Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1010

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Д-т холбогдох 6 293 925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан “М” ХХКомпанийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 57 830 төгрөгийг гаргуулж “М  ХХКомпанид буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 115 660 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                                                                                      

 

ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ