| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/02919/И |
| Дугаар | 207/МА2026/00037 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 207/МА2026/00037
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 207/МА2026/00037 |
Ж.”“““““ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Л.”“““““т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/02575 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.”“““““ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.”“““““т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай тусгайсан журмын иргэний хэргийг,
Хариуцагч Л.”“““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нь “...тус шүүхэд давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид хоорондоо харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбарыг гаргаж, эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.
Хариуцагч Л.”“““““ нь нэхэмжлэгч Ж.”“““““од шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 6,320,865 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг,...2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 320,865 төгрөгөөр тус тус төлж харилцан тохиролцож эвлэрч, эвлэрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч Д.”“““““т холбогдох зээлийн төлбөр 6,320,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/02575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Л.”“““““т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар хариуцагч Л.”“““““, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ