| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00406/И |
| Дугаар | 103/ШШ2016/00449 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2016/00449
| 201******* оны 10 сарын 1 өдөр | Дугаар 10/ШШ201*******/00**************9 | хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, 22 настай, эмэгтэй, ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, ээж, аав, дүү, хүүгийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* онд хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дээд сургуулийн оюутан, дүүргийн дугаар хороо, - дугаар гудамжны 51а тоотод оршин суух, ******* овогт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2012 онд Б. танилцаж хамтран амьдраад 201******* оны дугаар сарын 1-ний өдөр хүү төрүүлсэн. Хүүгийн эцэг Б. 201 оны намар цэргийн албанд явсаны дараа хүү маань төрсөн учир бид гэрлэлтээ батлуулж чадаагүй. Бид зан харьцааны хувьд таарч тохирохгүй болсноос 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Түүнээс хойш хүү маань миний асрамжид эрүүл саруул өсөж байгаа тул Б. миний хүүгийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б.Гүндалай нь миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлнө. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Б.ээс эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан ба хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Т., хариуцагч Б. нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 201******* оны дугаар сарын 1-ний өдөр хүү төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа, нэхэмжлэгч Т., хариуцагч Б. нар нь 2015 оноос хойш зан харьцааны хувьд таарч тохирохгүй болсноос тус тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь хүү Б. өөрийн хүү мөн гэдэгт маргаагүй болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Г-11010002*******8 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, - өрхийн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү Б.Гүндалай төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүтэйгээ уулзахад хориглох эрхгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү Б. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ******* дугаар зүйлийн *******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.*******00 төгрөгөөр тооцон 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.112.*******00 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 1.2*******7 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.7 дахь хэсэгт зааснаар 201******* оны дугаар сарын 1-ний өдөр төрсөн ******* овогт ******* эцэг ******* овогт мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 201******* оны дугаар сарын 1-ний өдөр төрсөн ******* овогт ******* 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар Б.ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ******* дугаар зүйлийн *******.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.т олгож, тэмдэгтийн хураамж 1.2*******7 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ