| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2024/06893/И |
| Дугаар | 210/МА2026/00366 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00366
*******дахь банкны эрх хүлээн авагчийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* газарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК, ******* ХХК-ийн эрх залгамжлагч ******* нар
Нэхэмжлэлийн шаардлага: ******* газрын ******* албаны ерөнхий ******* 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах,
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, *******, *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн эрх залгамжлагч *******ын өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******дахь банкны эрх хүлээн авагчаас ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүсэлт гаргасан. ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу гомдлыг хүчингүй болгуулах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариу өгснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.2. *******ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******дахь банкны эрх хүлээн авагчийг томилсон бөгөөд Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас ******* ХХК-ийн зарим актив, пассив хөрөнгийг ******* ХК-д шилжүүлж ******* ХХК-ийн чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд ******* ХХК-д холбогдох чанаргүй зээл хамаарч байна. *******дахь банкны эрх хүлээн авагч нь ******* ХХК-д холбогдох 2008-2012 онд үүссэн зээлийн эргэн төлөх авлага, ******* ХХК, ******* ХК, ******* ХХК-ийн дундын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээнд заасан ******* ширхэг ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг итгэмжлэл болон гэрээний дагуу нэгтгэн, хариуцан барагдуулахаар ажиллаж байна
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичгээр ******* ХХК-д 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2024 оны *******дугаар албан бичгийг хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн.
Үүнд уг тогтоолд дурдсан Иргэний хуулийн 175 дугаар зүйл нь ипотек буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай заалт байх ба барьцааны зүйл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ипотекийн харилцаа зохицуулсан хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг тогтоолд дуудлага худалдаатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан ойлголтод бүх төрлийн тусгай зөвшөөрөл буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, барьцааны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг ерөнхий ойлголт хамаарна.
1.4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар төлбөр авагч буюу барьцаалагч нь барьцааны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг заавал дуудлага худалдаагаар борлуулахгүйгээр өөр бусдад шилжүүлэх эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасантай зөрчилдсөний улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах, эсхүл шууд шилжүүлэн авах эсэх асуудлаар маргаан үүсгэх нөхцөл байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлах уу, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийг баримтлах уу гэх хууль зүйн асуудлыг үүсгэсэн.
Банкны эрх хүлээн авагчаас хууль хэрэглээний зөрчлийг арилгах зорилгоор ******* газарт тайлбар хүргүүлж, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хуулийн нарийвчилсан зохицуулалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг баримталж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж тайлбарласан боловч ******* газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтална гэх тайлбарыг гаргасан.
Дээрх хууль хэрэглээний асуудлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрт тодорхой тайлбарласан. Уг шийдвэрт тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл байсан тул шүүх нарийвчилсан зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийг баримталж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар хэрэгжсэн гэж дүгнэсэн. ******* ХХК-аас энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх мөн адил үндэслэлээр хангаагүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхтэй адил байдлаар хуулийг хэрэглэсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* ХХК-аас нийт 142,1 тэрбум төгрөгийг гаргуулж *******ХХК, ******* ХХК, ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн 19 гүйцэтгэх баримт бичгийг 2013-2016 оны хооронд банкны төлбөр барагдуулах газар хүлээн авсан.
Үүнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Төлбөр авагч *******дахь банкны эрх хүлээн авагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр эдгээр банкнуудын эрх хүлээн авагчийн нийт 142,1 тэрбум төгрөгийн хүчин төгөлдөр 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож, *******дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох ******* ХХК-д шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг Банкны төлбөр барагдуулах газарт гаргасан.
2.2. Дээрх хүсэлтийн дагуу банкны төлбөр барагдуулах газраас 8 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлэхээр ******* газарт албан бичиг хүргүүлж ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, бүртгүүлсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, магадгүй илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа ******* ХХК-аас 42,9 тэрбум төгрөгийг гаргуулах 6 гүйцэтгэх баримт бичиг, хувьцаа эзэмшигч *******гаас 4,2 тэрбум төгрөгийг гаргуулах 1 гүйцэтгэх баримт бичгийн төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой.
Дээрх шүүхийн шийдвэрт Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй.
2.3. Төлбөр төлөгч ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 ширхэг тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлсэн ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгөд үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул ******* дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49, 54, 55, 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор зөвтгөсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн эрх залгамжлагч, ******* ХХК нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ******* газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын албан тоотуудыг үндэслэн ******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг ******* газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрүүдээр ******* ХХК-д шилжүүлж, хохирол учруулсан. Тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн албан тоотууд нь тусгай зөвшөөрлүүдийг тус бүрд нь хэдэн төгрөгт тооцож шилжүүлсэн нь тодорхойгүйгээс ******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хуулийн дагуу бодитоор үнэлүүлэх, худалдан борлуулах, өөр бусад төлбөр авагч нар болон ******* ХХК-ийн эрхийг өвлөн авч буй *******ын эрх ашгийг ноцтой зөрчсөн.
3.2. Банкны төлбөр барагдуулах газар нь төлбөр төлөгч ******* ХХК-ийн бусдад төлөх төлбөрт суутган тус компанийн эзэмшлийн 7, гуравдагч этгээдийн эзэмшлийн 1 ширхэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг хууль бусаар *******дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч ******* ХХК болон ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Үүнд ******* нь өөрийн эх *******гийн ******* ХХК, ******* ХХК-ийн үнэт цаас, хувьцаа эзэмших эрхийг өвлөж авах хүсэлтийг хуульд заасны дагуу холбогдох газарт гаргасан байхад Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасныг зөрчиж хууль ёсны өвлөгчийн эрхийг хангаагүй.
3.3. Хөрөнгийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасныг үндэслэн төлбөр авагчид шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журам, дарааллыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т заасан ажиллагааг буюу төлбөрт суутгасан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг огт явуулаагүй, тус компанийн шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн үүргийг хангуулаагүй орхигдуулж, хөрөнгийн эрхийг хууль бусаар суутган шилжүүлж, талуудын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг удирдлага болгон хууль бусаар зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нь зүйтэй.
3.4. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *******, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай ******* газарт хандсан тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай албан бичгүүдийг хүчингүйд тооцсон бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвтгөж явуулахыг даалгасан.
Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан ******* газарт холбогдуулан гаргасан ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...******* дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн албан бичгийг хүчингүй болсонд тооцож, ажиллагааг зөвтгөн явуулахыг Банкны төлбөр барагдуулах газарт үүрэг болгосон нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй... гэх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримтын эсрэг дүгнэлт хийсэн.
5.2. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг үндэслэж өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгаж, маргаан бүхий ******* дугаар тогтоолыг зөвтгөж тайлбарладаг. Харин анхан шатны шүүхээс уг зохицуулалтын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй. Талуудын мэтгэлцэж буй хууль хэрэглээний талаар дүгнээгүйд гомдолтой байна. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах байдлаар дүгнэсэн.
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлд хөрөнгийг албадан худалдан борлуулах талаар заасан. Хуулийн 63.3 Галт зэвсэг тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдаж, эсхүл шилжүүлнэ" гэж, 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө. түүх. соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна гэж тус тус заасан боловч хуулийн 63.3-т эсхүл шилжүүлнэ гэж зааснаас эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх арга замыг мөн хуульд заасан гэж үзэхээр байна гэж,
...Банкны төлбөр барагдуулах газраас ******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2/4071 дугаартай албан бичгээр төлбөр авагчдын нийт 148,534,984,060 төгрөгийн авлагад 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгүүлэх талаар албан бичиг явуулсан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх талаар зааж 52.1-д зааснаар төлбөр авагчаас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах талаар төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж болохоор зохицуулсан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь дээрх хуульд зааснаар явагдсан байна.... гэж тус тус дүгнэсэн бол,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрийг хянаж үзээд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/MA2024/01892 дугаар магадлалын хянавал хэсгийн 6-д .. хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 011/ШШ2016/01139 дугаар шийдвэр болон 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн *******" ХХК-аас гаргуулж *******дахь Банкны эрх хүлээн авагчид олгох 45,491,354,932 төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хангуулахаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгийг ******* газарт хүргүүлсэн нь үндэслэлтэй. Тодруулбал, уг тусгай зөвшөөрлийг төлбөр авагч *******дахь Банкны эрх хүлээн авагчийн охин компани болох "*******" ХХК, "*******" ХХК-д шилжүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааг хэрэгжүүлэх журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгайлан тогтоосон тул тусгай зөвшөөрлийг албадан худалдан борлуулаагүй гэх гомдол мөн хангагдахгүй. гэж тус тус дүгнэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн шүүхийн шийдвэр, магадлалын хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн барьцааны зүйлийг шинжлүүлэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг биш илүү нарийвчилсан хуулийн зохицуулалт болох Ашигт малтмалын тухай 52 дугаар зүйлээр зохицуулна хэмээн дүгнэсэн.
5.3. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ20252/09257 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан 8 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах, магадгүй илүү гарсан дуудлага худалдааны орлогоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулж байгаа баримт бичигт төлбөрийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах боломжтой гэж үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцож шилжүүлэх боломжгүй юм... хэмээн нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас өөрөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай тогтоолд ..хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцохоор тогтоосон.
5.4. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үйл баримтыг нэхэмжлэл гаргахдаа дурдаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтаар гарган өгч, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн гол үндэслэлээ болгон мэтгэлцсэн боловч шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дурдаагүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бол хэрхэн ямар шалтгаанаар үндэслэлгүй гэж үзэж байгаа тухай тайлбарлаагүй нь эргэлзээ төрүүлж, хэтэрхий нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаартай тогтоолоор Иргэнийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд тус тогтоолын дагуу ******* дугаар гүйцэтгэх хуудас албажин гарсан.
5.5. Мөн ******* ширхэг тусгай зөвшөөрлийг зээлийн өр төлбөрт Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу ******* ХХК-д шилжүүлэн авахад дээрх тогтоолоор шийдвэрлэсэн зээлийн өр төлбөр буюу 45,000,000,000 төгрөгийн өрөнд тооцон шилжүүлж аваагүй бөгөөд нийт 18 гүйцэтгэх хуудас буюу ******* ХХК, ******* банк ХХК (*******), ******* ХК-ийн ******* ХХК-аас гаргуулах зээлийн өр төлбөр 140,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу шилжүүлсэн байхад шүүхээс зөвхөн *******дахь Банкны эрх хүлээн авагчийн ******* ХХК-аас авах авлагыг барагдуулах гэж байгаа мэтээр тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлж, дүгнээгүй.
Иймд анхан шатны шүүх ...гүйцэтгэх баримт бичигт хөрөнгө шилжүүлэхээр заагаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах тул тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй.. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан зохицуулалтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, барьцаалагч болох гурван төлбөр авагч банкны эрх ашиг хэрхэн хөндөгдөж буй талаар хангалттай тодруулаагүй, хэргийн үйл баримтыг дутуу ойлгож хэргийг шийдвэрлэсэн.
5.6. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх лухай хуулийн 33, 54, 55, 63, 65, 73, 78 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг тус тус зөрчсөн гэх боловч Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан зохицуулалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хамааралгүй байхад анхан шатны шүүх ******* дугаар тогтоолын хянавал хэсэгт уг зохицуулалтыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.
5.7. Анхан шатны шүүх ...******* ХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээдийг тогтоохоос өмнө ******* ХХК-д ******* ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчсөн болохыг зөвтгөх боломжгүй, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны ******* дугаартай эрх залгамжлагч оролцуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ******* ХХК-ийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр *******ыг тогтоожээ... гэж дүгнэсэн боловч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нас барсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өвлөх эрх нь үүссэн.
Үүнд ашигт малтмалын ******* ширхэг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үед өв залгамжлах эрх нь үүссэн хэдий ч ******* холбогдох байгууллагад өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажиллагааг хийсэн.
Дээрх үндэслэлийн талаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох иргэний хэрэг, *******ын нэхэмжлэлтэй Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох иргэний хэрэгт хэргийн оролцогчоор оролцохдоо огт дурддаггүй бөгөөд ******* дугаартай тогтоол гаргахдаа энэ үндэслэлийг дурдсан. Энэхүү үйл баримтаар өв залгамжлалын асуудлаар талууд маргаж байгаагүй болох нь харагдана. Өв залгамжлалын асуудлаас шалтгаалж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол гаргаагүй тул ******* дугаар тогтоолд дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн байхад ******* тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг мэтгэлцэх эрхээр хангаагүй, үндсэн тайлбарын үе шатанд хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан "барьцаалагч"-ийг төлбөр төлөгч буюу ******* ХХК, барьцаалуулагч-ийг банк мэтээр буруугаар тайлбарлаж байгаа сайтад өгсөн хэвлэлийн хурлын 20 секунд бүхий бичлэгийг үзүүлэх гэсэн боловч үзүүлээгүй, тайлбар хэлэх, мэтгэлцэх эрхийг шүүх хуралдааны шатанд бүрэн хангаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт тайлбар хэлэх эрхийг олгоогүй. Гэвч гуравдагч этгээд болох ******* ХХК-аас оролцсон өмгөөлөгчийг мэтгэлцэх эрхээр нь бүрэн хангаж оролцуулсан нь анхан шатны шүүх хуралдааны хурлын тэмдэглэлээс харагдах бөгөөд нэг талд хэт давуу байдлыг олгосон гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасан. Уг хуульд заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаартай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
Тогтоолыг үндэслэсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудас буюу Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 853 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт ******* ХХК-аас 45,491,354,932 төгрөгийг гаргуулж *******дахь банкны эрх хүлээн авагчид олгож Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дурдсан. Тусгай зөвшөөрлийг төлбөр авагчид шууд шилжүүлэх талаар заагаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн үйл баримтыг дурдаагүй.
6.2. Шүүх тухайн үйл баримтын эсрэг дүгнэлт гаргасан гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ огт дурдаагүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол болон 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх тогтоолуудад Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг огт тусгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэн ажиллагаа явуулах боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар шаардлага хангах баримт бичгүүдийг жагсааж гаргасан. Барьцаалуулагч нь тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэх ойлголт яригдана. Гэтэл нэг талын санаачилгаар авах ёстой байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-49.3-т заасан хуулийн зохицуулалт нь бүрэн хангагдаагүй. Зөвхөн нэг талын санаачилгаар хийгдсэн ажиллагаа байсан учраас ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь зөвтгөх арга хэмжээ авсан.
6.3. Байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардал, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримтыг давж заалдах гомдолдоо дурдсан. Барьцаалуулагч тал буюу ******* ХХК-аас гаргаж өгсөн баримт нь одоог хүртэл Ашигт малтмал газрын тосны газарт байхгүй. Шилжүүлэх тусгай зөвшөөрлийг баримт бичгийг тодорхой дурдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл үүсээгүй, огт хэрэглэхгүй гэх агуулгаар маргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилсан. Төлбөр төлөгч талаас барьцааны зүйлийг шууд өгөх хүсэлт гаргаагүй байхад нэг талын санаачилгаар дээрх ажиллагаа хийгдэх нь хууль бус.
6.4. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэх агуулгаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар тайлбарласан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн ******* дугаартай тогтоол нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Тухайн компанийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд байсан ******* ХХК-аас тодорхой мөнгөн хөрөнгийг гаргуулж *******дахь банкны эрх хүлээн авагчид олгох, үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээр хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа зохион байгуулахыг дурдаж шийдвэрлэсэн.
6.5. Мөн 40 гаруй тусгай зөвшөөрөл банкны барьцаанд байсан. Гүйцэтгэх хуудсаар дамжуулан 8 тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу дахин дүгнэх шаардлагагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг. Ашигт малтмал газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хянаж маргаан бүхий 1 тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө мөн эсэх болон хөрөнгийн өмчлөгч ******* ХХК нь өөрчлөгдсөн гэх үндэслэлээр барьцааны хөрөнгөөс тухайн тусгай зөвшөөрлийг хасах, битүүмжлэлээс чөлөөлөх талаар дүгнэсэн. Барьцаа нь хүчин төгөлдөр учраас барьцааны хөрөнгийн жагсаалтаас хасах үндэслэлгүй.
6.6. Тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг албан бичгээр түдгэлзүүлсэн. Шүүх хариуцагчийг өөрөө чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т тодорхой заасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхтэй. Уг эрхийнхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болох ******* ХХК болон *******дахь банкны эрх хүлээн авагч нарын гомдлоор харьяа нэгж болох банкны төлбөр барагдуулах газрын шийдвэрийг хянаж ажиллагааг зөвтгөж явуулахыг үүрэг болгосон нь хууль зүйн үндэслэлтэй буюу хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Байгууллагад эрсдэл үүсэхээс сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулсан нь хэнд ч хохирол учруулаагүй.
6.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлан хэрэгжүүлсэн. Хөрөнгийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарсан байхад хэн нэгний хөрөнгийг хэдэн төгрөгийн үнэтэй болохыг огт мэдэхгүйгээр шилжүүлэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид давуу байдал олгох нөхцөл байдал үүснэ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргах боломжгүй гэв.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн эрх залгамжлагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Уг маргаан нь 3 эрх зүйн актаас үүссэн. 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эрх хүлээн авагч ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. 148,000,000,000 төгрөгт 8 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг балансын үнээр тооцож нэхэмжлэгчийн охин компани болох Монголын ******* нь ******* ХХК-д шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан. ******* ХХК-ийн 7 лиценз, ******* ХХК-ийн 1 лиценз байсан. ******* ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцсон. Шилжүүлж байгаа этгээд нь банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга хошууч ******* байсан. Уг этгээд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон. ******* ХХК-ийн захирал эцсийн өмчлөгч нь *******байсан.
7.2. ******* ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоол гаргасан. Тогтоолд охин компанийг дурдсан. Дампуурсан компанид охин компани байх боломжгүй. Энэ нь Төв банкны тухай хуультай холбоотой. Монголын ******* корпорацийн ******* хувийг ******* эзэмшдэг. ******* нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулдаггүй. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд бусдын эд хөрөнгө буюу ******* ХХК-ийн өмч хөрөнгийг хийдэлтэй байх үед ашигласан.
7.3. ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор *******ын бичгийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Ашигт малтмалын тухай хууль үйлчлэхгүй. ******* ХХК-ийн өмч хөрөнгийг хөндлөнгийн этгээд болох ******* ХХК нь шилжүүлэн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж талууд хуралдсан. Хавтаст хэрэгт уг хурлын тэмдэглэл авагдсан. ******* ХХК нь нэхэмжлэгч байгууллагын харьяанд байдаг компани. Нэхэмжлэгч тал бодит байдлаас өөрөөр хуулийг тайлбарлаж маргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх ёстой. ******* ХХК-д эрх шилжсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Авлигатай тэмцэх газраас мөрдөгчийн магадалгаа гарсан. *******нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тус тус зөрчсөн. ******* газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор эрх шилжүүлэх бичгийг хүчингүй болгосон. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүхэд хандаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан зохицуулалт хэрэгжих боломжтой. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
7.4. ******* ХХК-ийн шүүхийн шийдвэрийн хууль зүйн факт нь өөр. Тухайн лицензыг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ******* ХХК-д хамааралтай байна гэж дүгнэсэн. Дээрх 7 лицензийн 1 лиценз нь ******* тонн алт байсан. 148,000,000,000 төгрөгийг төлөөгүй. 6,000,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн эрх залгамжлагч авсан. ******* ХХК нь төлбөр төлөгч биш. Гэтэл *******ад шууд шилжүүлэн өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад талууд маргасан.******* ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. 148,000,000,000 төгрөгт авсан гэж нэхэмжлэгч худал тайлбар гаргасан. Энэ талаарх бичиг авагдсан байгаа.
7.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь 14,000,000,000 төгрөг төлсний дараа ашигт малтмалын 8 лиценз шилжих ёстой. Татварын Ерөнхий газраас ******* ХХК-ийн кодыг авч 290,000,000,000 төгрөгийг лицензийн төлбөр гэж тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан зохицуулалт хамааралгүй. 7 лицензээс 3 нь алтны лиценз, 1 нь шохойны лиценз байгаа. Гадны банкинд барьцаалагдаж алдах гэж байхад нь 16,000,000 ам.доллар төлж буцаан авсан. Нэхэмжлэгч нь арбитрын шүүхийн шийдвэрээр гадаадын компанид 33,000,000,000 төгрөгийн өртэй болох нь нотлогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбараас үзэхэд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулгатай байна. Үүнтэй холбогдуулан тодруулах нь зүйтэй. Шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул оролцогч нар нь давж заалдах гомдолд тайлбар өгөх ёстой. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримтын эсрэг дүгнэлт хийсэн гэх ойлгомжгүй тайлбар гаргасан. Давж заалдах гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг болон Улсын Дээд шүүхийн холбогдох тогтоолыг үндэслэн уг хэрэгт холбоогүй тохиолдлыг иш татаж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т хэсэгт нотолгооны ач холбогдолтой зүйлийн талаар дурдсан. Уг маргаанд нотлогдох зүйлийг шүүх өөр байдлаар шийдвэрлэсэн бол түүнийг дахин нотлохгүй. Хууль хэрэглээ нь уг маргаан зүйл байсан. Гэтэл Улсын Дээд шүүхийн тогтоолыг энэ хэрэгт хамааруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Улсын Дээд шүүхийн тогтоолын тогтоох хэсгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгомжтой тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан.
8.2. Нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдолд дурдагдсан шүүхийн шийдвэрт нэр бүхий 8 тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд шилжүүлнэ гэх агуулгатай заалт байхгүй. Нэхэмжлэгч нь өөрт ашигтай байдлаар гуйвуулан тайлбарласан. Тодорхой тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр нарийвчлан зохицуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу шилжих ёстой. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол хуульд заасны дагуу гарсан.
Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан буюу анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ талуудыг мэтгэлцүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэгч тал гомдол гаргасан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан.
Нэхэмжлэгч бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны явцад үзүүлэхийг хүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй асуудлыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгөх ёстой. Энэ талаарх анхан шатны шүүхийн татгалзал болон дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******дахь банкны эрх хүлээн авагч нь ******* газарт холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг
Хариуцагч эс зөвшөөрч ...үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49, 54, 55, 65, 66 дугаар зүйлийг зөрчсөн тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор зөвтгөсөн гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК, ******* ХХК-ийн эрх залгамжлагч нар хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00853 дугаар тогтоолоор ******* ХХК-аас 45,491,354,932 төгрөг гаргуулж, *******дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
3.2. Банкны төлбөр барагдуулах газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. /1хх80/
3.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр ******* ХХК-аас нийт 142,100,000,000 төгрөгийг гаргуулж *******ХХК дахь банкны эрх хүлээн авагч, *******дахь банкны эрх хүлээн авагч, ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид тус тус олгуулахаар шийдвэрлэсэн 19 гүйцэтгэх баримт бичгийг банкны төлбөр барагдуулах газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар талууд маргаагүй байна.
3.4. ******* ХХК болон *******ХХК, ******* банк ХХК-тай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот барьцааны гэрээний хавсралт №1-д тусгагдсан ******* ХХК болон бусад этгээдийн 44 тусгай зөвшөөрлийн жагсаалтад MV-*******, XV-******* дугаар тусгай зөвшөөрлүүд дангаараа *******дахь Банкны эрх хүлээн авагчийн барьцаанд, харин ******* ХХК-ийн өөр 11 тусгай зөвшөөрөл банкнуудын барьцаанд бүртгэгджээ.
3.5. Ашигт малтмалын газрын 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, ******* ХХК-ийн ******* тоот тусгай зөвшөөрөл нь *******ны зээлийн барьцаанд барьцаалсныг бүртгүүлсэн ба 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай банк дундын барьцааны гэрээ байгуулан дээрх тусгай зөвшөөрлүүдийн барьцаалагчид ******* ХХК, татан буугдсан *******ХК, ******* банк ХК-ийг нэмж бүртгэсэн болохыг мэдэгдсэн байна. /1хх69/
3.6. *******дахь банкны эрх хүлээн авагчаас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай санал гаргах тухай албан бичгээр 8 ширхэг тусгай зөвшөөрөл болон ******* дугаартай дундын барьцааны гэрээ /санхүүгийн тэнцэлд/ заасан барьцааны зүйл буюу тоног төхөөрөмж, бусад зүйлсийг *******ХХК дахь банкны эрх хүлээн авагч, *******дахь банкны эрх хүлээн авагч, ******* банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нийт өр төлбөр буюу 148,534,984,060.22 төгрөгийн авлагад тооцуулж, "*******дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох ******* ХХК-д шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Банкны төлбөр барагдуулах газарт гаргажээ. /1хх78-79/
3.7. Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр *******дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан дээрх хүсэлтийн дагуу MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, ******* ХХК-ийн ******* тусгай зөвшөөрлийг *******дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох *******ХХК-ийн эзэмшлийн ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр ******* газарт хүргүүлсэн байна. /2хх238/
3.8. ******* газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10/3333, 3334, 3335, 3336, 3337, 3338, 3339, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10/4049 дугаартай албан бичгүүдээр ******* ХХК-ийн эзэмшилд дээр дурдсан тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн талаар мэдэгдэл хүргүүлжээ. /2хх 205-212/
3.9. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолоор банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *******, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болсонд тооцжээ. /1хх69/
4. Анхан шатны шүүх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг дараах үндэслэлээр залруулна.
Талууд ******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, ******* ХХК-ийн ******* тоот тусгай зөвшөөрөл нь татан буугдсан ******* ХХК, *******ХК, ******* банк ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй, төлбөр төлөгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй үйл баримтын талаар маргаагүй.
Харин зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэрийн талаар маргажээ.
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана, мөн зүйлийн 52.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангах нөхцөл бүрдсэн буюу үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол гагцхүү барьцаалагчийн хүсэлтээр барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлж болохоор зохицуулсан байна.
Хэргийн баримтаар төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангах нөхцөл бүрдсэн гэж үзэх ба төлбөр авагч *******дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр барьцааны зүйлийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх боломжтой.
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тийнхүү тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх тохиолдолд түүний өргөдөл байхыг шаардаж байгаа ч энэ нь шилжүүлэн өгч байгаа болон авч буй талуудын сайн дурын шинжтэй харилцаанд илүү хамаарах зохицуулалт бөгөөд, харин шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд зөвхөн төлбөр авагчийн хүсэлтэд үндэслэсэн байхыг уг хуулиар зохицуулжээ.
Иймд Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр *******дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтийн дагуу MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, MV-*******, ******* тусгай зөвшөөрлийг *******дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох *******ХХК-ийн эзэмшлийн ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг даалгасан ажиллагаа нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2-д заасантай нийцсэн байна.
4.2. Харин ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр нь барьцааны бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга хэлбэрээс өөрөөр нарийвчлан зохицуулсан байх тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хуулиар тогтоосон төлбөр барагдуулах журам, дарааллыг зөрчсөн үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлсэн дээрх ажиллагааг хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
4.3. Түүнчлэн ******* ХХК нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу шилжүүлэхийг ******* газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн ******* ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг төлбөр авагч *******дахь банкны эрх хүлээн авагчийн охин компани болох *******ХХК, ******* ХХК-д шилжүүлэхийг даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.18, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болохыг дүгнэжээ.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар ******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалагчийн хүсэлтээр эрх бүхий өөр этгээдэд шилжүүлсэн ажиллагааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах ажиллагаа явуулахгүйгээр шууд төлбөрт тооцон шилжүүлэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
5. Дээрх үндэслэлээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч уг шийдвэрт гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
5.1. Тодруулбал, төлбөр авагч *******дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *******угаартай тогтоолыг танилцуулсан /3хх-92/ байх ба нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
5.2. Хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий шийдвэрийн талаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид өөрт нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч уг хүсэлтэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариу өгсөн байх боловч маргаан бүхий шийдвэрийг хүлээн авснаас хойш 27 хоногийн дараа гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариу өгсөн өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасантай нийцэхгүй.
Учир нь, иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хугацааг хуулиар нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байх зарчмыг хангах зорилготой.
5.3. Нөгөө талаар нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтэд хариу өгсөн мэдэгдэлд гомдол гаргаагүй бөгөөд тийнхүү гомдол гаргах нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул анхан шатны шүүх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтэд хариу өгсөн өдрөөс хойш шүүхэд гомдол гаргах хугацааг тооцсон нь үндэслэл муутай болжээ.
Иймд нэхэмжлэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж тайлбарлажээ.
6.2. Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч болон гуравдагч этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол шүүхэд гарган, иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй үндэслэлээр төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
6.3. Хэргийн баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/01342 дугаартай захирамжаар *******ын нэхэмжлэлтэй ******* газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох ******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан,
мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаартай шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох ******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан болох нь тогтоогдож байна.
6.4. Дээрх баримтуудаар ******* ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болох нь тогтоогдож байх тул Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасантай нийцсэн байна.
Иймд Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлбөр авагчаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах эрхэд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 122 дугаар зүйлийн 122.1-д гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4-т гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.БАТЧИМЭГ