| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0885/Э |
| Дугаар | 889 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баянхутга овогт Э Бд холбогдох эрүүгийн 1909029580884 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний нөөцийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хамтран амьдрагч С.Пунцаг, охин нарын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баянхутга овогт Э Б (регистрийн дугаар ),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цаг 16 минутад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ZU" /ЗҮ/ бааранд иргэн Д.Минжинбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2019 оны 8
дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3
дугаар хороонд байрлах Зү клубд найз Халиунаатайгаа цуг орж үйлчлүүлсэн. Ороод Халиунаатай хамт пиво авч уугаад Пунцагийн найзуудтай хамт текен дээр сууж байсан. Тухайн үед Минжинбилэг текен дээр ирсэн. Ирэхээр нь би Минжинбилэгийг хараад уур хүрээд ууж байсан пиво толгой дээр нь бүгдийг нь асгасан. Тэгсэн чинь Минжинбилэг эргэж хараад над руу дайрсан. Дайрахаар нь би Минжинбилэгээс айсандаа болоод баруун гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохиж гэмтээсэн. ...Минжинбилэг намайг ямар нэгэн байдлаар өдөөгүй, Минжинбилэгийг хараад уур хүрээд ууж байсан пивоо толгой руу нь асгасан. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-41-43/,
Хохирогч Д.Минжинбилэгийн "...Би 2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Циркийн баруун талд байдаг Зү нэртэй бааранд өөрийн найзууд болох Дөлгөөн, Мишээл нартай хамт орсон, тэгээд бааранд байж байхад 01 цаг 15-20 минутын орчим байх гэж бодож байна гаднаас Пунцаг гэдэг нэртэй эрэгтэй танил найзын эхнэр болох зүс таних Бабу гэж дуудаад байдаг эмэгтэй орж ирээд намайг бааран дотор хүмүүстэй юм яриад зогсож байхад гэнэт л миний толгой руу юмаар цохиод авах шиг болсон тэгтэл л миний толгой нойтон оргиод нүүр рүү шингэн юм урсаад гараад ирсэн. Бабугийн намайг цохисон зүйл нь пивоны шил байх шиг харагдсан. Яг сайн бол хараагүй. Тэгээд би ОО-ын өрөө рүү яваад толинд хартал миний толгойноос цус гарсан байсан. Харин манай тэнд байсан хүмүүс Бабуг надаас салгаад тэнд үлдээсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 13-15/,
Гэрч У.Ням-Очирын "...2019 оны 8 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Zu клубд би найз Цогттойгоо хамт орсон. Энэ үед би бааранд ороод үүдний хэсэгт Минжинбилэг болон түүний найз хоёр эмэгтэйтэй тааралдаад хоорондоо мэнд мэдэлцээд цаашаагаа бүжгийн талбай руу орсон. Тэнд текэн дээр очоод Цогттой хамт нэг шил виски авж уугаад байж байтал Баачка /Бат-Эрдэнэ/ гэх танил залуу хүрч ирээд мэндлээд, хамт уугаад сууж байтал Минжинбилэг, Баачка бид хоёрын байсан газарт хүрээд ирсэн. Ирэхдээ нилээн согтсон байсан. Минжинбилэгтэй юм ярилцаж байгаад Баачкаад хандаж наад Минжээгээ явууллаа Бабу /Б/ байгаа юм чинь дэмий байхаа гээд Минжээг явуулсан. ...Ингээд гэнэт Бабу, Минжинбилэгийн хойд талаас ууж байсан пивоо түүний толгой дээр нь асгаад дараагаар пивоны шилээр толгой руу нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9488 тоот актын “…Д.Минжинбилэгийн биед тархи доргилт, духны шарх, баруун гарын 5-р хуруу, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-25/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хохирлын баримт /хх-70-71/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-53-59/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-74-75/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цаг 16 минутад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ZU" /ЗҮ/ бааранд иргэн Д.Минжинбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Минжинбилэг, гэрч У.Ням-Очир нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9488 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Э.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Базрагчгарав нь хохирогч Д.Минжинбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Бын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Минжинбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 505.120 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс баримтаар тогтоогдсон 505.120 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Быг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Д.Минжинбилэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч З.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Баянхутга овогт Э Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан З.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч Д.Минжинбилэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР