| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0148/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ций Зт холбогдох 1935002610153 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Наранбулаг сумын засаг дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 4-402 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас Намын хүндэт тэмдэг, Эх орны төлөө медаль, Намын тэргүүний ажилтан, Тусгаар тогтнолын одон, аймгийн Хүндэт тэмдэг, Цэдэнбал медаль, Аймгийн 90 жилийн ойн медаль, Арчилсан Хувьсгалын 20 жилийн ойн медаль, Худалдааны байгууллагын 90 жилийн ойн медаль, Хоршоологчдын холбооны 90 жилийн ойн медаль, Сангийн яамны хүндэт тэмдэг, Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан зэргээс гадна Ардын Хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан. И овогт Ций З /РД:................................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.З нь Увс аймгийн Наранбулаг сумын III дугаар багийн нутаг Шар нуур гэх нэртэй газарт 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-98 УВХ улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.6, 23.9.6, 14.6 дахь хэсэгт тус тус заасан заалтууд буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж улмаар зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй иргэн Н.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, иргэн Я.Пгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Зыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.З нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 00-98 УВХ улсын дугаартай Тоёота ланд круйзер-100 маркийн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Н.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Я.Пгийн амь насыг хохироосон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-6-р тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-16-р тал/, хохирогч Я.Пгийн цогцост хийсэн үзлэг гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-26-р тал/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-30-р тал/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай талийгаач ээж Я.П нь манай төрсөн хоёр дүү болох Ц.Б, Ц.Б нартай хамт амьдардаг байсан. Ц.Б нь 23 настай, Б нь мөн ижил 23 настай ихрүүд юмаа. Одоо Б нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад ирсэн удахгүй буцаад явна, Б Ховд их сургуулийг төгсөөд ирсэн Наранбулаг суманд амьдарч байгаа. Ээж Я.П гэгч нь нас барсан бид учирч буй хохирол юм. Бид учирсан хохиролыг тооцоолоогүй. Манай ээжийн тэтгэвэрийн зээл болох 6.640.627 /зургаан сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгний зээлийг төлж өгсөн. Мөн 5 сая төгрөг бэлнээр өгч бид нарын хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй”
Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би болсон хэргийг хараагүй, болсон үйл явдлын талаар хүмүүсзэс сонссон. Хамт явсан хүмүүс ярихдаа Засаг даргын автомашинд Монгол Ардын Намын бүх гишүүдийн хуралд оролцчихоод буцаад явж байгаад айлд очоод жолооч нь бие засахаар буусан. Автомашин дугарах шиг болохоор эргээд харахад автомашин уулын уруу явж байсан гэж хэлсэн. Тэгээд манай төрсөн ээж Я.Пг автомашинаас үсэрч буусан гэж хэлсэн. Тэгээд тухайн газраас яаралтай манай төрсөн ээж Я.Пг Наранбулаг сумын ЭМТ-ийн төвд авчирч эмчилгээ хийсэн боловч нас барсан гэж хэлсэн. Би өөрийн төрсөн дүү Б рүү залгахад ээж эмнэлэг дээр байна гэсэн гэж хэлсэн. Би Улаангом сумаас болсон асуудлын талаар мэдээд Наранбулаг сумын ЭМТ-д ирэхэд манай төрсөн ээж Я.П нас барчихсан байсан. Манай төрсөн ээж Я.П нь тэтгэвэрт гарчихсан тэтгэврийн мөнгө авдаг байсан бөгөөд хоёр хүүхдийнхээ хамтаар тус аймгийн Наранбулаг сумын 1-р багийн нутагт оршин сууж амьдарч байсан. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манай хүргэн ах Б, төрсөн эгч Б нар хөдөө явах ажилтай болоод тийшээ явсан байсан Б, Б нар нь хөдөө айлд хоночихоод орж ирнэ гэсэн. Харин манай төрсөн ээж хонохгүй сумын төв орж ирнэ гээд сумын төв рүү орж ирэх хамгийн түрүүнд явах автомашин хайж байгаад манай сумын засаг дарга Зтай таарч уулзаж суусан юм шиг байна лээ. Манай ээжийн биеийн баруун талын шанаа, нүдний орчмоор хөхөрсөн шанаа хөхрөлттэй, зүүн талын хөлний шагайны дээд хэсгээр хөхөрсөн, хавдсан байсан. Манай ээж талийгаач Я.Пгийн биед өвддөг архаг, хууч өвчин гэж зүйл байгаагүй. Хааяа даралт ихэсдэг, зүрх нь өвддөг байсан. Манай ээж Я.П 1960 онд тус аймгийн Наранбулаг суманд төрсөн. Я.П нь янз бүрийн илүү дутуу зүйл ярьдаггүй, тайван дөлгөөхөн зантай, уурладаггүй, нийтийн ажилд идэвхитэй оролцдог, залуу байхдаа спорт урлагийн наадамд идэвхитэй оролццог байсан. Манай төрсөн ээж нь одоо 1996 онд төрсөн 2 хүүхэд болох Ц.Б, Ц.Б нартайгаа хамт амьдарч байсан. Ц.Б нь эхнэр хүүхэдтэй гэрлэлтээ баталгаажуулсан боловч тусдаа гэр барьж өрх тусгаарлаж гараагүй байсан, Ц.Б нь Ховд их сургуулийг 2019 оны хавар төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Манай ээж сард цалингийн доод хэмжээгээр буюу 300.000 гаруй мянган төгрөгний тэтгэвэр авдаг байсан. Я.Пгийн нэр хашаа, газар, гэр байдаг өөр эд хөрөнгө байдаггүй. Манай төрсөн аав Нгийн Ц гэгч нь 2016 онд өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш манай ээж хоёр бага дүүтэй хамт амьдарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 76-77, 78-79-р тал/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Дгийн хэрэг бүртгэлтэнд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Наранбулаг сумын 3-р Хайстын шилд байж байгаад би Наранбулаг сумын төв рүү ангийн хүүхэд болох С гэгч найзтай уулзахаар Засаг дарга З гэгчийн автомашинд суусан, манай төрсөн аав Н З ахтай уулзаад намайг тэдний автомашинд суулгаж сумын төв оруулах болчихоод гэрлүүгээ явчихсан. Хайстын шилээс явахад тухайн автомашинд 6 хүн байсан. Миний танидаг З, талийгаач П, Г гэх ах өөр танихгүй 3 хүн байсан. Г ах бид хоёр автомашины хамгийн хойд талын суудалд суугаад явж байсан юмаа. Бид нар тус аймгийн Наранбулаг сумын нутагт Шар нуур гэх айлын гадна очсон бөгөөд очоод автомашиныг зогсоогоод автомашины дунд талын суудлаас 2 хүн, урд талын жолоочийн хажуу талын суудлаас 1 буугаад 3 хүн айлруу орсон. З ах автомашинаасаа буугаад бие засахаар явсан. Удалгүй автомашин хөдөлсөн түүнээс хойш болсон явдлыг би сайн санахгүй байна, би түүнээс хойш цочролд ороод болсон үйл явдлыг санахгүй байгаа. Би Наранбулаг сумын төв рүү автомашинтай орж байсныг санаж байгаа. Би автомашин уулнаас уруу явахад би айгаад суудлаас чанга гэгч нь бариад доошоо тонгойгоод яваад байсан. Би Г, Я.П нар автомашинаас үсэрч буусныг хараагүй, хэн түрүүлж автомашинаас буусан талаар би мэдэхгүй. Би З гэгч нь автомашинаас буугаад бие засахаар явсан. Автомашиныг унтраачихсан байсан. Нэг мэдэхэд автомашин газрын уруу гүйсэн ба би айгаад толгойгоо доош болгоод сандалаас зуураад байсан. Автомашин зогссоны дараа би автомашинаас гарсан. Гарахад автомашинд хүн байгаагүй. Ц.З нь автомашинаа унтраасан байсан. Би одоо болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна. Тухайн үед айснаас болоод шоконд орчихсон учраас зарим зүйлийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, / хх-ийн I хавтасны 81-82, 108-109-р тал /,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би ойролцоогоор 14 цагийн үед манай төрсөн охин Д гэгч нь Наранбулаг сум руу явна найзтайгаа уулзана гэхээр нь би өөрийн төрсөн охиныг Хайстын шилд наадмын талбайд аваачиж З даргын автомашинд суулгахаар ярьж тохирчихоод би гэрлүүгээ явчихсан. Би З гэгчтэй яриад өөрийн охиныг түүний автомашинд Наранбулаг сум руу явуулахаар тохирсон юмаа. Түүнээс хойш хэдэн цагийн дараа З дарга автомашинтай 5 сумын төв рүү явсан болохыг мэдэхгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 28-ны үдээс хойш 15 цагийн үед манай төрсөн дүү О гэгч нь над руу гар утсаар залгаад та Наранбулаг сум руу орж ирэх шаардлагатай байна, Зын автомашин уулнаас уруу гүйсэн гэж байна, Д автомашинд сууж байсан гэнэ толгои нь өвдөж баина гэнэ Наранбулаг сумын ЭМТ-д эмчилгээ хийлгэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Наранбулаг сумын төв рүү ороод охинтойгоо эмнэлгээс гараад Б гэгчиин гэрт байхад уулзсан. Охинтойгоо уулзахад толгой өвдөж байна, дотор муухаираад баина гэж хэлсэн. Би хүүхдийг аваад Улаангом сум руу яваад бариачид бариулж, хувиараа эмчид үзүүлсэн. Би Дг Зын автомашинд суулгахаар ярьж тохироод З гэгч нь хурал тарсны дараа аваад явна гэж хэлсэн. Тэгээд би гэрлүү гээ явчихсан. Д Зын автомашины аль хэсэгт сууж явсан талаар би сайн мэдэхгүй байна. Манай төрсөн охин Н.Дгийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шархи сорви гэмтэл бэртэл байгаагүй. Толгой өвдөж байна гэж хэлж байсан. Манай охин Н.Д их цочролд орсон, айсан байдалтай байсан болохоор би болсон хэргиин талаар дэлгэрүүлж асуугаагүй. Болсон хэргийн талаар санахгүй байна гэж хэлсэн, мөн автомашин уулын уруу явахаар нь айгаад автомашины сандалнаас бариад тонгойгоод байсан гэж хэлсэн. Уулын уруу яаж орсон, автомашин яаж зогссон талаар мэдээгүй юм шиг байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 84-85, 107-р тал /,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал наранбулаг сумын засаг дарга З өөрийн эзэмшлийн автомашинтай, Д ах, хурлын дарга залуу, Д ах, Г нар ирсэн. Г, талийгаач, эмэгтэй хүүхэд гурав манайд орж ирээгүй машинд үлдсэн байсан. Манай гэрт Д ах, Д, хурлын дарга залуу нар орж ирээд манай аав Бийн гэрийг асуусан ба би хаана байгааг нь зааж өгөөд, манайх хоолоо гаргаж байсан тул тэднийг хоол ид гэхэд тэд хоол амсаад байж байтал хурлын дарга залуу машин гүйж байна гэж хэлээд гарчихаад орооп ирсэн. Би бодохдоо жолоочтой машин хүмүүсээ орхиод явсан байна гэж ойлгосон.хурлын дарга залуу яанаа машинд самган /эмээ/ байгаа шүүдээ гэж хэлэхэд гэрт байсан хүмүүс гэрээс гарсан. Тухай үед “Ланд-100” загварын саарал өнгийн автомашин манай гэрийн баруун талын налуу газраар уруудаад цаад бэл рүү өгсөж байгаад буцаад эргээд зуух руу ороод зогссон. Автомашин зогсоход түүний дотроос нэг танихгүй эмэгтэй хүүхэд буугаад зуух дагаад гүйсэн. Тэгээд буцаад ирсэн. Сүүлд манай гэрийн баруун талын налуу ыэл газар эмэгтэй автомашинаас унасан байх бөгөөд тухайн хүнийг Д дарга тэврээд суугаад байсан. З дарга гүйгээд автомашинаа асаагаад буцаагаад авч ирсэн бөгөөд машинаас унасан эмэгтэйг машинд өргөж оруулаад Наранбулаг сумын төв рүү аваад явсан. З дарга эрүүл байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 86-88-р тал /,
Гэрч У.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20-21 цагийн үед манай гэрт Наранбулаг сумын засаг дарга З гэгч нь хүмүүстэй хамт ирж хадам аавын гэр хаана байгааг асуусан. Би нөхөртэйгөө хаана байгаа газрыг нь зааж өгчихөөд цай уу гэхэд яарч байна гэж байсан. Хурлын дарга гэх залуу гарч орж ирчихээд автомашин хаячихаад явчихлаа гэхээр нь би нөхрийн хамт гэрээс гараад харахад Зын саарал өнгийн машин манай гэрийн баруун талын налуугаар жолоочгүй уруудаж байсан. Хурлын дарга яанаа машинд эмэгтэй хүн байгаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар ямар хариуцлагагүй юм бэ гэж хэлээд машин руу харахад нэг хаалга нь онгорхой байсан. Автомашин зогссоны дараагаар дотроос нь нэг эмэгтэй хүүхэд бууж ирсэн. Эмээг машинаас унасан гэдгийг анзаараагүй байсан. Би нөхрийн хамт тухайн газарт очоогүй. З дарга машинаа асаагаад талийгаачийг суулгаад сумын төв рүү явсан.” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 89-91-р тал /,
Гэрч Ч.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны орой ойролцоогоор 21 цаг болж байхад Наранбулаг сумын Засаг дарга Ц.Зын автомашинтай намын хурал дуусаад би С.Д, П.Д, Я.П, Ц.Н гэгчийн төрсөн охин, Г, З дарга бид нар 7 хүн Зын автомашинд суугаад наранбулаг сум руу явах замд Ж.Б гэх айлын гадна очоод Ц.З нь айлын гэрийн урд талын хэсэгт баруун тал руу харуулсан байдалтай, гэрээс бага зэрэг зөрүүлсэн байдалтай зогсоогоод би, Ш.Д, П.Д бид гурав Ж.Б гэх айлын гэрт орсон. Тэгтэл тухайн айл Бийнх биш түүний төрсөн хүүгийн гэр байсан. Бид нарт цай өгөхөөр нь бид нар тойруулж уугаад, малын дотор эрхтний мах чанасан байхаар нь түүнээс амсаад ойролцоогоор 5 орчим минут болсны дараагаар Д, Д бид гурав гэрээс гараад харахад Зын автомашин жолоочгүй, жалга руу хурдтай орж байсан. Тэгээд жалгаар цаашаа гараад цаад талын уулын бэлрүү өгсөөд буцаад автомашин ухраад жалга руу ороод зогссон. З дарга Бийн хүүгийн гэрийн баруун талын налуу уруу газарт талийгаач Я.Пг тэвэрчихсэн сууж байсан. Би Д, Д бид нар гүйж очоод талийгаачийг Д тэврээд талийгаачийн биеэс гарч байсан цусыг түүний энгэртээ зүүсэн даавуун алчуураар нь амны болон нүүрний цусыг арчиж тогтоож байсан. З дарга очоод автомашинаа асаагаад унаад ирсэн бөгөөд бид нар тухайн автомашиныг ашиглана талийгаачийг автомашинд суулгаад Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд яаралтай авч ирээд хэвтүүлж эмчилгээг эхэлсэн. Удалгүй эмчилгээ хийж эхэлсэн боловч талийгаач Я.П нь өвчний улмаас 22 цаг 30 минутын орчид байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй Наранбулаг сумын ЭМТ-д ирээд 40 орчим минут болоод нас барчихсан.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 92-93, 115-116-р тал /,
Гэрч П.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 11 цагийн үед Наранбулаг сумын Засаг дарга Ц.З даргын автомашинд сууж Хайстын шил рүү явж байгаа тул автомашинд нь дайгдаж явсан. Би тухайн автомашинд суугаад яваад тус аймгийн Наранбулаг сумын 3-р багийн "Цахир мушгуу" гэх нэртэй газар төрсөн ах Бд гэгчийн бууж үлдсэн. Би тэнд айлаас мал авхуулсан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Улаанбаатар хот руу албан ажлаар яваад малын махаа айлд хүргэж өгнө гэж төлөвлөж явсан. З дарга, Д, Д нар Хайстын шил рүү намын хуралд оролцохоор явсан. Орой 20 цаг өнгөрч байхад Засаг дарга З талийгаач Я.П, танихгүй эмэгтэй хүүхэд, Д нарын хамтаар ирсэн. Бид нар хоол унд идчихээд Г гэх залуу надтай хамт сумын төв орохоор засаг даргын автомашинд суусан. Бид нар Б гэх айлын гадна очоод дуут дохио З дарга өгөхөд нэг хүүхэд гарч ирээд орж ирээд цай уу гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь З дарга бид хоёр тухайн айлд ороход 0.75 литрийн Болор нэртэй архи ууж байсан бөгөөд шилний дээрээс хойш 4 хуруу хэмжээний архи уучихсан байсан. Засаг даргад хийж өгөхөөр нь хөл муу Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа, мөн албан ажлаар явж байгаа учраас ууж болохгүй гээд уугаагүй. Түүний дараа надад хийж өгөхөөр нь саяхан миний даралт ихссэн учраас би уухгүй байгаа гэж хэлсэн. Д дарга бид нарыг орж ирснээс хойш 1 удаа архины хундагаар уугаад тэгээд бид нар явахаар гараад Ч.Б гэгч айлыг хайж очсон. Тэр айлд очих шалтгаан нь Наранбулаг сумын төвд ЗДТГ-ын байрны хажуу талд хуучин балгас болсон барилга байгаа түүнд байгаа барилга дээврийг аваачээ гэж хэлэх гээд очсон. Яваад очиход Бийн төрсөн хүү Бын гэрт байсан. Бын гэрийн гадна очоод Бын гэрийн урд талд зогссон. Айлын байгаа газар нь уулын орой дээр байсан юм. З дарга автомашин зогсоогоод унтраахад автомашинаас хамгийн түрүүнд буусан, миний дараагаар хурлын дарга Д буусан, тэгээд Д дуудсан, бид нар тухайн айлд ороод аавынх нь гэр хаана байгаа талаар асуусан. Тухайн айл малын дотор чанаж гаргасан байсан бөгөөд бид тухайн хоолноос амсаад бид нар яарч байна хүйтэн цай байвал өг гэж хэлэхэд 1 аяга цай өгсөн түүнийг тойруулж уугаад бид нар гэрээс гарахад Засаг дарга Зын автомашин зогсоосон байсан газраас автомашин доошоо уруудаж байсан. Засаг дарга З араас нь гүйж байгаад бүдэрч унасан бөгөөд босоод гүйж баихдаа П эгч уначихлаа хурдлаарай гэж З хэлээд талийгаач П эгчийн хажууд очоод тэврээд сууж байсан. Би тухайн автомашиныг хаана очоод хөмрөх бол гэж бодож байтал жалгаар цааш гараад уулруу өгсөөд буцаад автомашины хойд талын хэсгээрээ ухраад жалгаар гараад тэндээ зогссон. Би П эгчийн хажууд очиход Засаг дарга чи одоо энэ хүнийг тэврээд байж бай энэ хүнийг аваръя би очоод автомашинаа аваад ирье гэж хэлээд намайг тэвэрэх хооронд Дээ чи хурдан гүйгээч хөл нь бас эргэчихсэн байна гэж хэлсэн. Би хөлийг нь дагуулаад харахад зүүн талын хөл нь шагай хэсгээрээ хугарчихсан байдалтай эргэчихсэн байхаар нь Д гүйж ирээд сандараад эргүүлчихсэн. Тэгээд би талийгаачийн нүүрийг цэвэрлэж, ам, хамраас гарч байгаа цусыг цэвэрлэж, хамрын сүвийг цэвэрлэж, чөлөөлсөн, мөн тухайн хүний аман дотор цус их хэмжээгээр байсан бөгөөд би амруу хуруугаар хийгээлд нойлын цаасан дээр цусыг уусгаад хаяж байсан. Засаг дарга З өөрийн эзэмшлийн 00-98 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад унаад ирсэн. Бид нар автомашинд талийгаачийг өргөж оруулад хувцасыг нь тайлж нимгэлээд амьсгалах боломж бололцоог хангаж байсан. Бид нар Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд яаралтай авч ирээд талийгаачийг хэвтүүлж эмчилгээг эхэлсэн. Эмчилгээ хийж эхэлсэн боловч талийгаач Я.П нь 22 цаг 30 минутын орчид байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй Наранбулаг сумын ЭМТ-д ирээд 40 орчим минут болоод эмчилгээ нөлөөлөхгүйгээр нас барчихсан. Би тухайн автомашинд дайгдаж явсан. Би айлаас мал аваад өнөөдөр Улаанбаатар хот руу авч явах гэсэн зорилготой байсан юмаа. Талийгаач автомашинаас үсэрч буугаагүй бол одоо амьд байх байсан. Автомашины хойд талын судалд сууж явсан Ц.Н гэгчийн төрсөн охин одоо биеиин байдал хэвийн бага зэрэг толгой нь өвдөөд байгаа гэж хэлж байсан. Тухайн охин автомашинаас гараагүй сууж явж байсан. Тухайн айлын гэрийн урд талын хэсэг З дарга автомашины урд талын хэсгийг баруун хойд зүг рүү харуулсан байдалтай байсан.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 94-95-р тал /,
гэрч С.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 11 цагийн үед Наранбулаг сумын Засаг дарга Ц.З даргын автомашинд сууж Хайстын шил рүү явж байгаа МАН-ын бүх гишүүдийн хуралд явсан. Түүнд засаг дарга З өөрийн эзэмшлийн 00-98 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, ЗДТГ-ын дарга Д, Д бид нар явсан. Бид нар явахдаа замдаа Дийг төрсөн ах Баярсайхны гэрт буулгаад бид гурав хуралд оролцож дуусаад буцаад ойролцоогоор 17-18 цагийн үед байх намын хурал дуусаад явах болсон. Би цаг хугацааг тодорхой санахгүй байна, би автомашинд суухаар болоход талийгаач П эгч, Д гэх охин нарыг авч явна гэж Засаг дарга З хэлсэн. Тэгээд бид нар буцаад явсан. Засаг дарга З өөрийн автомашиныг жолоодоод би хойд талын суудалд сууж явсан. Бид нар замдаа Дийг Б гэх айлаас авсан бөгөө эхлээд нэг айлд очиход Д байхгүй байсан бөгөөд Д ганцаараа буугаад үлдсэн. Бид нар Б гэх айлаас тухайн Дийг аваад буцаад Дын байгаа айлын гадна очоод дуут дохио өгөөд дуудахад нэг хүүхэд гарч ирээд орж ирээд цай уу гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь засаг дарга Ц.З, ЗДТГ-ын дарга Д нар ороод удалгүй гараад ирсэн ба араас Д гараад ирсэн. Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид нар яваад Б гэх айлын гэрт очихоор болоод уулын орой өндөрлөг хэсэгт гараад монгол гэрийн урд талын хэсгээр засаг дарга З өөрийн 00-98 УВХ улсын дугаартай Ланд 100 загварын автомашиныг гэр байгаа толгой дээр автомашин урд хэсгээрээ бага зэрэг тонгойж зогсоосон. Би, Д, Д бид нар тухайн айл руу ороод 1 аяга цай хувааж уугаад Д бид хоёр түрүүлж гарч ирэхэд автомашин хөдлөөд явж байх шиг болсон тэгэхээр нь би орхиод явах гэж байгаа юм байна гэж бодоход автомашин эрчээ аваад газрын уруу явчихсан бөгөөд автомашинаас Г хаалгаар нь харайж өнхөрөөд босч байгаа болох нь харагдаж байсан. Би талийгаач П эгчийг харайж байхыг хараагүй. Засаг дарга З бие засаад зогсож байгаа автомашины газрын уруу явахаар нь араас нь гүйж байгаад Ч дээр бүдэрч унаад дахиж гүйгээд П эгчийг газраар хэвтэж байхад нь тэвэрсэн. Би засаг дарга, талийгаачийн хажуугаар зөрөөд автомашин зогссон газарт очиход Д гэх охин буугаад ирсэн бөгөөд зүгээр үү гэж хэлэхэд зүгээр гэж хэлсэн. Автомашин чигээрээ уруудаад гуу жалгаар гараар цаад талын уулын бэл рүү өгсөөд буцаад хойд талаараа ухараад хагас тойрог газар яваад гуу жалга руу ороод хүч саарч, тэндээ зогссон. Тэгээд З дарга автомашинаа авч ирээд би, Д, Д бид нар талийгаачийг өвөр дээрээ тавиад явсан. Түүний дараагаар эмнэлэг рүү талийгаачийг оруулж эмчилгээ хийж эхэлсэн боловч 40 орчим минутын дараа нас барчихсан.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 96-97-р тал /,
Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би эхнэр, 2 хүүхдийн хамтаар тус аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг хүн байгаа юм. Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчимд тус аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг дэвсгэр дээрээс нутгийн танил Бын машинд суугаад тус сумын Хужирт багийн нутаг Хайстын шил нэртэй газарт амьдардаг Б нэртэй айлын гэрт очихоор явсан. Б нэртэй айлын гэрийн гадна Б намайг хүргэж өгчихөөд Хужирт багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр зохион байгуулагдаж буй ардын намын хуралд оролцохоор явсан Быг явсны дараагаар би Б ахын гэр рүү орж мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байгаад буцаж гараад тэдний адуунд тавиатай байсан өөрийнхөө 2, 3 тооны адуунаас өтсөн нэг гүүг барьж аваад эм, тариа хийсэн. Би өөрийнхөө очсон ажлыг амжуулчихаад байж байтал буюу 13 цагийн орчимд манай сумын засаг дарга З хувийн машинтайгаа Б ахын гадна хүрч ирээд зогссон. Машинаас нь хурлын дарга Д, тамгын газрын дарга Д, хуучин хурлын дарга Д, засаг дарга З нар бууж ирсэн ба тэд нар Б ахын гэр рүү орж цай амсчихаад "ардын намын хуралд оролцох ёстой" гэж хэлээд буцаад гарч явцгаасан. Тэдний машинд сууж явсан хүмүүсээс тамгын газрын дарга Д "айлаас очиж мал авах ажил байна гэж хэлээд үлдсэн. Харин үлдсэн хүмүүс нь машинтайгаа наадмын талбай руу явсан. Машинтай хүмүүс хуралд оролцохоор явсны дараагаар тамгын газрын дарга Д надад хандан "Энэ хүмүүсийг хуралд оролцоод ирэх хооронд хоёулаа нэг мал хүнсэнд алж идэх ажил байна. Уг малын махыг хот руу авч ирэх юм" гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн Бид хоёр Г нэртэй айлын хотонд очиж нэг хонь аваад Б нэртэй айлын гэрийн гадна очиж муулсан/хүнсэнд хэрэглэж алах/. Хонио муулаад дотор гэдсийг нь чанаж идчихээд Б нэртэй айлын хүмүүстэй тамгын газрын дарга Д бид хоёр юм яриад байж байх үеэр буюу миний баримжаагаар 19 цагийн орчимд засаг дарга З машинтайгаа Б ахын гэрийн гадна ирсэн. Засаг дарга Зын машинаас хурлын дарга Д, талийгаач П, Д нэртэй охин, З нар буугаад Б ахын гэрт орж ирээд цай амсангаа хурлын үеэр болсон зүйлсийн талаар хэсэг ярьж байгаад тэднийхээс гарч явахаар болсон. Тухайн үед би "Гүнбүрд багийн төв рүү засаг даргын машинд дайгдаж оръе гэж бодоод засаг даргад хандаж "Таны машинд суугаад Гүнбүрд багийн төв рүү орчих уу” гэж асуухад засаг зөвшөөрсөн. Тэгээд тэндээс хөдлөхөд жолоочийн хажуу талын суудал дээр тамгын газрын дарга Д, жолоочийн хойд талын суудал дээр хурлын дарга Д, талийгаач П нар суусан. Харин би Д нэртэй охины хамтаар машины багажны хэсэгт байрлах суудалд суусан ба засаг дарга З жолоо барьж явсан. Б ахын гэрийн гаднаас хөдлөөд машинтайгаа Б нэртэй айлын гадна очиж зогсоход тэдний гэрээс хуучин хурлын дарга Д гарч ирээд машины хойд талын суудал дээр суусан. Д даргыг суусны дараагаар тэндээсээ хөдлөөд Хужирт багийн нутаг шар нуур нэртэй газарт нутаглаж буй Б хоч нэртэй айлын гадна машинтайгаа очиж зогсоход машинаас хуучин хурлын дарга Д, шинэ хурлын дарга Д. тамгын газрын дарга Д нар бууж айлд орсон. Тэд нарыг Бын гэр рүү орох үеэр З дарга "Бие засаад ирье гэж хэлээд машинаас буусан. Машинд Д, талийгаач П бид гурав үлдсэн ба З дарга машинаас буугаад удаагүй байтал машин уулын уруу гүйж эхэлсэн. Тухайн үед маш их сандарсан ба "эндээс л хурдан буух хэрэгтэй" гэж дотроо бодоод хөдөлсөн. Нэг мэдэхэд малгайгаа барьчихсан газар сууж байсан ба эргэн тойрноо ажиглахад З дарга уулын энгэр хэсэгт суучихсан байсан. Харин машин цаад уулын энгэрт өгсөж байгаад буцаж уруудаж хоёр уулын голд буюу жалаг хэсэгт тогтож зогссохыг хараад бага зэрэг тайвширсан байсан. Бага зэрэг тайвшираад байж байх үеэр "туслаарай" гэж орилох чимээ гарсан ба миний хажуугаар Д, Д нар зөрсөн. Тэр хоёрыг миний хажуугаар зөрсний дараагаар Д дарга мөн миний хажуугаар зөрж З даргын сууж байсан газар руу явсан. Би тухайн үед юу болоод байгааг мэдэлгүй хэсэг сууж байгаад бие гайгүй болохоор нь З даргын сууж байсан газар руу гүйж очиход Д, З хоёр талийгаач П эгчийг тэвэрчихсэн байсан ба намайг очих үеэр З дарга талийгаачийн цээжин биеийг Дид тэврүүлж өгчихөөд өөрийнхөө машины зүг гүйж очоод машинаа асаагаад бид нарын байсан газар дээр ирсэн. Тэгээд бид нар талийгаач П эгчийг дамжилдаж машинд суулгаад Гүнбүрд багийн төв рүү явсан. Гүнбүрд багийн төв рүү орж ирээд шууд эмнэлгийн гадна очсон. Эмнэлгийн гадна ирсний дараагаар Д бид хоёр эмнэлэг рүү орж хүн зөөвөрлөх ор авч гарч ирээд талийгаач П эгчийг машинаас буулгаж орон дээр хэвтүүлээд эмнэлэг рүү оруулсан. Бид нар П эгчийг эмнэлэг рүу оруулчихаад байж байтал талийгаач П эгчийн ар гэрийн хүмүүс ирсэн. Бид нар талийгаачийг эмнэлэг рүү оруулсныхаа дараагаар бага зэрэг тайвширч ойр зуурын юм ярьж байгаад "бие нь өвдөж байгаа хүн байна уу?" гэж асуухад Д "Миний толгой эргээд байна" гэж хэлэхээр нь Дг эмнэлэг рүү оруулж өгсөн. Талийгаачийг эмнэлэг рүү оруулж өгснөөс хойш 40 орчим минутын дараа эмнэлэгийн гадна машинд цуг явж ирсэн хүмүүс болон талийгаачийн ар гэрийн хүмүүсийн хамтаар сууж байтал Д "П эгч нас барчихлаа" гэж хэлсэн. Дийн амнаас П эгч нас барсан гэдгийг сонссоноос хойш цагдаа нарыг ирэх хүртэл хугацаанд бид нар эмнэлгийн гаднаас хөдлөөгүй. Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаж тус сумын Гүнбүрд багийн төв рүү орж ирэх ажилтай байсан ба тухайн үед надад олдсон унаа нь З даргын машин байсан юм.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 98-100-р тал /,
Гэрч Я.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нагац дүү Ц.У над руу гар утсаар залгаад ээжийн бие ухаангүй, Наранбулаг сумын ЭМТ-д байна гэнэ, ламтай уулзаад даатгаад өг гэж хэлсэн. Удалгүй Ц.У над руу яриад лам хэрэггүй, манай их эмчийг аваад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би их эмч Н гэгчийг очиж аваад Улаангом сумаас Наранбулаг сум руу гарсан. Наранбулаг сум руу явж байгаад Тариалан сумын нутаг Тэнүүг гэх нэртэй газарт очоод сүлжээтэй газарт зогсоод Ц.У рүү ярихад ээж өнгөрчихлөө гэж хэлсэн. Би ах дүү нартаа энэ талаар мэдэгдсэн. Наранбулаг сумын эмч нар эмнэлэг рүү яриад сувилагч нартаа зөвлөгөө өгсөн. Тэгээд эмч би маргааш семинартай гэж хэлээд аймаг руу явах болсон. Би Улаангом сумын төв рүү ороод төрсөн дүү Нтай хамт Наранбулаг суманд ирсэн. Ирээд эмнэлэгийн гадна талд очоод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би асуухад Д, Д нар тус аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг "шар нуур" гэх нэртэй газар айлд очоод Д, Д нар айл руу орсон, З дарга бие засахаар явсан, автомашин газрын уруу байрлалтай зогсоосон байсан бөгөөд автомашин газрын уруу гүйхээр нь нэг залуу автомашинаас үсрээд буухаар нь манай төрсөн эгч П мөн адил үсэрсэн гэж хэлсэн.Өөр надад ямар нэг зүйл яриагүй. Манай төсрөн эгч Я.П гэгч нь хоёр хүүхдийн хамтаар амьдарч байсан бөгөөд 3 хүүхдийнхээ хүүхдүүдийг гэртээ харж хандаад амьдардаг байсан. Тэтгэвэрт гарчихсан, сар бүр өндөр насны тэтгэвэр тэтгэмж авдаг хүн байсан юм. Манай төрсөн эгч Я.П даруухан, дөлгөөхөн зан ааштай, янз бүрийн зүйл яридаггүй, сайхан зан ааштай, ажилсаг хүн байсан юм. Нөхөр болох Ц нь 2016 онд нас барчихсан. Түүнээс хойш хоёр хүүхдээ тэжээгээд хамт амьдарч байсан юм.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 101-102-р тал /,
Гэрч Н.Цэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Наранбулаг сумын Эрүүл Мэндийн Төвд Я овогтой П гэгч нь ирж эмчлүүлсэн. Я.П нь 22 цаг 05 минутын үед ЭМТ-д ухаангүй, хоёр нүдний орчмоор хавдсан, толгойноос бага зэрэг цус гарсан, зүүн талын хөл шагайны дээд хэсгээр хавдсан байдалтай байсан. Намайг ээлжийн сувилагч дуудаад би дуудлагын дагуу ЭМТ-д очиж тухайн өвчтөнд эмчилгээ хийсэн. Би амин үзүүлэлтийн хувийг үзэхэд хүчилтөрөгч 42, пульс 76, артерын даралт 84x40, 90x60 байсан. Би тухайн өвчтөн цус алдалтын эсрэг манитол 250 миллитрийн судсаар хийсэн, хордлого тайлах эмчилгээ хийсэн, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийсэн, тархины хаван хөөх эмчилгээ, шээс хөөх эмчилгээ, анитибиотик, шингэн сэлбэсэн, шээс хөөх зориулалтаар катетер тависан. Тухайн өвчтөнд тасралтгүй 1 цаг 30 минут эмчилгээ хийсэн боловч 23 цаг 30 минутанд Я овогтой П гэгч нь нас барсан. Эмчилгээ үр дүнд хүрээгүй. Мөн тухайн өвчтөн Я овогтой П гэгчийн дотор эрхтэний гэмтлийг гаднаас мэдэх боломжгүй байсан. Бид мэргэжлийн эмч биш учраас дотор эрхтнийг Эхо-гоор харах боломжгүй байсан, би дуудагдаж ЭМТ-д очингуутай аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Нэгдсэн эмнэлэгийн дуудлагын автомашин замдаа явж байхад Я.П нас барсан ба энэ талаар мэдэгдэхэд дуудлагаар явж байсан бүрэлдэхүүн буцаж байгаа талаараа мэдэгдсэн.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 103-р тал /,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний баримжаагаар би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 10 минутын оочимд тус аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг 4-23 тоот хашаандаа өөрийн гэртээ эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар байж байтал хүргэн А гаднаас орж ирээд Сая засаг дарга З миний гар утас руу залгаж таны дугаарыг асуусан. Тантай засаг дарга ярьсан уу? Ээж сумын эмнэлэг дээр ухаан алдаад хүргэгдээд ирчихсэн байна гэж над руу засаг дарга утсаар хэлсэн" гэж хэлэхээр нь би сандраад босч хувцсаа өмсөөд хүргэн А, эхнэр Бын хамтаар гэрээсээ гарахад манай хашааны үүдэн дээр, засаг дарга З өөрийнхөө 00-98 УВХ улсын дугаартай Ланд 100 загварын автомашинтай ирчихсэн зогсож байсан ба "Машинд суучих ахын дүү" гэж хэлэхээр нь би засаг даргын машинд суусан. Намайг машинд суусны дараагаар эмнэлэг рүү явах замдаа З "Бид нар намын хуралд очиж оролцчихоод буцаж гэж байтал танай ээж манай машинд суусан. Гүнбүрд багийн төв рүү ирэх замдаа бид нар Дийн залуугиин гэриин гадна очиж зогссон. Машин зогссоны дараагаар хурлын дарга Д, тамгын дарга Д, хуучин хурлын дарга Д гурав "эмнэлгиин доод талын байгууламжаа нураа" гэж хэлэхээр тэдний гэр рүү орсон. Тэр гурвыг машинаас буусны дараагаар бие засахаар машинаас буугаад явж байтал машин уулын руу өнхөрч эхэлсэн Би машиныхаа араас нь гүйсэн боловч бүдэрч унаад машинаа зогсоож чадаагүй. Машин уулын уруугаа өнхөрч байх үеэр танай ээж машинаас үсэрч унасан. Одоо сумын эмнэлэг дээр байна" гэсэн зүйлийг надад хэлсэн. З дарга эмнэлгийн гадна очиж машинаа зогсоогоод эмнэлэг рүү намайг дагуулж ороод ээж Пгийн хэвтэж байсан өрөөнд хүргэж өгсөн. Ээж Пгийн хэвтэж байсан өрөө рүү ороход ээж орон дээр хэвтэж байсан ба тухайн өрөөнд сувилагч, эмч хоёр байсан. Би ээжийнхээ биеийг харчихаад цочирдоод юм хэлж чадалгүй өрөөнөөс нь гарч явсан. Эмнэлгээс гарахад хүргэн Агийн машин байсан ба эхнэр Б, хүргэн А хоёр машины гадна талд зогсож байхаар нь Агаар гэртээ хүргүүлж авсан. Гэртээ очоод машинаа асаагаад эхнэр Бын хамтаар ээжийнхээ хувь заяаг ламд үзүүлэхээр гэрээсээ гарч явсан. Эхнэр Б бид хоёр ээжийнхээ хувь заяаг ламд үзүүлж, амь насыг даатгачихаад буцаад эмнэлэг дээр хүрч ирэхэд сумын засаг З, хурлын дарга Д, тамгын Д, хуучин хурлын дарга Д, Г гэсэн хүмүүс эмнэлгийн гадна зогсож байсан. Би эмнэлэг рүү ороод ээжийнхээ хөлийг нь барихад бие нь хөрчихсөн байсан. Тухайн үед эмч нар ээжийн биед залгачихсан байсан дусал, тариагаа салгаж байсан. Тэр үед ээжийгээ нас барсан гэдгийг мэдсэн.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 104-105-р тал /,
Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Наранбулаг сумын Эрүүл Мэндийн Төв /ЭМТ/-д Я овогтой П гэгч нь ирж эмчлүүлсэн. Я.П нь 22 цагт ЭМТ-д ухаангүй, хоёр нүдний орчмоор хавдсан, толгойноос бага зэрэг цус гарсан, зүүн талын хөл шагайны дээд хэсгээр хугарсан байдалтай байсан. Би амин үзүүлэлтийн хувийг үзэхэд хүчилтөрөгч 42, пульс 76, артерын даралт 84x40, 90x60 байсан. Би тухайн өвчтөн цус алдалтын эсрэг манитол 250 миллитрийг судсаар, амино капроны хүчил 100 мл судсаар цус тогтоох үйлчилгээтэй натри хлорид 0.9 хувийн, магнизм магнисульфат 25 протентын 10 мл-ийг судсаар аажим дусаасан, цифозелин 1 процентийг 4 гр натригаар шингэлэн судсаар тарисан. Энэхүү эм нь үрэвслийн эсрэг тариа, мөн просомил гэх шээс хөөх тариа 2 мл-ийг судсаар хийж, катетер тавьж шээсийг гадагшлуулсан, өвчин намдаах тариа, эм хийсэн боловч биеийн байдал сайжраагүй энэ байдал нь нас барахад хүргэсэн. Мөн тухайн өвчтөн Я овогтой П гэгчийн дотор гэмтлийг гаднаас мэдэх боломжгүй байсан.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 106-р тал /,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би тухайн хэрэг болох газарт байгаагүй. 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой миний дүү Б над руу залгаад ээжийн бие муудлаа, ухаангүй байна хурдан ирээрэй гэсэн. Би юу болсон талаар мэдээгүй. Утсаар ярьсаны дараагаар би хайстын шил гэх гэзраас сумын төв ороход 23 цаг болж байсан. би эмнэлэг рүү ороход ээжийн хамраас цус гарсан, баруун талын нүд, шанаанаас цус гарсан байдалтай нас барсан байсан. Яагаад ийм зүйл болсон талаар асуухад тэнд байсан хүмүүс зарим нь мэдэхгүй гэрт байсан, зарим нь болсон зүйлийг ярьсан. Тухайн үед Г гэх залуу автомашинаас үсэрсэн, түүний араас манай ээж үсэрсэн гэсэн. З гэгч бие засах гээд цааш явж байтал машин нь гүйж эхэлсэн ба гүйцэж зогсоох гээд гүйгээд амжаагүй гэсэн. Бид нар өөрийн төрсөн ээжийгээ алдсан. Хэрэв автомашинаа бүрэн гүйцэд зогсоосон бол манай төрсөн ээж амьд явах ёстой байсан юм. Би гомдолтой байна.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 110-111-р тал /,
Гэрч Г.Б Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би "Ган" авто сервист ерөнхий инженер мэргэжлээр ажилладаг. Би "Ган" автосервист 2015 оноос хойш ажиллаж байгаа. Мэргэжлээрээ 4 дэх жилдээ ажиллаж байна. Автомат араатай автомашин нь налуу газар автомашины арааг Р дээр тохируулаад гар тоормос татаад, түлхүүрээр унтараасан тохиолдолд гар тоормос ажиллагаагүй болсон бол газрын уруу гүйхгүй, ямарч тохиолдолд автомашин газрын уруу жолоочгүй явах боломжгүй, харин автомашинд гурван бул, шаариг, таван бул гэх шаариг гэмтсэн, эвдрэл үүссэн тохиолдолд газрын уруу гүйх боломжтой, бусад эвдрэл гэмтлүүд үүссэн тохиолдод газрын уруу гүйхгүй. Р бол зогсолтын араа юм ямар ч тохиолдолд хөдлөхгүй. Автомат араатай автомашин нь налуу газар автомашины арааг "N" дээр тохируулаад гар тоормос татаад, түлхүүрээр унтараасан тохиолдолд гар тоормос ажиллагаагүй болсон тохиолдолд газрын уруу автомашины дугуйгаараа гүйх боломжтой. "N араанд тохируулаад тавьсан тохиолдолд автомашиныг түлхүүрээр нь эргүүлж унтрааж болох бөгөөд түлхүүр нь кондуктраас салахгүй. Автомат араатай автомашин нь налуу газар автомашины арааг "N"араанаас бусад араанд тохируулаад гар тоормос татаад, түлхүүрээр унтараасан тохиолдолд гар тоормос ажиллагаагүй болсон тохиолдолд газрын уруу автомашины дугуйгаараа гүйх боломжгүй.”гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 112-р тал /,
Шүүгдэгч Ц.Зын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би тус аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутагт Наранбулаг сумын Монгол Ардын намын хорооны бүх гишүүдийн хурал болж зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Би өөрөө сумын Засаг дарга учраас албаны автомашин ашиглаж болохгүй учраас би өөрийн эзэмшлийн 00-98 УВХ улсын дугаартай, саарал өнгийн Ланд круйзер загварын автомашинаар намын гишүүн Д, Д, Д нарын хамтаар ойролцоогоор 10 цагийн үед Наранбулаг сумаас Хайстын шил рүү явсан. Бид нар Хайстын шил рүү явж байх замдаа Б гэх айлын гэрт очсон. Бид Наранбулаг сумын ЗДТГ-ын байрны хажуу талын хэсэгт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ёслол хүндэтгэлийн өргөө барих гэж тухайн барилга барих гэж байгаа газарт байрлаж буй Бийн хуучин барилгын суурийг нураалгах арга хэмжээ авах гэж ярилцах гээд очсон. Гэтэл тухайн айл эзэнгүй хаалга нь уяатай байсан. Ингээд бид нар Хайстын шилд байрлах баяр наадмын талбайд хуралдаа оролцсон. Хурал ойролцоогоор 18-19 цагийн үед дуусаад буцаад явах гэж байхад Б.Г гэх залуу талийгаач Я.Пг унаагүй болчихлоо Наранбулаг сум руу аваад яваач гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад явъя гээд Наранбулаг сум руу талийгаач Я.Пг суулгасан. Тухайн үед Улаан үзүүр багийн малчин ирж уулзаад өөрийн охин болох Д гэгчийг автомашиндаа суулгаад сум руу оруулаад өг гэж хэлээд гуйсан ба би зөвшөөрсөн. Бид нар Хайстын шил гэх газраас хөдлөөд Цахир мушгуу гэх газраас тамгын газрын дарга Дийг авахаар очиход манай бичиг хэргийн эрхлэгч Сийн нөхөр Г миний автомашинд сууж Наранбулаг сум руу явахаар болсон. Б.Г нь эхнэр нь Улаангом суманд мухар олгойн хагалгаанд орсон яаралтай Улаангом сум руу явах шаардлагатай боллоо гэж хэлсэн. Би Г Д нарын автомашины хойд талын тэвшний хэсэгт суулгаад, би өөрөө жолоо бариад, миний хажуу талд Д сууж явсан, миний хойд талын суудалд талийгаач Я.П болон Д, Д нар сууж явсан. Миний ард талын хэсэгт Д, Дын сууж явсан хэсгийн арын хэсэгт Д, Д нарын дунд талийгаач Я.П сууж явсан гэж бодож байна. Тэгээд бид нар буцах замдаа Б гэх айлын гэр рүү очоод явъя гээд Бийн гадна очсон. Бийн гэр нь Уулархаг, өндөрлөг газар байсан. Би тухайн үед 00-98 УВХ улсын дугаартай, саарал өнгийн Ланд круйзер 100 загварын автомашин жолоодож явсан бөгөөд тухайн айлын гэрийн урд талд очиж зогсоход Д, Д, Д нар нь Бийн гэр рүү орсон. Би автомашинд байсан ба хойд талын суудалд талийгаач Я.П, Г, Д нар сууж байсан бөгөөд гэнэт гэдэс эвгүйрхэхээр нь би автомашины дунд талын хайрцГс би ариун цэврийн цаас аваад, автомашинаа унтраагаад гар тоормос татаад бие засахаар буугаад автомашины урд талын хэсгээр тойроод урд зүг рүү явж байхад чимээ гарах шиг болохоор нь би эргээд харахад миний автомашин уулын уруу дугуй нь өнхөрөөд явж байсан. Би тухайн үед сандраад гүйсэн ба гүйж байгаад Ч бүдрээд унасан. Автомашин нь доошоо буучихсан, надаас нэлээн хол байсан. Би унаад босч ирээд харахад талийгаач Я.П автомашинаас уначихсан байсан. Би шууд талийгаач унасан газарт очиход талийгаач Я.П доошоо газар луу хараад хэвтэж байсан. Би талийгаачийг өвөр дээрээ татаад суухад толгойны хэсгээс цус гарч байсан. Би юу болов яасан юм бэ? эгчээ гэж нэрийг дуудаж хэлэхэд юм дугарахгүй байсан. Би харахад надтай хамт явсан хүмүүс айлын гэрийн гадна гараад ирчихсэн байсан бөгөөд би туслаач ээ, нааш ир хүрээд ир хүн автомашинаас уначихлаа шүү дээ гэж хэлсэн. Би сууж байхад тамгын газрын дарга ирээд талийгаачийг ирээд тэврээд суусан. Би энэ хүнийг яаралтай эмнэлэгт хүргэж үзүүлэе гээд би автомашинаа авч ирэх гээд автомашин байсан газарт очиход Автомашин жалга руу орчихсон бид нарын очсон газар руу урд талын хэсэг нь харсан байдалтай зогссон байсан. Би очиход Д гэх хүүхэд хойд талын хэсэгт сууж байсан бөгөөд автомашигаас буугаад миний хажуугаар зөрөөд шууд доошоо гүйчихсэн би яасан бэ? гээд араас нь очиж авсан. Тэгээд автомашинд суулгасан, автомашинд суугаад түлхүүр эргүүлэхэд автомашин асаж байсан. Д тухайн үед толгой өвдөж байна, буумаар байна гэж хэлж байсан нь санагдаж байна, Би талийгаачид яаралтай тусламж үзүүлэх ёстой гэж бодсон. Автомашинаа асаагаад талийгаачийн унасан газарт очоод талийгаачийг автомашинд суулгаад эмнэлэгийн тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү явсан. Наранбулаг сумын төв рүү яваад сүлжээтэй газар руу ороод ЭМТ-ийн төвийн эрхлэгч рүү ярихад Увс аймагт семинарт сууж байна гэж хэлсэн. Ээлжийн сувилагч, бага эмч нарыг яаралтай эмнэлэг дээр дуудаад өвчтөнийг эмнэлэг дээр авч ирээд эмчилгээ хийж эхэлсэн. Би өөрөө талийгаачийн гэр рүү яваад хүүхдүүдийг нь авч ирсэн. Түүний дараагаар баримжаагаар 1 цаг 30 минутаас 2 цагийн дараа нас барсан. Эмнэлэгийн гадна ирээд харахад миний гар тоормос татаатай, гар тоормосны улаан өнгийн гэрэл автомашины урд талын хянах самбарт асаалттай байсан юмаа. Хайстын шил гэх газар луу явахдаа болон буцаж ирэхдээ 00-98 УВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Б гэгчийн гэрий гадна очихдоо би автомашин жолоодож байсан. Б гэгчийн байрлаж байсан газар уулархаг уулын орой талын хэсэг байсан ба автомашин зогсоох талбай муутай байсан. Тиймээс уулын налуу газар зогсоосон гэж бодож, тэгээд өнхөрсөн байх, орой харанхуй байсан учраас газрын баримжааг сайн авч чадаагүй. Би автомашинаас буухдаа автомашиныхаа арааг "Р" араад буулгасан гэж бодож байна. Би автомашины түлхүүрийг буухдаа түлхүүрийг автомашин дотор түлхүүр хийх хэсэгт үлдээсэн. Түлхүүрээ эргүүлээд автомашинаа унтраасан юм, миний автомашин автомат араатай автомашин юмаа. Би автомашинаас буугаад хир удаан явсан болохыг мэдэхгүй байна, автомашинаас ойролцоогоор 40-50 метр газар явсан байх. Автомашинаас би бууж байхад Г, Д, талийгаач Я.П нар нь байсан юмаа. Би Гийг автомашинаас үсэрч буухыг хараагүй, харин талийгаач Я.Пг автомашинаас үсэрч буухыг харсан юмаа. Би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөө гар тоормос ажиллагаагүй болсон талаар мэдсэн юм. Би түүнээс өмнө миний 0098 УВХ улсын дугаартай автомашины гар тоормос ажиллагаагүй болсон талаар мэдээгүй. 1 сарын өмнө худалдаж авсан автомашин бөгөөд Улаанбаатар хотод оношилгоонд орсон.” гэх мэдүүлэг,
Увс аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 170-171-р тал/,
Увс аймгийн үамын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Оын гаргасан 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 180-181-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай цогцост хийсэн “Талийгаач Я. П-н биед гэмтэл учирсан байна. Талийгаач Я. П-н биед: Гавал тархины гэмтэл: Тархины хатуу хальсны дээрхи цусан хураа / дагзны хэсэгт-50 гр бүлэгнэсэн цус хуралт /, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт. Цээжний 2 талын олон хавирганы хоёрлосон хугарал, өвчүүний хугарал, зүүн шилбэний ясний далд хугарал, баруун нүдний зовхи, баруун шилбэний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь мохоо хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Я. П нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шүүх-химийн шинжилгээ хийхэд цус, болон ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Шүүх-химийн № 62 тоот шинжилгээг хавсаргав. Талийгаач Я. П-н үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач Я. П-н үхлийн шалтгаан нь тархины цус харвалт, олон хавирганы хугарал, өвчүүний хугарал зэрэг хавсарсан гэмтлийн улмаас амьсгал зүрх-судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаач Я. П нь А(Н) бүлгийн цустай байна. Шүүх биологийн №45 тоот шинжилгээг хавсаргав. Б.Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйл илэрсэнгүй.” гэх дүгнэлт /хх-ийн l хавтасны 123-126-р тал/, Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай “Я.Пгийн цус болон ходоодны шингэнд спиртын агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 127-р тал/-ээр шүүгдэгч Ц.З нь “Ланд круйзер-100” загварын 00-98 УВХ улсын дугаартай автомашины хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй улмаас хохирогч Я.П нас барсан болох нь тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 482 дугаартай “Иргэн Н. Д-н биед тухайн үед үзүүлсэн өвчтөний картан дээр бичигдсэн эмч нарын үзлэг болон өөрийнх нь биеийг үзэхэд тархины доргилт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Н. Д-н биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Н. Д-н биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын - 2. 4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Н. Д-н биед үүссэн дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 145-р тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаартай “Ц.Зын гэх цусанд спиртын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн I хавтасны 153-р тал/,
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийснээр эхлэж, автотээврийн хэрэгслийг хөдлөх боломжгүй болгож бүрэн зогсоох хүртэл мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд жолоочийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бий болгосон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.З нь “Ланд круйзер-100” загварын 00-98 УВХ улсын дугаартай автомашиныг бүрэн аюулгүй болгож зогсоогүй байхдаа тухайн тээврийн хэрэгслийг орхиж явсны улмаас авто машин газрын уруу гүйж /өнхөрч/ хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Я.Пгийн амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.З нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амт насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.З тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B, C, D ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь хүчинтэй байсан болох нь /хх-ийн l хавтасны 182-р тал/-аар, Мөн шүүгдэгч нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн l хавтасны 216-р тал/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.З нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийтдээ 11.640.627 төгрөг /хохирогчийн тэтгэвэрийн зээл 6.640.627 төгрөг, бэлэн 5.000.000 төгрөг/ төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Зын хувийн байдал болон зан төлөвийн талаар Гэрч Б.Бын өгсөн: “Манай найз Ц.З нь төлөв даруу зантай, бусадтай эелдэг зөөлөн харьццаг, ажилсаг, тусархуу, ажил төрөл сайн хийдэг, ааш зан сайтай, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, дээд боловсролтой, барилгын техникч, эдийн засагч мэргэжилтэй, монгол хэл бичиг үсэг сайн мэддэг, монгол хэлээр уншиж бичиж чаддаг. Ц.З нь ходоодны хагалгаанд орж ходоод 2/3-ыг тайруулсан, хоёр хөлний өвдөгний түвэнхний хэсгийн бэртэлтэй, хиймэл түвэнх хийсэн, хоёроос гурван удаа хагалгаанд орсон, 2019 оны 04 дүгээр сард Сонгдо гэх эмнэлэг дээр хөлний хагалгаанд орж байсан хоёр хөл өвдөгний хэсгээр түвэнхний хэсгээр гэмтэлтэй, өөр ямар нэг биед өвддөг зүйл байхгүй. Удирдах авъяастай, спортоор хичээллэдэг”гэх мэдүүлэг / хх-ийн l хавтасны 113-114-р тал /, Гэрч Ч.Дын өгсөн: “Манай найз Ц.З нь 1964.12.19 онд тус аймгийн Наранбулаг суманд төрсөн Луу жилтэй, Ций ганц хүүхэд болж мэндэлсэн, надаас 3 насаар ах, нэг гудамжинд хамт өссөн. Ц З нь хүүхэд байхдаа цовоо С зантай, төлөв даруу, боловсон, ажилсаг, айлын ганц хүүхэд байсан, эрхэлдэггүй, ээж аавын ажил төрөлд суралцдаг, сахилга бат сайтай, сурагч байхдаа онц үнэлгээтэй суралцдаг, надаас насаар ах баисан бөгөөд дүү нараа дээрэлхэх, зодох янз бүрийн муу зан ааш гаргадаггүи, адилхан харилцдаг хүүхэд байсан бөгөөд спортоор хичээллэх дуртай хүүхэд баисан, сагсан бөмбөг тоглодог, гар бөмбөг тоглодог, теннис сайн тоглодог авъяастаи баисан. Ах, эгч, дүү байхгүй, айлын ганц хүүхэд юм. Манай найз Ц.З бид хоёр 1989 оноос хойш 40 орчим жил Монгол Ардын намын гишүүнээр хамтран ажиллаж байгаа ба 40 жилийн хугацаанд Ц.Зын зан төлөвыг ажиглахад төлөв даруу зантай, бусадтай эелдэг зөөлөн харьцдаг, ажилсаг, тусархуу, ажил төрөл сайн хийдэг, ааш зан сайтай, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, дээд боловсролтой, барилгын техникч, эдийн засагч мэргэжилтэй, монгол хэл бичиг үсэг сайн мэддэг, монгол хэлээр уншиж бичиж чаддаг, бичгийн өндөр чадвартай, хүнтэй эелдэг боловсон харилцахыг боддог, өөрийн шийдвэрийг бусдад хатуу, ширүүн байдлаар ойлгуулах дургүй, хамтарч ажиллаж байх хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа олонхийн шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргахыг зоридог хүн юм. Ц.З нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй.”гэх мэдүүлэг / хх-ийн l хавтасны 92-93, 115-116-р тал /, Гэрч Ч.Цийн өгсөн: “Манай төрсөн ах Ц.З нь 1964.12.19 онд тус аймгийн Наранбулаг суманд манай төрсөн аав Чы 1 дэх хүүхэд болж төрсөн. Манай төрсөн аав Ч, ээж Сэржид нар нь төрсөн ах Ц.Зыг нагац өвөө Цд үрчлүүлж Ций З гэдэг нэрээр овоглож явах болсон. Манай төрсөн ах хүүхэд байхдаа нагац өвөө эмээтэй, хамт сумынн төвд амьдардаг байсан бөгөөд өвөө Ц нь пеонарын нэгдэлийн няраваар ажиллаж байсан, эмээ Норов нь ажилгүй байдаг байсан. Манай нагац өвөө Ц ойролцоогоор 2005-2006 оны үед байх нас барсан, эмээ Норов нь 1980 оны сүүл, 1990 оны эхээр нас барсан. Эмээг нас барсанаас хойш манай төрсөн ах З нь өвөөтэй хамт олон жил амьдарсан. Манай төрсөн ах Ц.З нь төлөв даруу зантай, бусадтай эелдэг зөөлөн харьцдаг, ажилсаг, тусархуу, ажил төрөл сайн хийдэг, ааш зан сайтай, олны дунд биеэ зөв боловсон авч явдаг, дээд боловсролтой, барилгын техникч, эдийн засагч мэргэжилтэй, монгол хэл бичиг үсэг сайн мэддэг, монгол хэлээр уншиж бичиж чаддаг, бичгийн өндөр чадвартай. Удирдах авъяастай, бичгийн хэв сайтай, өөр ямар нэг авъяас байдаггүй. Ц.З нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй,”гэх мэдүүлэг / хх-ийн l хавтасны 117-118-р тал /-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн “Ланд круйзер-100” загварын 00-98 УВХ улсын дугаартай авто машин нь шүүгдэгч Ц.Зын нэр дээр байдаг болох нь Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 241 дугаартай албан тоот /хх-ийн 1-р хавтасны 219-р тал/-оор нотлогдож байгаа бөгөөд машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ц.Зын 71383 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ций Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Зт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Зт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Зын 71383 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн таслах Н.Удвалд даалгаж, шүүгдэгч Ц.Зын өмчлөлийн 00-98 УВХ улсын дугаартай “Ланд круйзер-100” загварын авто машин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Зт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ