| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0130/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 132
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Э,
Шүүгдэгч: О.М,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мд холбогдох 1928001120137 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, О.М регистрийн дугаар:
Шүүгдэгч О.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ******* хотын чиглэлд *******-******* сумаас баруун тийш 40 километрт 2019 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн *******-******* УНТ улсын дугаартай Ford Renger маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч О.М-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* хотоос Өмнөговь аймгийн *******цэций сумын “******* *******” ХХК-н туслан гүйцэтгэгч “******* ХХК”-ийн кемп руу өрөмдлөгийн ажил хийхээр манай инженер Т.Э, өрмийн оператор О.М, туслах ажилтан Л нарын суусан *******-******* УНТ улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэлд би суугаад мөн суудлын саарал өнгийн жижиг тэрэгтэй, жижиг тэргэн дотор С Ховдоос ирсэн 3 ажилтантай хамт явж 2 тээврийн хэрэгсэлтэй 8 ажилтан ******* хотоос гарсан. 07 цагийн үед *******-******* суманд очоод бид нар хоол идэх гээд хайсан чинь олдоогүй. Тэгээд дэлгүүрээс боорцог, хиам, ундаа аваад зогсож идчихээд цаашаа *******цэций сум руу явсан. Тэгээд 20 км орчим явсан байх. Би тухайн үед унтаж байсан чинь гэнэт чанга “Түс” гэх чимээ дуугарахаар нь сэрээд хартал засмал замаас гараад ухсан шуудуугаар харайж байсан. Би ухаан алдсан. Нэг сэрээд харсан чинь машины хажууд гадаа хэвтэж байсан. Жижиг саарал машинтай хүмүүс явж цагдаа түргэн дуудаж ирсэн. Хотоос гарахдаа Ээ 2 цаг гаруй жолоодож явж байгаад Мд жолоогоо шилжүүлээд М Дундговь хүртэл жолоодож байгаад Дундговь аймгийн Луус билүү Хулд суманд очоод Мд жолоогоо шилжүүлээд М жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. *******-******* хүртэл зүгээр явсан. Тэгээд тухайн осол болохоос өмнө чанга дуу чимээ гарсан. Тэрийг би ямар нэгэн юм эвдэрсэн үү эсвэл шороо руу ороод тэгж чанга дугарсан уу. Тухайн үед би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан чанга дуу чимээ гараад сэрээд хартал засмалаас буугаад ухсан шуудуугаар харайж байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Компани эмчилгээний зардлыг төлсөн байгаа /хх-ийн 26-27-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: *******-******* УНТ улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгслийг 2019
оны 04 дүгээр сард ******* гэдэг хүнээс 25 сая төгрөгөөр авахаар тохироод
урьдчилгаа гэж 20 сая төгрөг өгөөд одоо 5 сая төгрөг дутуу байгаа. Энэ тээврийн хэрэгслийг манай компани урьдчилгаа гэж 20 сая төгрөг өгөөд 5 сая төгрөгийг нь өгөөгүй байгаа учраас ******* гэдэг хүний нэр дээр байгаа. Манай компани энэ тээврийн хэрэгслийг албан хэрэгцээндээ ашигладаг. *******ид мөнгийг нь гүйцээж өгөх учраас манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Гол нь манай ажилтнуудын биеийн байдал чухал байгаа болохоор техник хэрэгсэл бол яваандаа ахиад олдох зүйл учраас манай компанийн зүгээс О.М-ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 37-*******-р хуудас/
Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019.05.22-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед ******* хотоос Өмнөговь аймгийн *******цэций сум руу хамт ажилладаг Э, М, Б нарын хамт машинаар явж байсан юм. Би *******, Төв аймгийн нутаг дэвсгэрээс жолоог авч явсаар Дундговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл машиныг барьж явж байгаад машины жолоог Мд шилжүүлэн өгөөд жолоочийн арын уудал дээр суугаад унтсан юм. Гэнэт их дуу чимээ гараад сэрсэн чинь машин өнхөрч байсан. Урд талд М машин барьж явсан. Э жолоочийн хажууд урд сууж явсан. Жолоочийн ард талын суудал дээр би суугаад миний хажууд баруун хойд талын суудал дээр Б сууж явсан. /хх-ийн 41-р хуудас/
Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019.05.22-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед ******* хотоос Өмнөговь аймгийн *******цэций сум руу М, Б, Л нарын хамт машинаар явж байсан юм. Өглөөгүүр 08 цагийн орчим *******-******* сумын нутаг дэвсгэрт жолоогоо Лд шилжүүлэн өгч ШТС-с шатахуун авч тэндээ жаахан юм идэж байгаад хөдлөх үед машиныг М барьж хөдөлсөн бөгөөд би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байсан юм. Өмнөговь аймгийн *******-******* сумаас хөдлөөд 30 орчим км явж байтал машины жолоочийн доод талд гадна хэсэгт төмөр тачигнаад байгаа мэт дуу гараад М жолоодлогоо алдах шиг болохоор нь би хажуугаас нь рульнээс хамт барьж жолоодох гэж оролдож замын далан руу машиныг доошоо буулгасан. Далангаас доош буух үед нь машиныг зогсчих байх гэж бодож байтал гэнэт машин өнхөрч эхэлсэн. /хх-ийн 44-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад *******-******* унт улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан О.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.3."Жолооч хөдөлгөөнд аюул.саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хариулт-Б.Зам тээврийн осол гарахад зам, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Хариулт-В. О.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хариулт-Г Хурдыг тогтоох боломжгүй. /хх-ийн 49-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б биед баруун талын 3, 4, 6, 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, 1, 5, 7, 10 дугаар хавирганы дан хугарал, 12-р хавирганы сэлтэрсэн хугарал, уушгины эдийн гэмтэл, авчил, цээжний хөндийн хий, цус хуралдалт, баруун дал ясны хөндлөн хугарал, сээр нурууны 11, 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-ийн 61-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 483 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 8.715.000 төгрөг /хх-ийн 68-р хуудас/ гэжээ.
Автотээврийн Үндэсний төвийн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ************** УНТ улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэл нь хөдлөх боломжгүй Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн Техник хяналтын үзлэгийн байранд ирж үзүүлэх боломжгүй учир дүгнэлт гаргах боломжгүй байна. *******-******* УНТ улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэл нь осол болохын өмнөх өдөр буюу 2019.05.21-нд ******* хотын Сонгино хайрхан техник хяналтын үзлэгийн төвд техник хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн гэсэн дүгнэлт гаргуулсан байсан болно. Тухайн дүгнэлтийн хуудсыг хавсаргав. /хх-ийн 71-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4589 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Ford Ranger маркийн цагаан өнгийн MNCLSFE40BW953161 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдал ямар байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдал ямар байсан эсэхийг тогтоох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. Уг автомашины тоормосны эд анги ослын үед ажиллаж байсан байна. Автомашины тоормосны эд анги ажиллаж байгаа нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үед тээврийн хэрэгсэл зогсох боломжтой. /хх-ийн 77-р хуудас/
Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Баримжаа алдаад тойрог руугаа буюу хэтэрхий дотогшоо шахаж эргэсэн. Тэгээд эргэлт дөнгөж дуусаад зам шулуун болох үед буцаад хариулж амжилгүй мөргөчихсөн юм. Тэгээд жолооны хүрдээ эргүүлэх гэсэн чинь жолооны хүрд эргэх боломжгүй чигээрээ яваад замаас гараад онхолдсон. Сүүлд нь харахад битон мөргөх үед урд төмөр гупер дугуй руугаа очоод зоогдсон байсан. Би “Солана дриллинг” ХХК-д өрмийн оператор ажил хийдэг юм. Тэгээд манай компани Өмнөговь аймгийн *******цэций суманд үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгээд ээлж солигдоод би ******* хотод гэртээ 10 хоног амарчихаад буцаад ажилдаа гарах гээд Өмнөговь аймгийн *******цэций сум руу 2019 оны 05 дугаар сарын 21-ний орой 00 цагийн үед Форд ренжер маркийн *******-******* УНТ улсын дугаартай автомашинтай Э, Б, Л бид нар ******* хотоос гарсан. Ингэж гарахад Э эхлээд машин барьж яваад Өмнөговь аймгийн *******-******* суман дээр өглөө үүрээр очсон. Үүрээр хоолны газрууд нь онгойгоогүй болохоор нь дэлгүүрээс талх хиам авч идээд Э шөнөжин машин барьсан ядарч байгаа байх гэж бодоод би машин барьж явъя гэж хэлээд би машин бариад миний хажууд буюу баруун урд суудал дээр Э суугаад, баруун хойд талд Л, зүүн хойд талд Б суугаад явсан. *******-******* сумаас хөдлөөд 30-40 километрт баруун тийшээ эргэх эргэлттэй хэсэг таарсан. Тэгээд би баруун тийшээ эргэхдээ хэтэрхий баруун гар тийш нь дарж эргээд дотор тойрог руу хэтэрхий шахаж эргэсэн. Түүнээсээ болоод хурдаа бага зэрэг хассан чинь эргэлтийн дотор тойрогт байсан битонон хашлагыг машины баруун урд талаараа мөргөчихсөн. Жолооны хүрдээ эргүүлэх гэсэн чинь эргэхгүй болчихсон байсан. Тэгээд тэр чигтээ замын баруун гар тал руугаа далан руу уруудаад машин өнхөрчихсөн. Хэд өнхөрсөн талаар мэдээгүй. 2-3 өнхөрсөн болов уу гэж бодож байна. Тэгээд машин 4 дугуйн дээрээ зогссон. Би шууд машинаас буусан. Буугаад харахад Б машины зүүн талд буюу ертөнцийн зүгээр урд талд 3-4 алхмын зайтай хэвтэж байсан. Тэгээд Л, Э хоёр мөн машинаас бууж ирсэн. Бид гурав Б дээр явж очсон. Тэгэхэд Б хөдөлж чадахгүй байна гэж байсан. Бид нар түргэн болон цагдаад дуудлага өгсөн. *******-******* сумын төлөөлөгч, эмч нар цуг ирсэн. Тэгээд шууд аймгийн төвийн эмнэлэг рүү явсан /хх-ийн 120-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-24-р хуудас/
Хохирогчийн гаргасан тодорхойлолт / хх-ийн 134-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.М нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ******* хотын чиглэлд *******-******* сумаас баруун тийш 40 километрт 2019 оны 05 дугаар сарын 22- ны өдрийн *******-******* УНТ улсын дугаартай Ford Renger маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ц.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б биед баруун талын 3, 4, 6, 9 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, 1, 5, 7, 10 дугаар хавирганы дан хугарал, 12-р хавирганы сэлтэрсэн хугарал, уушгины эдийн гэмтэл, авчил, цээжний хөндийн хий, цус хуралдалт, баруун дал ясны хөндлөн хугарал, сээр нурууны 11, 12-р нугалмын их биеийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /хх-ийн 61-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад *******-******* унт улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан О.Мнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.3."Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хариулт-Б.Зам тээврийн осол гарахад зам, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Хариулт-В. О.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна /хх-ийн 49-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч О.М нь хохирогч Ц.Б эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 8.000.000 төгрөг төлсөн болох шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б биед хүнд гэмтэл учирсан ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба ...2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан гэмтэл хамаарна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогч Ц.Б нь цаашид дээрх гэмтэлтэй холбоотойгоор дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч О.М-ийн жолоодож явсан *******-******* УНТ улсын дугаартай Ford Ranger маркийн тээврийн хэрэгсэл нь Солона дриллинг ХХК-ийн эзэмшлийн машин болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн иргэний нэхэмжлэгч Д.Бы мэдүүлэгт ...уг машиныг 2019 оны 04 дүгээр сард ******* гэдэг хүнээс 25 сая төгрөгөөр авахаар тохироод урьдчилгаа гэж 20 сая төгрөг өгөөд одоо 5 сая төгрөг дутуу байгаа. Энэ тээврийн хэрэгслийг манай компани урьдчилгаа гэж 20 сая төгрөг өгөөд 5 сая төгрөгийг нь өгөөгүй байгаа учраас ******* гэдэг хүний нэр дээр байгаа. Манай компани энэ тээврийн хэрэгслийг албан хэрэгцээндээ ашигладаг..../хх-ийн 37-*******-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Солона дриллинг ХХК-ийн эзэмшлийн *******-******* УНТ тээврийн хэрэгсэлд 8.715.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 483 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: *******-******* УНТ Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 8.715.000 төгрөг /хх-ийн 68-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэхгүй талаараа иргэний нэхэмжлэгч Солона дриллинг ХХК-ийн төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч О.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц БД95010316 регистрийн дугаартай, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон №94*******32 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшдэг О.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх шалтгаанаар жолоочийн үнэмлэхийг хэрэгт ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.Мг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА