Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02178

 

ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******эд холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 11 сард ******* худалдан авахаар фейсбүүкийн зараас Хятад улсад үйлдвэрлэсэн *******ын зар хараад н.******* гэдэг хүнтэй холбогдсон. Тухайн үед хил хаалттай байсан тул Монголд байгаа хүнтэй гэрээ хийж захиалгаа баталгаажуулна гэсний дагуу *******тэй уулзаж 5,000,000 төгрөг өгч гэрээгээ баталгаажуулсан. Дараа нь *******ыг Эрээн хот руу ачууллаа гэхэд 100,000,000 төгрөг шилжүүлсэн. *******ыг хүлээн авахдаа 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

1.2. Ингээд ******* нь 2023 оны 1 сард Монгол улсад ирэх байсан боловч ирээгүй тул мөнгөө буцаан авъя гэхэд 55,000,000 төгрөгийг өгсөн. Иймд үлдэгдэл 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 105,000,000 төгрөгийг *******-ын иргэн *******/*******/ гэх хүний хэлснээр *******дахь ******* тоот дансны эзэмшигч *******, ******* тоот дансны эзэмшигч *******нарын данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******ээс 50,000,000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь *******тай *******-аас эд хөрөнгө худалдах, худалдан авч өгөх болон үнэ, төлбөр төлөх нөхцөл, хэдий хугацаанд нийлүүлэх гэх мэтийг харилцан тохиролцох зорилгоор уулзах, эсхүл утсаар ярилцаж байгаагүй буюу хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн хэлцэл хийгээгүй, худалдах худалдан авах гэрээний харилцаанд ороогүй.

Харин 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой *******-ын иргэн *******буюу ажил хэргийн хувиар танилын холбоотой *******гэгчийн гуйлтаар ******* гэх хүнтэй уулзсан, түүний бичсэн гар бичвэрт гарын үсгээ зурсан, *******аас данс руу шилжүүлсэн 105,000,000 төгрөгийг *******-ын иргэн н.******* /*******/-ийн хэлснээр *******дахь ******* дугаартай ******* гэх нэртэй данс, ******* дугаартай *******нэртэй данс руу “н.*******, ... *******, ******* *******...” гэх утгаар шилжүүлсэн. Иймд *******, *******-ын иргэн н.******* нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн болно.

Нөгөөтэйгүүр, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр оролцсон *******“...******* гэгч хүнийг танина, миний эзэмшдэг дансанд 95,000,000 төгрөг орсон, би авсан...”, харин *******гээс “...дансыг эзэмшиж, ашигладаг нь үнэн болно...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч *******аас шүүх хуралдаан даргалагч шүүгч “танд 55,000,000 төгрөгийг хэн буцааж өгсөн бэ” гэх асуултанд, тэрээр “...миний данс руу 55,000,000 төгрөгийг ******* худалдан авахаар хэлэлцэн тохирсон *******-ын иргэн ******* шилжүүлсэн.” гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1, 400.3 дахь хэсэгт зааснаар ******* нь *******аас шилжүүлсэн 105,000,000 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй, даалгавар өгөгч этгээдийн нэрийн өмнөөс “...*******, ... ******* *******” гэх агуулгаар тухайн өдөрт нь бусдад шилжүүлсэн болох нь *******ны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр өөрийн хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тул *******д 50,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч тал шүүх ямар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ямар хуулийг зөрчсөн талаар тайлбар хийсэнгүй. 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, бичиг үсэг тайлагдсан 2 этгээдийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж гомдол гаргаагүй.

Хариуцагч тал өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж тайлбарласан. Үүрэг хариуцлага хүлээлгээгүй, даалгавар биелүүлнэ гэсэн зүйл гэрээнд тусгагдаагүй ба хоёулаа хариуцлагаа хүлээнэ гэж гарын үсгээ зурж гэрээ байгуулсан. Гэрээ цуцлагдах үед хариуцагч төлбөрийг өөрийн данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Хариуцагч төлбөрийг хүлээн авсан даруйдаа өөр хүний данс руу шилжүүлсэн гэж маргасан. Мөнгийг хүлээн авсны дараа хэрхэн захиран зарцуулах нь тухайн хүний асуудал бөгөөд хариуцагчийн ямар үйлдэл хийх нь гэрээний үүрэгтэй холбоогүй гэж үзэж байна. Данс руу шилжин орсон мөнгө болон буцаан шилжүүлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар маргаагүй. Гэрээг хуулийн дагуу байгуулсан. Хариуцагч тал анхан шатны шүүх ямар хуулийг буруу хэрэглэсэн, ямар хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, процессын ямар алдаа гаргасан гэх асуудлаар мэтгэлцэж орж ирээгүй бөгөөд үйл баримтын талаар маргаж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон. Мөнгийг хүлээн авсныхаа дараа өөр хүнд шилжүүлсэн байх шүүх уг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж маргасан. Гэрчийн талаар хариуцагч тал дурдсан. Гэтэл гэрч нь уг маргаанд хамааралгүй хүн юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хууль зөрчсөн гэх агуулгыг хариуцагч тал гомдолдоо бичээгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1. Нэхэмжлэгч ******* нь *******тэй 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Иргэд хоорондын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ************** худалдан авах, ******* нь *******ын үнэ 125,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн,

3.2. ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн,

3.3. Нэхэмжлэгч *******д 55,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. *******ыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2023 оны 01 сард багтаан шилжүүлэх гэрээнд заасан үүргээ хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар “хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар” хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж болохгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээх тул анхан шатны шүүх үлдэх 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

6. Хариуцагч ******* нь “шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашиглаагүй, *******-ын иргэн *******/*******/ гэх хүний өмнөөс үүрэг гүйцэтгэсэн, түүний хэлснээр *******ны данс руу шилжүүлсэн, худалдах, худалдан авах гэрээний оролцогч тал биш” гэж тайлбарладаг боловч тэрээр өөрийн нэрээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, гэрээний гол нөхцөлийг тохирч, гэрээний төлбөрийг хүлээн авсан үйл баримт нь түүнийг татгалзлыг үгүйсгэх ба дээрх тайлбарыг дэмжих баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/07278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ОДГЭРЭЛ

 

 

                                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХБАЯР

 

 

                                                                                                   Ц.ЦЭРЭНДУЛАМ