Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2026/00013

 

******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 309/ШШ2026/00144 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3,255,000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3,255,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “ ...2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “******* *******” худалдааны төвийн ил задгай хаясан хогийн ойролцоо зогсоолд машиныг байрлуулсан байсан бөгөөд тэр хог дээр гарсан галаас болж миний тээврийн хэрэгсэл болох Субару форестер маркийн ******* ДОУ улсын дугаартай машины хэсэг газар шатаж засварлах боломжгүй учир эд ангиудыг сольсон. Үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 3,010,000 төгрөгийн хохирол тогтоогдсон, үнэлгээний хөлс 245,000 төгрөг нийт 3,255,000 төгрөгийг буруутай “******* *******” ХХК-иас гаргуулж өгнө үү. ...” гэж тайлбарласан.

5. Хариуцагч “******* *******” ХХК-ийн татгалзал, үндэслэл: “...Манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж автомашин шатсан бол манай байгууллага учирсан хохирлыг хариуцна. Гэтэл ******* нь сайн дураараа хогны цэг дээр машинаа тавьсан буруутай. Тиймээс түүнд учирсан хохирлыг бид хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэж маргажээ.

 6. Хэрэгт цугларсан баримтаар 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт “******* *******” ХХК-ийн эзэмшлийн газар болох орон сууцны 100 дугаар байр буюу хуучнаар “******* *******” худалдааны төвийн хашаан дахь авто зогсоолын талбайд байсан ил задгай хог хаягдлаас гал гарч, улмаар ******* тухайн үед эзэмшиж явсан автомашины урд талын буферийн баруун тал, баруун талын их гэрэл, толины хэсэг шатаж 3,010,000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээ хийлгэхэд 245,000 төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж  заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хэмжээг тогтоохдоо хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн, нөгөө талаас хариуцагч байгууллага нь хуульд заасан галын аюулгүй байдлыг хариуцан хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас түүний эзэмшлийн газар дээр ил задгай хог хаягдал үүсэж, улмаар гал гарах эрсдэлийг үүсгэсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн зарим хэсэг шатсан шалтгаант холбоотой болохыг тогтоож, хариуцагчаас 1,627,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцжээ.

8. Нэхэмжлэгч *******: “ ...Анхан шатны шүүх галын аюул үүссэн нөхцөл байдлыг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгчийг ил задгай хог хаягдлын дэргэд машинаа байрлуулсан хэт болгоомжгүй үйлдэл гэж үзэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирлын хэмжээг 50 хувиар бууруулсан хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэх,

-хариуцагчийн төлөөлөгч *******ийн: “...Орчин үед иргэн хүн автомашинаа эрсдэлтэй, бусдад төвөг болохуйц газар зайлшгүй тавьсан бол яаралтай үед дуудах дугаараа үлдээдэг нийгмийн хариуцлага, соёл тогтсон. Гэтэл иргэн ******* тийм хариуцлагатай байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад тус тус дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна.” гэжээ.

Төлөөлүүлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.Дамбад “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон байх ба сайн дурын төлөөллийг илэрхийлэх баримт нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан итгэмжлэл юм.

Хэргийн материалаас үзэхэд, тухайн үед ******* эзэмшиж явсан .... тээврийн хэрэгсэл нь ийн өмчлөлийнх байсан болохыг талууд маргаагүй, мөн ийг төлөөлж ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчаас эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийг гаргуулахдаа т бус *******д олгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 309/ШШ2026/00144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ... *******д олгож ...” гэснийг “ ... Д.Болдтөмөрт олгож ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40,990 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 40,990 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

  

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.ГАНЧИМЭГ

       ШҮҮГЧИД                                                                        Г.УРТНАСАН

                                                                                               Ц.ЭРДЭНЭЗУУ