Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Жавхлантөгс, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* онд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ын Баярт нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын гол багийн нутаг гэх газарт тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж ын нүд орчим газарт таяг модоор цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх “******* овогт *******ын Баяртыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч *******ад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6/ зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1440000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр торгож шийтгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн модыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгаж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохиролд 131900 төгрөг гаргуулан хохирогч д олгож, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар торгох ялнаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид тайлбарлаж” шийдвэрлэжээ.

            Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын нотлох баримтууд бүгд буруу миний хэлсэн үг дутуу орсон байна. Бид хоёр өвөлжөө хаваржаанаас болж маргасан зүйл байхгүй урьд өмнө нь таарч тохирч явж байсан. Би *******ын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй өндөр настай надад  хэлсэн үг хийсэн хэрэг байхгүй. ******* намайг зодож алах гэж ирсэн би гомдолтой байна. Миний толгой өвдөөд яс янгинаад хэцүү байна. Надад оюун санааны маш их дарамт болсон хохирол учирсан одоо би шаналж байна. Иймээс энэ хэргийг дахин хэлэлцэж өгнө үү гэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг  хэргийг үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-ээр  зүйлчлэгдэх хэрэг биш байна. Хоорондоо эвлэрч болохгүй юм уу гэж ялтны өмгөөлөгчтэй уулзсан. Тэгээд цагдаа дагуулж очоод уулзах гэхээр уулзахгүй гэж хэлсэн. Настай хүн айна, түүний сэтгэл зүйд нөлөөлнө.

 Хохирогч нь гомдсон бөгөөд  *******аар уучлалт гуйлгуулж харилцан ярилцаж ойлголцох санаатай байгаа юм болов уу гэж бодож байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурор, хэрэг бүртгэгч нар нь хэргийн зүйлчлэл дээр бүрэн ажиллаагүй бөгөөд хувийн харилцааг тогтоогоогүй байна. Хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт учруулсан хохирлын талаар баримт бүрдүүлсэн бөгөөд ******* нь эмч дуудаж эмчилгээ хийлгэсэн. Хохиролд нийт 131900 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирлын мөнгийг хохирогчид өөрт нь өгөх гэж хэрэг бүртгэгчтэй хамт ******* нь очиход би уулзахгүй, яах гэж цагдаатай хамт ирсэн юм бэ гэж хэлээд уулзаагүй.

            Хохирлын мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дасанд тушааж, гүйцэтгэгчид хохирлын мөнгийг өгсөн байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.     

ТОДОРХОЙЛОХ нь:

            ******* нь ******* аймгийн ******* сумын гол багийн боомын гэх нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр иргэн тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна.

            Хохирогч ын  давж заалдах шатны шүүхэд гаргасан “ ******* нь намайг санаатайгаар зодож гэмтээсэн, энэ хэргийг ноцтой хэрэг гэж үзэж байна.Би маш их гомдолтой  , намайг их доромжилсон одоо миний толгой өвдөөд маш хэцүү байна.

            ******* нь миний хохирол барагдуулаагүй бөгөөд 3-5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Хохирогч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “. . .2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 15-16 цагийн хооронд манайд ******* жаахан халамцуу ирээд манайхаас архи нэхээд байхаар нь тал архи хийж өгсөн. . . .Би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байтал ******* орж ирээд миний хөл дээр суухаар нь чи бос миний хөл өвдөөд байна гэхээр ******* намайг чи үхэхгүй юу хийгээд байгаа юм надад ах дүү олон гээд миний барьдаг тулгуур буюу таягаар цохисон. Миний зүүн талын өвдөгрүү  дамнуулж цохиод миний баруун талын хөмсөг орчим цохисон.

Манай өвөлжөө “Согтуу “ гэх газар, хаваржаа “ Хар толгой “ гэх газар байдаг. ******* нь манай өвөлжөө, хаваржаа байнга иддэг. Бид нар *******ад хэлэхэд байнга уурлаж байдаг. ******* эндээс намайг ирж зодсон байх . . . надад хичнээн төгрөгийн хохирол учирсныг мэдэхгүй байна. Эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авмаар байна.

Миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал алга байна “. . .гэх мэдүүлэг / хх-н 18 /, гэрч Ц.Банзрагчийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ . . .Баярт нь  ын толгой буюу зүүн талын нүдрүү модоор нэг л удаа цохисон. ******* манай хөгшинийг үхдэггүй юм чиний өвөлжөө, хаваржааг идэж байсан удаа байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-н  21 /, .хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 7-10 /,*******ын ыг цохисон гэх таяг буюу / унины хугархайгаар хийсэн модыг / эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 143 дугаартай шинжээч эмчийн . . . ын биед баруун хөмсөг, дээд зовхинд 1,5см шарх, язралт гэмтэл тогтоогдлоо.

 Энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. . .” гэх дүгнэлт / хх-н 27 /, сэжигтэн *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “. . . 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр. . . гэртээ ирж байж байгаад хөгшин, самгантай золгох гээд ын гэрт нь очсон тэгээд золгоод цай уугаад хөгшин нэг архи задалсан тэрнээс хоёулаа хувааж уусан. Тэгээд хөгшин чи дандаа өвөлжөө, хаваржаа идлээ гээд тэрнээс болж бид хоёр маргалдаад хажууд байсан таягаар нь нүдний дээд хэсэг рүү цохисон. . . “ гэх мэдүүлэг / хх-н 43-44 / зэргүүд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүхээс *******ад оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд хохирогч ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     

                      

                      ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ТУЯА

                                        ШҮҮГЧИД                                 Д.МӨНХӨӨ

                                                                             Б.ДАМБА