| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0168/э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 170
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Быг бусадтай бүлэглэн, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, нэг жилээр тогтоож, уг хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Э.Бод 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй цэнхэр өнгийн Чансаа маркийн мотоциклийн үнэд түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Аээс 800.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, тэрээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн бусдад ноогдох хэсгийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Э.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл Х.Аийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Чансаа маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/34 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Батболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН