Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 797

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 132 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан ******* СӨХолбооны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2 312 төгрөгийг гаргуулж ******* СӨХолбоонд буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 625 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                                                                                            

 

 ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ