Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                         С.Төртулах

             Улсын яллагч                                       Э.Гантулга

             Иргэний нэхэмжлэгч                            Н.Цт

              Гэрч                                                       Л.Сц

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Ж.Энхжаргал         

                         Шүүгдэгч                                          Ө.БО нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улхи Боржигон овогт Өлзийбадрахын БОд холбогдох эрүүгийн 1932000880169 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт,хувиараа ногоо тарьдаг гэх.  *тоотод оршин суух хаягтай, урьд нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанаар хойшлуулж байсан,  Боржигон овогт Өлзийбадрахын БО, рд:*,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 Шүүгдэгч Ө.БО нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Бороогийн гүүрний орчим 48-35 УНС улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэлээр 132 боодол прусс мод гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.БО мэдүүлэхдээ: “…2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр над руу Сц гэж хүн ярьсан юм. Хөлсөнд явах уу гэж ярьсан. Ямар ачаа байгаа юм бэ гэхэд прус мод Баруунхараа руу ачих гэсэн юм, явах уу гэсэн. Бичиг баримт байдаг гэсэн тэр нь байгаа юм уу гэхэд байгаа гэхлээр нь за тэгье гээд тэгээд утсаар яриад 4 дүгээр сургуулийн урд талын гудманд уулзсан юм. Тэгээд модыг нь хоёр хүнээр өөрөө ачуулаад орой болсон байсан. Тэгээд явах уу гээд асуухад за чи явж бай. Би хойноос чинь нэг ажлаа зохицуулчихаад жижиг тэрэгтэй гараад очно гэхээр нь би ганцаараа гараад явсан. Гарч яваад уг нь хойгуураа явчихъя гэтэл замын бартаа ихтэй, хүнд ачаатай болохоор урдуур төв замаар явж байгаад Сэлэнгэ аймгийн шалгалтын  хүмүүстэй тааралдаад саатуулагдсан...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Сц мэдүүлэхдээ: 2019 оны 05 сарын 08-нд энэ БО гэдэг хүүхдийг Баруунхараа руу хүлэмж барих зорилгоор мод бэлтгэсэн байсан. Тэрийгээ ачаад тийшээ хүргээд өгөөч 180000 төгрөгөөр хүргээд өг гэсэн. Хөлс мөнгийг нь өгөөгүй байгаа.  Бичиг баримт нь байгаа юм уу гэж надаас асуухад нь байгаа гэж хэлсэн. Би аж ахуйн нэгжээс орон нутагтаа дандаа падаан авч орон нутагтаа явдаг. Тэгээд яахав Баруунхараад падаанаар явж болно гэсэн үндэслэлээр би энэ хүүхдэд бичиг баримттай гэж хэлсэн. Араас нь би ногоогоо аваад жижиг машинтай гарч явсан. Тэгээд бороогийн тэнд баригдчихлаа гээд ийм юм болсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Иргэний нэхэмжлэгч Э.Тр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …  “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгаас Байгаль орчны чиглэлээр хяналт шалгалтаар ирсэн ажпын хэсэгтэй шалгалтаар хөдөөгүүр явж ажилласан. Энэ үед шөнө 23 цаг өнгөрч байхад Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороогийн гүүрний орчим иргэн Ө.Бат- Оргил нь М.Кантер маркийн 48-35 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр гарал үүслийн гэрчилгээгүй 132 боодол прусс мод тээвэрлэж яваад журамлагдсан байгаа. Мандал сумын Засаг даргын тамгын газрын Эд хөрөнгийн үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр иргэн Ө.БОын тээвэрлэж явсан 132 боодол прусс мод нь 1.452.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Уг мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

            Гэрч Л.Сц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би модны аж ахуй нэгжүүдээс 2019 оны 2, 3 дугаар саруудад хашаа барихаар хэрэгцээний нимгэн зах мод худалдаж авсан байсан. Тэгээд хашааны банзнаасаа илүү гарсан банзаар нь Баруунхараад хүлэмж барьж ногоо тарих зорилгоор хүлэмжний прусс мод бэлтгэсэн. Би өөрөө ногоо тарьж ашиг олдог. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баруунхараад Будааны энгэрт амьдардаг найз Раднаабазарын хашаанд хүлэмж барихаар машин хөлсөлж 132 боодол прусс мод ачаад машинаа Баруунхараа руу явуулчихаад хашаандаа тарьсан сонгиноо боочихоод араас нь жижиг тэрэгтэй гарсан чинь Бороогийн гүүрэн дээр цагдаад баригдчихлаа гэж жолооч нь над руу утсаар ярьсан. Уг нь Баруунхараа руу хойгуураа явах ёстой байсан чинь прусс ачсан машины жолооч хойгуураа бартаа ихтэй гээд Бороогоор явж байгаад цагдаад журамлагдсан байсан. ...Би анх зах банз худалдаж авахдаа аж ахуйн нэгжүүдээс зарлагын баримт авсан байсан. Тэгээд ойрхон юм чинь зарлагын баримт нь байхад болно байх гэж бодож явсан. Жолооч надаас бичиг баримт нь байгаа юм уу гэж асуухад нь байгаа гэж хэлж байсан. Түүнээс биш гарал үүслийн гэрчилгээ авдаг гэж мэдэхгүй. Жолоочид ямар нэгэн бичиг баримт өгч явуулаагуй” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/

            Гэрч Ж.Бц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 4 дүгээр сарын эхээр байх би яг өдрөө санахгүй байна. Сц надтай уулзаад хашаа барих гээд зах банз худалдаж авсан юм. Тэгээд илүү гарсан банзаа танай дугуй хөрөөнд дээр зүсэж прусс болгоод авья гэж гуйхаар нь амьдрал ахуй нь хэцүү болохоор би туслая гэж бодоод зөвшөөрсөн. Үүнээс хэд хоногийн дараа манай хашаанд зах банз буулгаж дугуй хөрөөн дээр өөрөөсөө гадна нэг хүнтэй ирээд прус мод болон цэвэр банз болгож зүссэн. ...Ямар ч байсан хашааны дай хийнэ гэж нэлээд цэвэр банз зүсэж авсан. Мөн 100 гаруй боодол прусс зүсэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/

            Гэрч Н.Цт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Мандал сумын нутаг Бороогийн гүүр орчим иргэн Ө.БО нь М.Кантер маркийн 48-35 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр гарал үүслийн гэричлгээгүй прусс мод тээвэрлэж яваад Сэлэнгэ аймгийн ГХУССЗ-ийн хяналт шалгалтын ажпын хэсэгтэй таарж саатуулагдсан. Тэгээд манай БОХТ-т мэдээлэл өгсөнөө би очиж шалгахад гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул Мандал суманд авчирч жумын хашаанд тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох журманд өөр аймаг, сум, суурин газарт мод модон материал хүргэхэд заавал гарап үүслийн гэрчилгээ авна гэж заасан байдаг. Иймээс Баянгол сум руу мод модон материал тээвэрлэхдээ Мандал сум дахь Хараа бүсийн ойн ангиас заавал гарал үүслийн гэрчилгээ авна” гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/

            Гэрч С.Бш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тухайн үед миний сонгож хэмжсэн 2-3 боодол прусс мод нь 7*5 хэмжээтэй байсан. Бусад нь ямар хэмжэээй байсныг нь мэдэхгүй. Ер нь барилгад ашигладаг прусс мод нь 7*5 см хэмжээтэй зүсэгдэн гардаг боловч зүсэж байгаа хүмүүсээсээ шалтгаалан янз янзын хэмжээтэй гарч ирдэг. Сүүлд журмын хашаанд буулгасан байхад нь очиж үзэхэд нийт 132 боодол прусс мод байсан ба ихэнх прусс мод нь 4*6 см хэмжээтэй байсан. ...Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох журамд өөр аймаг, сум, суурин газарт мод модон материал хүргэхэд заавал гарал үүслийн гэрчилгээ авна гэж заасан байдаг. Иймээс Баянгол сум руу мод модон материал тээвэрлэхдээ заавал гарал үүслийн гэрчилгээ авна. ...дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон нэр бүхий хүмүүс нь манай ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ аваагүй ээ” гэх мэдүүлэг /хх- ийн 54 хуудас/

            Яллагдагч Ө.БО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Саруул гэх над руу 99409616 дугаарын утсаар залгаад “хөлсөнд явах уу” гэж асуухаар нь хаашаа ямар ачаа байгаа талаар асуухад “Баруунхараа руу прусс мод хүргэж өгөх ажил байна” гэхээр нь бичиг баримт нь байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй Хараагийн гудамжинд утсаар нь ярьж байгаад очиж уулзаад үнэ хөлсөө ярьж тохироод Хорихийн зүүн талын айлын хашаанаас нийт 132 боодол 4х6 см хэмжээтэй 2,75 метрийн урттай хар модон прусс ачсан. Ачаагаа ачиж дуусгаад Сц эгчээс би модны бичиг баримтаа гэхэд намайг Баруунхарааруу явж бай, би араас чинь жижиг тэрэгтэй гарна гээд үлдсэн. Тэгээд би шууд Зүүнхараагаас гараад Бороогийн гүүр дөнгөж гарч яваад Сэлэнгэ аймгаас явж байсан шалгалтын хүмүүстэй таарч саатуулагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/

            2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл "Мандал сумын иргэн Ө.БО нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой цагийн орчим Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Бороогийн гүүрний орчим М.Кантер маркийн 48-35 НС улсын дугаартай тэвэрийн хэрэгсэлээр гарал үүслийнмгэрчилгээгүй 133 боодол прусс мод тээвэрлэж явсан хэргийг үйлдсэн иргэн Ө.Бат- Оргилын жолооодож явсан М.Кантер маркийн 48-35 УНС улысн дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Үзлэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын журмын хашаанд явуулав. Үзлэгээр уг тээврийн хэрэгсэл нь ЗДТГ-ын журмын ✓ хашааны голд ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай байсан. Уг тээврийн хэрэгсэл нь голоороо хөндлөн цагаан өнгийн өргөн зураас бүхий цэнхэр өнгийн бүхээггэй бүхээгний дээр ногоон өнгийн салхи зүсэгчтэй, амбаартай /хойноо дэлгэгддэг хаалгатай, хаалга нь цоожгой, төмөр/ амбаарын 4 талд улаан өнгийн зааны зурагтай, дизель түлшээр ажилладаг, баруун талдаа жолооны хүрдтэй, механик хроптой тээврийн хэрэгсэл байна. Тээврийн хэрэгсэл амбаарын саарал өнгийн цоожоор цоожилсон байсныг жолооч ө.БОоор онгойлгуулж машины амбаарт 2.75 метрийн урттай 6 ширхэгээр нь багцалж боосон 4x6 см хэмжээтэй 130 боодол хар модон нойтон прусс мод, 9 ширхэгээр багцалж боосон 4x4 см хэмжээтэй 2 боодол нойтон хар модон прусс мод, нийт 132 боодол прусс мод хөндлөнгөөр 13 эгнээ, доошоо 10 үе орж дээр нь 2 боодлыг нь ачсан байв” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 хуудас/

            2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 хуудас/

            2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүлийн үнэлгээний эд зүйлийн үнэлгээ “132 боодол шинэс модон прусс нийт 1.452.000 төгрөг” /хх-ийн 58 хуудас/ болон

 

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 72 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас/ХХ-ийн 85 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдэж байсан тухай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79 дүгээр хуудас/

 

Улсын яллагчаас: ….......Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга би Монгол улсын прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Ө.БОд холбогдох эрүүгийн 1932000880169 дугаартай эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан үйлдсэн хэрэгт улсын яллагчаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч БО нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэн Сцтэй амаар хийсэн тээвэрт явах, эд зүйл тээвэрлэх аман хэлцлийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу 132 ширхэг боодол прус мод тээвэрлэж явсан. Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологт ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Мандал сумын үнэлгээний комиссоос гаргасан эд зүйлийн үнэлгээнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр 1452000 төгрөг гарсан. Энэ бол шударга өмчлөл буюу Ө.БОд ямарваа нэгэн хамааралгүй. БО хөлсөөр тээвэр хийх хэлцлийнхээ үндсэн дээр явсан учраас үнийн дүнд хамаа байхгүй байна гэж үзэж байна. Мөн уг 132 ширхэг  прус модыг бэлтгэсэн Сц энэ хэрэгт буруутай этгээд болох нь бид бүхний өнөөдрийн хэлэлцэж буй шүүх хуралдаанд тогтоогдож байна. Гэхдээ энэ асуудлыг энэ хэргээс тусад нь дахин гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэлд тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна гэх дүгнэлт.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: .......Өнөөдрийн миний үйлчлүүлэгч БОд холбогдох хэрэг бол нэг талаас туйлын тодорхой. Нэг талаасаа харахад туйлын эргэлзээтэй хэрэг байгаа юм. Энийг шийдвэрлэхэд хуульч бид нар хуулийг зөв хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуульд бол яг энэ модны хэрэгт бол хохирол шаарддаг. Үлэмж хэмжээний хохирол гээд явдаг байсан. 2015 буюу 2017 оноос хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн найруулгын эрүүгийн хуульд модны хэрэг буюу 24.6-ийн 1 бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болчихсон юм байна лээ. Хохирлыг, хор уршгийг шаарддаг болчихсон. Энийг хуульч нар бүгд өөрсдөө мэдэж байгаа. Энэ бол цэвэр хуулийн онолын асуудал. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно. Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээг энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Одоо энийг юу гэж ойлгох вэ бид нар.  Гэмт хэргийнхээ ойлголтоос эхлээд ярихад энэ гэмт хэрэг мөн үү биш үү. Энэ дээр ямар ч хуульчид эргэлзээ төрж байна гэж үзэж байна. Энэ дээр ямар ч хор хохирол уршиг учраагүй нь сая энд хэлцэгдсэн асуугдсан асуултаар бүх хүмүүсийн асуултаар хариулагдсан гэж үзэж байна. За яахав иргэний нэхэмжлэгч хохирол уршгийн талаар мэдэхгүй байна. Гэхдээ иргэний нэхэмжлэгчийн хэлсэн гол зүйл бол байгаль экологит учирсан хохирлыг тооцоогүй. Тооцоолсон дүгнэлт гараагүй юм гэсэн зүйл хэлсэн. Энэ дээр Мандал суманд тэр прусс зарагдах зах зээлийн үнэлгээгээр 1432000 төгрөгний хохирол гээд энийг мэддэг улсууд гэх юм уу мэддэггүй улсууд гэх юм уу, дураараа улсууд гэх юм уу, нэг нь ямарч байсан гэмт хэрэг болгоод явж байгаа юм чинь хохиролтой байх ёстой. Мөрдөгч асуусан нөгөөдөх нь хариулсан. Ямар учраас ийм хохирол тооцож байгаа юм бэ, мэдэхгүй мод зөвшөөрдөггүй гарал үүслийн гэрчилгээгүй гэдгийг зүүсэндээ ийм юм тохиолдсон гээд иргэний нэхэмжлэгч Тр мэдүүлсэн байгаа. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа Цт хохирлын талаар ойлголтгүй байгаа. Энийг нэхэмжлэх эсэхийг мэдэхгүй байгаа нь саяын хурал дээр тодорхой харагдсан. Тэгэхээр энэ нийгэм хэн нэгэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй юм гэдэг нь тогтоогдчихож байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн хор уршиг хохирол учруулаагүй нөхцөлд гэмт хэрэгт тооцохгүй гээд заасан байдаг. Хоёрт Эрүүгийн хуулийн 1-ийн 3-дээр шударга ёсны зарчим гэж байна. Энэ нь хуульчийн, шүүхийн бид нарын хүний хувь заяа асуудал шийддэг бүх хүмүүс баримтлах ёстой ийм зарчим. Тэгэхээр энэ шударга ёсны зарчмаар аваад үзэх юм бол 1.3-ийн 3-т гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. БО гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж болох юм. Модон материал гэдэг чинь иргэний гүйлгээнээс хасагдаагүй. Энийг хүн төрөлхтөн гал түлдэг үеэс л  ахуй амьдралдаа ашигласаар ирсэн. Ашиглахдаа хууль журмын дагуу ашиглах ёстой. Энэ модон материалыг худалдаж аваад боловруулаад зүсүүлээд прус материал болгоод хэлбэрийг нь өөрчлөөд БО гэж миний үйчлүүлэгчид зохих хэмжээний зөвшөөрөл юм нь байгаа. Энийг ачаад яв, би баримт бичгийг нь аваад араас чинь гарлаа гэж хэлснээ  гэрч өөрөө мэдүүллээ. Энэ хүнийг тухайн үедээ хууран мэхлээд, энийг бол хууран мэхлээд гэж хэлхэд ерөөсөө болохгүй юм байхгүй. Хууран мэхлээд тэгээд энэ хүн бүхээгтэй машинтай хүн амьдралаа залгуулдаг, ногоо цагаагаа зөөдөг. Таван цаасны хөлсөнд явах гээд тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан. Ингээд л явчихсан хэрэг.  Хууран мэхлээд мод бэлтгэсэн этгээд Сц гэмт хэрэгт татагдаагүй байж байхад энийг зөөвөрлөсөн, хууран мэхлэгдээд ачаад явсан БО өнөөдөр гэмт хэрэгт ялтан болж, шүүгдэгч болж ингэж яллагдагчаар татагдаж одоо өшөө ял шийтгүүлэх гэж байгаа нь эрүүгийн хуулийн 1-ийн 3-т заасан шударга ёсны зарчимд яав ч нийцэхгүй байна. Аль өнцгөөс нь хараад үзсэн нийцэхгүй байна. Сц гэдэг эмэгтэй туйлын ядарсан л эмэгтэй байна. Хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг. Бид нар адилхан хүн юм учраас энэ хүнийг хэн ч хараад ярьж байгаа хэлж байгаа дээрээс нь ойлгоод бодоод дүгнэхэд энэ этгээдийг бас давхар эрүүгийн хариуцлагад татая гээд байх нь хаашаа ч юм бэ. Ерөөсөө яг үнэнээ хэлэхэд энэ хүн ингэж хэлээд нэгийгээ явуулсан.  Сц ч өөрөө гарал үүслийн гэрчилгээ авдаг авдаггүйг мэддэг ч юм уу, үгүй юм уу. Ингээд амьдрал дээр ийм олон үй түмэн ийм юмаар хүмүүс ингэж гэмт хэрэгт ийм сэжмээр орооцолддог гэдэг нь үүгээр харагдаж байгаа. Энэ утгаараа миний өмгөөлөлд байгаа БОыг гэм буруутай гэж үзэх нь бас шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн зүйлийг дахин хэлж байна. Иймд гэм буруугүй гэж үзэх үндэстэй юм. Хохирлын хувьд тодорхой хэлсэн. Иймээс БОыг гэм буруугүй гэж үзэж байна  гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн  агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал цагаатгасан үндэслэл..............................

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос…Шүүгдэгч Ө.БО нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Бороогийн гүүрний орчим 48-35 УНС улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэлээр 132 боодол прусс мод гарал  үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт,гэм буруутайд тооцуулахаар шүүхэд ирүүлжээ.

      

            Шүүгдэгч Ө.БО нь өөрийн эзэмшлийн М.Кантер маркийн 48-35 УНС улсын дугаартай машинаар  гэрч Л.Сц нь Ойн мэргэжлийн байгууллага болох Мандал –Оргил ХК-иас худалдан авсан зах банзаар хашаа барьж үлдсэн банзаа прусс мод болгон зүсэж, бэлтгэсэн 132 боодол прусс модыг хөлсөөр тээвэрлэхээр хэлэлцэн тохирч, тээвэрлэгдэх ачааны дагалдах баримт бичиг бий эсэхийг асуухад баримт бичиг нь байгаа, ажлаа амжуулаад жижиг тэргээр араас чинь яваад очино гэсэн ачаа тээвэрлүүлэгчийн үгэнд итгэн уг модыг тээвэрлэн явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Бороогийн гол гэх газар Байгаль орчны шалгалтын хүмүүс таарч журамлагдан хэрэгт шалгагдан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  

 

Гэрч Л.Сцээс .............Би модны аж ахуй нэгжүүдээс 2019 оны 2, 3 дугаар саруудад хашаа барихаар хэрэгцээний нимгэн зах мод худалдаж авсан байсан. Тэгээд хашааны банзнаасаа илүү гарсан банзаар нь Баруунхараад хүлэмж барьж ногоо тарих зорилгоор хүлэмжний прусс мод бэлтгэсэн. Би өөрөө ногоо тарьж ашиг олдог. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр машин хөлсөлж 132 боодол прусс мод ачаад машинаа Баруунхараа руу явуулчихаад хашаандаа тарьсан сонгиноо боочихоод араас нь жижиг тэрэгтэй гарсан чинь Бороогийн гүүрэн дээр цагдаад баригдчихлаа гэж жолооч нь над руу утсаар ярьсан....Би анх зах банз худалдаж авахдаа аж ахуйн нэгжүүдээс зарлагын баримт авсан байсан. ....Жолооч надаас бичиг баримт нь байгаа юм уу гэж асуухад нь байгаа гэж хэлж байсан. Түүнээс биш гарал үүслийн гэрчилгээ авдаг гэж мэдэхгүй. Жолоочид ямар нэгэн бичиг баримт өгч явуулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, шүүгдэгч Ө.БОын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “.............2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Саруул гэх над руу 99409616 дугаарын утсаар залгаад “хөлсөнд явах уу” гэж асуухаар нь хаашаа ямар ачаа байгаа талаар асуухад “Баруунхараа руу прусс мод хүргэж өгөх ажил байна” гэхээр нь бичиг баримт нь байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлсэн..... очиж уулзаад үнэ хөлсөө ярьж тохироод Хорихийн зүүн талын айлын хашаанаас нийт 132 боодол 4х6 см хэмжээтэй 2,75 метрийн урттай хар модон прусс ачсан. Ачаагаа ачиж дуусгаад Сц эгчээс би модны бичиг баримтаа гэхэд намайг Баруунхарааруу явж бай, би араас чинь жижиг тэрэгтэй гарна гээд үлдсэн. Тэгээд би шууд Зүүнхараагаас гараад Бороогийн гүүр дөнгөж гарч яваад Сэлэнгэ аймгаас явж байсан шалгалтын хүмүүстэй таарч саатуулагдсан.........." гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/, Гэрч Л.Сц нь Ойн мэргэжлийн байгууллага болох Мандал –Оргил ХК-иас банз мод худалдан авсан нь хх-23-27 хуудсанд авагдсан зах банз худалдан авсан тухай баримт, ХХ-94-96 талд ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, улсын бүргэлийн гэрчилгээ, хх-97-98 талд компаний  мод олгох эрхийн бичиг, ХХ-99-117 талд  компаний мод бэлтгэлийн гэрээ, модны хэмжээ улирлын хуваарь, арчилгааны мод огтлолоор мод бэлтгэх талбай тусгаарлалтын тооллого, тооцоо зураглал зэрэг баримтуудаар мод бэлтгэх эрх бүхий этгээдээс худалдан авсан  хэрэгцээний зах банзаа прусс мод болгон зүсэж,хүлэмж барих зорилгоор уг модоо иргэн  Ө.БОын машинаар тээвэрлүүлэхээр хэлцэн тохирсон нь  үйл баримтаас дүгнэлт хийхэд иргэний гүйлгээнээс хасагдаагүй эд зүйл болох модыг эрх бүхий газраас худалдан авч улмаар аж ахуйдаа, амьдралдаа хэрэглэхээр машин хөлслөсөн. Ачаа тээвэрлэгч этгээд болох жолооч Ө.БО хөлсөөр тээвэрлэлт хийж ажил үйлчилгээ үзүүлж байгаа нь иргэд хоорондын хэлцэн тохиролцсон гэрээ хэлцлийн үйл баримт болохоос гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, бүхий,эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаанд аюултай гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй байна.   

 

            Мандал сумын Байгаль хамгаалагч иргэний нэхэмжлэгч Э.Трын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: … “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  шалгалтаар хөдөөгүүр явж ажилласан…...Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороогийн гүүрний орчим иргэн Ө.Бат- Оргил нь М.Кантер маркийн 48-35 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр гарал үүслийн гэрчилгээгүй 132 боодол прусс мод тээвэрлэж яваад журамлагдсан........... Эд хөрөнгийн үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр тээвэрлэж явсан 132 боодол прусс мод нь 1.452.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг.Уг мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

            Гэрч Н.Цтын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “2019 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Мандал сумын нутаг Бороогийн гүүр орчим иргэн Ө.БО нь М.Кантер маркийн 48-35 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр гарал үүслийн гэричлгээгүй прусс мод тээвэрлэж яваад.. ажлын хэсэгтэй таарж саатуулагдсан. ..... гарал үүслийн гэрчилгээгүй байсан тул Мандал суманд авчирч жумын хашаанд тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ...Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох журманд өөр аймаг, сум, суурин газарт мод модон материал хүргэхэд заавал гарал үүслийн гэрчилгээ авна гэж заасан байдаг. Иймээс Баянгол сум руу мод модон материал тээвэрлэхдээ Мандал сум дахь Хараа бүсийн ойн ангиас заавал гарал үүслийн гэрчилгээ авна” гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/

            Гэрч С.Бшийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: .....Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох журамд өөр аймаг, сум, суурин газарт мод модон материал хүргэхэд заавал гарал үүслийн гэрчилгээ авна гэж заасан байдаг. Иймээс Баянгол сум руу мод модон материал тээвэрлэхдээ заавал гарал үүслийн гэрчилгээ авна. ...дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон нэр бүхий хүмүүс нь манай ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ аваагүй ээ” гэх мэдүүлэг /хх- ийн 54 хуудас/  хэрэгт гэрчээр байцаагдсан Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн ажилтнуудын мэдүүлгээр ойн тухай хуулийн........34.4.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз,зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот,суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод,модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэхуулийн 34.1-д заасны дагуу олгоно гэсэн хуулийн заалт болон арал үүслийн гэрчилгээ олгох журмыг  зөрчсөн  гэж мэдүүлж байгаа хэдий ч  хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ойгоос зохих журмын дагуу бэлтгэгдсэн модыг хулдалдан авч бэлтгэсэн этгээдийн модыг тээвэрлэн явахдаа  Мандал сумын  нутаг бороогийн гол гэх газар явж байхдаа шалгалтын хүмүүстэй тааралдсан, “хэрэг учрал гарсан газар нь Мандал сумын нутаг” өөр орон нутаг суурин газар тээвэрлэсэн гэж үзэх боломжгүй .......... “яллагдагч, шүүгдэгчийн баруун хараа орох гэж явсан” гэх   мэдүүлгийг  ойн тухай хуулийг зөрчсөн гэж шүүгдэгчийн эсрэг  яллах баримт болгох  нь шударга ёсны зарчимд нийцэхгүй,хууль ёсны зарчмаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүүнчлэн өөрийн гэм буруугуйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй,  мөн тээврийн хэрэгсэл нь Мандал сумын нутаг дэвсгэрээс гараагүй байсан гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүх үүнийг хүлээн авсан.  Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль эклогид  учирсан хохиролгүй,уг мод нь зохих журмын дагуу бэлтгэгдсэн мод байсан үүн дээр хэнч маргаагүй талуудбүгд хүлээн зөвшөөрч байгаа, Мандал сумын Эд хөрөнгийн үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр  132 боодол прусс мод нь 1.452.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 39 хуудас/ Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтэндээ.................. энэ гэмт хэргийн улмаас байгаль экологт ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Мандал сумын үнэлгээний комиссоос гаргасан эд зүйлийн үнэлгээнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр 1452000 төгрөг гарсан. Энэ бол шударга өмчлөгч  буюу  Ө.БОд ямарваа нэгэн хамааралгүй. БО хөлсөөр тээвэр хийх хэлцлийнхээ үндсэн дээр явсан учраас үнийн дүнд хамаа байхгүй байна гэж үзэж байна гэснээс дүгнэхэд гэм буруутай эсэх эргэлзээ төрүүлэхүйц  гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж шүүх дүгнэхээр байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан ба шүүгдэгч Ө.БО нь 132 боодол модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэргийн улмаас   байгаль экологид  хохирол, хор уршиг учраагүй, нийгэмд аюулгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна. 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өлзийбадрахын БОд холбогдох эрүүгийн 1932000880169 тоот эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.БОийг цагаатгах, хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл болон, 132 боодол прусс мод битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож машин, прусс мод зэргийг эзэмшигч нарт нь буцаан олгох, Ө.БОийн 580838 дугаартай жолоочийн үнэмлэх, 199153 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгох, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүйг тус тус тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь  хэсэг, 36.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улхи Боржигон овогт Өлзийбадрахын БОд холбогдох 1932000880169 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ө.БОийг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас  битүүмжилсэн хөрөнгө болох Ө.БОын эзэмшлийн 48-35 УНС улсын дугаартай “М.Кантер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №21 дугаар тогтоол, 132 боодол прусс модыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №22 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 48-35 УНС улсын дугаартай “М.Кантер” маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 127 тоотод оршин суух хаягтай, Улхи Боржигон овогт Өлзийбадрахын БО /РД:ФМ86070219/-д, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасгийн журмын хашаанд байгаа 4х6 см хэмжээтэй 130 боодол /боодолдоо 6 ширхэг/ нойтон хар модон прусс мод, 4х4 см хэмжээтэй 2 боодол /боодолдоо 9 ширхэг/ нойтон хар модон прусс модыг  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Хараагийн 50а тоотод оршин суух Малчин ургийн овогт Лувсангомбын Сц /РД:МЭ73011067/-т тус тус буцаан олгосугай.

            3. Ө.БОийн 580838 дугаартай жолоочийн үнэмлэх, 199153 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгосугай.

4. Ө.БО нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Ө.БОд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

Шүүхийн цагаатгах тогтоолыг улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.