Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 126

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ад холбогдох 1935002710130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, улсаас авсан шагналгүй, Т овогт Б.С, регистрийн дугаар:..............., 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Сүхбат нь 2019 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 30 айлын орон сууцны гадна хохирогч М.Я-ын эзэмшлийн бор өнгийн хавтастай 520.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси эс-7 эдж загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.С нь хохирогч М.Я-аас “Самсунг галакси эс-7 эдж” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч М.Я-ын “...Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны орой ...23 цагийн үед манай ажлынхан “Их наяд” бааранд орцгоосон юм. Бид нар тэндээ бүжиглэж байгаад 00:20 цагийн үед би гэртээ харих гээд Их наяд баарнаас гарсан юм. Би Их наяд баарнаас гарахад намайг манай ажлын газрын Г гэрт маань дөхүүлж өгөхөөр хамт яваад бид хоёр 5 орчим минут алхаад “Тоби” төвийн өнцөг дээр ирсэн. Манай гэр “Тоби” төвийн ар талд байдаг учраас Г “Тоби” төвийн өнцгөөс буцаж явсан юм. ...Тэгээд би Тоби төвийн өнцгөөр дээшээ хар замын зүүн талын явган хүний зам дээр явж байтал гэнэт миний ар талд эрэгтэй хүний хар сүүдэр гэрэлд үзэгдсэн бөгөөд миний ар талд нүдний үзүүрт нэг эрэгтэй намайг дагаад алхаад байсан. Тэгэхээр нь би хурдан хурдан гэрлүүгээ алхахад миний ар талд явсан хүн хурдан алхаад байхаар нь би явган хүний замаас зүүн эргээд өөрийн амьдардаг байрны орц руу гүйхэд миний ар талаас тэр эрэгтэй араас дагаж гүйгээд “аниа аниа хэдэн цаг болж байгаа нь” гэж олон удаа хэлээд миний араас дагаж гүйж ирээд манай байрны орцны үүдэн дээр надтай зэрэгцэж ирсэн юм. Тухайн үед би өөрийн баруун гартаа “самсунг эс-7 эдж” загварын бор өнгийн хавтастай гэртэй, гар утсыг барьж явсан бөгөөд тэр эрэгтэй орцны үүдэнд ирээд миний баруун гар талдаа барьж явсан “самсунг галакси эс-7 эдж” загварын гар утсыг ...булааж аваад манай байрны ар талын хар замаар дээшээ гүйгээд зугтчихсан юм. Тухайн эрэгтэй хүн миний гар утсыг булааж байхад би өмссөн хувцас болон царайг нь харахад цагаад өнгийн биеийн тамирын цахилгаантай цамцтай, улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, өмдний хоёр хажуу талд нь цагаан өнгийн бичиглэлтэй, бараан өнгийн пүүзтэй, 168-170 см орчим өндөртэй, бор царайтай 25-28 орчим насны эрэгтэй хүн байсан юм. Би одоо тэр эрэгтэй хүнийг харвал нүүрний ерөнхий хэлбэр, дүр төрх, зүсээр нь танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар хуудас/,

2. Гэрч З.Э-ын “... би Увс аймаг дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын телекамерын жижүүрийн цагдаа ажилтай юм. 2019 оны 07 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 00:30-00:40 цагуудад над руу цагдаагийн газрын 70194807 дугаарын утаснаас залгаад “цагдаагийн газар дээр яаралтай ирж хяналтын камерын бичлэг шүүх шаардлагатай байна” гэж дуудсан юм. ...Тоби төвийн уулзварын 9,10,11,12 дугаар дэлгэцийн камерын бичлэгийг... шүүхэд 00:40 цагийн үед хохирогч Яыг Их наяд орчмоос нэг эрэгтэй хүн хүргэж өгөөд Тоби төвийн урд талаас буцаад явахад, замын эсрэг талаас улаан малгай цайвар өнгийн цамц, хар өнгийн өмд, пүүзтэй, өмдний хажуу талдаа цагаан бичигтэй хувцастай эрэгтэй хүн хохирогч Я-ын араас дагаж явсан бичлэг хадгалагдсан байсан. ...хохирогчийн нөхөр Б-ийн хамт ...Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг Саяана зочид ...буудлын гадна үүдэнд зогсож байхад бид хоёрын урдаас камерын бичлэг дээрх дүрстэй адил төстэй хүн ганцаараа ирсэн. ...Тэгээд би тухайн хүнд цагдаагийн газар луу явж өөрөөс нь тодруулах зүйл байгааг хэлээд буудлын үүднээс машин руу дагуулаад явж байтал гэнэт нэг юм таг гэх чимээ гарсан тэгэхээр нь би эргээд хартал тухайн зочид буудлын явган хүний замын хажуу талын өвс рүү, нөгөө хүн бор өнгийн хавтастай, “самсунг эс-7 эдж” загварын гар утас шидсэн байсан. Тэгээд тухайн утсыг аваад харахад хохирогчийн нөхөр болох Б нь “манай эхнэрийн гар утас мөн байна” гэсэн. Тэгээд би тэр хүнийг хэн гэдэг болох, ямар учраас гар утсыг дээрэмдэж авсан болохыг асуухад тухайн эрэгтэй “намайг Б.С гэдэг, би Өмнөговь сумын харьяат, би сая тухайн гар утсыг дээрэмдсэн” гэж үнэнээ хэлсэн юм. Тухайн үед гар утас дээрэмдсэн С гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед С-ыг цагдаагийн газарт авч ирээд согтуурал хэмжих багажаар хэмжихэд 1.62% согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

3. Гэрч К.Б-ийн “... 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00:40 цагийн үед байх би өөрийн эхнэр Я руу утсаар залгахад ...“би гэрийн гадна ирж байна хаалга тайлаарай” гэж хэлсэн. Тэгээд би хаалга тайлчихаад гал тогоонд ус уугаад зогсож байтал манай эхнэр Я нь айж сандарсан байдалтай гэрт орж ирээд ...“миний гар утсыг нэг эрэгтэй хүн орцны үүднээс сая булааж аваад зугтчихлаа” гэж хэлсэн. ...Бичлэг шүүсэн цагдаа болох Энх-Амар бид хоёр ...Саяана зочид ...буудлын гадна талд үүдэнд ... зогсож байтал манай эхнэрийн хэлсэн хувцастай ижил хувцастай нэг эрэгтэй хүн гаднаас зочид буудлын хашаа руу орж ирсэн юм. Тэгээд Энх-амар цагдаа хаанаас, ямар ажилтай явж байгааг нь тухайн залуугаас асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй доошоо хараад байсан. Тэгээд тэр хүнийг цагдаагийн газар луу авч явж тодруулах зүйл байгаа талаар Энх-Амар хэлээд урд нь гараад явсан бөгөөд би тэр залуугийн хажууд зэрэгцэж явтал тэр залуу халааснаасаа манай эхнэрийн бор өнгийн хавтастай ... “Самсунг эс-7 эдж” загварын гар утсыг гаргаж ирээд зочид буудлын хашааны дотор талын явган хүний замын гадагш гаргаж унагаасан юм. ...гар утсыг газраас аваад яагаад ямар учраас гар утас авсан талаар тухайн залуугаас асуухад ... “намайг Б.С гэдэг Өмнөговь сумын харьяат, би сая гар утсыг дээрэмдсэн, намайг уучлаарай” гэж хэлж хэргээ хүлээсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

4. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “...2019 оны 7 сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд самсунг эс7 эдж загварын гар утас 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг, самсунг эс 7 эдж загварын гар утасны хавтастай гэр 10.000 /арван мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

5. “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай” 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “...танигч М.Я нь эгнэж зогссон хүмүүс дотроос 3 дугаартай Батсүрэн овогтой Сүхбатыг гараараа заагаад “2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Улаангом сумын 11-р багт байрлах 30 айлын байрны гадна миний “Самсунг галакси эс-7” загварын гар утсыг дээрэмдсэн хүн мөн байна” гэж шууд заав” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Б.С-ын “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Тоби төвийн арын хар замаар урагшаа орон сууцны орц руу гүйж очоод хохирогч Яын араас “эгчээ, эгчээ цаг хэд болж байна” гэж асуусан тэгтэл хохирогч ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд орц руу орох гэсэн тэгэхээр нь би араас нь очоод хохирогчийн гартаа барьсан байсан бор өнгийн хавтастай гар утсыг нь ...булааж аваад зугтсан. ...би цагдаад баригдчихсан учраас булаасан гар утсаа халааснаасаа гаргаад тухайн буудлын хашааны явган хүний замын хажуу талын өвс рүү шидсэн. ...Би тухайн өдөр хохирогч Я-ыг бааранд бүжиглэж байхад нь харсан бөгөөд баар хаахад хохирогч миний араас баарнаас гарсан юм. Тэгээд би замын эсрэг талд гараад харахад нэг эрэгтэй хохирогч Яыг дагуулаад хойшоо алхсан. Тэгээд тухайн үед тэр эрэгтэйг хохирогч Яыг найраад дагуулаад явж байна гэж бодоод араас нь замын эсрэг талаас харангаа дагаж явсан юм. Тухайн өдөр бааранд хохирогч Я нь надад таалагдсан бөгөөд надаас хөгшин хүн гэж харагдаагүй учраас би танилцаж хамт уух гэж дотроо бодоод дагаад алхсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн 277 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.С нь хохирогч М.Я-аас түүний эзэмшлийн Самсунг галакси эс-7 эдж загварын гар утсыг хавтастай гэрийн хамт илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.С-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Я-д 520.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 277 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч М.Я-ын “...Миний гар утсыг Б.С-аас хураан авч надад өгсөн бөгөөд надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 08 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 09 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 14 хоногийн хорих ялыг тэнсэж, хугацаанаас нь өмнө сулласан байна.

Шүүгдэгч нь урьд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хоёр эмэгтэй хүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн энэхүү гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эмэгтэй хүний эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг диск нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т овогт Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 /таван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай 

3. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.С-д хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА