Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00719

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09584 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч:

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 нь *******тэй 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, 675 м.кв талбай бүхий газрыг худалдан авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. Гэвч өөрийн өмчлөлийн газрыг ашиглах гэтэл *******ын өмчлөлд хамаарах үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлийн газар дээр баригдсан байсан.

1.2 *******ын дээрх үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй. Энэ талаар *******т газрыг чөлөөлөх талаар хэлсэн боловч тус газрыг өөрийн газар хэмээн тухайн газрыг өмчилж, эзэмшдэггүй *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Иймд дээрх газрыг *******ын эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь дээрх маргааны зүйл болж буй давхардсан гэх газрыг 2012 онд аар зуучлуулан 4,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл нь ...гийн нэр дээр байгаа, тэр хүү Солонгос улсад байгаа ирэхээр нь шилжүүлж өгнө гэсэн. Тухайн үед биднээс 4,000,000 төгрөг авахад гийн нэр дээрх гэрчилгээг үзүүлээгүй, кадастрын зургийн хуулбарыг өгсөн. Бид гэрчилгээгээ нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч ...Солонгосоос ирээгүй гэдэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй.

2.2 Миний бие тухайн газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгасан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхэд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн хангаж, *******, , , , ******* хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 675 м.кв талбайтай газрыг хариуцагч *******ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2 Шүүхэд маргааны зүйл болж буй хашаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн миний худалдаж авсан газрыг д, нь *******д бэлэглэсэн. ******* нь д төлбөр барагдуулах гэрээний дагуу 80,000,000 төгрөгийн өрөндөө өгсөн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн.

4.3 Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар би шударга өмчлөгч. Би , ******* нарыг өмчлөгч биш гэдгийг мэдээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас лавлахад тухайн газар гийн нэр дээр бүртгэлтэй байсан. Энэ талаар газар зохион байгуулалтын албанаас албан бичиг хийж өгсөн. Гэтэл шүүх нотлох баримтаар авч хэлэлцээгүй.

Иймд шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Миний бие тухайн газрыг *******гээс авсан. Тодруулбал, ******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд яаралтай мөнгөний хэрэгцээ гарч хашаа байшингаа надад барьцаалж гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн шалтгаанаар тухайн ийг төлж барагдуулж чадахгүй байсан учраас өрөндөө тус газрыг өгсөн. Тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа хуулийн дагуу байгаа эсэхийг шалгаж авсан. Хариуцагч нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд *******д гомдолтой байгаа талаараа илэрхийлсэн. Гэтэл ******* нь уг газартай ямар нэгэн холбоогүй.

Маргааны зүйл болж буй газар нь хууль ёсны дагуу буюу Нийслэлийн Засаг дарга ийн захирамжаар өмчлөх эрх д олгогдсон. нь д өмчлөх эрхээ шилжүүлсэн. Тус газрыг нь *******д шилжүүлж, ******* нь надад барьцаалсан бөгөөд барьцаанаас над руу шилжүүлсэн. Иймд миний бие маргааны зүйл болж буй газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа анхаарч харж үзсэн.

5.2 Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх хуралдааныг хойшлуулж хэрэгт авагдсан баримт бичгүүд нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгасан. Энэ бүх процесс нь хуулийн дагуу явагдсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдлээс болж миний бие давхар хохирч байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, *******, ******* хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, , *******, ******* хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 675 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр г 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх 42/

Улмаар, нь дээрх газрын өмчлөх эрхийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний дагуу д шилжүүлж, өмчлөгчөөр г улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх 45, 47/

3.2 , ******* нарын байгуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1671 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-ний дагуу дээрх газрын өмчлөх эрхийг нь *******д шилжүүлж, өмчлөгчөөр *******г 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх 50, 52/

3.3 *******, нарын байгуулсан гэх 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1080 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээс худалдах гэрээ-ний дагуу ******* нь дээрх газрын өөрт ногдох хэсгийн 50 хувийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлснээр , ******* нар нь тухайн газрын хамтран өмчлөгчөөр 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх 56, 65/

3.4 *******, нарын байгуулсан гэх 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0867 дугаар Өмчлөгч өөрт ногдох хэсгээ худалдах гэрээ-ний дагуу ******* нь тухайн газраас өөрт ногдох үлдэх 50 хувийг д шилжүүлснээр 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр маргааны зүйл болж буй дээрх газрын хууль ёсны өмчлөгчөөр Н.Эрдэнийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх 3, 68, 71/

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Ийнхүү шаардах эрхийг хэрэгжүүлэхэд тэрээр тухайн эд хөрөнгийг хууль болон гэрээний дагуу олж авсан буюу хууль ёсны өмчлөгч байх, түүний эрхийг хөндөж буй этгээд нь шударга бус эзэмшигч байхыг шаардана.

4.1 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй газрыг тус газрын өмчлөгч байсан *******тэй байгуулсан гэрээний дагуу өмчлөгч болсон байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тухайн газрыг *******ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Харин хариуцагч нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа, түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн газарт 2012 оноос хойш амьдарсан, бусдаас 4,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШЗ2025/26098 дугаар захирамжаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасан үндэслэлд хамаарахгүй. /хх 19/ Учир нь, энэхүү хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь уг маргааны зүйл, түүний үндэслэлийн талаар иргэний өөр хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж буй тохиолдолд хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож болно. Гэтэл хариуцагч нь бусдад буюу *******д холбогдуулан тухайн газрын өмчлөх болон эзэмших эрхтэй холбоотой маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн ...хэргийг хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас газар дээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/49122 дугаар захирамжаар ...нэхэмжлэгч тухайн газар дээр байшин байгаа эсэх дээр маргахгүй, маргаангүй үйл баримт гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн ...шүүхэд марааны зүйл болж буй хашаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09584 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН