| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0290/И |
| Дугаар | 2 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг Хөдөө оршин суух Доржсүрэнгийн Одгэрэл /РД:ДО77102003, утас:88550835, 94835050/-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Одгэрэл, нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Одгэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нар нь 2013 оны 03 сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг зээлж 800 000 төгрөгийг нь буцааж төлсөн. Үлдэх 1 200 000 төгрөгийг 2013 оны 08 сарын 07-ноос өмнө барагдуулахаар тохиролцсон боловч өдийг хүртэл өгөөгүй. Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нарын оршин суух Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14 дүгээр гудамж 195 тоотод хаягаар шүүхэд нэхэмжлэлт гаргасан боловч уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэдний 98906605, 89005929 дугаарын утасны орох яриа нь хаагдсан, холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд зээлдэгч Даваажавын Дамдинсүрэн, Баатарын Цэрэнбумаа нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2013 оны 03 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр, мөн тэдгээр нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14 дүгээр гудамж 195 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нарыг эрэн сурвалжлуулах тухай Д.Одгэрэлийн хүсэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Даваажавын Дамдинсүрэн нь РД:РС82082413, Баатарын Цэрэнбумаа нь РД:ОЖ82092005 ба 98906605, 89005929 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй байна.
Д.Дамдинсүрэн, Б.Цэрэнбумаа нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14 дүгээр гудамж 195 тоотод оршин суух бүртгэлтэй, Өвөр тогоруутан овгийн Даваажавын Дамдинсүрэн /РС82082413/, Борлууд овгийн Баатарын Цэрэнбумаа /ОЖ82092005/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ