| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0595/Э |
| Дугаар | 599 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 599
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д-ийн М-д холбогдох эрүүгийн 19100 1771 0622 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Д.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, модон эдлэлийн мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, 7-10 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 331 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Д-ийн М /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа “Gream stone hill” хотхоны барилгын талбай дээр иргэн Б.Д-той маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед би ажил дээрээ бетон авч байсан. Уг бетоныг байшингийн дээвэр дээр буюу налуу газарт авч байсан юм. Тэгэхэд бетон буулгаж байсан залуу яараад, мөн тухайн үед бороо шивэрч байхаар нь “хурдан ав” гээд учиргүй загнаад байсан. Тэгэхээр нь би “тэгж болохгүй, бид эндээс унаад бэртвэл яана” гэсэн. Тэгж байгаад тэр залуугийн дүүтэй нь маргалдсан. Бид хэд маргалдаж байгаад больж, ажлаа үргэлжлүүлээд байж байхад дахин над дээр ирээд маргаан үүсгэж, барьцалдаж аваад зодоон үүсгэсэн. Тэгэхэд манай хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер бид хоёрыг салгасан. Би доошоо буугаад Б.Д-оос уучлалт гуйхад над руу салаавч гаргаад, миний ам руу хийх гээд байхаар нь миний уур хүрсэн. Тэгээд бид хоёр дахин маргалдаж зодолдсон юм.
Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, уг дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг би хохирогчид учруулсан. Хохирогч Б.Д надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй, би эмчилгээний зардлыг төлье гэсэн боловч аваагүй. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1771 0622 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Арцатын аманд баригдаж байгаа “Green stone hill” хотхоны барилга дээр барилгын цутгалт хийж байтал 11 цагийн үед тэнд ажиллаж байсан Д.М гэх залуу манай дүү П-тэй маргалдахаар нь “яагаад маргалдсан юм бэ” гэхэд “чи дуугай бай, чамд ямар хамаатай юм. Чамайг ална шүү, пизда минь” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би очоод айлгах санаатай газар байсан төмөрийг аваад далайсан чинь миний гараас тэр төмөрийг шүүгч аваад, миний баруун хөл болон өгзөг хэсэг рүү 3 удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүсийн нэг нь нөгөө гарт нь байсан төмөрийг булааж авсан санагдаж байна. Тэгэхээр нь би цамцны захнаас нь заамдахад миний цамцны захаар хоолойг минь боож байгаад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа мөр хэсэг рүү нь цохисон.
Араас талбайн инженер 2-3 хүнтэй ирээд, намайг салгаад “ажлаа хий” гэхээр нь ажлаа хийж байхад 30 орчим минутын дараа Д.М миний машины хажууд ирээд “чи яагаад байгаа юм” гээд дахин хэрүүл өдсөн маягтай хэлэхээр нь “харин чи яагаад байгаа юм бэ” гэхэд шууд миний цээж хэсэг рүү цохихоор нь би барьж авч заамдаад байж байхад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Д.Мыг аваад цааш явсан.
Энэ үед манай дүү П “чи яагаад байгаа юм бэ” гээд Д.М руу гүйхэд тэнд байсан хүмүүс манай дүүг хорьж бариад авсан. Тэгэхэд Д.М над руу дайрахаар нь би өөдөөс нь гарч, бид хоёр нэг нэгнийхээ толгой хэсэг рүү гараараа цохилцсон. Нэг мэдэхэд нэг хүн миний зүүн талын нүд рүү цохиход би газар унахад, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.
Тэнд бид хоёроос өөр 2-3 хүн байсан. Д.М эхлээд миний баруун хөл, өгзөг хэсэгт 3 удаа 80 см урттай арматурын төмөрөөр 3 удаа цохиж, мөн толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Дараагийн зодоон дээр 1-2 удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон.
...Би Д.М-аас эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, гэхдээ намайг зодсонд нь би гомдолтой байна. Би Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг, саяхан Улаанбаатар ирсэн. Би дахиж Улаанбаатар хотод ирж чадахгүй болохоор шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 17х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б-ын гэрчээр өгсөн:
“...Би “Хөх Монгол говь транс” ХХК-д ажилладаг. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Арцатын аманд “Green stone hill” нэртэй амны орон сууц барьж байгаа юм. Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр барилгын талбай дээр ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед хоёр хүн маргалдаад байгаа чимээ гарахаар нь 12 дугаар блокийн 3 давхарт гарахад Д.М 80 см урттай арматурын төмөр барьчихсан, Б.Д-ын амнаас цус гараад, хөлөө бариад зогсож байсан.
Би юу болсон талаар асуухад Б.Д- “Д.М намайг цохиж зодсон. Миний хөл рүү арматурын төмөрөөр цохисон” гэж хэлээд дахиад хэрэлдэж маргалдсан. Тэгэхэд Д.М Б.Д-ын бүсэлхийнээс доош хэсэгт 1 удаа цохиход тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би Б.Д-ыг араас нь тэвэрч аваад хойш татаад тэр хоёрыг салгаад, тус тусын ажилд нь оруулж ажлыг нь хийлгээд байж байхад 20 орчим минутын дараа нөгөө барилгын 1 давхарт дахин тэр хоёр барьцалдаж аваад зодолдоод байх шиг болохоор нь би очиход Б.Д- хоёр гараараа чулуу өргөөд барьчихсан байж байхаар нь би араас нь тэврээд татаж унагаагаад зодооныг салгасан.
Би тэр хоёрыг эхлээд салгахад Д.М Б.Д-ын бүсэлхийнээс доош хэсэг рүү гартаа барьж байсан арматурын төмөрөөр нэг удаа цохисон. Харин Б.Д- Д.Мыг цохиж чадаагүй. Би тухайн үед тэр хоёрыг харахад Б.Д-ын амнаас цус гарчихсан, баруун хөл нь доголчихсон байж байсан. Харин Д.Мы биед ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Намайг харахад тэр хоёр дээр доор орсон байсан. Яг хэн хэнийгээ юугаар хаана, хэдэн удаа цохисоныг мэдэхгүй. Би очиход Б.Д- хоёр гараараа чулуу өргөөд барьчихсан байж байхаар нь араас нь тэврээд татаж газар унагаагаад зодооныг салгасан. Тэрнээс өөр зүйл болоогүй. Тэнд Баатархүү, Амартүвшин, Пүүжээ гэх залуучууд байсан. Д.М, Б.Д- нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
...Д.М манай барилга дээр ажиллаад 5 сар болж байна. Уул нь түргэн ааштай, тавьсан шаардлага биелүүлдэггүй, харьцаа муутай, ажилтай өдрөө архи үнэртүүлчихсэн ирээд буцаж байсан удаа байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-гийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Арцатын аманд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхад манай барилгад зуурмагийн цутгалт өгч байсан П “хурдан зуурмагаа дуусга, гадаа бороо орох гээд байна. Би дараагийн барилгад зуурмагийн цуутгалт хийх ёстой” гээд байхаар нь Д.М “чи битгий яаруулаад бай, яарч байгаад хүн гэмтэх юм бол яах юм” гээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь бид “та нар битгий хэрүүл хийгээд бай” гэж хэлээд байж байхад 1 давхарт байсан Б.Д- гэх залуу П-ийг өмөөрч, тэр хоёр хоорондоо маргалдахад тэр залуу дээвэр дээр гарч ирээд 150 см орчим урттай төмөрөөр Д.М-ыг цохих шиг болсон.
Тэгэхэд Д.М нөгөө төмөрийг нь булааж аваад “чи яасан их хүн цохидог юм” гээд зөрүүлээд баруун талын хуруу хэсэг рүү 1-2 удаа цохисон, энэ үед манай хөдөлмөр хамгааллын инженер Бүрэнжаргал гэх залуу Б.Д-ыг араас нь тэвэрч аваад салгасан. Тэгэхэд тэр залуу Д.М руу дайраад байхаар нь Бүрэнжаргал бид хоёр 2 талаас нь гарыг нь бариад байж байхад “та нарыг ална шүү” гээд шүлсээ нулимаад байсан. Тэгээд бид доош бууж тус тусын ажлаа хийж байхад Б.Д Д.М руу салаавч гаргаад нулимж, дахин барьцалдаж аваад зодолдоод эхлэхээр нь би, Бүрэнжаргал, Баатархүү нарын хамт салгасан юм. Баатархүү тэр хоёрыг салгасны дараа Д.М руу уурлаж “яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ, цаашаа бай” гэхэд Д.М яваад өгсөн. Тэгээд зодоон дууссан.
Д.М-ы биед ямар гэмтэл учирсаныг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний харснаар Б.Д-ын нүүр нь зулгарчихсан байсан. Д.М Б.Д-ын нуруу руу нь арматурын төмөрөөр 2 удаа цохисон, мөн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Б.Д бас Д.Мы толгой руу нь гараараа цохиод байсан. Д.М арматурын төмөрөөр цохих шиг болсон, гэхдээ би хараагүй. Харин тэр хоёр хоорондоо барьцалдаад зодолдох үед нэг нэгнийгээ гараараа цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8418 дугаартай:
1. Б.Д-ын биед хүзүү, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, зүүн доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.М-ы яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын аманд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байтал цутгалт хийж байсан П- гэх залуу хурдан наад зуурмагаа тараа, би дараагийн барилгад цутгалт хийх гээд байна гээд хурдан хурдан зуурмагаа асгаад байхаар нь би “бид нар барилгын дээвэр дээр ажиллаж байна, хурдан хийх гэж байгаад унаад бэртвэл яах юм бэ” гэхэд над руу уурлаад байхаар нь би түүнтэй муудалцсан. Тэгэхэд 1 давхарт байсан Д гэх залуу барилгын дээвэр дээр гарч ирээд “чи миний дүүг дээрэлхээд байна уу” гээд над руу уурлаж дайраад газарт байсан 150 см орчим урттай арматурын төмөр аваад миний зүүн талын гуя руу цохихоор нь би нөгөө төмөрийг нь гараас нь булааж аваад, өгзөг хэсэг рүү 2 удаа цохисон.
Тэгээд бид хоёр заамдалцаад байж байхад тухайн барилгын хөдөлмөр хамгааллын инженер гэх залуу гарч ирээд бид хоёрыг салгахаар нь бид тус тусын ажлаа хийж эхэлсэн. Би ажлаа хийж байгаад Д гэх залуугаас уучлалт гуймаар санагдаад “за намайг уучлаарай, би түргэн зан гаргачихлаа” гэхэд над руу салаавч гаргаад, миний ам руу хийх гэхээр нь миний уур хүрч дахин бид хоёр барьцалдаж аваад бие биенийхээ нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохилцож эхлэхэд Б, А, Б нар бид хоёрыг салгаж зодоон дууссан.
Би Б.Д-ын хөл болон өгзөг хэсэг рүү нь 2 удаа арматурын төмөрөөр цохисон, мөн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Б.Д миний хоолойг хоёр гараараа боож, толгой руу 2-3 удаа цохисон. ...Би өөрийн буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Б /хэргийн 27х/, Д.С /хэргийн 34х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50х/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 51х/, М овогтой Ц, М овогтой Х нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 52-53х/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 331 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 57-59х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.М нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж байгаа “Gream stone hill” хотхоны барилгын талбай дээр иргэн Б.Д-той “бетон зуурмаг хурдан буулга” гэж хэллээ гэснээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүнийг цохиж зодон биед нь “хүзүү, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, зүүн доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Б.Д-ын: “...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Арцатын аманд баригдаж байгаа “Green stone hill” хотхоны барилга дээр барилгын цутгалт хийж байтал 11 цагийн үед тэнд ажиллаж байсан Д.М гэх залуу манай дүү П-тэй маргалдахаар нь “яагаад маргалдсан юм бэ” гэхэд “чи дуугай бай, чамд ямар хамаатай юм. Чамайг ална шүү, пизда минь” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би очоод айлгах санаатай газар байсан төмөрийг аваад далайсан чинь миний гараас тэр төмөрийг шүүгч аваад, миний баруун хөл болон өгзөг хэсэг рүү 3 удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүсийн нэг нь нөгөө гарт нь байсан төмөрийг булааж авсан санагдаж байна, тэгэхээр нь би цамцны захнаас нь заамдахад миний цамцны захаар хоолойг минь боож байгаад гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд гараараа мөр хэсэг рүү нь цохисон. Араас талбайн инженер 2-3 хүнтэй ирээд, намайг салгаад “ажлаа хий” гэхээр нь ажлаа хийж байхад 30 орчим минутын дараа Д.М миний машины хажууд ирээд “чи яагаад байгаа юм” гээд дахин хэрүүл өдсөн маягтай хэлэхээр нь “харин чи яагаад байгаа юм бэ” гэхэд шууд миний цээж хэсэг рүү цохихоор нь би барьж аваад заамдаад байж байхад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Д.Мыг аваад цааш явсан. Энэ үед манай дүү П- “чи яагаад байгаа юм бэ” гээд Д.М руу гүйхэд тэнд байсан хүмүүс манай дүүг хорьж бариад авсан. Тэгэхэд Д.М над руу дайрахаар нь би өдөөс нь гарч, бид хоёр нэг нэгнийхээ толгой хэсэг рүү гараараа цохилцсон. Нэг мэдэхэд нэг хүн миний зүүн талын нүд рүү цохиход би газар унахад, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.
Тэнд бид хоёроос өөр 2-3 хүн байсан. Д.М эхлээд миний баруун хөл, өгзөг хэсэгт 3 удаа 80 см урттай арматурын төмөрөөр 3 удаа цохиж, мөн толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон. Дараагийн зодоон дээр 1-2 удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. ...Би Д.Маас эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, гэхдээ намайг зодсонд нь би гомдолтой байна. Би Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг, саяхан Улаанбаатар ирсэн. Би дахиж Улаанбаатар хотод ирж чадахгүй болохоор шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 17х/,
- гэрч А.Б-ын: “...Би “Хөх Монгол говь транс” ХХК-д ажилладаг. Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Арцатын аманд “Green stone hill” нэртэй амны орон сууц барьж байгаа юм. Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр барилгын талбай дээр ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед хоёр хүн маргалдаад байгаа чимээ гарахаар нь 12 дугаар блокийн 3 давхарт гарахад Д.М 80 см урттай арматурын төмөр барьчихсан, Б.Д-ын амнаас цус гараад, хөлөө бариад зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Б.Д- “Д.М намайг цохиж зодсон. Миний хөл рүү арматурын төмөрөөр цохисон” гэж хэлээд дахиад хэрэлдэж маргалдсан. Тэгэхэд Д.М Б.Д-ын бүсэлхийнээс доош хэсэгт 1 удаа цохиход тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би Б.Д-ыг араас нь тэвэрч аваад хойш татаад тэр хоёрыг салгаад, тус тусын ажилд нь оруулж ажлыг нь хийлгээд байж байхад 20 орчим минутын дараа нөгөө барилгын 1 давхарт дахин тэр хоёр барьцалдаж аваад зодолдоод байх шиг болохоор нь би очиход Б.Д- хоёр гараараа чулуу өргөөд барьчихсан байж байхаар нь би араас нь тэврээд татаж унагаагаад зодооныг салгасан.
Би тэр хоёрыг эхлээд салгахад Д.М Б.Д-ын бүсэлхийнээс доош хэсэг рүү гартаа барьж байсан арматурын төмөрөөр нэг удаа цохисон. Харин Б.Д- Д.Мыг цохиж чадаагүй. Би тухайн үед тэр хоёрыг харахад Б.Д-ын амнаас цус гарчихсан, баруун хөл нь доголчихсон байж байсан. ...Тэнд Баатархүү, Амартүвшин, Пүүжээ гэх залуучууд байсан. Д.М, Б.Д- нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
- гэрч А.А-гийн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Арцатын аманд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхад манай барилгад зуурмагийн цутгалт өгч байсан П- “хурдан зуурмагаа дуусга, гадаа бороо орох гээд байна. Би дараагийн барилгад зуурмагийн цуутгалт хийх ёстой” гээд байхаар нь Д.М “чи битгий яаруулаад бай, яарч байгаад хүн гэмтэх юм бол яах юм” гээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгэхээр нь бид “та нар битгий хэрүүл хийгээд бай” гэж хэлээд байж байхад 1 давхарт байсан Б.Д- гэх залуу П-ийг өмөөрч, тэр хоёр хоорондоо маргалдахад тэр залуу дээвэр дээр гарч ирээд 150 см орчим урттай төмөрөөр Д.Мыг цохих шиг болсон. Тэгэхэд Д.М нөгөө төмөрийг нь булааж аваад “чи яасан их хүн цохидог юм” гээд зөрүүлээд баруун талын хуруу хэсэг рүү 1-2 удаа цохисон, энэ үед манай хөдөлмөр хамгааллын инженер Бүрэнжаргал гэх залуу Б.Д-ыг араас нь тэвэрч аваад салгасан. Тэгэхэд тэр залуу Д.М руу дайраад байхаар нь Б бид хоёр 2 талаас нь гарыг нь бариад байж байхад “та нарыг ална шүү” гээд шүлсээ нулимаад байсан. Тэгээд бид доош бууж тус тусын ажлаа хийж байхад Б.Д- Д.М руу салаавч гаргаад нулимж, дахин барьцалдаж аваад зодолдоод эхлэхээр нь би, Б, Б нарын хамт салгасан юм. Б тэр хоёрыг салгасны дараа Д.М руу уурлаж “яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ, цаашаа бай” гэхэд Д.М яваад өгсөн. Тэгээд зодоон дууссан.
Д.М-ы биед ямар гэмтэл учирсаныг би хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний харснаар Б.Д-ын нүүр нь зулгарчихсан байсан. Д.М Б.Д-ын нуруу руу нь арматурын төмөрөөр 2 удаа цохисон, мөн нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Б.Д- бас Д.Мы толгой руу нь гараараа цохиод байсан. Д.М арматурын төмөрөөр цохих шиг болсон, гэхдээ би хараагүй. Харин тэр хоёр хоорондоо барьцалдаад зодолдох үед нэг нэгнийгээ гараараа цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8418 дугаартай:
1. Б.Д-ын биед хүзүү, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, зүүн доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36х/,
- шүүгдэгч Д.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 46-47х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.Д-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хүзүү, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, зүүн доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.М түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Д.М-ы дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Д.Мы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Д-ын биед учирсан “...хүзүү, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дух, зүүн доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Д.М-ы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 54х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 46-47х/ тус тус авагдсан ба шүүгдэгч Д.Мы урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгч Д.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ шүүх, Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Д.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД