Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 811

 

 2019          10        25                                    2019/ШЦТ/811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Д.Р /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Рад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911026101094 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Орос овогт Д.Рд, 1975 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Оргилд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хөвсгөл аймгийн Жаргал сум Арал хорооллын 1-78 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................

Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит шонхор худалдааны төвд ажилладаг хохирогч Ч.Сансар-Эрдэнэд “Хөвсгөл аймгаас 40 сарлаг авах гэсэн мөнгө дутчихлаа 10.000.000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг дансаар залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сансар-Эрдэнээс 10.000.000 төгрөг авсан. Би сарлаг авах гэж байгаад авч чадаагүй. Би гэм буруугаа ухамсарлан ойлгож байна” гэв.

Хохирогч Ч.Сансар-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Рэнчинханд гэж эмэгтэй над руу залгаж би Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумаас 40 сарлаг ачаад гарах гэж байна 10 сая төгрөг дутаад болдоггүй чи над руу мөнгө явуулаач нөгөөдөр гэхэд би хот орчихно очоод авсан 40 сарлагаа чамд өгөөд хоёулаа борлуулаад зөрүү мөнгө тохироод авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Рэнчинхандын 5896033405 дугаартай данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,

Гэрч Э.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр Хүчит шонхор зах дээр мах бэлтгэж өгнө гэж хэлээд 10.000.000 төгрөг авсан гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-16х/,

Яллагдагч Д.Р мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хүчит шонхор зах дээр хувиараа бизнес эрхэлдэг Сансар-Эрдэнэ гэх хүнтэй утсаар холбогдон ярьж байгаад 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5896033405 дугаарын дансаар шилжүүлэн аваад оронд нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумаас 40 тооны сарлаг аваачиж өгөхөөр тохиролцож уг мөнгийг авсан юм ...би 2019 оны 10 сарын 15-ны өдрийн өглөө Сансар-Эрдэнийн данс руу 10.000.000 төгрөгийг баримтыг хэрэгт хавсаргуулсан ...” гэх мэдүүлэг /хх-23х/,

Мөнгө шилжүүлсэн баримт /хх-10-11х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хүчит шонхор худалдааны төвд ажилладаг хохирогч Ч.Сансар-Эрдэнэд “Хөвсгөл аймгаас 40 сарлаг авах гэсэн мөнгө дутчихлаа 10.000.000 төгрөг шилжүүлээч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг дансаар залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Рыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Сансар-Эрдэнийн 10.000.000 төгрөгийг дансаар залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.