Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00106

 

 

 

 

 

 

 

 

   2026            01            12                                         210/МА2026/00106                                      

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/12258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

7,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******-д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ; “Хөлсөөр ажиллах гэрээний дагуу стандартыг хийж дуусаад *******захирлын ******* хаяг руу нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн. Хариуцагч хөлсөөр ажиллах гэрээг цуцалъя гэхэд би татгалзахгүй гэдгээ хэлсэн. Иймд гэрээний төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлж өгнө үү” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь “Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, сар бүр 2,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 7.1-т зааснаар гэрээний явцыг компаниас нэгтгэх бөгөөд явцыг улирал тутам тайлагнах үүргээ *******хэрэгжүүлээгүй, гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаар баримтыг компанид ирүүлээгүй. 7,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Талуудын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ХГ-25/02 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр хөлсөөр ажиллагч *******нь Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг олон улсын стандартын шаардлагын дагуу боловсруулах, компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэхүү гэрээний хавсралтаар батлагдсан ажлын даалгаврын дагуу гэрээний хугацаанд хийж гүйцэтгэхээр, нөгөө талаас ажиллуулагч болох *******ажлын хөлсөнд сар бүр 2,000,000 төгрөг олгохоор, гэрээ хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцсон. /хх-9-11/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.

Хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон зүйл Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг олон улсын стандартын дагуу боловсруулах ажлын даалгавар, ажлыг хөлсөөр ажиллагч биечлэн гүйцэтгэх байдал, ажлын цагийн горим зэргийг тогтоосон шинжээр нь ажиллагч тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээсэн, гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байх хөлсөөр ажиллах гэрээний шинжийг хангасан, ажлын хөлсийг сар бүр төлөх байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжсэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан энэ өдрийг хүртэлх 3,5 сарын хугацааны хөлсийг гэрээгээр тохирсон хэмжээ болох сарын 2,000,000 төгрөгөөр тооцоолж 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

7.Нэхэмжлэгч нь стандартын гарын авлагыг боловсруулж 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын цахим хаяг руу хүргүүлснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, харин гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй гэж мэтгэлцсэн нь ажиллуулагч хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй байна. Мөн талууд ажил гүйцэтгэх гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан тул гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, доголдолтой талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

 Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрээний явцын хяналтыг компаниас хэрэгжүүлэх бөгөөд явцын тайланг улирал тутамд хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг нь компанид байгаа тул гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, ажлыг хүлээлгэн өгч, тайлагнаагүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/12258 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ