Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2026/00039

 

 

2026 03 26 207/МА2026/00039

 

 

Г.”“““““гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2026/00668 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч : Г.”“““““гийн хүсэлттэй,

“Үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждуламын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждулам, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.”“““““ миний бие 2009 оны 09 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид малчнаар ажиллаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох бичиг баримтаа бүрдүүлэх явцад, миний 2009 оны 09 сард анх ““““““ дугаар ангид малчнаар ажилд орсон тухай тушаал олдохгүй байна. Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 дугаартай ажилласан жилийн архивын лавлагаанд Гунгаагийн ““““““ ““““““ дугаар ангид ажилд томилогдсон захирагчийн 2009 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2009 оны 09 дүгээр сараас цалинжсан баримт байна гэжээ. Энэхүү цалингийн баримт нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.”“““““д олгосон №097520 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2009 оны 09 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сарын хооронд, мөн хэлтсээс 2013.01.01-ний өдөр олгосон НДД № А 0771583 дугаартай дэвтэрт 2013 оны 01 сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт, эдгээрийг баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг зэргээр давхар нотлогдож байна. Түүнчлэн тухайн үед Г.”“““““тэй хамт ажиллаж байсан Г.”“““““, Х.”“““““ нарын тус шүүхэд гаргасан тайлбараар мөн гэрчлэгдэж байна. Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 тоот лавлагаар, Г.”“““““гийн 2009 оны 09 дүгээр сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид ажилд томилогдсон тушаал үрэгдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг тушаалыг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон байна. Г.”“““““ миний бие өндөр насны тэтгэвэрт гарахад зайлшгүй шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх зорилгоор, ИХШХШТХ-ийн 13 дугаар бүлэг буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг баримтлан, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулж, алдагдсан эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар сэргээн тогтоолгох тухай хүсэлтээ ИХШХШТХ-ийн 136 болон 147 дугаар зүйлд тус тус зааснаар Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргаж байна. Иймд Г.”“““““ миний Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид 2009 оны 09 дүгээр сард ажилд томилогдсон тушаал үрэгдсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоож, уг тушаалыг устгагдсанд тооцож, ИХШХШТХ-ийн 148 дугаар зүйлийн 148.3-т шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангийн захирагчид 2009 оны 09 дүгээр сард Г.”“““““г тус ангийн малчны ажилд томилсон тухай шинэ тушаал гаргахыг даалгаж, миний алдагдсан эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2026/00668 дугаар шийдвэрээр:

Г.”“““““гийн нэхэмжлэлтэй үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.”“““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Г.”“““““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т ...ИХШХШТХ-ийн 147 дугаар зүйлийн 147.1. заалтыг дурдаж ... үрэгдсэн баримт бичиг гэдгийг “эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичиг” гэж тодорхой тусгасан байна гэжээ. Мөн үндэслэх хэсгийн 4-т ...“ажилд томилох тухай” 2009 оны тушаал нь эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичигт хамаарахгүй бөгөөд үрэгдсэн баримт бичиг гэх ойлголтыг хуульд зааснаар өөрөөр хэт өргөн хүрээнд ойлгож хэрэглэх боломжгүй юм гэжээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.6.-д зааснаар эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. Г.”“““““гийн анх ажилд орсон тухай тушаал нь түүнд Зэвсэгт хүчний ““““““ дугаар дугаар ангид ажиллаж, улмаар хөдөлмөрийн цалин хөлс буюу мөнгөн хөрөнгө авах эрх олгосон бичиг баримт. Энэхүү бичиг баримт тодорхой бус шалтгаанаар үрэгдсэн нь мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д заасан иргэн Г.”“““““гийн эдийн баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал юм. Мөн зүйлийн 135.2.-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий дээрх үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.3.-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Г.”“““““ шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч шүүхэд 2009 оны 09 дүгээр сард Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид ажилд орсон тухай тушаалыг өөр журмаар олж авах боломжгүйг нотлох баримт болох Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 дугаартай ажилласан жилийн архивын лавлагаа буюу “Гунгаагийн ““““““ ““““““ дугаар ангид ажилд томилогдсон захирагчийн 2009 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2009 оны 09 дүгээр сараас цалинжсан баримт байна” хэмээх баримтыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн заалтуудыг хэрэглэхгүйгээр, архивын лавлагааг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. заалтыг дурдаж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.-д ... “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд гаргах нь зүйтэй гэжээ. Г.”“““““ өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид 2009 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагагүй. Тодруулбал түүний энэхүү ажилласан байдал нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03|216 дугаартай ажилласан жилийн архивын ...Гунгаагийн ““““““ ““““““ дугаар ангид ажилд томилогдсон захирагчийн 2009 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2009 оны 09 дүгээр сараас цалинжсан баримт байна гэдэг лавлагаа, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Г.”“““““д олгосон №097520 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2009 оны 09 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сарын хооронд, мөн хэлтсээс 2013.01.01-ний өдөр олгосон НДД № A 0771583 дугаартай дэвтэрт 2013 оны 01 сараас 2020 оны 12 дугаар сарын хооронд бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт, эдгээрийг баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг зэргээр хангалттай нотлогдож байна. Г.”“““““ төрийн тусгай албаны ажилтны хувиар өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрөөс олгодог тэтгэмжийг авахад түүний анх ажилд томилогдсон тухай тушаал зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд үүнийг хүсэлт гаргагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэхүү үрэгдсэн тушаалыг өнөөгийн байдлаар Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангийн захирагч дур мэдэн нөхөн гаргах боломжгүй. Харин Г.”“““““д эдийн баялагтай холбоотой эрх буюу ажил хөдөлмөрийн цалин хөлс авах эрх олгосон уг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох Г.”“““““гийн Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид 2009 оны 09 дүгээр сард ажилд томилогдсон тушаал үрэгдсэнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар тогтоож, уг тушаалыг устгагдсанд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3.-т заасныг баримтлан шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ баримт бичиг олгохыг уг баримт бичгийг олгосон байгууллагад даалгасан шийдвэр гаргасан тохиолдолд Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангийн захирагчид 2009 оны 09 дүгээр сард Г.”“““““г тус ангийн малчны ажилд томилсон тухай шинэ тушаал гаргаж, түүний алдагдсан эрхийг сэргээх боломжтой болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.25-ны өдрийн 312/ШШ2026/00668 шийдвэрийг хүчингүй болгож, улмаар Г.”“““““гийн Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангид 2009 оны 09 сард ажилд томилох тухай тушаал үрэгдсэнийг шүүхийн журмаар тогтоож, уг тушаалыг устгагдсанд тооцож, үрэгдсэн баримт бичгийн оронд шинэ тушаал гаргаж, Г.”“““““д олгохыг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ““““““ дугаар ангийн захирагчид даалган шийдвэрлэж, хүсэлт гаргагчийн алдагдсан эрхийг сэргээж, түүний өндөр насны тэтгэвэрт гарахдаа төрөөс тэтгэмж авах хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч  Г.”“““““ нь “Үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Г.”“““““гийн нэхэмжлэлтэй үрэгдсэн баримт бичгийг устгасанд тооцуулж, алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т “...Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно...” гэж заажээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждулам нь тухайн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хүсэлт  тул хариуцагч болон гуравдагч этгээд энэ хэрэгт оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа боловч хүсэлт гаргагч нь дахин шинээр тушаал гаргахыг Зэвсэгт хүчний ““““““ дугаар даалгаж шийдвэрлэх хүсэлт гаргаж байгаа тул Зэвсэгт хүчний ““““““ дугаар дугаар ангийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.”“““““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждуламын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2026/00668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дорждуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР