Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00052

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,515,045.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

          2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,606,976.98 төгрөг, зээлийн хүү 2,435,460.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452,607.74 төгрөг, нотариатын төлбөр 20,000 төгрөг, нийт 15,515,045.43 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэх хугацаа олгох хүсэлт гаргажээ.

 

          3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “…фидуцийн зүйлийг хураан авч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн боловч хаана байгааг олж очиж чадаагүй, хариуцагч нэхэмжлэгчээс нуусан, өөр этгээдэд шилжүүлсэн, эд ангиар нь задалж зарсан байх магадлалтайгаас үүдэж фидуцийн гэрээнд заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй … зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 15,515,045.43 төгрөг гаргуулна ” гэж тодорхойлсон байна. Иймд фидуцийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй тул “фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны зүйлийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

         

          4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

          4.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 19,840,000 төгрөгийг, сарын 2.6%, жилийн 31.20%-ийн хүүтэй, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлж, зээлдэгч нь зээл, түүний хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөгдөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх талаар харилцан тохиролцсон. /хх14-15/

 

          5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн.

 

          6. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд 6 удаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг хариуцагчид мэдэгдсэн боловч үүргийн зөрчил арилаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

 

          7. Анхан шатны шүүх хариуцагчаас 3 сарын хугацаанд 15,515,045.43 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Харин зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалт болох хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг  хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан нэмж дүгнэв.

          Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулна.

 

          8. Анхан шатны шүүх, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх 3 сарын хугацаа  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх боловч шийдвэрийн удирдлага хэсэгт баримтлаагүйг мөн залруулна.

         

          9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13763 дугаар шийдвэрийн удирдлага хэсэгт “759 .1” гэсний дараа “7510 дугаар зүйлийн 7510.1” гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1” гэсний дараа “453 дугаар зүйлийн 453.1” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ