Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 677

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 1-17 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ79110460, Шангас овогт Хулнайн Оюунбилэгт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.629.890 төгрөг, нотариатын зардал 1000 төгрөг, нийт 4.630.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Оюунбилэг нь Төрийн банктай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 340301047702 тоот зээлийн гэрээ байгуулан 5.430.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого, зурагт, хөргөгч тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Х.Оюунбилэг нь үндсэн зээлийн төлбөрт болон үндсэн хүүний төлбөрийг 280 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 3.947.440 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 682.450 төгрөг, нотариатын хураамж 1000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 89.044 төгрөг болно. Зээлдэгч Х.Оюунбилэг нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул 340301047702 тоот зээлийн гэрээний 5-д заасны дагуу гэрээг цуцалж өгнө үү. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4.629.890 төгрөг, мөн нотариатын хураамж 1000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 89.044 төгрөгийн хамт зээлдэгч Х.Оюунбилэгээс гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 340301047702 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ. 

    Хариуцагч Х.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4.630.890 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Х.Оюунбилэгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.629.890 төгрөг, нотариатын зардал 1000 төгрөг, нийт 4.630.890 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Оюунбилэг нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.629.890 төгрөг, нотариатын зардал 1000 төгрөг, нийт 4.630.890 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Х.Оюунбилэг нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Х.Оюунбилэг нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.629.890 төгрөг, нотариатын зардал 1000 төгрөг, нийт 4.630.890 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

    Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.044 төгрөгийн тал хувь болох 44.522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 44.522 төгрөг, хариуцагч Х.Оюунбилэгээс 44.522 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Төрийн банкны  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.629.890 төгрөг, нотариатын зардал 1000 төгрөг, нийт 4.630.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Оюунбилэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 44.522 /дөчин дөрвөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөг, хариуцагч Х.Оюунбилэгээс  44.522 /дөчин дөрвөн мянга таван зуун хорин хоёр/  төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 44.522 /дөчин дөрвөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

         3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Оюунбилэг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ