| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0140/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 138
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч орлогч прокурор С.Сугар
Түүний өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Хохирогч Д.Т
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 1930002700174 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн ...тоотод хохирогч Д.Тг гэртээ байхад нь пивар сандал болон төмөр данхаар толгойн тус газар нь шидсэний улмаас эрүүл мэндэд нь “...тархины доргилт, духны гол хэсэг, духны зүүн дээд хэсэгт зулайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчтой маргалдсаны улмаас түүнийг цохисон. Хохирогчийг цохисон буруугаа ойлгож байна. Хохирлыг төлнө гэв.
Хохирогч Д.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуучин амьдарч байсан Төмөртэйн ...тоотод гэртээ төрсөн эгчийнхээ нөхөр болох Ү ахтай хамт 17 цагийн орчим “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи хувааж ууж дуусгасан. Ү ах 18 цагийн үед гэр рүүгээ яваад өгсөн.Ү ахыг явсаны дараа би гэртээ ганцаараа унтаж байтал гэнэт тас хийгээд явахаар нь сэрээд хартал миний амьдарч байсан хашааны эзний хүүхэд болох Б.У гэх эмэгтэй согтуу орж ирсэн байсан бөгөөд намайг хашаанаас зайл гээд хөөгөөд байсан.Тэгэхээр нь би ах нь удахгүй нүүчихнээ гэж хэлсэн.Гэтэл Улаанхүүхэн нь агсан согтуу тавьж манай авдар дээр байсан цагийг авч шидэж хагалаад пябарь сандал авч миний толгойруу цохисон.Мөн дараа нь пийшин дээр байсан данхтай цай авч надруу шидэж миний толгойг оносон.Тэгээд Б.У нь гараад яваад өгсөн.Үүнээс болж миний толгой өвдөөд байхаар нь би Ү ахыг утсаар нь дуудтал Ү ах ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Тэгээд хоёр цагдаа ирээд намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд намайг үзүүлчихээд цагдаа руу очиж гомдол гаргаарай гэсэн.Тухайн үед толгой өвдөөд байсан болохоор би цагдаа руу очиж чадаагүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн биеэр цагдаа дээр ирж гомдол гаргасан.Тархи доргисон.Дух орчим хэсэгт урагдаж шалбарсан.Эдгээр гэмтлүүдийг Б.У сандал болон данхтай цайгаар цохих үед надад учирсан .....гэсэн мэдүүлэг /хх-ний 8-10 дугаар хуудас/
Гэрч М.Үийн мөрдөн байцаалтанд өгсөн: ....... 2019 оны 06 дугаар сарын 11-ны орой 17 цаг 30 минутын үед Төмөртэйн ...тоотод Тогоохүү гэх хадам дүүгийнд очиход хүнд зодуулсан байдалтай нүүр дүүрэн цустай хамаг хувцас нь цус болчихсон байсан.Тэгээд би аймгийн нэгдсэн эмнэлэгт 103 дагуулж явж үзүүлсэн.Тэгээд буцааж гэрт нь хүргэж өгсөн.Чамайг хэн зодсон юм бэ гэж асуухад Бямбаагийн охин Улаанхүүхэн гэдэг хүүхэд зодсон манай хашаанаас нүүж яв гээд хэл амаар доромжилж гэрийн шилэн цагийг нь толгойруу нь шидэж хагалсан баруун чамархай хэсгийн цус урсан алдаж байсан сандал, шидэж хагалсан, данхтай цайг нь асгасан байсан.Тогоохүүг зодож биед нь гэмтэл учруулсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж байна.Тогоохүү надад хэлэхдээ Б.У гэх эмэгтэй манай хашаанаас нүүж яв гэж хэлээд байхад яагаад нүүж явахгүй байгаа юм бэ гээд сандлаар цохиж зодсон гэж хэлсэн...... гэсэн мэдүүлэг /хх-ний 11-12 дугаар хуудас/
Гэрч А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 11-ний орой оройн эргүүлд дэд ахлагч Гын хамт эргүүлд явж байхад 20 цагийн орчим Төмөртэйн ...тоотод хүнд зодуулсан хүн байна гэх дуудлагаар очсон. Очих үед Д.Т гэх хүний нүүр нь бага зэрэг цус болсон дунд зэргийн согтуу байдалтай, гэр дотор нь данхтай цай нь асгарсан , шилэн цаг хагарсан, пябарь сандал хагарсан байдалтай байсан.Тухайн үед хажууд нь ах нь гэх Ү гэх хүн байсан.Нүүр нь бага зэргийн цус болсон байдалтай байсан бөгөөд яг хаанаас нь цус гарч байгааг би анзаарч хараагүй.Намайг Улаанхүүхэн гэх эмэгтэй зодсон гэж байсан.Тэгээд Г бид хоёр Д.Тг аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэж өгөөд цагдааруу очиж гомдол гаргаарай гээд дараагийн дуудлагандаа явсан. Гэр дотор нэлээн замбараагүй байдалтай данхтай цай асгарсан байсан....... гэсэн мэдүүлэг/хх-ний 16 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 332 дугаартай: Д.Тгийн биед тархины доргилт, духны гол хэсэг, духны зүүн дээд хэсэгт зулайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэг, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 /
Хохирогч Д.Тгийн эмчилгээний төлбөр нэхэмжилсэн баримт /хх-ийн 06/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 4/383 дугаартай Б.Уий ам бүл, оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44
Шүүгдэгч Б.Уий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 55/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 56/
Шүүгдэгч Б.Уийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөртэйн ...тоотод хохирогч Д.Тг гэртээ байхад нь пивар сандал болон төмөр данхаар толгойн тус газар нь шидсэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, духны гол хэсэг, духны зүүн дээд хэсэгт зулайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун чамархайн хуйханд цус хуралт, зулай, баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Уий мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Т, гэрч М.Ү, А.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Уд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа согтуугаар хохирогч Д.Тг манай хашаанаас нүү, зайл гэж маргалдан толгой руу нь пивар сандал болон төмөр данх шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан байна.
Шүүгдэгч Б.Уий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, прокурорыг газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Т эмчилгээний зардалд нийт 360770 төгрөгийг баримтаа ирүүлж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.У уг хохорлыг 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уийг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Уд мэдэгдсүгэй.
4.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Уээс 360770 төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Овоотын 19-04 тоотод оршин суух Доржийн Тогоохүүд олгосугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Уд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Ялтан Б.У нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА