| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 102/2024/06824/И |
| Дугаар | 210/МА2025/02150 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02150
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05585 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******нарт холбогдох,
217,772,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******нарын өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******-тай “Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ” байгуулан, гэрээний дагуу барилгын туслах материал болох хэв хашмалыг түрээслэн *******компанийн барилгын ажилд ашиглаж байсан. Түрээсэлсэн хэв хашмалын заримыг буцааж өгөн, нэмж авах гэх мэтээр 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харилцсан. Энэ хооронд манай компани түрээсэлсэн эд зүйлээ буцааж авах, түрээсийн төлбөрийг төлөх талаар шаардлагуудыг удаа дараа тавьж байсан боловч *******компанийн дээрх ажлаа дуусгаад төлбөрийг төлж, түрээсийн эд зүйлийг буцааж өгнө гэх мэтээр гуйж явсаар 2024 оны 05 дугаар сард хэв хашмалаа *******компанийн хашаанаас очиж ав гэсэн. Сүүлдээ захирал *******нь олдохгүй зугтаах болж, түрээсийн зүйлийг хүлээж авч байсан *******нь *******той ярьж байж түрээс төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
1.2. Хэв хашмалын тоо ширхэг болон түрээс бодсон хугацааг инженер *******той тулган тооцоо нийлж акт үйлдсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээр жагсаалтад байгаа хэв хашмалаас манай компани буцааж авсан зүйл байхгүй, төлбөр тооцоо ч хийгээгүй тул нэхэмжилсэн.
1.3. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ” байгуулахад захирал *******, инженер *******нар хамт ирж уулзсан, гарын үсэг зурсан ба цаашид компанийг төлөөлөн *******нь бараа материал хүлээн авч явдаг байсан.
1.4. *******нь *******-аас хэв хашмал түрээслэн авч *******компанитай гэрээ байгуулан ажиллахдаа:
А. Ажлын хөлсөө захирал *******нь хувийн дансаараа авч байсан,
Б. “Хос тулаас” компанитай тооцоо хийхдээ *******нь дандаа хувийн дансаараа хийдэг байсан,
В. Хэв хашмалыг авахдаа *******нь гарын үсэг зурж хүлээж авч байсан,
Г. Компанийн хувьцаа эзэмшигч *******нь “*******ажлын хөлсөө хувийн дансаараа 100 хувь авсан тул *******хувиараа түрээсийн төлбөрийг төлөх ёстой” гэж тайлбарлаж ирсэн зэргийг харгалзан *******болон иргэн *******, иргэн *******нарыг хариуцагчаар татсан.
1.5. Хариуцагч талын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэхээр авсан 3,164 ширхэг хэв хашмал, тулаасын түрээсийн төлбөр төлөгдөөгүй.
Иймд хариуцагч нараас дээрх хэв хашмал, тулаас түрээслэн ашиглаж байсны 427 хоногийн түрээсийн төлбөрт нийт 217,772,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******бөгөөд хариуцагч *******-ийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь *******-тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ”-г байгуулж, гэрээний 1.9 дэх хэсэгт заасан 5 төрлийн 480 ширхэг хэв хашмал, 3 төрлийн 195 ширхэг буланг 31 хоногийн хугацаатай 6,905,250 төгрөгийн үнээр түрээсэлсэн.
2.2. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусан боловч бид амаар харилцан тохиролцож гэрээг 2022 оны 11 дүгээр сарыг дуустал сунгаж улмаар хэв хашмал, буланг 2022 оны 12 дугаар сард бүрэн хүлээлгэн өгч, гэрээний төлбөр тооцоог 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн.
Тодруулбал:
2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******-ийн захирал ************** банкны ******* тоот данс руу 11,905,250 төгрөг
2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр *******-ийн захирал ************** банкны ******* тоот данс руу 6,905,250 төгрөг
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******-ийн захирал ************** банкны ******* тоот данс руу 18,048,000 төгрөг
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн захирал ************** банкны ******* тоот данс руу 1,316,600 төгрөг
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн захирал *******охин ************** банкны ******* тоот данс руу 13,266,200 төгрөгийг тус тус шилжүүлж хэв хашмалын түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
2.3. *******-тай байгуулсан гэрээний 1.7 дахь хэсэгт түрээслэгч барьцаа болгож нийт 5,000,000 төгрөгийг бараа материал хүлээн авахаас өмнө түрээслүүлэгчид өгөх бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусаж эд зүйлийг актаар хүлээлгэн өгснөөр барьцааг эргүүлэн авна. Хэрэв энэхүү гэрээний 1.3-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хохирлын хэмжээг харилцан тохиролцсоноор тогтоож барьцаа мөнгөнөөс гаргуулан авч үлдэгдэл барьцааны мөнгийг түрээслэгчид эргүүлэн олгох ...” гэж заасны дагуу гэрээ байгуулах үед барьцаа төлбөрт авсан 5,000,000 төгрөгөөс эвдэрсэн хэв хашмал, булангийн үнийг суутгаж үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******-ийн захирал *******нь өөрийн ******* банкны ******* тоот данснаас хариуцагч *******ийн голомт банкны ******* тоот данс руу ************** барьцаа буцаалт” гэх утгаар шилжүүлж төлснөөр гэрээ бүрэн дуусгавар болсон.
2.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “...*******-ийн захирал *******, хувъцаа эзэмшигч, инженер *******нартай холбоо барьж тооцоо нийлэхийг шаардсанаар *******нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 2 компанийн хооронд тооцоог эцэслэн баталгаажуулсан байгаа ...” хэмээсэн бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцагчийн тооцооны акт” гэх баримтад *******-ийг төлөөлж нягтлан *******гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн гэх хэсэгт *******нар гарын үсэг зурсан байдаг.
*******ын гарын үсэг зурсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцагчийн тооцооны акт” гэх баримт нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээний харилцаатай огт холбоогүй бөгөөд түрээсийн зүйлүүдийн төрөл, тоо ширхэг нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээний зүйлээс өөр, цаг хугацааны хувьд 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарыг хүртэл ашиглаж түрээсэлсэн хэмээн үзэхээр байна.
2.5. Хариуцагч байгууллагын хувьд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Харилцагчийн тооцооны акт” гэх баримтын талаар огт мэдэхгүй бөгөөд тус баримтад *******-ийн тамга дарагдаагүй байхаас гадна *******-ийг төлөөлөх эрхгүй этгээд нь өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэв хашмал, тулаас түрээслэн ашиглаж байсны төлбөр болох 217,772,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. *******нь *******той 2021 оны 07 дугаар сард *******-ийг байгуулж Дөлгөөн нуурт хоймор оффисын хажууд 1-6 давхар барилга угсралтын ажил гүйцэтгэснээр хамтран ажиллаж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Улаан хуарангийн эцэст байрлах Кайду сити хотхоны 3-4-р блокны дундын грашны ажлыг хийж гүйцэтгэхээр болж *******-аас барилгын туслах материалуудын түрээсийн гэрээг байгуулан авсан.
3.2. Иргэн *******нь ******* болон *******-ийн хооронд байгуулсан барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ хийгдэх үед *******-ийн барилгын ерөнхий инженер албан тушаал дээр ажиллаж байсан. *******-д барилгын талбай дээр ашиглагдаж дууссан бараануудыг буцааж, шаардлагатай бараа материалуудыг захиалж хамтран ажиллаж байсан. **************ХХК-тай ярьж тохирсны үндсэн дээр 2023 оны хавраас эхлэн 2-р блок дээр 20-23-р давхар хүртэл угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болж нэмэлтээр бараа авч эхэлсэн.
Бид ажлаа хийгээд эхэлсэн ч удаа ч үгүй санхүүгийн бэрхшээлүүд гарч *******ХХК-аас орж ирж байгаа ажлын гүйцэтгэлийн мөнгө хаашаа орж байгаа нь мэдэгдэхгүй, ажилдаа зарцуулагдахгүй болж эхэлсэн. *******оос ажилчид бүгд цалин мөнгөө нэхэж янз бүрээр харааж ерөөж байсан мөчүүд ч олон, энэ бүх хугацаанд аль болох зохицуулах талаас нь ажиллаж байсан ч болохгүй болж эхэлсэн.
Ингээд **************той компанийн данс болоод бартераар авч байгаа машин тэргийг ажилчдын цалин хөлс,түрээсийн бараа материалуудад зарцуулагдахгүй байгааг олж мэдсэн ба өөрт нь хэлэхэд янз бүрийн тайлбар хэлж, тус ярианаас аль болох зайлсхийдэг байсан. Цаг явах тусам ажилчдын цалин, түрээсийн барааны төлбөр нэмэгдэж, O.Өнөболдоос бүгд нэхэж *******олдохгүй, утсаа авахгүй байгаа талаар хэлж асуудал ар араасаа гарч ирсэн.
3.3. Гэтэл *******ажил гүйцэтгэлийн мөнгөний ихэнх хэсгийг зориулалтын бусаар ашиглаж хувьдаа шинэ машин, мотоцикл авч зарим нэг өрнүүдээ дарсныг мэдсэн. Иймээс ажил зогсонги байдалд орж хүмүүс ч ирэхээ больсон, энэ хугацаанд захиалагчаас удаа дараа албан бичгүүдийг “******* *******ХХК-руу явуулж, алданги тооцож шүүхэд өгөхийг мэдэгдсэн.
3.4. *******-аас түрээсэлсэн бараа материалыг бид барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ авч ашигласан тал дээр миний хувьд ямар ч маргах зүйл байхгүй бөгөөд түрээсийн төлбөрийн хувьд харин надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь тухайн барааг түрээсэлж авсан цагаас олсон ашиг шимээс “******* *******ХХК-ны 50% хувьцаа эзэмшигч хэдий ч цалингаас өөр бодитой гэх нэг ч эд хөрөнгө, мөнгийг авч байгаагүй.
*******барилгын туслах бараа материалуудын асуудал дээр буцаах боломжгүй мэдэхийн дээдээр мэдэж байсан. Яагаад гэвэл бараануудыг бүгдийг угсарчихсан цутгалт авахад бэлэн бетон шийдэгдэхгүй мөн кран дээш нь угсрах мөнгөгүй байсан, кранистын түрээсийг төлөөгүй гээд 2023 оны 06 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал удааширч 2023 оны 10 дугаар сар гэхэд угсралтын ажлыг зогсоож дахин ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон. *******ажил зогсоход гэнэт л таг чиг болж тухайн ажлыг гүйцэтгэж байсан мужааны бригадууд болоод арматур боож байсан ажилчид цалингаа нэхэж бүгд *******руу дайрч, цалин мөнгөө нэхэж байсан. Иймд иргэн *******нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******ХХК, *******, *******нараас түрээсийн гэрээний үүрэгт 217,772,500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,246,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д "... талууд дээрх түрээсийн гэрээний хугацааг 31 хоногийн хугацаатай байгуулсан байх боловч хариуцагч "******* констракшн" ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10 хүртэл хугацааг сунгасан гэж тайлбарлан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байснаас гадна талууд гэрээний барьцааны зүйлийг буцаасан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнэн, дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэж үзэх боломжгүй байна" гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түрээсийн гэрээний барьцаа буцаасан үйл баримтыг хангалттай нотлох баримт байхгүй байхад тийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй. Зөвхөн хариуцагч талын түрээсийн төлбөр төлж байсан хугацаагаар түрээсийн гэрээний хугацааг тодорхойлж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн түрээсийн эд зүйлс нь *******ын үйлдсэн зарлагын баримтын дагуу ******* констракшны ажил гүйцэтгэж буй төслийн талбайд ашиглагдсан талаарх хариуцагч *******болон нэхэмжлэгч нарын тайлбар, бусад баримтад дүгнэлт хийгээгүй.
5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д нэхэмжлэгч нь талуудын хооронд багуулагдсан дээрх гэрээг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл сунгагдсан гэх үндэслэлээ нотлохоор хариуцагч *******ын түрээсийн зүйл хүлээн авч зарлагын баримт болон түүний тооцоо нийлсэн актыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. Гэвч хариуцагч *******нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байх бөгөөд түүнд компанийн нэрийн өмнөөс бусадтай хэлцэл байгуулах эрхийг олгосон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5-д "Хариуцагч "******* констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр *******, *******нар бүртгэлтэй байх бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар *******бүртгэлтэй байна" гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл *******нь хариуцагч "******* констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд үүсгэн байгуулагч болохыг тогтоосон мөртлөө түүнд компанийн нэрийн өмнөөс бусадтай хэлцэл байгуулах эрхийг олгосон гэх байдал тогтоогдохгүй хэмээн дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт байна.
Мөн *******нь шинээр гэрээ хэлцэл байгуулаагүй буюу нэгэнт талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан "Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ"-г үргэлжлүүлэх үйлдэл хийсэн байхад түүнд дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага буюу түрээсийн төлбөрийг дээр дурдсан гэрээнд заасан хэмжээгээр нэхэмжилж, тус гэрээний үргэлжилсэн үйлдлийг *******ын гарын үсэг бүхий зарлагын баримтаар нотолсон байхад түүнд буруу дүгнэлт хийсэн.
5.3. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-ийн хоёр дахь доголд "... Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ын гарын үсэг зурж, нэхэмжлэгчээс хүлээн авсан хэв хашмал, тулаасыг дээрх түрээсийн гэрээний зүйл гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч "******* констракшн" ХХК-аас 217,772,500 төгрөгийг түрээсийн гэрээний үүрэгт шаардах эрхгүй байна" гэжээ.
Энэхүү дүгнэлтээс харахад анхан шатны шүүх нь *******нэхэмжлэгч талаас хэв хашмал, тулаасыг авч явсан болохыг үгүйсгээгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар "******* *******ХХК-аас гадна *******, *******нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Тэгвэл *******од холбогдох хэсэгт дүгнэлт хийлгүйгээр хариуцагч нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусдад түрээсийн зориулалтаар, түрээсийн гэрээний дагуу ашиглуулдаг барилгын материалаа "******* констракшн" ХХК болон түүний хувьцаа эзэмшигч ******* нарт шилжүүлэн өгсөн үйл баримтын хүрээнд тэднийг хамтад нь хариуцагчаар татан оролцуулсан байхад хариуцагч тус бүрт холбогдох дүгнэлт хийгээгүй анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь, тал бүрээс нь үнэлж чадаагүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 192/ШШ2025/05585 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* болон *******нарын өмгөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний зүйл болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй гэрээний зүйл нь өөр өөр байдаг. 2022 оны 08 сарын 26-ны өдрийн гэрээний зүйл нь 5 төрлийн 480 ширхэг хэв хашмал, 3 төрлийн 195 ширхэг булан, нийт 675 ширхэг түрээсийн зүйлийг 31 хоногийн хугацаатайгаар буюу тухайн сарын хугацаанд 6,905,250 төгрөгөөр түрээслэхээр болсон бөгөөд барьцаа 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө нэхэмжлэгч компанийн захирал руу шилжүүлсэн. Тухайн өдөр талууд түрээсийн зүйлүүдийг хүлээлцсэн талаар зарлагын баримт үйлдсэн. Нэхэмжлэгч талаас тухайн зарлагын баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн баримт нь хариуцагчид өгсөн баримтаас өөр баримт байдаг. Хоёр талаас зарлагын баримтын эх хувь болон хуулбар хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад манай баримтад *******-ийн захирал *******гарын үсэг зураагүй байхад нэхэмжлэгч тал тус баримтыг нотлох баримтаар өгөхдөө барьцаа төлбөрөөс 540,000 төгрөг үлдээв гээд “Хос тулаас ХХК-ийн захирал *******гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчид өгөөгүй баримтаас өөр баримт гэдгийг өөрсдөө үйлдэж гаргаж ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний барьцаа төлбөрийг “тухайн барьцаа төлбөрийг гэрээний хугацаа дуусаад эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн тохиолдолд барьцааг буцааж олгоно. Эд хөрөнгийг дутагдал байвал түүнийг суутган олгоно” гэж заасан. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******-аас үлдэгдэл түрээс гэх утгаар төлбөр төлөөд үүний маргааш буюу 03 дугаар сарын 11-ний өдөр *******-ийн захирлаас барьцаа буцаалт гэх 2,000,000 төгрөг орж ирснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснийг нэхэмжлэгч хүлээн авч гэрээний эрх, үүрэг дуусгавар болж гэрээг цааш үргэлжлүүлээгүй.
6.2. 2022 оны гэрээний зүйл болон нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан гэрээний зүйл нь хоёр өөр. Одоо шаардаж байгаа зүйл нь 11 нэр төрлийн 3164 ширхэг барааг өдрийн 250 төгрөгөөр тооцсон нэгж үнэтэй бараа материалын түрээсийн төлбөрийг шаарддаг. Гэтэл талууд энэ нөхцөлийн талаар тохиролцоогүй. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй байхад гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “нэг талын хүссэний дагуу нөгөө тал зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. Гэрээний нөхцөл нь хүлээн авагч түүнийг шууд ойлгохоор тодорхой заагдсан байх ёстой” гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нөхцөлийн талаар талууд тохиролцоогүй байхад 2022 оны гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
6.3. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээ байгуулаагүй хариуцагч ******* болон *******оос шаардах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад *******гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актад дурдсан түрээсийн 3164 ширхэг хэв хашмал, буланг хэнд хэрхэн хүлээлгэж өгсөн нь байдаггүй. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Тооцооны баримтад бичигдсэн хугацааг харвал түрээсийн зүйлийг 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл буюу 1 жил 2 сарын хугацаанд 497 хоногоор ашигласан гэх үндэслэлээр түрээсийн төлбөр шаарддаг. Энэ хугацаанд ******* болон *******нараас нэг ч удаа төлбөр шаардаж байгаагүй. Учир нь гэрээ байгуулаагүй бөгөөд *******од хүлээлгэн өгсөн учраас ******* болон *******нараас нэхэмжлээгүй. Дээрх үндэслэлээр гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байгаа учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* болон *******нарын өмгөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо ******* болон *******-ийн байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүргийг шаарддаг. Гэтэл энэ гэрээний үүргийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдсэн. Учир нь, энэ гэрээний дагуу талууд түрээслэгч болон түрээслүүлэгч нарын хооронд төлбөр тооцоо дууссан. Төлбөр тооцоо дууссаныг нотлох баримт болох барьцаа төлбөрийг буцааж өгсөн нь гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шаардаж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний тооцоо нийлсэн актыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх *******-д холбогдох хэсэгт дүгнэлт хийсэн байна. Бусад хариуцагч нарт холбогдуулан дүгнэлт хийгээгүй гэж гомдолдоо дурдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний оролцогч буюу талууд нь хоёр хуулийн этгээд тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Тухайн үед *******ХХК-ийн захиалгаар ******* нь кайду молл гэх газар 16 давхар орон сууцны барилга дээр ажиллаж байсан. Тухайн үед *******нь *******-ийн ерөнхий инженерийн үүргийг гүйцэтгэж ажилласан. *******-иас туслах бараа материалыг хэрэгтэй үедээ аваад шаардлагагүй болсон үед нь буцаадаг ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар хувийн эрх ашигт нийцүүлж ашигласан зүйл байхгүй. Энэ талаар *******ХХК-ийн захирал ******* болон оролцох ёстой гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээгүй. Хариуцагч *******болон *******-ийн зүгээс гэрч *******ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан бөгөөд хэргийг үнэн зөв шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрдүүлж чадаагүй. Иймд *******ын хувьд тухайн үед ажилласан. Өнөөдөр их хэмжээний өр төлбөрт унаж, хариуцлага хүлээх ёсгүй гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******нарт холбогдуулан 217,772,500 төгрөг гаргуулах тухай шаардсаныг хариуцагч *******, *******нар эс зөвшөөрч, хариуцагч *******нь нэхэмжлэлийг хариуцагч *******, *******нар хариуцна гэж маргажээ.
3. Хэргийн авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь 8 нэр төрлийн эд зүйлийг /хэв хашмал, дотор, гадар булан/ 31 хоногийн хугацаанд 6,905,250 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, 5,000,000 төгрөгийн барьцаатай түрээслэхээр, ******* нь уг эд зүйлийг түрээсээр эзэмшүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь түрээсийн зүйлийг хүлээн авч, түрээсийн төлбөр, барьцаа зэргийг *******ийн данснаас *******-ийн захирал Р.*******, Алтангэрэлийн Цагаандарь данс руу дараах байдлаар төлсөн;
-2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3 удаагийн гүйлгээгээр 11,905,000 төгрөгийг “хэв хашмал түрээс, пум түрээс” утгатайгаар,
-2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр 6,905,250 төгрөгийг “Мөнх гаруда констракшн пум сунгалт, пум түрээс сунгалт” утгатайгаар,
-2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4 удаагийн гүйлгээгээр 18,048,000 төгрөгийг “Мөнх гаруда” утгатайгаар,
-2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1 удаагийн гүйлгээгээр 1,316,600 төгрөгийг “Пум сунгалт” утгатайгаар,
-2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3 удаагийн гүйлгээгээр 13,266,200 төгрөгийг Хос тулаас, Хос тулаас түрээс, Хос тулаас үлдэгдэл гэх утгатайгаар тус тус шилжүүлж нийт 51,441,300 төгрөгийг төлсөн,
-2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******-иас *******ийн дансанд “Хос тулаас ХХК-Мөнх гаруда барьцаа буцаалт Раднаабазар *******” гэх утгатай 2,000,000 төгрөг шилжүүлсэн байна.
4. Зохигчийн тайлбар, дээрх мөнгөн шилжүүлгийн гүйлгээ баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч *******, *******-ийн хооронд байгуулсан Барилгын туслах материалуудын түрээсийн гэрээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны хооронд 31 хоногийн хугацаатай байгуулсныг талууд амаар тохиролцон сунгаж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сүүлийн төлбөрийг төлж, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр барьцаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас хариуцагч *******-д буцаан шилжүүлж, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болжээ.
Түүнчлэн, хариуцагч *******-ийн гүйцэтгэх удирдлага *******нь иргэний хувиар *******-тай гэрээний харилцаанд оролцоогүй байх тул гэрээний үүргийг хариуцахгүй.
Анхан шатны шүүхийн шийдлээс хариуцагч *******, *******нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэсгийг хэвээр үлдэнэ.
5. ******* нь *******той 2023 оны оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хариуцагч *******ын гарын үсэг зурж, 3,164 ширхэг хэв хашмал, тулаасыг хүлээн авчээ.
5.1. Мөн, хариуцагч *******болон ******* нар нь 217,772,500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан, барилгын туслах материал нь *******ХХК-ийн “Кайду сити хотхон”-д байгаа талаар гар бичмэл үйлдсэн зэргийг харьцуулж үзэхэд *******нь тулаасуудыг авч ашигласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5.2. Хариуцагч *******“...******* нь хэв хашмал, тулаасыг ашигласан” гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
5.3. ******* болон *******нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй боловч хариуцагч *******нь хэв хашмал, тулаасыг авч ашигласан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлд хамаарч байх тул хариуцагч *******ын тооцоо нийлсэн актаар зөвшөөрсөн хэмжээгээр буюу 217,772,500 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/05585 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *******оос 217,772,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******, *******нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,246,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 1,246,813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,246,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ