| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/20892/И |
| Дугаар | 210/МА2026/00621 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00621
*******-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01093 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан *******-ийн 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37/Ш тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч байгууллага нь эд хөрөнгө хураах тогтоолыг эрх бүхий этгээдэд танилцуулаагүй, үнийн санал аваагүй, энэ талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй шинжээч томилж, шинжээч томилох тогтоолыг танилцуулахгүй, хөрөнгийн үнэлгээ хийлгэж, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж тус тус тайлбарлажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байр суурь илэрхийлж, оролцсон.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаар захирамжаар *******-ийн 2,578,323 ам.доллар буюу 8,716,381,866.72 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, *******нар бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч нар тус төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993,12 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй, 993,12 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987,15 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1324,9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, *******тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342,9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1342,9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* өмчлөлийн ******* тоотод байрлах, ******* тоотод бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 715,36 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 42-43/
3.2. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд *******-ийн өмчлөлийн ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993.12 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987.15 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1,324.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1,342.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1,342.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэх ажиллагаа хийж, энэ ажиллагааны талаар тус компанийн нягтлан бодогч *******д мэдэгдсэн байх ба дээрх ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 42-69/
3.3. Улмаар, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25360235/11, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 253602535/20, 253602535/21, 253602535/22, 253602535/23 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар дээрх битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-77-92/
3.4. Харин хариуцагч байгууллагаас дээрх ажиллагааны тогтоолууд болон үнийн санал ирүүлэх тухай 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3-7/3689 дугаартай мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч *******-ийн харуул гэх *******д хүлээлгэн өгч, удирдлагууддаа хүлээлгэн өгөх үүргийг хүлээлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.5, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна. Учир нь
Хэргийн 49 дүгээр талд авагдсан 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн *******-ийн захирал *******-тай хийсэн ярилцлагын тэмдэглэлд “...манай компани шүүхээс заасан хаягтаа байгаа” гэж хэлсэн нь тусгагдсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04053 дугаар захирамжид *******-ийн хаяг ******* тоот” гэж, *******-ийн оршин суух хаяг ******* тоот гэж тус тус тусгагджээ. /хх-42-43/
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нар нь оршин байгаа, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг хариуцагч байгууллагад мэдэгдсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч байгууллага нь явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгчийг дуудан ирүүлж мэдэгдэх, уг ажиллагааны талаарх мэдэгдэх хуудсыг оршин байгаа болон суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх ажиллагааг хийсэн гэж үзэх баримтгүй байхаас гадна төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдэд эд хөрөнгө хураасан болон үнийн санал өгөх мэдэгдэх хуудсыг гардуулан өгөөгүй байна.
Иймд хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг явуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй.
3.5. Нэгэнт дээрх ажиллагааг явуулаагүй тохиолдолд талуудыг хураагдсан эд хөрөнгийн үнийг тохиролцоогүй гэж үзэхгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 7/45 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор *******-ийг шинжээчээр томилж, хураагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хангагдана.
4. Иймд анхан шатны шүүх эд хөрөнгө хураасан ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, үнийн санал өгөх талаар 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3-7/3689 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 85 хувийн гүйцэтгэлтэй, 993.12 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 987.15 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 60 хувийн гүйцэтгэлтэй, 1,324.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1,342.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, ******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 70 хувийн гүйцэтгэлтэй, 1,342.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 29,170,895,900 төгрөгөөр үнэлсэн *******-ийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 37/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА