| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0160/э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 161
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Оад холбогдох 19300026901195 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.О нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянзээрд” гэх газарт иргэн Д.Аийг зодож эрүүл мэндэд нь “толгойн хуйханд урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.01.27-ны өдөр Д.Аийн аав Д ахынд нүүж очон тэнд хаваржсан юм. Намайг очих үед Д.А нь эхнэр төрнө гээд Улаанбаатар хот явсан. 2019.05.07-ны өдрийг хүртэл миний адуунаас нэг ширхэг ч дутаагүй бүрэн байсан. Харин Д.А гэдэг залуу Улаанбаатар хотоос ирсэн цагаасаа эхлээд миний адуунуудыг бужигнуулсаар байгаад нэг сар гаруй хугацааны дотор 12 адуу, 20 гаруй унагануудыг минь үгүй хийсэн. Би цагдаад өгч, хүнтэй муудаад яах вэ, “ одоо нутаг буцъя, надаас авсан адуунуудаа буцаагаад өгчих “ гэж хэлэхэд “аятайхан ярилцвал гаргаад өгнө” гэж илт доромжлоод байхаар нь аргаа бараад 2019.05.31-ний өдөр гомдол гаргасан. Гэтэл намайг нутаг буцсан гээд аймгийн төвөөс очсон ажлын хэсгийн хүмүүсийг буцаагаад дахиад гэрийнх нь ойролцоо байсан миний азаргатай адууг сүйтгэсэн байсан. Би орой нь аавынх руу нь очоод “ танай хүүхэд чинь миний адууг аваад алга болчихлоо. Би одоо нутаг буцах гэж байна. Алдсан адуугаа авмаар байна ” гэж хэлээд гэр рүүгээ буцаж явахад хөдөө Д.Атэй таарсан. Тэгээд муудалцаад би нэг цохьсон. Би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөнөөс хойш 3 сарын хугацаа өнгөрч байхад нэг ч удаа мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй. Миний хувьд маш их хохирол амссан. Хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн.
Одоо нэхэмжилж байхгүй, бид эвлэрсэн. Өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 500.000 төгрөгөөр торгох ял дээр эвлэрсэн байгаа. Гурван сарын хугацаанд төлөх юм байна лээ. Миний хувьд энэ хугацаанд нь төлчихнө...гэв.
- Хохирогч Д.Аийн: Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчимд Баянзээрд гэх газарт нутаглах Хбаатарын гэдэг айлаар орох гээд очтол Өвөрхангай аймгаас нүүж ирсэн С.О гэдэг залуу Приус маркийн машинтай надтай зөрсөн. Би мотоциклынхоо толинд хартал буцаад эргэхээр нь надтай уулзах гэж байна гэж бодоод мотоциклтойгоо зогстол С.О нь машинаасаа 1 мерт 50 см орчим бургастай бууж ирээд чамайг ална гээд барьж буусан бургасаараа миний толгой руу 3 удаа цохисон. Тэгээд толгой хагарч цус нь тогтохгүй гараад байхад нуруу руу дахин бургасаараа цохитол бургас нь хугарчихсан. Мөн хоёр гуя руу хөлөөрөө өшиглөөд чамайг ална, хаанахын ч шүүх цагдаа надад үйлчлэхгүй гээд байсан. Би нэг гарыг нь барьчихаад байхад нөгөө гараараа миний нуруу бөөр рүү цохиод байсан. Тэгтэл Хбаатарын гэрээс эхнэр нь, мөн гадаа машин дээр юм ачиж байсан Д.Г түүний эхнэр Отгонжаргал нар ирж бид 2-ыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
- Гэрч Ц.Бийн:...Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн өглөө адуундаа явж байгаад Х гэх айлаар очтол Д.А, С.О гэх хоёр хүн хоорондоо зодолдсон байдалтай Д.Аийн нүүр нь цус болчихсон байсан. Намайг очисноос хойш тэр хоёр, хоёр биендээ хэн нь ч гар хүрээгүй. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Д.Аийн толгойноос нь цус гараад нүүр рүү нь урсаж гоожсон байдалтай байсан. Д.Аийн мотоцикл нь хойд зүгрүү буюу айл руу харсан байдалтай хажуу талаараа хэвтэж байсан. Д.Аийг мотоциклоос унасан талаар би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
- Гэрч Э.Хийн: 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн өглөө манай нутагт өвөлжсөн Д.Г гэх айл Улаанбаатар хот руугаа буцаж нүүх гээд гэрээ ачиж байсан юм. Би тухайн үед гэртээ хоол цай хийгээд сууж байтал манай 6 настай хүү орж ирээд ээжээ гадаа хүмүүс муудаад байна гэхээр нь би гараад хартал манай гэрээс 40-50 метр зайд Д.А, С.О гэх хоёр залуу хоорондоо зууралдчихсан Д.Аийн нүүр нь цус болчихсон байсан. Би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Миний араас Баттүшиг ах ирээд тэр хоёрыг салгаж Д.Аийг явуулсан. Миний харсан зүйл бол энэ. Намайг анх очих үед Д.Аийн нүүр нь цус болчихсон байсан. Би бодохдоо С.Оыг зодсон байна гэж бодсон. Юунаас болж маргалдаж муудсан талаар би ойлгоогүй. Намайг очиход мотоцикл нь хажуу талаараа хэвтчихсэн Оын унаж явсан Приус маркийн тээврийн хэрэгсэл хажуу талд нь хойд зүгрүү буюу манай гэр рүү харсан байсан. Харин мотоциклоос унасан эсэх талаар хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
- Гэрч Д.Гын: ...Би Асгат сумын Баян зээрд гэх газарт нутагладаг Хээ /бүтэн нэрийн мэдэхгүй/, эхнэрийг нь Хишигдэмбэрэл гэдэг айл дээр нүүдэл хийх гээд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ машин дээрээ ачиж байтал С.О, Д.А хоёр хоорондоо маргалдаж муудсан байдалтай хэрэлдээд Хээгийн гэрийн гадаа ирчихсэн байсан. Д.Аийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан. Хаанаас нь цус гарч байгаа талаар би хараагүй. Би тухайн үед машин дээрээ гэрээ ачиж байсан юм. Тэр хэдийн хэрүүл маргаанд оролцоогүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Гэрч Ж.Оын: ...Манай нөхөр Г нь Сүхбаатар аймагт 2 жил гаруй гэртээ ирэн очин амьдарч адуу мал малалдаг юм. Би Улаанбаатар хотод манай нөхөр Сүхбаатар аймагт байдаг болохоор Сүхбаатар аймагт байгаа эд зүйлээ хот руу нүүлгэхээр ирсэн юм. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд ирэхэд манай нөхөр Г, Хбаатар гэх айлын гадаа гэрийн ойр зуурын юмаа буулгаад ачаад байж байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө гэрийн эд хогшлоо машиндаа ачаад байж байтал Хбаатрынх гэх айлаас зайдуу хоёр залуу муудалцаж байхыг харсан. Нэг залуу нь “ Миний адуу малыг хулгай хийсэн гаргаж өг ” гэж хэлэхийг сонссон. Тэгээд тэр хоёр залуу нөхөр бид хоёрыг юмаа ачаад байж байсан чинь хүрээд ирэхээр нь би “Та хоёр энд адуу мал хулгай хийсэн гэж муудалцаад яах вэ?, хэлдэг газарт нь очоод хэл, одоо яв ” гэж хэлсэн чинь нэг нь цагаан өнгийн Приус машинаа унаад нөгөө нь мотоциклио унаад миний байсан газраас яваад өгсөн. Би 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагийн үед тэндээс явсан. О, Амартөгс гэх хүмүүс хоорондоо муудалцаад Хбаатбрын гэрийн гадаа ирэхэд Амартөгс гэх залуугийн нүүрэн тус газраас нь цус гарсан байдалтай ирж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 331 дугаартай дүгнэлтэнд: Д.Аийн биед “толгойн хуйханд урагдсан шарх” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 18/,
- Д.Аийн 1913 дугаартай Өвчний түүх, эмчилгээний баримтууд / /хх-ийн 21-33/,
- Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.09.01-ний өдрийн 1/148 тоот тодорхойлолт /хх-48/
- С.Оын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45/
- С.Оын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/
- Хохирогч Д.Аөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 51/
- Хохирогч Д.Аийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх- 55/
- Яллагдагч С.Оад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 50/.
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаартай санал /хх-57/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч С.О нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагий орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянзээрд” гэх газарт иргэн Д.Атэй хувийн асуудлаас маргалдаж, түүний толгойн тус газарт бургасаар цохиж эрүүл мэндэд нь “толгойн хуйханд урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.А, гэрч Ц.Баттүвшин, Э.Х, Д.Г, Ж.О нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч С.О нь хохирогч Д.Атэй “ өөрийнх нь адууг авсан, үгүй хийсэн ” гэх хувийн асуудлаас маргаан үүсгэн түүнийг зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Ж.Оын “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө гэрийн эд хогшлоо машиндаа ачаад байж байтал Хбаатрынх гэх айлаас зайдуу хоёр залуу муудалцаж байхыг харсан. Нэг залуу нь “ Миний адуу малыг хулгай хийсэн, гаргаж өг ” гэж хэлэхийг сонссон. Тэр хоёр залууг ирэхээр нь би “Та хоёр энд адуу мал хулгай хийсэн гэж муудалцаад яах вэ?, хэлдэг газарт нь очоод хэл, одоо яв ” гэж хэлсэн чинь нэг нь цагаан өнгийн Приус машинаа,нөгөө нь мотоциклио унаад яваад өгсөн. Амартөгс гэх залуугийн нүүрэн тус газраас нь цус гарсан байдалтай ирж байсан... гэх,
гэрч Э.Хийн “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өглөө гэртээ хоол цай хийгээд сууж байтал манай хүү орж ирээд ээжээ гадаа хүмүүс муудаад байна гэхээр нь гараад хартал гэрээс 40-50 метр зайд Д.А, С.О гэх хоёр залуу хоорондоо зууралдчихсан Д.Аийн нүүр нь цус болчихсон байсан. Баттүшиг ах ирээд тэр хоёрыг салгаж Д.Аийг явуулсан... гэх,
гэрч Д.Гын “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ машин дээрээ ачиж байтал С.О, Д.А хоёр хоорондоо маргалдаж муудсан байдалтай хэрэлдээд Хээгийн гэрийн гадаа ирчихсэн байсан. Д.Аийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан ” гэх мэдүүлэгүүдээр нотлогдоно.
Шүүгдэгч С.Оын, хохирогч Д.Аийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
С.О гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг модоор цохисноос гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн асуудлаас хохирогч Д.Атэй маргаан үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
С.Оын үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч “ С.О нь надад учруулсан эмчилгээний зардал 400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.Түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бид хоорондоо сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэосэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй “ гэх тайлбар, хүсэлтийг прокурорт гаргажээ/хх- 38/.
Шүүгдэгч С.Оын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирол болох эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
С.Оын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна.
Тухайлбал, шүүгдэгч С.Оын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд С.Оад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан С.Оад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Ялтан С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
2019 оны 07 сарын 30 2019/ШЦТ/ Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа
Шүүгдэгч О.Идэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Идэрмаад холбогдох эрүүгийн 1930002680162 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик Жорнис аяллын компанид хост ажилтай, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр 12 айлын 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /рд:ЛЮ95031508/ Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмаа.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Идэрмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ээж, аав хоёр ажилдаа дээрээ байсан. Харин би гэртээ ганцаараа байсан. Ээж, аав хоёрын мэддэггүй гар утас надад байсан тэрийгээ цэнэглэчихээд гэрээсээ гараад явсан хойгуур ээж, аав хоёр гэртээ ирээд над руу залгаад хаана байна, гэрийн түлхүүрээ авъя гэж ярьсан. Тэгээд намайг тэр хоёр ирж авсан. Гэртээ ирэхэд аав тэр утсыг харчихаад юу утас юм бэ? гэж надаас асуугаад, бид хоёр маргалдаж зодоон болсон. Ээж бид хоёрыг салгах гэж дундуур ороход нь аав ээжийг зодсон. Тухайн үед ээж цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Ээж бид хоёрыг зодсон учраас би цагдаад намайг хүчирхийлж байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Ингэж хэлвэл энэ хүн шоронд орчихно. Тэгээд ээжтэйгээ хамт тайван амьдарна гэж бодсон гэв.
Хохирогч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэгээд гэртээ ирээд хаалга нээгээд дотогш ороход гэрт урьд нь харж байгаагүй гар утас цэнэглээтэй байхаар нь хэний утас юм хаанаас авсан юм гэхэд аль миний утас өгөөдөх пизда минь гэхээр нь өдийгөөс төдий хүртэл тэжээлэгчихээд намайг пизда гэлээ гэж хэлээд 2-3 удаа алгадчихаад утсыг нь аваад явсан. Тэгээд удалгүй цагдаагаас ярьж байна гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд 2 цагдаа та охиныхоо утсыг авсан байна утсыг нь өг гэсэн. Тэгье өгье гэсэн чинь цагдаа дээр очоод учраа ол гэсэн. Тэгээд манай охин Идэрмаа надад зодуулсандаа шаралхаад намайг өөрийг нь хүчирхийлдэг байсан. Өөрийг нь жирэмсэн болгосон гэж гүтгэсэн. Миний хувьд яагаад ийм хэрэгт гүтгэсэн талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Идэрмаань өөрөө учраа ойлгоод буюу мэдүүлэг өгснөө хүлээж байгаа учраас гомдол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/.
Гэрч Х.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:Отгонбилэгийн Идэрмаа гэдэг хүн над дээр ирж үр хөндүүлсэн зүйл байхгүй. Миний хувьд Оточ болор нэртэй эмнэлэг дээр хувиараа эмэгтэйчүүдийн үзлэг хийдэг. Уг газар ямар нэгэн мэс ажилбар хийх эрх байхгүй зөвхөн эхо болон үзлэг хийж эмчилгээ заадаг. Идэрмаа гэх хүнд үр хөндөлт хийсэн байлаа гэхэд би уг хүмүүсийг огт танихгүй уулзаж байгаагүй хүмүүс байна. Насанд хүрээгүй хүн жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэх бол эмч нарын зөвлөгөөнөөр заавал оруулж, заавал улсын эмнэлэг дээр хийдэг. Миний хувьд Идэрмаа гэх хүнд огт үр хөндөлт хийгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Яллагдагч О.Идэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхний мэдүүлгүүд дээр худлаа яриад байсан бололхоор ээж тэрийг мэдээд намайг үнэн ээ хэл гээд байгаа. Чинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоор чадах гээд худал мэдүүлэг өгсөн. Би Чинбаярыг гүтгээд мэдүүлэг өгсөн болохоор үнэмшилтэй болгох гээд Чинбаяраас жирэмсэн болж үр хөндүүлсэн гээд мэдүүлэг өгсөн. Би тухайн үед үерхэж байсан залуугаасаа жирэмсэн болоод үр хөндүүлсэн. Намайг жирэмсэн болгосон гэх үеийн хүүхдийг одоо санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын О.Идэрмаагийн ам бүл, оршин сугаа газрын талаарх 7/363 дугаар тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/
О.Идэрмаагийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/
О.Идэрмаагийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/
О.Идэрмаагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 45-46/
О.Идэрмаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Идэрмаа нь эрүүгийн 20180001720222 дугаартай хэрэгт Б.Чинбаяр нь 2010 оны 07 дугаар сараас буюу 15 нас 4 сартайгаас эхэлж 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд давтан үйлдлээр хүч хэрэглэж өөрийг нь хүчиндсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 05 дугаар сарын 28, 2018 оны 09 дүгээр сарын 12, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Идэрмаагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Чинбаяр, гэрч У.Отгонбилэг, Х.Батмөнх нарын мэдүүлэг, 20180001720222 дугаартай эрүүгийн хэрэгт О.Идэрмаагийн хохирогчоор өгсөн “...2010 оны зун 7 сард байх манай хамаатны надтай үеийн охидууд ээж ааваасаа зөвшөөрөл аваад Улаанбаатар хот явна гэсэн энэ үед би бас хотыг ямар байдгийг үзэх гээд аав Чинбаярт хэлэхэд чи надтай нэг л удаа унтчих тэгвэл чамайг шууд явуулна гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зүйл хэлээгүй, чи ишээ хэвт гээд газраар хэвтүүлээд миний өмдийг шууд тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн ажил хийсэн. Энэ үед би боль гэж эсэргүүцсэн боловч болиогүй хийж дуусгасан. Энэ бүх зүйл ингэж эхэлсэн... Үүнээс хойш ээж гэртээ байхгүй байх үед Чинбаяр надад хандаж 2-лаа унтъя гэж хэлдэг болсон энэ үед үгүй гэхээр 1-2 хоногийн дараа архи ууж ирээд ээжийг болон намайг зодож дарамталж, гэрээс хөөж гаргадаг байсан. Үүнээс болоод би ээж болон өөрийгөө зодуулж, шөнө нойргүй хонож байснаас хүссэн үед нь бэлгийн харьцаанд орж байя гэж бодоод бэлгийн харьцаанд орох санал тавьсан үед нь эсэргүүцэлгүй ордог байсан ....2012 оны 01 сард 10 дугаар ангид байхад миний биеийн юм ирэхгүй байхаар нь Чинбаярт хэлсэн чинь жирэмсэн эсэхийг шалгадаг тест авчирч өгөөд шалгасан чинь жирэмсэн гэсэн тэмдэг гаргсан. Маргааш нь надад эм авчирч өгөөд уулгасан боловч үйлчлээгүй, Би ээжид жирэмсэн болсон гэж хэлэхэд ээж намайг болон Чинбаярыг загнаад байсан... Тухайн үед Батмөнх гэх эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 3 сартай жирэмсэн байна гээд Батмөнх эмчээр үр хөндүүлсэн... Миний хувьд Чинбаярын бэлгийн хүчирхийлэл 2010 оны 07 дугаар сараас эхлээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хүчиндүүлсэн. Энэ байдал 7 хоногт хамгийн багадаа 1 удаа эсвэл 2-3 удаа болдог байсан...” гэх мэдүүлэг, шүүх сэтгэц эмгэг судлалын 661 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхна шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Идэрмаад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Идэрмаа нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг өөрийн хойт эцэг Б.Чинбаярыг ээжийг нь байнга зодож, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг шалтгаанаар түүнээс хариугаа авах зорилгоор Б.Чинбаярыг өөрийг нь 15 нас 4 сартайгаас эхлэн хүчиндсэн, түүнээс жирэмсэн болж үр хөндүүлсэн хэмээн мөрдөн шалгах ажиллаганы явцад удаа дараа зориуд худал мэдүүлэг уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Идэрмаагийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул О.Идэрмааг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Идэрмаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмаад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хошуут овгийн Отгонбилэгийн Идэрмааг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Идэрмааг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Идэрмаагийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Ялтан О.Идэрмаа нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Чинбаяр, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Идэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР