Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 2019          10        28                                    2019/ШЦТ/815

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911024991084 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржгон овогт Б.Б, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон төв хэсэг гудамж 0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын 2-39 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд: 1998 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 3 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар МВ79101011.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт “Леррос” бэлэн хувцасны тасгаас нийт 519.800 төгрөгний үнэ бүхий эрэгтэй хүний хөх өнгийн 2 ширхэг цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр архи уугаад согтуу байхдаа хоёр цамц хулгайлж байгаад баригдаад буцаагаад өгсөн” гэв.

Хохирогч С.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цаг 30 минутын үед миний ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах бэлэн хувцасны “Леррос” тасгаас хар хөх өнгийн эрэгтэй хүний 2 ширхэг цамцыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 32-37 орчим насны үл таних эрэгтэй хүн хулгайлаад гарч явж байгаад улмаар Улсын их дэлгүүрийн харуул хамгаалалтын ажилтан нар түүнийг барьж авч таслан зогсоосон. Манай байгууллагад болон надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр үл таних эрэгтэй хүнээс 2 ширхэг цамцаа бүрэн бүтэн хүлээн авсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,

Гэрч Г.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Улсын их дэлгүүрийн “Соёмбо” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Улсын их дэлгүүрийн 3 давхарт байрлах “Lerros” бэлэн хувцасны тасгийн лангуун дээрээс 2 /хоёр/ ширхэг хар хөх ноосон цамцыг үл таних эрэгтэй хүн аваад энгэр лүүгээ /куртик лүүгээ/ хийгээд 3 давхарын шатнаас доошоогоо 2 давхарын шат руу буух үедээ надад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-19х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...ямар ч байсан нэг мэдсэн чинь Мэргэжилтний 20-ийн автобусны буудал дээр буучихсан зогсож байсан ба тэгээд дараа нь Улсын их дэлгүүр рүү орж хулгай хулгай хийсэн юм шиг байна лээ ямар ч байсан цагдаагийн алба хаагч нарт баригдаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн байсан тухайн үед би Их дэлгүүрээс 2 ширхэг цамц хулгайлж байгаад баригдсан байсан. Цамц хулгай хийж байсан үйлдлээ сайн санахгүй байна яагаад гэхээр би их хэмжээний архи уусан байсан юм. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээрээс эрүүлжүүлэх байранд хүргэгдэж хоносон юм ...Би Улсын их дэлүүрээс эрэгтэй хүний 2 ширхэг ноосон цамц хулгайлсан байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-45-46х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12х/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39-40х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт “Леррос” бэлэн хувцасны тасгаас нийт 519.800 төгрөгний үнэ бүхий эрэгтэй хүний хөх өнгийн 2 ширхэг цамцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.