Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 132

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч орлогч прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1930002750168 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газрын тосны техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 6, эцэг, эх, дүү нарын  хамт Дорнод  аймгийн Хэрлэн  сумын 4 дүгээр Хан-Уулын 07-0  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон  бараа болох 32 килограмм хаягдал зэсийг 23-30 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт  хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 32 кг зэсийг 23-35 ДОР дугаартай цагаан өнгийн Истана машинаар гаргах гэж байгаад баригдсан. 

 

 

Иргэний нэхэмжлэгч А.С  мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч ажилтай юм. Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт дахь улсын хилээр Монгол улсын олон улсын их хурлын тогтоолд заасны дагуу хориглосон бараа болох 32 кг зэсийг 23-30 ДОР улсын дугаартай истана маркийн авто машинд нууж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байгаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалд миний бие сум орон нутгаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний бие орон нутгаас тогтоосон үнийн дүнгээр  хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ний 9 дугаар хуудас/

Гэрч С.Сы мөрдөн байцаалтанд өгсөн:Би бичигт боомтонд гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргийн дагуу хяналт шалгалт хийхэд 10 цаг 30 минутын орчимд 23-30 ДОР улсын дугаартай истана маркийн  машинтай Б.Б нь уг тээврийн хэрэгсэлд 32 кг зэс буюу улсын хилээр гаргахыг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад хяналтыг цэг дээр саатуулагдсан учир зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Бараа хүлээлцэх акт  /хх-ийн 05/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 07/

Дорнод аймгийн Хэрлэн  сумын 4 дүгээр  багийн Засаг даргын ам бүл оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 20/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл  /хх-ийн 26-27/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31/

Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/

 “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, хавсралт  /хх-ийн 37-38/  

Шүүгдэгч Б.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 32 килограмм хаягдал зэсийг 23-30 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.Сайханжаргал, гэрч С.С нарын мэдүүлэг, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, хавсралт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Бд  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал тэрээр хууль,  1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын их хурлын тогтоолын хавсралтад заасан улсын хилээр гаргахыг хориглосон  бараа болох зэсийг  гадаад улсад зарж борлуулах ашиг олох зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, цуглуулдан  истана маркийн тээврийн хэрэгсэлд  нууж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1,/ Хууль  Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Бын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Х.Ганбаатарын эзэмшлийн  23-30 ДОР улсын дугаартай, “Истана” маркийн машины үнэ 3 000 000 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 кг  зэс зэргийг  улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх  тухай тогтоолыг хүчингүй болгож, 23-30 ДОР улсын дугаартай истана маркийн машины  хууль ёсны эзэмшигч Х.Ганбаатарт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б Хууль  Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг  600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Х.Ганбаатарын эзэмшлийн 23-30 ДОР улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Х.Ганбаатарт буцаан олгож, ялтан Б.Бас гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан 23-30 ДОР улсын дугаартай истана маркийн машины үнэ         3 000 000 төгрөг мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 кг зэсийг тус тус  улсын орлого болгосугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж 

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА