| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 150/2025/00315/И |
| Дугаар | 208/МА2026/00018 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 208/МА2026/00018
Х******* ************** к******* ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2025/00398 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х******* ************** к******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч О******* ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,978,155 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг *******лэн, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Х******* ******* ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг Х******* ************** к******* ТӨХХК авсан бөгөөд эрх залгамжлан авагч юм. Х******* ************** к******* ТӨХХК нь газар тариалан, мал ************** салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. О******* ******* ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 45,318,770 төгрөг байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1.2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 13,040,000 төгрөг, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 4,564,000 төгрөг болно. Иймд ******* дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,128,000 төгрөг, алданги 4,564,000 төгрөг, нийт 13,692,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;
2. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 11,400,000 төгрөг, урьдчилгаа 3,420,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,980,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 3,990,000 төгрөг болно. Иймд ******* дугаар Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,980,000 төгрөг, алданги 3,990,000 төгрөг, нийт 11,970,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;
3. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 33,629,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 16,814,900 төгрөг болно. Иймд ******* дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 33,629,800 төгрөг, алданги 16,814,900 төгрөг, нийт 50,444,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,
Мөн хариуцагч нь Сэлэнгэ аймаг, сумын * дугаар баг, байрлах 54,74 га дугаартай газрыг барьцаанд тавьсан болно.
Иймд О******* ******* ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 50,737,800 төгрөгөөс хариуцагч 5,419,030 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх үндсэн төлбөр 45,318,770 төгрөг, алданги 22,659,385 төгрөг, нийт 67,978,155 төгрөгийг гаргуулж, санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа *******лэж буй гэрээг үзвэл 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *******, 2017.01.06-ны өдрийн АY/2016/111-373, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар гэрээнүүдийг *******лэсэн байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа *******лэж буй гэрээнүүдээс үзвэл, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ийнхүү үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасанчлан нэхэмжлэгч дээрх гэрээнүүдэд холбогдох нэмэгдэл үүргийг мөн шаардах эрхгүй бөгөөд манай компани тус нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх *******лэлгүй болно гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2025/00398 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Х******* ************** к******* ТӨХХК-ний нэхэмжлэлтэй О******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан гэрээний үндсэн үүрэг 45,318,770 төгрөг, алданги 22,659,385 төгрөг нийт 67,978.155 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 497,841 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэн, давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурд******* шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х******* ************** к******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг *******лэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/2025/00398 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах *******лэлээр давж заалдах гомдол гарг******* байна. Үүнд:
1.Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарл******* хэрэглэсэн. Маргаан бүхий харилцаанд шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ******* дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний 1.7-д Энэхүү гэрээ нь зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно гэж 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.3-т Энэхүү гэрээ нь төлбөрийг бүрэн төлж дууссанаар дуусгавар болно гэж тус тус заасан.
Үүнээс харахад талууд зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байх бөгөөд үүрэг заавал биелэгдэх шинжийн хүрээнд зээлийг бүрэн төлж, тооцоо нийлснээр гэрээ дуусгавар болно.
2016 оноос хойш нэхэмжлэгч байгууллагын хуулийн мэргэжилтнүүд жил бүр О******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралтай уулз*******, тооцоо нийлэх гэхээр цаг агаарын нөхцөл байдлын улмаас алдагдалд орсон, төлөх боломжгүй гээд тооцоо нийлэхгүй, төлөхгүй байсан учраас 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******* ************** к******* төрийн өмчит ХХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд хариуцагчтай байнгын тооцоо нийлэх санал тавьж байсан. 2016 оноос хойш тооцоо нийлэх хүсэлт тавьж байсан боловч наад өр чинь надад хамаагүй гэдэг байдлаар харьцдаг байсан.
Нэхэмжлэгч байгууллагын хувьд х******* ************** салбарт үйл *******иллагаа эрхлэгч байгууллага, иргэдэд зээл олгодог бөгөөд тухайн бизнесийн онцлог нь цаг агаарын байдал ихээр нөлөөлдөг буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автах эрсдэл өндөр байдаг. Түүнчлэн 2019 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч байгууллагууд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон. Энэ байдлаар хариуцагч байгууллагыг дэмжиж, үйл *******иллагааг тасалдуулахгүйн тулд удаа дараа үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон бөгөөд хариуцагч байгууллагын хувьд х******* орон нутагт үйл *******иллагаа эрхэлдэг тул аливаа харилцаа бичгийн хэлбэрээр бус аман байдлаар явж ирснийг өөртөө давуу байдал болгон ашигл*******, үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн зүгээс Иргэний хуулийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасныг баримтлан шударга ёсны зарчим, үүрэг заавал биелэгдэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх бүрэн эрхтэй. Гэтэл зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давууд үзэж, хэргийн нөхцөл байдал, үүссэн болон үүсэж болох үр дагаврыг үл харгалзан гагцхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан *******лэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд *******лэл бүхий байгаа гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх *******лэлтэй байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 04 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулснаараа хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх *******лэлтэй байсныг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь *******лэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/III2025/00398 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буца******* өгнө үү гээд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж зааснаар нэхэмжлэлд дурьдагдсан 3 гэрээг шаардах эрх үүссэнээс хойш 8-9 жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн *******лэлээр хэрэгсэхгүй болсон нь *******лэлтэй. Шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээн тогтоож болно гэснийг *******лэж байгаа юм байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх дээр ямар нэг баримт гарг******* өгөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон нь *******лэлтэй. Төлбөр барагдуулах гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны араас байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн зүйл яригдахгүй. Төлбөр барагдуулах гэрээнд заасан гэрээний 1 дүгээр зүйлд заасан гэрээний дугаар бол тухайн гэрээний дугаараас өөр тусдаа гэрээ гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан *******лэлээр хязгаарлалгүй О******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Х******* ************** к******* ТӨХХК хариуцагч О******* ******* ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 67,978,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марг*******ээ.
3.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гарг*******, гомдлынхоо *******лэлийг анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд байгуулсан гэрээ хугацаагүй байгуулагдсан, гэрээ бүрэн биелснээр дуусгавар болох байтал анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах *******лэлтэй гэж тайлбарл******* байна.
4.Хэргийн үйл баримтын талаар:
4.1.Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар 2016 оны хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээний нийт үнэ 13,040,000 төгрөг, урьдчилгаа 3,912,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,128,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөх, үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөх үүргийг,
4.2. Мөн талууд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 33,629,800 төгрөгийг 2013 оны буудайн урамшууллаас төлөх үүргийг,
4.3. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 11,400,000 төгрөг, урьдчилгаа 3,420,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7,980,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт тогтоогджээ.
5.Хэрэгт авагдсан баримтыг судлан үзээд дүгнэх нь:
Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх *******лэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд *******лэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон атлаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар, үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх гэрээгээр тохирсон талуудын хүсэл зориг зэргийг *******лэл бүхий дүгнэж чадаагүй байна гэж үзлээ.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар худалдагч тал худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч тус үүргээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх *******лэлээр гүйцэтгэхээс татгалзсан тайлбар гаргасан байна.
6.Нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусаагүй, гэрээнд төлбөрийг бүрэн төлж дууссанаар гэрээ дуусгавар болно гэж заасан буюу гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацаа заагаагүй гэж тайлбарл******* байгаа боловч зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдах авах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдах авах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2018 оны 11 дүгээр сард төлж дуусгахаар тус тус тогтоожээ. /хх-ийн 2-13, 21-22, 27-28 хуудас/
Мөн талуудын хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 279 тоот актаар 33.629.800 төгрөгийн үлдэгдэл байна, үүнийг 2016 оны урамшууллаас тооцон суутг******* авахаар, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 256 тоот тооцоо нийлсэн актаар 36.877.800 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталга*******уулсан актуудыг тус тус үйлдэж, гэрээний үүргийг тухайн ондоо төлөхөөр заасан байна./хх-ийн 17,29 хуудас/
Өөрөөр хэлбэл талууд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцон тогтоосон гэж үзэх бөгөөд дээрх хугацаагаар тооцоход 2016 оны гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд, 2017 оны гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 онд тус тус дуусгавар болсон гэж үзэх *******лэлтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт *******лэлтэй.
7.Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн №25/04 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс дээрх 3 гэрээний үүргийг баталга*******уулсан агуулгатай байх ба хөөх хэлэлцэх хугацаа дууссаны дараа байгуулагдсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, шинээр тоолох хууль зүйн *******лэлгүй гэж дүгнэсэн байна.
Х******* ************** к******* төрийн өмчит ХХК-ийн төлөөлөгч О******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нар нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр урьд байгуулсан гэрээнүүдийг дүгнэж гэрээний үүргийг хэрхэн төлж барагдуулах талаар тодорхой хуваарь гарг******* баталга*******уулжээ. /хх-н 43-45 дугаар тал/
8.Нэхэмжлэгч талаас талуудын хооронд 2025 онд байгуулсан Төлбөр барагдуулах 25/04 дугаартай гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын *******лэл болсон 2016, 2017, 2018 онд байгуулсан улаан буудай, үр худалдах худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх тохиролцоо гэж тайлбарл******* байгаа боловч тус гэрээнд нэхэмжлэлд дурдагдсан зөвхөн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх ба харин 2016, 2017 онд байгуулсан гэрээний үүргийн талаар дурьдаагүй байна.
Өөрөөр хэлбэл тус баримтад дурдсан гэрээний дугаар, огноо нь 2016, 2017 онд талуудын байгуулсан нэхэмжлэлийн *******лэл болсон гэрээ мөн гэж үзэх *******лэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар *******лэлтэй байна.
9.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж за*******ээ.
Талуудын байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 25/04 дугаартай төлбөр барагдуулах тохиролцоогоор дээр дурдсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар Улаан буудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг төлөхөөр хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байгаа нь дээрх хуульд заасан *******лэлд хамаарч байх тул энэхүү гэрээний үүрэг болох үндсэн төлбөрийн үлдэгдэл 7,980,000 төгрөгийг төлөх *******лэлтэй байна гэж үзлээ.
Талууд тус гэрээгээр алданги тооцохоор тохирсон байх тул нэхэмжлэлийн шаардлага болох алданги 3,990,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Дээр дурдсан *******лэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.970.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
11.Мөн нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарг******* байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар байгуулаагүй, гэрээ болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв болжээ.
12.Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримталсан нь буруу болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2025/00398 дугаартай шийдвэрийн
1 дэх заалтыг
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.2, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар О******* ******* ХХК-иас 11,970,000 төгрөгийг гаргуулан Х******* ************** к******* ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,008,155 төгрөгийн болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 497,841 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурд*******, хариуцагч О******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 206,470 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гард******* аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form