| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/0731/И |
| Дугаар | 826 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 826
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “*******” ХХКомпани нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 836 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарны 26-ны өдөр нэхэмжлэгч нарт төлөх, үлдэх 15 836 000 төгрөгийг 2015.11.08, 2015.12.01-ний өдрүүдэд байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу хорогдуулан тооцож, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХКомпаниас 287 130 төгрөгийг гаргуулж *******, *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ