Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00604

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01758 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох,

 

2025 оны 09 сарын 02-ны өдрийн 10/15 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* газарт холбогдуулан ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоотод байрлах 40,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/00569 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* ХХК-аас 1,992,869,834 төгрөг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоотод байрлах 40,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай ******* тоотод байрлах, 224.9 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. /1хх-39-40/

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 102/ГХ2023/00897 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоотод байрлах 40,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 сарын 09-ний өдөр битүүмжилж, 2023 оны 11 сарын 24-ний өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийн шинжээч *******ыг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх-46-83/

 

Шинжээч ******* ХХК нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* тоотод байрлах 40,36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 96,707,900 төгрөг гэж үнэлсэн байна.

 

******* газар 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 10/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсныг төлбөр төлөгч ******* ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* ХХК-д 2025 оны 09 сарын 08-ны өдрийн 4-213/20891 тоот мэдэгдлээр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна. /хх-91-98/

 

5. Нэхэмжлэгчийн ... анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 09 сарын 22-ны өдөр, Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 10 сарын 01-ний өдөр тус тус шийдвэрлэсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцжээ.

 

6. Хариуцагч нь ... нэхэмжлэгч нь үнэлгээ тогтоох ажиллагаанд гомдол гаргаж, улмаар ажиллагаа удааширсан гэж тайлбарлах ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, уг үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах хугацааг удаашруулсан атлаа дахин үнэлгээ тогтоолгох агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх журмыг зөрчөөгүй байхын зэрэгцээ уг нөхцөл байдал дуудлага худалдааны журамтай холбоотой бус, харин үнэлгээ тогтоох ажиллагаатай холбоотой гомдол байх тул хангахгүй орхих үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 10/15 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР