| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/1386/И |
| Дугаар | 1009 |
| Огноо | 2016-09-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1009
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХКомпанид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин болон 5 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан ******* татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 17 875 төгрөгийг гаргуулж Б.Г-т буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 35 750 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ