| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 303/2026/00008/И |
| Дугаар | 213/МА2025/00012 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 213/МА2025/00012
*******0*******6 оны 0******* дугаар сарын *******4 Дугаар *******1*******/МА*******0*******6/0001******* Номгон
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн *******0*******/ШШ*******0*******6/00066 дугаар шийдвэртэй,
******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* нарт холбогдох
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт
хариуцагч*******, гуравдагч этгээд *******, хариуцагч*******ийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг *******0*******6 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В., түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч*******, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг(цахимаар), хариуцагч*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул(цахимаар), гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
“...Миний бие *******тай 1998 оноос гэр бүл болж, *******6 жил хамт амьдарсан. ******* нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж, түүнийгээ нууж 10 жил намайг хуурсан нөхцөл байдлаас шалтгаалан бид гэрлэлтээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болоод гэрлэлт цуцлуулах маргаан тус шүүхэд хянагдаж байгаа. Биднийг гэр бүл байх хугацаанд буюу *******009 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ******* дугаар баг, Эрдэнэмандал Эрдэнэ толгой ******* гудамж *******4******* тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед 4х6-н харьцаа жижиг байшин байсныг манайх авч байшинг буулгаж, *******010 онд 8x1******* харьцаатай том байшин болгож, *******011 онд граш барьж байсан. Уг хашаа байшингийн нэр нь ******* болон миний нэр дээр бүртгэлтэй байсан. Гэтэл нөхөр ******* нь надаас зөвшөөрөл авалгүйгээр *******0*******1 онд дээрх хашаа байшинг явалдаж буй*******т өгсөн бололтой. Эсхүл зарсан дүр үзүүлсэн юм уу? мэдэхгүй юм. Ямартай ч уг хашаа, байшингийн гэрчилгээнд нэхэмжлэгч миний нэр байдаг бөгөөд, надаас эдгээр хүмүүс зөвшөөрөл авахгүйгээр, мэдэгдээгүй миний өмчлөх эрхэд халдсан үйлдэл гаргажээ. Иймд миний зөвшөөрөлгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү...” гэжээ.
*******. Хариуцагч *******,******* нарын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
“...Бид бага насны хүүхдийн хамт *******0*******1 онд Улаанбаатар хотоос Баянхонгорт ирсэн. Аавындаа байж байгаад дүү*******аас танил нь хашаа байшин зарна гэсэн сургаар гэдэг хүнтэй уулзаж, хашаа байшинг нь *******5,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухай үед корона өвчин дэгдээд хөл хориотой байсан учир мөнгийг нь өгч чадалгүй жил гаран болоод *******0************** оны эхээр хашаа байшиндаа орох гэтэл гийн эхнэр хашаа байшингийнхаа үнийг нэмж авна гэж удаа дараа нөхөр рүү залгаж 7,000,000 төгрөгийг нэмэхээр болсон. *******0************** он 8 дугаар сарын *******5-ны өдөр 45,*******50,000 төгрөг нөхрийн дүү данснаас гийн данс руу шилжүүлсэн. гийн нэрээс дүү нэр дээр шилжүүлсэн...” гэжээ.
“...Би *******тай *******016 онд танилцсан. В., ******* нарын хашаа байшинг авъя гээд В., ******* хоёр Эрдэнэханд нотариат дээр оччихсон байж байхад би очиж гарын үсэг зурсан. В.ийг тэгэхэд би харсан, жижигхэн бор хүүхэн байсан, дараа нь би үл хөдлөх дээр харсан. Өмнө нь В.т би өөрийнхөө биеэр *******,000,000 төгрөг аваачиж өгсөн. Манай авгайд аваачаад өгчих гэж ******* хэлж байсан. В. санаж байгаа байх. Миний хувьд *******0*******1 онд *******5,000,000 төгрөгөөр хашаа байшинг чинь авъя гэж хэлчихсэн боловч би тухайн үедээ мөнгийг нь ******* хувааж өгье гэж хэлэхэд хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа, манайх бөөнд нь авна гэж байсан. Тэгээд би бөөнд нь өгөх боломжгүй байсаар байгаад *******0************** онд зээл хөөцөлдөөд, *******0************** оны 8 дугаар сарын **************-нд зээл аваад, 45,*******40,000 төгрөгийг *******гийн данс руу хийсэн. Ингэхдээ надаас тухайн хашаа байшинг шилжүүлэхэд гарсан зардлыг хүртэл оруулсан. Энэ хугацаанд ******* байнга надаас мөнгөө нэхэж, 9 сарын хугацаатай мөнгөө өгч чадахгүй бол манайх хашаа байшингаа буцааж авъя гэж над руу залгаж байсан. Би тэр үед нь хүнийг хашаа байшин авчхаад зөндөө удаачихлаа нэг ч төгрөг буулгаагүй, хэлсэн үнийг нь өгсөн. Тэр хугацаанд В. манайх руу байнга залгаж, мөнгөө нэхэж байсан. Ээж хагалгаанд орох гэж байна, яаралтай 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Мөн ******* над руу байнга мөнгө нэхэж байсан. Бөөнд нь мөнгөө авна гэсэн шаардлага байнга тавьж байсан. Би энэ хашаа байшинг шударгаар өмчилж байсан гэж өөрийгөө бодож байна...” гэжээ.
4. Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга, татгалзал:
”... Миний бие *******009 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-*******-*******4******* тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед жижиг хашаа байшин байсныг буулгаад 5:10 харьцаатай байшин барьсан. Улмаар *******0*******1 онд гэх хүнд *******5,000,000 төгрөгөөр зарахаар болж зээлээр авахаар тохиролцсон. Энэ үйл явдлыг В. өөрөө мэдэж байгаа. Зээл бүтэхгүй байна гэдэг тайлбарыг тавьж байсан. Ингээд тухайн байшинг өөрийн ах Лхагвасүрэн гэх хүн рүү шилжүүлж байгаа талаар бидэнд хэлсэн. Тухайн үед манай эхнэр одоо *******5,000,000 төгрөг авахгүй зах зээлийн ханшаар 60,000,000 төгрөг өг гэж Лхагвасүрэн гэх хүнд нь хэлж байсан. Гэтэл тэгж өгөх боломжгүй анхнаасаа тохирсондоо байна гэж маргаан болоод улмаар манайд 45,000,000 төгрөгийг төлөхөөр болж, өөрийн компани дээр зээл авч өгсөн. Ингэхдээ үйлчилгээний хөлстэй нь хамт шилжүүлсэн. Хамгийн анх хашаа байшинг зарах сэдлийг В. өөрөө гаргасан бөгөөд хүүхдүүддээ байр сав авч өг, гэр орныг нь бэлдэж өг гээд манайх зарахаар болж байсан. нь надтай хамт өөрөө Эрдэнэханд нотариатч дээр очиж гарын үсгээ зурсан бөгөөд Эрдэнэханд гуай бол хүнийг нь байхгүй байхад хэзээ ч өөр хүнээр гарын үсэг зуруулж хууль бус юм хийхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөхгүй байна. Тухайн мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болно...” гэжээ.
5. Хариуцагч*******ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
”...Миний бие хариуцагчийн нөхөр тай *******0*******1 онд Баянхонгор сумын ******* дугаар баг Эрдэнэмандал, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж *******4******* тоотод байрлах хашаа байшинг *******5,000,000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцэл хийж тохирсон. Өөрийн төрсөн ах ******* түүний гэр бүлийг *******0************** оны 4 дүгээр сарын үед уг хашаа байшинд нүүлгэн оруулсан. Энэ үед бид нар мөнгөө төлөөгүй байсан. Ахынх хашаа байшинд орсон цагаас хойш В. болон ******* хоёр байнга мөнгөө нэхэж утсаар ярьж, өөрсдийн биеэр ирж уулздаг байсан. Мөн В. нь ээж зүрхний хагалгаанд орох гэж байна, яаралтай 10,000,000 төгрөг өгөөдөх гэж ахынд хүртэл ирж байсан. В. байнга ирж мөнгөө нэхэж байхдаа одоо *******5,000,000 төгрөгөөр зарахгүй, ийм ханштай хашаа байшин гэж байхгүй, 60,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь манай ах тэгвэл одоо бид нар нүүе гэж хэлэхэд 45,000,000 төгрөг гэсэн. Бид хүний байшинг авчхаад мөнгийг нь удаан төлөөгүй болохоор санаа зовоод зөвшөөрсөн. Ингээд *******0************** оны 8 дугаар сард 45,000,000 төгрөгийг хашаа байшинг нэр шилжүүлэхэд зарцуулсан *******50,000 төгрөгийн хамт *******гийн данс руу шилжүүлсэн. Хашаа байшингийн нэр шилжүүлэхэд В. нь нотариат дээр өөрийн биеэр очсон ба ийг очоогүй байхад нэр худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхгүй. Зарж мөнгийг нь авч өөр хашаа байшинг *******0,000,000 төгрөгөөр худалдаж авснаа, Гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан дээр дурдаж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлчхээд одоо юу ч мэдээгүй байсан гэж бусдыг гүтгэж байгааг гайхаж байна Харин ч бид мөнгийг нь төлж чадахгүй удсан болохоор хэлсэн үнийг нь зөвшөөрч *******5,000,000 төгрөгөөр тохирсон байснаа 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд******* намайг Баянхонгор сумын ******* дугаар баг Эрдэнэмандал, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж *******4******* тоотод байрлах хашаа байшингийн шударга өмчлөгч болохыг тогтоож өгнө үү... “гэжээ.
6. Нэхэмжлэгч ******* хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
“...Нэхэмжлэгч В. миний бие*******ийн гаргасан "Баянхонгор аймаг, Баянхонгор сум ******* дугаар баг, Эрдэнэмандал, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж, ********************* тоотод байрлах хашаа байшингийн шударга өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр нэхэмжлэлдээ хашаа байшинг худалдаж авсан, В. нотариат дээр очиж гэрээнд гарын үсэг зурсан, В. нь мөнгөө нэхэж байсан, *******5,000,000 төгрөгөөр, 45,000,000 төгрөгөөр зарна гэсэн гэх мэтээр худал зүйл бичжээ. Миний бие түүний эгч, ах нартай нэг ч удаа биечлэн уулзаж байгаагүй, мөнгө нэхэж байсан удаа байхгүй. Тийм зүйл огт болж байгаагүй. Гэтэл нэхэмжлэлдээ худлаа үйл явдал бичиж, гүтгэж байна.******* нь н тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, тэд дундаасаа хүүхэдтэй болж, хашаа байшинг минь надад мэдэгдэлгүй "гарын үсгийг минь хуурамчаар зурж, өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан, гэрийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан энэ үйл явдлын талаар миний бие мэдээгүй. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, хүний хөрөнгийг өөрсдийн мэдэлд шилжүүлж авсан хариуцагч нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. В. миний хөрөнгөд халдсан тул өөрийн өмчлөх эрх”-ийг шүүхийн журмаар сэргээлгэх хүсэлтэй байгаа тул хашаа байшинг “Худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээлгэх" тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна...”гэжээ.
7. Хариуцагч *******,******* нарын давж заалдах гомдлын агуулга:
“....Мөн нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бөгөөд энэ асуудал мэдээж гэрээний талуудын хооронд яригдах асуудал учраас би болон манай нөхөр хариуцагч биш юм. Хэдийгээр нэхэмжлэгч өөрөө шүүхэд хариуцагчаа тодорхойлох эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч мөн эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйн хэрэг. Гэтэл бид гэрээний талууд” биш, нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөх эрх сэргээлгэх тухай шаардсан байхад эзэмшилтэй холбоотой асуудал шийдэж байгаа нь шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан байгаа тул хариуцагч *******.******* бидэнтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож биднийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү....гэжээ.
8. Гуравдагч этгээд *******гийн давж заалдах гомдлын агуулга:
“....Учир нь, Гэр бүлийн тухай хуулиар гэр бүл эхнэр нөхөр, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг В., бид ******* адил байх ёстой. Би л бүх зүйлийг болгож , бүх ажлыг хийж бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхэд надад шударга бус санагдаж байна. Өнөөдрийг хүртэл ажил голохгүй хар ажил бүрийг би л хийж гэр бүлээ тэжээж ирсэн. В. ихэвчлэн гэртээ л суудаг байсан. Миний хувьд ихэнх эд хөрөнгөө В.т гэр бүл цуцлахдаа өгсөн. Одоо хүүхдийн тэтгэлэг төлөөлж байгаа. В. нь гэрлэлт цуцлуулахаас өмнө намайг Сэлэнгэ рүү барилгын ажил хийхээр явсан байхад нэр дээр байсан *******77 толгой малаас *******00 г нь зөвшөөрөлгүй зарж амьдардаг байрны хаалганы гол сольж, гэрлэлтээ цуцлуулж эд хөрөнгөө авахаар бэлтгэж байсан. Би шүүхэд маргаан хийхийг хүсээгүй тул эд хөрөнгөн дээр авна гэсэн бүхнийг нь өгч эвлэрсэн байдаг юм.Гэтэл В. нь мэдэж байгаа зүйлээ өөрөө санаачлан хийсэн зүйлээ мэдээгүй гэж худал ярьж, шүүхэд худал тайлбар хэлж шүүх нь түүний үгээр хэргийг шийдвэрлэж намайг хохироосонд гомдолтой байна.Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******6 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн *******0*******/ШШ*******0*******6/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
9. Хариуцагч*******ийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдлын агуулга:
”...Нэхэмжлэгч В. гуравдагч этгээд ******* нар нь гэр бүл цуцлуулахдаа маргааны зүйл болох хашаа байшинг зараад уг мөнгөөрөө газар худалдаж авсныг дундын эд хөрөнгө гэж үзэж шүүх шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан байдаг.Миний бие анхан шатны шүүхэд Нотариатч Эрдэнэхандыг асуулгах мөн нотариатын бичиг баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа нотариатын бичиг баримтад үзлэг хийгээгүй. *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад гэрчилсэн нотариатын үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй байж худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй болно. Хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр В. нь нотариат дээр очиж гарын үсэг зурсан нь нотлогдож байхад уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна. Харин иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар эд хөрөнгийг шударгаар авсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...”гэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, *******4******* дугаар зүйлийн *******4*******.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэтолгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлах 881 м.кв талбайтай газар, 11******* м.кв талбайтай хувийн сууц, грааш зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч В., гуравдагч этгээд ******* нарыг бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, гуравдагч этгээд *******гаас 45,*******40,000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******т олгож,
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч*******ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг, хариуцагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.т олгож шийдвэрлэжээ.
*******. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч В. гаргасан тайлбартаа:
“...******* намайг зодож нүдээд байсан тул гэрлэлт цуцлуулах өргөдлөө шүүхэд гаргаж өгсөн. Тэгээд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох хашаа байшингийнхаа лавлагааг авахаар очтол миний нэр дээр эд хөрөнгө огт бүртгэлгүй байна гэж гарч ирсэн. Тэгээд би шүүхэд хандсан. Тухайн үед *******тай хамгийн ойр дотно харилцаатай хүн******* байсан тул түүнийг хариуцагчаар татсан. Гэтэл миний хашаа байшингийн гэрчилгээ******* гэх хүний нэр очсон байсан.*******тай би гэрээ хэлцэл хийгээгүй. Мөн хамт нотариатын газарт ч очиж байгаагүй. Эдгээр хүмүүсийг өмнө нь огт харж байгаагүй. Би эдгээр хүмүүсээс огт мөнгө аваагүй.*******,******* нарт би гомдолтой байна. Яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Мөн **************т гэрийнхээ бүх тавилгыг зараад мөнгийг өгсөн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Би өөрийнхөө өмчийг эдгээр хүмүүст өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд өөрийнхөө эд хөрөнгийг өөрийн нэр дээрээ хэвээр үлдээлгэх хүсэлтэй байна...” гэв.
4. ******* өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар:
“…Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад маргаан бүхий Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэ-толгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлах 881м.кв талбайтай 11*******м.кв талбайтай хувийн сууц, гараашинд зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байсан. Энэ гэрээг өмгөөлөгчийн зүгээс хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан*******ийн тухайн хөрөнгийг шударгаар олж авсан шударга өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Хэрэгт В. тухайн *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн худалдан авах гэрээнд “би гарын үсэг зураагүй, нотариат дээр очиж байгаагүй, хариуцагч*******ийг шүүх хуралдаан дээр анх удаа харсан, урьд өмнө огт харж байгаагүй, уулзаж байгаагүй, хариуцагч нартай уулзаж байгаагүй. Мөн мөнгө төгрөг нэхэж утсаар ярьж байсан удаа ч байхгүй гэдэг талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх шатад маш тодорхой хариу тайлбаруудыг өгсөн. Шүүх хуралдааны явцад ч тодорхой тайлбаруудыг өгөөд явсан нөхцөл байдал харагддаг. Хэрэгт ******* удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хүний гарын үсэг өөрчлөгдөнө, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарах боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Ямар учраас нарийн мэргэжлийн хүмүүс мэргэшээд ажиллаад байдаг юм. Тийм учраас шинжээч нар *******0*******4 оны 4 дүгээр сарын *******5-ны өдөр мөн *******0*******5 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* шинжээчийн бүрэлдэхүүнтэй ******* удаагийн дүгнэлт гарсан байгаа. Тухайн дүгнэлтэд 7 дугаар сарын *******7-ны өдөр байгуулагдсан гэрээнд В. гарын үсгийн загвартай тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл В. гарын үсэг зураагүй байна гээд мэргэжлийн хүмүүс ******* удаагийн шинжээчийн дүгнэлт гарчихсан. Тухайн худалдах, худалдан авах гэрээнд В. гарын үсэг зураагүй, түүний хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан байна гэж дүгнэгдэж байгаа юм. Мөн нотариатч н.Эрдэнэхандаас шүүхэд гэрчээр асуугдсан байдаг. Нотариатч н.Эрдэнэханд өөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй өөрийнх нь мэдүүлэг байдаг. *******0*******0 он болон *******0*******1 онуудад дэвтэр сольж цахим систем солигдож байсан тодорхой сайн санахгүй байна гэх мэдүүлэг өгсөн. Иймд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч*******тэй дотно харилцаатай гэдгийг мэдэнгүүтээ*******, н.Лхагвасүрэн хоёрт шилжүүлсэн гэж хариуцагчаар тодорхойлсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад лавлагаа авангуут*******ийн нэр дээр тухайн хөрөнгө шилжчихсэн байсан учраас*******ийг хариуцагчаар татсан байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан учраас энэ эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.*******-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан байгаа. Хэрвээ зөвшөөрлөө аваагүй байх юм бол хийсэн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байна гээд нэгэнт тодорхой заасан. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж дүгнэсэн. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа учраас уг хэлцлээр хийсэн эд хөрөнгийг хооронд нь шилжүүлээд тухайн мөнгийг төлөөд буруутай этгээд учруулсан хохирлоо төлөх учраас үүний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хэлэхэд*******ийг шударга өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн 4*******,*******50,000 төгрөг *******0************** оны 8 дугаар сарын *******5-ны өдөр *******гийн данс руу шилжүүлсэн байгаа. Энэ мөнгийг хүүхдүүд рүүгээ 17,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Энэ бол Гэр бүлийн тухай хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэж, харж хандах эцэг хүний үүрэг юм. Энэ мөнгө ******* данс руу огт ороогүй. В. захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Ингээд үлдэгдэл мөнгөөр 9-*******-*******1 тоот газар худалдаж авсан гэж байгаа. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ тухайн газар *******гийн нэр дээр байсан тул ******* өөрөө авч үлдсэн нөхцөл байдал хэргээс харагдаж байгаа...” гэв.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч гаргасан тайлбартаа: “...В., ******* хоёр хоёулаа хамт байж байгаад надад энэ үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгсөн. Би мөнгийг нь өгч чадахгүй, тэр байрыг нь ч ашиглаагүй бараг ******* жилийн хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд *******0*******1 оны 1******* сард миний төрсөн ахынх ******* бага насны хүүхэдтэйгээ ирсэн тул манай гэрт байж байгаад *******0************** оны 4 сард энэ хашаа байшинг би авахаар болж ахынхаа гэр бүлийг тухайн хашаа байшинд оруулсан. Манай ах н.Лхагвасүрэн бид хоёроос *******, В. хоёр байнга мөнгөө нэхдэг байсан. Би тухайн үед мөнгийг нь *******-******* хувааж өгөх талаар *******д хэлж байсан. Гэтэл “манай эхнэр дургүйцээд байна, тийм учраас манайх мөнгөө бөөнд нь авмаар байна” гэж хэлсэн. Тэгээд *******0************** оны 8 сард миний зээл бүтээд 45,000,000 төгрөгийг зээл гарсан өдрөө *******гийн данс руу шилжүүлсэн. Сөрөг шаардлагын тухайд миний бие 45,*******40,000 төгрөгийг компанийнхаа нэр дээр зээл авсан. Тэгээд энэ мөнгийг төлж барагдуулсан. Энэ хугацаанд би авсан зээлийнхээ хүүг төлсөн. Мөн анх *******гийнхаас авсан байшин балгас шиг байсан тул шинээр бий болгож, засвар хийсэн. Иймд зүгээр байж байгаад хашаа байшингаа өгөхийг хүсэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.
6. Хариуцагч*******ийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан заалтыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь, анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд бусад гэрч болон хэргийн оролцогчдын мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь туйлын үнэн зөв байх ёсгүй бөгөөд шүүх нотлох баримтыг хэргийн бодит байдалд үндэслэн үнэлэх ёстой байдаг. В.ийг өөрийн биеэр нотариатын газарт очсон гэдгийг хариуцагч******* болон гуравдагч этгээд ******* нар мэдүүлдэг. Мөн нотариатч н.Эрдэнэханд гэх хүн нэг өмчлөгч ирээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг батлах ямар ч боломжгүй гэж мэдүүлдэг. Түүнчлэн ******* нь “В. бид хоёр хашаа байшингаа зарахаар харилцан тохиролцож зарсан. Энэ хашаа байшинг зарахыг В. мэдэхийн дээдээр мэдэж байсан” гэдгийг хэлдэг. Мөн хашаа байшинг зараад авсан мөнгөнийхөө зарцуулалтын талаар хэрэгт баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. В. нь хашаа байшингаа зарсныг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд*******аас байнга очиж мөнгөө нэхэж байсан байдаг. Ингээд *******5,000,000 төгрөгөөр зарна гэж байсан хашаа байшингийнхаа үнийг нэмсээр байгаад 45,000,000 төгрөг болгосон байдаг. Тэгээд******* нь *******-******* жилийн хугацаанд амьдарсан тул уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд мөнгөө нэхээд байхаар нь******* 45,*******40,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч В. болон гуравдагч этгээд ******* нар гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн маргааны зүйл болох хашаа байшингаа зараад уг мөнгөөрөө газар худалдаж авсан байдаг. Энэ худалдаж авсан газрыг нь дундын эд хөрөнгө гэж үзээд шүүх энэ хөрөнгийг шийдвэрлэсэн байдаг. Миний бие анхан шатны шүүхэд нотариатч н.Эрдэнэхандыг асуулгах, мөн нотариатын бичиг баримтад үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангасан боловч нотариатын бичиг баримтад үзлэг хийгээгүй. *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад гэрчилсэн нотариатын үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй байж, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Хэргийн оролцогчийн тайлбар мэдүүлгээр В. нь нотариат дээр очиж гарын үсэг зурсан нь нотлогдож байхад уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Харин******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******6 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн *******0*******/ШШ*******0*******6/00066 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч*******, ******* гаргасан тайлбартаа: “…Манайх *******0*******1 онд аймагт нүүж ирсэн. Тэгээд *******0************** онд *******гийн зарсан хашаанд орсон. Тухайн үед манай нөхрийн дүү******* “манайх энэ хашааг авч байгаа юм. Танайх нүүгээд ор” гэж хэлсний үндсэн дээр нүүж орсон. Манайх нэр шилжүүлэх болон худалдан авах гэрээ зэрэгт огт оролцоогүй. Үүнд манай нөхрийн дүү болох*******, *******, В. нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манайх нөхрийн дүү болох*******ийн худалдаж авсан хашаа, байшинд л нүүж орсон. Бид хариуцагч биш, өөр зүйлгүй...” гэв.
8. Хариуцагч*******ийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя, үүнтэй холбоотой эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тэгэхээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа юм чинь мэдээж гэрээний талууд болох *******, В.,******* нартай холбоотой харилцаа байна. Гэтэл миний үйлчлүүлэгч******* болон түүний нөхөр н.Лхагвасүрэн нарыг хариуцагч байна гэж тухайн гэрээнд хамааруулж байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс “худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, би байр сав худалдаж аваагүй, тийм учраас энэ хэрэгт хариуцагчаар татагдах ёсгүй” гэдэг байдлаар гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “худалдах, худалдан авах гэрээний тал******* би биш байтал яагаад та намайг хариуцагчаар тодорхойлж байгаа юм бэ” гэдэг асуултад нэхэмжлэгч “шүүхэд нэхэмжлэл гаргахад гэрээг хэн хийсэн, хэн хэний хооронд ямар гэрээ байгуулсан талаар би мэдэхгүй байсан учраас*******, н.Лхагвасүрэн нар тухайн маргаан бүхий байранд амьдарч байгаа учраас эдгээр хүмүүсийн хооронд гэрээ байгуулагдсан байх гэж бодоод хариуцагчаар*******, н.Лхагвасүрэн нарыг тодорхойлж байсан. Гэтэл шүүхийн шатанд нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргаад ирэхэд******* болон н.Лхагвасүрэн нар биш байсан” гэдэг тайлбарыг өгсөн. Ингээд Улсын бүртгэлийн байгууллагаас өгсөн баримтаар энэхүү худалдах худалдан авах гэрээ *******, В.,******* нарын хооронд хийгдсэн юм байна гэдгийг мэдсэн гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан. Энэ утгаараа миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж байгаа. Энэ худалдах худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй байгаа учраас өөрийгөө хариуцагч биш гэж тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч зөвхөн гэрээтэй холбоотой өмчлөх эрхээ сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүхээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүхээс дур мэдэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд хариуцагчдаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан гэв...”
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд ******* гаргасан тайлбартаа: “...Миний бие В.тэй ярилцсаны үндсэн дээр гэр бүлийн нэр дээр байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-*******-*******4******* тоотод байрлах хашаа байшинг зарахаар болж*******тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, *******5,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Улмаар худалдан авагч******* нь мөнгөө өгөхгүй байсан тул В. нь “мөнгөө өгөхгүй удсан тул зах зээлийн ханшийн дагуу үнээ нэмье, эсвэл буцааж авъя” гэж*******т хэлсэн. Тухайн эд хөрөнгийг зарахад эхнээс нь дуусах хүртэл В. мэдэж байсан бөгөөд н.Лхагвасүрэнгээс удаа дараа “мөнгөө авъя” гэж В. өөрөө утасдаж шаардаж байсан. Улмаар бид үнэ хөлс дээрээ дахин тохиролцож хашаа байшинг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, нотариатын зардал *******40,000 төгрөгийг өгч нийт 45,*******40,000 төгрөгийг *******0************** оны 8 дугаар сарын *******5-ны өдөр миний Хаан банкны 5**************8016********************* дансанд шилжүүлсэн. Тухайн мөнгийг би хүлээн аваад 17,000,000 төгрөгийг нь өөрийн охин н.Дулмаажав руу байрны мөнгөнд шилжүүлсэн. Мөн *******,000,000 төгрөгийг нь хүү н.Пүрэвжав руу шилжүүлсэн. Мөн н.Дулмаажавын цайллагын ёслолд 1,000,000 төгрөг, *******,000,000 төгрөгийг тэмээ идшинд зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-*******-**************4 тоотод хашааны газар н.Оюунчимэг гэх хүнээс гэр бүлийн хэрэгцээнд зориулж худалдаж авсан. Тухайн авсан мөнгийг хэрэгцээнд зарцуулсан талаар В. мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүнчлэн*******т хашаа байшин зарсны дараа В. хашаанд үлдээсэн эд зүйлээ авахаар удаа дараа очиж байсан.*******аас авсан мөнгөөрөө худалдан авсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-*******-**************4 тоот хашааны газрыг В. бид хоёр гэрлэлт цуцлуулахдаа Баянхонгор аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын *******4-ний өдрийн *******0******* дугаартай шүүхийн шийдвэрээр дундын эд хөрөнгө хуваалгахаар шийдвэрлүүлсэн байдаг.*******аас авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байхад шүүхээс зөвхөн намайг 45,*******40,000 төгрөгийг*******т төлж барагдуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. В. нь гэрлэлт цуцлуулахаас өмнө намайг Сэлэнгэ аймаг руу барилгын ажил хийхээр явсан хооронд миний нэр дээр байсан *******77 толгой малаас *******00 тооны малыг зөвшөөрөлгүй зарж, амьдардаг байсан байрныхаа хаалгыг сольж, гэрлэлт цуцлуулах үеэр эд хөрөнгө хуваалгах талаар урьдаас бэлтгэж байсан. Би гэр бүлийн дундын эд хөрөнгө дээрээ маргахыг хүсээгүй тул уг шаардлага дээрээ эвлэрч шийдвэрлүүлсэн. Гэтэл В. өөрийн санаачилсан зүйлийн талаар мэдээгүй мэтээр худал ярьж, шүүхэд худал тайлбар гаргаж байгаад би гомдолтой байна...” гэв.
10. Хариуцагч *******гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбартаа: “…******* нэхэмжлэлтэй хэрэгт миний үйлчлүүлэгч *******г гуравдагч этгээдээр шүүгчийн захирамжаар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оруулсан байдаг. Тухайн эд хөрөнгийг *******0*******1 онд В.тэй ярилцсаны үндсэн дээр зарсан гэж ******* хэлдэг. *******-*******-*******4******* тоотод байрлах хашаа байшинг*******т зарж, үүнээс олсон мөнгөөр дахин хашаа авсан байдаг. Тухайн авсан хашаа нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-*******-**************4 тоотод байрладаг бөгөөд тухайн эд хөрөнгийг анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын *******4-ний өдрийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийн маргаан болгож, асуудлыг шийдвэрлүүлсэн байгаа. Хавтаст хэрэгт шүүх хуралдааны шатад гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримтуудаар дансанд нь орж ирсэн 45,*******40,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэдэг нь нотлох баримтаар нотлогддог.*******аас орж ирсэн 45,*******40,000 төгрөгөөс 17,000,000 төгрөгийг өөрийн охин н.Дулмаажавт байрны урьдчилгаанд, мөн хүүгийнхээ эхнэрийг гуйхад гэр оронд хүнс авах эдийн засгийн хэрэгцээ бүрдүүлэхэд *******гийн данснаас бүгд зарцуулагдсан байдаг. Мөн тогны мөнгөнөөс авхуулаад бүх гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн цаг хугацааны явцад хүний гарын үсэг өөрчлөгддөг. Нотариатчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авахад “аль нэг тал нь байхгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг батлах боломжгүй. Тийм учраас талууд байсан гэж үзэж байна” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Худалдах, худалдан авах гэрээг баталсан нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр буюу хууль зөрчсөн гэж үзээгүй. Ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрээр эрх бүхий дээд шатны байгууллага, бусад нөхцөл байдлын улмаас тухайн нотариатчийн үйлдэл хүчин төгөлдөр байхад миний гарын үсэг биш гээд ганцхан шинжээчийн дүгнэлтээр нотариатын үйлдлийг шууд хүчингүй болгочхож байгаа. Энэ үйлдэл хууль бус гэж үзэж байна. ******* одоогийн гарын үсэгтэй шинжилгээ хийх гэж байгааг мэдэж байгаа учраас гарын үсгийг ямар ч байдлаар бичиж болно шүү дээ. Тухайн цаг хугацаанд өмнөх гарын үсэгтэй нь харьцуулан шинжилгээ хийхгүйгээр шууд одоогийн гарын үсэгтэй нь шууд харьцуулан ******* гарын үсэг биш байгаа учраас худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан бусад нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байхад шинжээчийн дүгнэлтийг баримталж шийдсэн. Энэ нөхцөл байдлаас харахад нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн анхаарал татаад байгаа зүйл нь худалдах, худалдан авах гэрээг В., ******* нар хийсэн нөхцөл байдал байна гэдгийг хариу тайлбаруудаар мэдэгдээд байгаа. Дээрээс нь тухайн цаг хугацаанд гэрээг хийгээд*******т шилжүүлж байх энэ процесс дээр тухайн хашаанд н.Үүрцайх гэдэг айл байсан. Энэ айл н.Лхагвасүрэн, н.Ганчимэг нарыг амьдарч байхад хашаанд нь байж л байсан. Энэ цаг хугацаанд*******, н.Лхагвасүрэн нарын амьдарч байгаа хашааны гараашнаас В. эд хөрөнгөө зөөгөөд байсан байдаг. Гэтэл В. “би мэдэхгүй” гэдэг байдлаар тайлбар гаргаж байгааг ойлгохгүй байна. Гэрлэл цуцлуулсан шүүхийн шийдвэрийн эх хувийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн эд хөрөнгийн маргааны асуудал тухайн цаг хугацаандаа шийдэгдэх боломжтой байсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд бодит байдалд нийцэхгүй байна. Хэрвээ үнэхээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл байдал байгаа бол 45,*******40,000 төгрөгийг мэдээж В. гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Тухайн цаг хугацаанд гэр бүл байсан учраас В. тал хувийг нь хариуцах ёстой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
*******.Нэхэмжлэгч В. хариуцагч *******,*******,******* нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргажээ.
*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхэд талууд оролцсон, гэрээний төлбөрийг бид гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж, үлдэгдэл мөнгөөр Баянхонгор сум, 9 дүгээр багт оршин ******* дугаар гудамжны **************4 тоот хаягт байрлах 88******* м.кв талбай бүхий газрыг худалдан авсныг гэр бүл цуцлах нэхэмжлэлтэй хамт анхан шатны шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, үүнийг нэхэмжлэгч хүлээн мэдэж байгаа гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5, *******4******* дугаар зүйлийн *******4*******.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэтолгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлах 881 м.кв талбайтай газар, 11******* м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч В., гуравдагч этгээд ******* нарыг бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, гуравдагч этгээд *******гаас 45,*******40,000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******т олгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч*******ийн шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад маргааны зүйл болсон Баянхонгор аймгийн Эрхийн Улсын бүртгэлийн Г-0**************0000*******66 дугаарт бүртгэгдсэн, Баянхонгор сум, ******* дугаар баг, Эрдэнэмандал Эрдэнэ толгой ******* гудамж *******4******* тоот хаягт байршилтай,640900585******* нэгж талбарын дугаартай 881 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0**************000065*******6 дугаарт бүртгэгдсэн, Баянхонгор сум, ******* дугаар баг, Эрдэнэмандал Эрдэнэ толгой ******* гудамж *******4******* тоот хаягт байршилтай,11******* м.кв талбайтай хуувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******, В. нар бүртгэгджээ.(1хх7*******, 1хх1*******6)
5.1 Улмаар нэхэмжлэгч В., гуравдагч этгээд ******* нарын гэр бүлийн дундын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэтолгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлах 881 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, энэ хаягт байршилтай,11******* м.кв талбайтай хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр В., ******* нараас хариуцагч*******т өмчлөх эрх шилжиж, *******0*******1 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн №000665*******,44, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 00087*******799 дугаартай гэрчилгээг тус тус олгогдсон байна. (1хх17*******-174,1хх85,1*******7)
5.******* Дээрх хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг хариуцагч*******, ******* нар эзэмшиж, хариуцагч *******аас *******0************** оны 8 дугаар сарын *******5-ны өдөр 45,*******40,000 төгрөгийг гуравдагч этгээд *******д шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
5.******* Нэхэмжлэгч В. Баянхонгор аймгийн сум дундын анхан шатны шүүхэд *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийг гаргаж, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах шаардлагад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр цуглуулах явцад өөрийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэтолгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлах 881 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, энэ хаягт байршилтай,11******* м.кв талбайтай хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх нь нэр дээр бүртгэлгүй болохыг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн *******0*******/ШЗ*******0*******5/00**************0 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар иргэний хэрэг үүсжээ.(1хх1-*******,1хх10,1хх1*******-14)
5.4 Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******5 оны 4 дүгээр сарын *******5-ны өдрийн 19 дугаар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******5 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ01*******5/**************45 дугаар шинжээчийн “...*******0*******1 оны 7 дугаар сарын *******7-ны өдөр В., ******* нараас хариуцагч*******т “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр өмчлөх эрх шилжүүлсэн "Хамтран өмчлөгчид" гэж бичигдсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн ******* гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна…” гэх дүгнэлтүүд хэрэгт нотлох баримтаар авагджээ. (1хх189-*******00, *******44-*******50, ******* хх-1-*******6)
5.5 Нэхэмжлэгч хариуцагч *******,*******,******* нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг, Эрдэнэ толгой ******* дугаар гудамж, *******4******* тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хариуцагч *******,******* нар холбогдох хэргийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
5.6 Мөн анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчаар тодорхойлогдоогүй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гаас 45,*******40,000 төгрөгийг гаргуулж хариуцагч*******т олгож шийдвэрлэжээ.
5.7 Анхан шатны шүүх тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хальж, энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдаагүй, этгээдээс мөнгөн хөрөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд хамраана.
Иймд, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг зөвтгөх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 01 дүгээр сарын *******0-ны өдрийн *******0*******/ШШ*******0*******6/00066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.******* дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч*******ээс 70,*******00 төгрөгийг,хариуцагч*******аас 70,*******00 төгрөгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гаас 70,*******00 төгрөгийг тус тус хураамжийг улсын орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.*******, 17******* дугаар зүйлийн 17*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
Д.НЯМДОРЖ