан гэж үзэж хэвийн олгосон, 2025 оны 1,2,3 дугаар сар буюу нэгдүгээр улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг бүрэн олгосон мөн ӨЭМТ-д харьяалагдан үзүүлж үйлчлүүлдэг бүхий л үйлчлүүлэгч иргэдийг хэвийн үзлэг эмчилгээнд нь хамруулсаар байгаа зэрэг бүх эрх, үүрэг, хариуцлагыг ӨЭМТ хэрэгжүүлэн ажилласан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгогдох үндэслэл нөхцөл шаардлага хуулийн дагуу үүсээгүй.

Мөн, ӨЭМТ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 -д заасан татан буугдсан... бол Нөхөрлөлийн тухай хуулийн 16.1. 4/ үлдсэн эд хөрөнгииг хуульд заасан журмын дагуу гишүүдэд хуваах гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл татан буугдаагүй тул хөрөнгө болон ажилтнууд нь ӨЭМТ-д шилжин үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн байна. Жишээ нь: ӨЭМТ-ийн дансанд байсан мөнгөн хөрөнгийг ӨЭМТ-рүү шилжүүлж тэрхүү мөнгөн хөрөнгөөр ӨЭМТ-өөс шилжин ирж ажиллаж байгаа ажилтнууд/нэхэмжлэгч нарын цалин олговор, бусад хангамжийн асуудлыг нь, мөн ӨЭМТ-ийн бүх үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаагийн хувьд тэрхүү үйл ажиллагаануудад тодорхой хэмжээгээр зарцуулсаар байгаа. Гэтэл одоо нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцаа цуцлагдсан, дуусгавар болсон гэж үзээд тэтгэмж авахаар шаардаж байгаа тэрхүү тэтгэмжийг ямар мөнгөн хөрөнгийн эх үүсгэврээс олгох нь тодорхойгүй, ажлын хэсгийн хувьд тэтгэмж олгох асуудал үүсэхгүй, учир нь үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа учир гэж хэлэлцсэн, хэрэв тэтгэмж олгох ёстой байсан бол тэдгээрийг хүн бүр дээр нь тооцоолж, тэтгэмжийн санхүүжилтийн асуудлыг ч нэг мөр шийдвэрлэх байсан.

Эдгээр нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзэлгүй ӨЭМТ-ийг татан буугдсан, нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, цуцлагдсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар тэтгэмж шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Шийдвэрийн 6.4-т ... Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч " ******* 2024 оныхоо ээлжийн амралтыг эдэлсэн байсан, ******* ажилласан хугацаандаа 6-7 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой байсан, амарсан хугацаанаас хойш бодох байсан" талаар мэдүүлсэн. ... гэж тус тус заасан тул нэхэмжлэгч *******гийн ээлжийн амралтын олговорт нэхэмжилсэн 1,103,325 төгрөгийг хариуцагч "" өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс гаргуулж шийдвэрлэв. гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь, ИХШХШтХ-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч ******* нь ээлжийн амралтын олговор нэхэмжилсэн боловч 2024 оны ээлжийн амралтаа хэзээ авсан, 2025 оны ээлжийн амралтыг ямар хугацаагаар, хэдэн төгрөгийн үндсэн цалингаас, хэд хоногоор, хэрхэн тооцоолох нь тодорхойгүй, тэдгээрийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, гэрч ын мэдүүлсэн тайлбар давхар бичгийн баримтаар нотлогдоогүй байхад ээлжийн амралтын олговрын талаарх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажлаас чөлөөлсөн тушаал, шинэ ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллага татан буугдсан нь нотлогдсон тул анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Түүнийг дэмжиж байгаа гэв.

7. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хуулийн дагуу байгууллага татан буугдаж байгааг 30 хоногийн өмнө бид нарт мэдэгдэх ёстой байсан боловч огт мэдэгдээгүй. ... Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу татан буугдсан тохиолдолд өмч хуваах ёстой гэж үзэж байгаа ч татан буугдах захирамж нь нөхөрлөлийн гишүүдийн хурлаас үл хамаарч гарсан. Бид нарын оролцоогүйгээр татан буугдаж шинэ ажилд шилжүүлж байгааг мэдэгдсэн. Мөн тухайн тэтгэмжийг өрхийн эрүүл мэндийн төвийн балансаас өрхийн эрүүл мэндийн төвд шилжсэн хөрөнгөөс гаргуулах тул өрхийн эрүүл мэндийн төв болон ******* нарыг хариуцагчаар татсан гэв.

8. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Өрхийн эмнэлгийг нэгтгэсэн гэж байгаа боловч бид нарыг шилжүүлэн ажиллуулах талаар аймгийн Засаг дарга болон ******* нар мэдэгдээгүй, нэгтгэсэн шийдвэр нь байдаггүй. Хэрэв 2 өрхийн эмнэлгийг нэгтгэсэн гэж үзэж байвал 2 нөхөрлөл дундаасаа шинэ нөхөрлөл үүсгэх ёстой байх. Гэтэл одоог хүртэл бид нар нөхөрлөлийн гишүүн болоогүй, дотоод журамтай танилцаагүй байгаа. Ийм учраас татан буугдсан гэдгийг үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

9. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өрхийн эрүүл мэндийн төвд 2023 оны 08 сард ажилд орж 2024 оны 08 сард ээлжийн амралтаа авсан. 2025 оны 02 сарын 28-ны өдрөөр өрхийн эрүүл мэндийн төвөөс чөлөөлөгдсөн. Чөлөөлөх хугацаанд амралтаа авах гэсэн боловч тулсан учраас амралтыг чинь өгөх боломжгүй гэж ******* хэлсэн. Нягтлангаасаа амралт авах эрхтэй эсэх, хэд хоногийн амралт авах эрхтэй талаар асуухад мөнгөн дүн бодож өгсөн. Нягтлан нь өөрөө бодож өгсөн байхад яагаад өгөөгүй талаар асуухад цаг нь тулсан, цалин буусан болохоор боломжгүй гээд ээлжийн амралтыг бодож өгөөгүй гэв.

10. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

11. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

12. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

13. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар нь Дундговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, болон ******* нарт хариуцуулан тэтгэмж олгуулах, нэхэмжлэгч ******* ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч бид өрхийн эрүүл мэндийн төв ББН-д 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл их эмч, сувилагч, мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтан, хөтөч, жолооч, үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан. Боржигоны мандал өрхийн эрүүл мэндийн төв ББН-н дарга *******гийн 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Аймгийн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн. Бидний ажиллаж байсан байгууллагыг татан буулгах гэж байгаа талаараа бидэнд урьдчилж мэдэгдээгүй, татан буулгасан. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4-т зааснаар тухайн байгууллагад ажилласан жилээсээ хамаарч сарын үндсэн цалинг 1-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжилнэ, нөхөрлөлийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн хурлаар үндсэн цалинг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ, нэхэмжлэгч ******* Өлзийт Мандал өрхийн эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллаагүй тул 2025 оны ээлжийн амралтын цалин гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаар захирамжаар 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. Нэгтгэх шийдвэрийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 2 дугаар 28-ны өдрөөр ажилчдыг ажлаас чөлөөлж өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 03-наас ажилд авсан, орон тооны цомхотгол хийгдээгүй. Иргэний хуулийн 31.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу үйл ажиллагааг нь өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан татан буугдсан... нөхцөл үүсээгүй учир ажилтнуудад хуулийн дагуу тэтгэмж олгох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* татгалзлаа Боржигон Мандал Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан нэр бүхий 8 албан хаагчдыг аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаар захирамж гарсны дагуу ажлаас чөлөөлж, Өлзийт Мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга үргэлжлүүлэн ажилд авч ажлын байраар хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилтан *******гийн хувьд 2025 оны 03 сарын 3-ны өдрөөс аймгийн Эрүүл мэндийн газар луу шилжин ажилласан, ажилчдын ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалуудыг 2025 оны 03 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн программд байршуулсан. Энэ программ нь ажилчид өөрсдөө эрхээрээ ороод шалгаж үзэхэд нээлттэй программ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Энэ хуулийн ... 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 82.1.1-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх, 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх, 82.1.3-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно гэх үндэслэлээр нэр бүхий 8 нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэмж, ээлжийн амралтын цалин нийт 20463325 төгрөгийг хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Аймгийн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай захирамжаар Дундговь аймгийн Боржигон Мандал Өрхийн эрүүл мэндийн төв ББН-г татан буулгаж, үйл ажиллагаа, чиг үүргийг нь өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд нэгтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төв ББН-д ажиллаж байсан нэр бүхий 8 ажилтны Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төв ББН-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож албан тушаалаас нь чөлөөлж, нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарыг өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлийн их эмч, сувилагч, мэдээллийн хөтөч, жолооч, үйлчлэгчээр буюу өмнөх гүйцэтгэж байсантай ижил ажил албан тушаалд томилсон байна.

Хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв нэр бүхий 7 нэхэмжлэгч нарыг ажилд томилохдоо нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарыг өөрсдийн нь хүсэлтийн дагуу томилсон бол, нэхэмжлэгч *******ыг хүүхэд асрах чөлөөтэй байх үед нь тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчээр томилсон, нэхэмжлэгч ******* 2026 оны 01 сарын 03 өдрөөс хүүхэд асрах чөлөөг дуусгаж өрхийн эрүүл мэндийн төв-ийн үйлчлэгчээр үргэлжлүүлэн ажилласан байна.

Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төв ББН татан буугдаж, өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд үйл ажиллагаа, чиг үүргийн хувьд нэгтгэгдсэнээр нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нар Өлзийт Мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд ажлын байраар хангагдаж, үргэлжлүүлэн ажилласан байх тул дээрх нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч *******д өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд ажлын байраар хангагдаж, ажиллах боломж нөхцөл олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл *******гийн хөдөлмөрийн харилцаа шууд дуусгавар болсон байх тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар тэтгэмжийг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасны дагуу 2025 оны ээлжийн амралтын цалинг ажилласан өдрөөр хувилан тооцож олгох үүргээ хариуцагч Өлзийт Мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч ******* 2025 оны ээлжийн амралтыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж байх хугацаандаа 2025 оны 09 сард биеэр бүрэн эдэлсэн тухайгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн тул ээлжийн амралтын цалинг хариуцагч талаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаар захирамжаар Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төв-ийг татан буулгаж, өрхийн эрүүл мэндийн төв-тэй нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу Боржигон Мандал өрхийн эрүүл мэндийн төв-ийн үйл ажиллагаа, чиг үүрэг, хөрөнгө, хүний нөөц бүхэлдээ өрхийн эрүүл мэндийн төвд шилжсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс 43750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор өөрчлөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 310/ШШ2026/000108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг бүхэлд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлөөс 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын тэтгэмж, нэхэмжлэгч *******гийн ээлжийн амралтын цалин нийт 18663325 төгрөгийг хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл болон Ч.Сумьяа нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,862 /жаран нэгэн мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг, *******эс төлсөн 38,406 /гучин найман мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг, *******гаас төлсөн 57,478 /тавин долоон мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг, *******оос төлсөн 36,214 /гучин зургаан мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг, *******гээс 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг, *******гээс төлсөн 55,803 /тавин таван мянга найман зуун гурван/ төгрөгийг, *******аас төлсөн 72,550 /далан хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг, *******гаас 36,750 төлсөн /гучин зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв, БГБХНөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 43750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв, БГБХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260267 төгрөгөөс 251266 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ

 

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.БАЯРДАВАА