| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0125/э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 120
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Жд холбогдох 1930002190144 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн,1997 оны 05 дугаар сарын 23-нд өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймаг Дарьганга сумын 4 дүгээр баг, Овоот гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, шийтгэлгүй Э.Ж
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Рашаант” гэх газарт иргэн Б.Эыг ялимгүй зүйлээр шалтаглан хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн хэсгийн цус хуралт бүхий” хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө Б.Э ахынх руу явсан юм. Гэрийнх нь гадаа очоод би орохгүй гэхэд М орно гээд Э ахын руу орсон. Тэгээд Б.Э ахыг сэрээгээд авч явсан архиа гурвуулаа хувааж уусан. М найз охин руугаа залгахаар нь би харанхуй шөнө яах нь вэ? гэж хэлэхэд чамд хамаагүй гээд надтай маргалдсан. Бид хоёрыг Б.Э ах аваад гадаа гарсан. Гарсан хойно Мөнх-Эрдэнийг Б.Э ах өмөөрөөд намайг 2-3 удаа алгадсан. Би айсандаа гэр рүү нь ороод хутга авсан байсан. Үүнээсээ хойш болсон үйлдлийг сайн санахгүй байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Эын “...2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө би өөрийн төрсөн дүү Б.Эын хамт гэртээ унтаж байтал ойролцоо нутаглах Э.Ж, Х.М нар 02 цаг өнгөрөөгөөд манай гэрт согтуу нэг шил архитай орж ирсэн. Тэгээд намайг сэрээгээд надтай тэр архиа хувааж ууж байтал Х.Мийн найз охин залгаж байсан бөгөөд намайг та яриад намайг ганцаараа ирсэн гээд хэлчих гэж байсан. Гэтэл Э.Ж чи надтай хамт ирчихээд намайг яагаад байгаа юм гээд Х.Мтэй хоорондоо маргалдаж муудаад хэрэлдээд байхаар нь би гарч тэр хоёрыг болиулсан юм. Гэтэл Э.Ж манай гэр рүү ороод өгөхөөр нь би араас нь гэр рүүгээ ортол миний өөдөөс Э.Ж нь хутгатай гарч ирээд миний хэвлий орчим хэсэгт хутгаар хутгалсан. Тэгээд шууд дүүгээ сэрээж машинаа бариулаад сумын эмнэлэгт очсон. Би Э.Жыг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед архи бага уусан байсан болохоор бүгдийг сайн санаж байгаа. Манай гэрт орж ирэхдээ л согтуу орж ирсэн. Манай гэрт 0.5 литрийн “Хараа” нэртэй шилтэй архи хувааж уугаад дуусаж байхад хэрэг явдал болсон. Би аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо биеийн байдал сайжирч байна. Шар өнгийн хутгаар хутгалсан, уг хутга нь манайх бөгөөд тухайн үед хоолны шүүгээний шургуулгад байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал болон Э.Жаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би Дарьганга суманд мал маллаж амьдардаг тул аймагт ирж шүүх хуралд оролцмооргүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/.
Гэрч Х.Мийн “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын залуу болох Э.Жы хамт Дарьганга сумын төвд орой 20 цагийн үед орж ирээд 21 цагийн үед Баяншарга бааранд орсон бөгөөд тэнд сумын хэдэн найзуудтайгаа таарч 2.5 л боргио пиво хоёрыг уусан ба 24 цагийн үед баарнаас гарахдаа бид хоёр 0.75 л ерөөл, 0.5 хараа архи авч сумын хойд дээр бааранд байсан найзуудтайгаа 0.75 л ерөөл архийг хувааж уучихаад Э.Жы хамт шөнийн 03 цагийн үед хуурай ах болох Цогт гэх айл руу очиход тэднийд Цогт, түүний төрсөн дүү Шонх жинхэнэ нэрийн мэдэхгүй байна\ нар унтаж байхаар нь Цогт ахыг сэрээгээд бид гурав баарнаас авсан 0.5 л хараа архийг хувааж уусан. Шонх архи цуг уугаагүй ба Э.Ж нь гэнэт надтай муудаж гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон тэгэхээр нь би заамдаад автал Цогт ах хажуунаас боль гэж хэлээд бид хоёрыг гэрээс аваад гарсан ба гэрийн гадаа Э.Ж бид хоёрыг салгаж Э.Жыг цаашаа аваад явахаар нь би гэр рүү ороход Шонх сэрчихсэн орон дээрээ хэвтэж байхаар нь чи гараад нөгөө хоёрыг харчих муудаад байх шиг байна гэхэд Шонх гэрээс гарах гээд хувцсаа өмсөж байтал гаднаас Э.Ж орж ирээд гэрийн зүүн урд талд байсан түмбүүшигний шургуулгыг онгойлгож юм авах шиг болсон. тэгээд гэрээс гарах гэтэл өөдөөс нь Цогт ах орж иртэл гарт байсан зүйлээрээ гэдэс рүү нь цохиход Цогт ах гэдсээ бариад “ах нь одоо яах юм бэ” гээд цамцаа сөхөхөд хэвлийн дээд хэсгээр гэдэс нь гарчихсан байхаар нь би Э.Жыг араас нь барьж унагаагаад гарыг урд нь уяачихаад Шонх бид хоёр Цогт ахыг аваад сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмч үзээд юу болсон талаар асуухаар нь бид 2 сандарч айсандаа мотоциклоос уначихсан гээд хэлчихсэн юм. Удалгүй манай сумын цагдаа төлөөлөгч ирэхээр нь болсон асуудлын талаар үнэнээр нь мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн21-22/
Гэрч Б.Эын “...2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн үед ах бид хоёрыг унтаж байхад гаднаас Э.Ж, Х.М нар халамцуу орж ирээд манай ах Б.Э тэр хоёртой архи уусан ба тухайн үед би сэрүүн байсан боловч тэр хүмүүстэй юм яриагүй унтчихсан юм. Гэтэл гэнэт тэд нар муудаад байх шиг болохоор нь сэрээд харахад Э.Ж Х.М хоёр хоорондоо муудаад байх шиг байсан ба манай ах Э дундуур нь орж тэр хоёрыг гэрээс аваад гарсан юм. Удалгүй гаднаас Х.М орж ирээд нөгөө хоёр чинь гадна муудаад байх шиг байна, та нэг харчих гэхээр нь хувцсаа өмсөөд гарах гэтэл Э.Ж гэр рүү орж ирээд гэрийн зүүн урд талд байсан түмбүүшигний дээд талын шургуулгыг нээж шар иштэй хутга аваад гэрийн хаалга руу явж байх үед гаднаас Э.Э ах орж иртэл Э.Ж нь шар иштэй хутгаараа шууд хэвлий хэсэг рүү нь дүрээд авах шиг болохоор нь би сандарч Х.Мийг наад хүнээ аваач гэж хэлэхэд М нь Э.Жы араас барьж унагаагаад урд нь гарыг нь уяагаар хүлчихсэн. Харин Б.Э ах хэвлий хэсгээ бариад тонгойгоод байхаар нь хартал цамц нь нэлэнхийдээ цус болоод их цус алдсан ба М бид 2 сумын эмнэлэг рүү авч очиход эмч үзээд юу болсон талаар асуухаар нь бид 2 сандарч мотоциклоос уначихсан гэж худал хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн19-20/.
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 258 дугаартай: “1. Б.Эын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27/.
Хохирогч Б.Эын эхнэр Уийн 2019 оны 06 сарын 18-ны өдөр аймгийн прокурорын газарт гаргасан ... Жаргалсайхан нь манай нөхөр Б.Эын эмчилгээний зардалд 1500000 төгрөг төлж барагдуулсан нь үнэн болно. Хэргийг хөнгөн шийдвэрлэж Э.Жд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт, ХААН банкны орлогын ордер /Эын эмчилгээний зардалд 1500000 төгрөг төлсөн баримт/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-11/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12/
Хохирогч Б.Эын гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 59/
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52/
Шүүгдэгч Э.Жы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Рашаант” гэх газарт иргэн Б.Эыг ялимгүй зүйлээр шалтаглан хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс болон чацархайн хэсгийн цус хуралт бүхий” хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Жы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Э, гэрч Х.М, Б.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Жд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Жы үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Э.Жыг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Жд ял шийтгэл оногдуулахад хохирогч Б.Эод эмчилгээний зардалд 1500000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заажээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Жыг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.Э гомдолгүй гэсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан дээрх хуулийн заалтыг баримтлан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ж нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, шаргал эрээн өнгийн бариултай хутгыг устгахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Жыг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Э.Жыг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Жд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай шаргал эрээн өнгийн бариултай хутгыг устгасугай.
6. Ялтан Э.Ж нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Эын эмчилгээний зардалд 1500000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА