Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 784

 

 

                                                           

           

 

 

 

2019             10          14                                      2019/ШЦТ/784

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Өлзийтүвшин,

Улсын яллагч Э.Бадрал,                                                                             

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Хохирогч Г.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1911011810506 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Боржигон овогт Г.Б, Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүү, охин, хүргэний хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан Сондор 71а байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...................................................................................................

         Шүүгдэгч Г.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ширээний теннисний Оч клубт бэлтгэл хийх явцдаа иргэн Г.Даваасүрэнгийн ширээн дээр тавьсан байсан Хувей пи-7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ширээний теннисний “Оч” клуб дээр бэлтгэл хийж дуусаад яаралтай эмнэлэг явах шаардлагатай байсан тул яаран сандран гарч явсан. Анх би бэлтгэл хийх гэж очихдоо өөрийнхөө утсыг ширээн дээр гаргаж тавиад орхичихсон байсан ба гарахдаа ширээн дээр байсан утсаа аваад гарлаа гэж бодтол хохирогчийн гар утсыг аваад явчихсан байсан. Тэгээд дараа нь хүний утас андуурч авч явснаа мэдээд буцааж өгсөн” гэв.

Хохирогч Г.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би “Оч” клуб дээр бэлтгэл хийх гэж очсон бөгөөд ингэхдээ ширээн дээр өөрийн гар утсаа тавьчихсан байсан. Тэгээд бэлтгэл хийж дуусаад утсаа авах гэтэл байхгүй болчихсон байхаар нь хүмүүсээс утас харсан эсэх талаар асуухад манай найз Урнаа гэдэг багш надад хэлэхдээ “утсыг чинь сая Баасанхүү аваад явчихсан” гэж хэлсэн. Ингээд би Баасанхүүгийн араас гараад утсаа асуухад би мэдэхгүй байна, би утсыг чинь аваагүй, яараад байна гэж хэлээд явчихсан. Би түүнээс хойш Баасанхүү рүү зөндөө залгасан бөгөөд огт утсаа авахгүй байхаар нь би утсаа авах талаар мессеж бичихэд хариу өгөхгүй байж байгаад 04 дүгээр сарын 18-ны өдөр миний дугаар луу “заза” гэсэн хариу мессеж бичсэн” гэв.

Хохирогч Г.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ болж өнгөрсөн хэргийн талаар мэдүүлсэн байгаа ...миний гар утас дүүрэн цэнэгтэй байсан бөгөөд өглөө гэрээс гарахдаа дүүрэн цэнэгтэй байсан. Би дуу чимээ ихтэй зааланд ажилладаг хүн учраас хэзээ ч гар утасны дууг хааж байгаагүй. Тухайн өдөр ч хонх нь нээлттэй байсан. Тухайн өдөр ч хонх нь нээлттэй байсан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Уранчимэгийн утсаар Баасанхүү рүү залгахад утсаа авсан. Тэгэхээр нь би “камер шүүж үзсэн, чи авч байгаа нь харагдаж байна, би хэнд ч үзүүлэхгүй, бичлэгээ ч мөн ганцаараа үзсэн” гэж хэлсэн ...Маргааш өглөө нь Баасанхүү над дээр ирээд уучлалт гуйгаад миний утсыг өгсөн ... нэхэмжлэх зүйл байхгүй боловч маш их гомдолтой байна..., 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ширээний теннисний Оч клубт байх үедээ хичээл зааж байгаад өөрийн гар утсаа алдсан ...Миний гар утас 2 сим карт ордог, хар хөх өнгийн Хувей пи-7 маркийн гар утас байсан. 2019 оны 1 дүгээр сард Хөх хотоос 1150 юаниар буюу Монгол мөнгөөр 460.000 орчим мянган төгрөгөөр худалдан авсан ...” гэх мэдүүлэг /хх-20-27х/, “... Г.Б нь миний утсыг аваад цүнхэндээ 2 өдөр байлгах боломжгүй. Яагаад гэхээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний гар утсыг Баасанхүү өөрөө авчирч өгсөн. Тэгэхээр нь утсаа аваад шалгаж байхад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг утсаа алдсанаас хойш миний дугаараас Баасанхүү өөрийнхөө дугаар луу “хаана байна залга” гэж мессеж явуулсан байсан. Тухайн үед би Баасанхүүгээс яагаад энэ мессежийг бичсэн гэж асуухад мэдэхгүй гээд байсан ...гэх мэдүүлэг /хх-106х/,

Гэрч Х.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бэлтгэлийг дуусгаад ширээн дээр байсан бөмбөгнүүдээ хурааж байтал ширээн дээр хар өнгийн, урт нарийхан хэлбэртэй гар утас байж байсан. Тэгээд би энэ гар утас хэний утас вэ гээд ширээнийхээ ойр орчимд байсан хүмүүсээс асуухад хамгийн сүүлд бөмбөгөнд орсон Бааска гэх эмэгтэй наадах чинь миний гар утас гээд тэнд байсан гар утсыг авсан. Түүнээс хойш 10 орчим минутын дараа манай клубын багш Даваасүрэн нь “би гар утсаа олохгүй байна” гээд асуугаад явж байхаар нь түүнд хандан “сүүлд бөмбөг шидүүлж байсан ширээн дээр хар өнгийн гар утас байсан. Тэр гар утсыг хэний гар утас вэ гэхэд Баасансүрэн миний гар утас гээд авсан” гэж хэлсэн. Тэгээд Даваасүрэн Бааска эгчийг хувцсаа өмсөөд гараад явж байхыг хараад араас нь очоод “чи миний гар утсыг андуураад авсан юм уу, цүнхэндээ үзээд өгөөч” гэхэд нь гар цүнхээ үзүүлээгүй, “би яаралтай ажилтай байна” гэж хэлээд яваад өгсөн гэж Даваасүрэн надад хэлсэн ...Би өмнө нь Бааска эгчийн гар утсыг харахад шигтгээ наасан гэртэй, саарал өнгийн гар утастай байсан бөгөөд ширээн дээр байсан шиг хар өнгийн утастай байсныг хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-7х/,

99369730 дугаарын 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 18-ны өдрийн хэрэглээний дэлгэрэнгүй лавлагаа /хх-10х/,

Шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ширээний теннисний Оч клубт бэлтгэл хийх явцдаа иргэн Г.Даваасүрэнгийн ширээн дээр тавьсан байсан Хувей пи-7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Бгийн өгсөн: “Тухайн өдөр би ширээний теннисний “Оч” клуб дээр бэлтгэл хийж дуусаад яаралтай эмнэлэг явах шаардлагатай байсан тул яаран сандран гарч явсан. Анх би бэлтгэл хийх гэж очихдоо өөрийнхөө утсыг ширээн дээр гаргаж тавиад орхичихсон байсан ба гарахдаа ширээн дээр байсан утсаа аваад гарлаа гэж бодтол хохирогчийн гар утсыг аваад явчихсан байсан. Тэгээд дараа нь хүний утас андуурч авч явснаа мэдээд буцааж өгсөн” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Даваасүрэнгийн өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би “Оч” клуб дээр бэлтгэл хийх гэж очсон бөгөөд ингэхдээ ширээн дээр өөрийн гар утсаа тавьчихсан байсан. Тэгээд бэлтгэл хийж дуусаад утсаа авах гэтэл байхгүй болчихсон байхаар нь хүмүүсээс утас харсан эсэх талаар асуухад манай найз Урнаа гэдэг багш надад хэлэхдээ “утсыг чинь сая Баасанхүү аваад явчихсан” гэж хэлсэн. Ингээд би Баасанхүүгийн араас гараад утсаа асуухад би мэдэхгүй байна, би утсыг чинь аваагүй, яараад байна гэж хэлээд явчихсан. Би түүнээс хойш Баасанхүү рүү зөндөө залгасан бөгөөд огт утсаа авахгүй байхаар нь би утсаа авах талаар мессеж бичихэд хариу өгөхгүй байж байгаад 04 дүгээр сарын 18-ны өдөр миний дугаар луу “за за” гэсэн хариу мессеж бичсэн” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ болж өнгөрсөн хэргийн талаар мэдүүлсэн байгаа ...миний гар утас дүүрэн цэнэгтэй байсан бөгөөд өглөө гэрээс гарахдаа дүүрэн цэнэгтэй байсан. Би дуу чимээ ихтэй зааланд ажилладаг хүн учраас хэзээ ч гар утасны дууг хааж байгаагүй. Тухайн өдөр ч хонх нь нээлттэй байсан. Тухайн өдөр ч хонх нь нээлттэй байсан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Уранчимэгийн утсаар Баасанхүү рүү залгахад утсаа авсан. Тэгэхээр нь би “камер шүүж үзсэн, чи авч байгаа нь харагдаж байна, би хэнд ч үзүүлэхгүй, бичлэгээ ч мөн ганцаараа үзсэн” гэж хэлсэн ...Маргааш өглөө нь Баасанхүү над дээр ирээд уучлалт гуйгаад миний утсыг өгсөн ...нэхэмжлэх зүйл байхгүй боловч маш их гомдолтой байна..., 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ширээний теннисний Оч клубт байх үедээ хичээл зааж байгаад өөрийн гар утсаа алдсан ...Миний гар утас 2 сим карт ордог, хар хөх өнгийн Хувей пи-7 маркийн гар утас байсан. 2019 оны 1 дүгээр сард Хөх хотоос 1150 юаниар буюу Монгол мөнгөөр 460.000 орчим мянган төгрөгөөр худалдан авсан ...” гэх мэдүүлэг /хх-20-27х/, “...Г.Б нь миний утсыг аваад цүнхэндээ 2 өдөр байлгах боломжгүй. Яагаад гэхээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний гар утсыг Баасанхүү өөрөө авчирч өгсөн. Тэгэхээр нь утсаа аваад шалгаж байхад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг утсаа алдсанаас хойш миний дугаараас Баасанхүү өөрийнхөө дугаар луу “хаана байна залга” гэж мессеж явуулсан байсан. Тухайн үед би Баасанхүүгээс яагаад энэ мессежийг бичсэн гэж асуухад мэдэхгүй гээд байсан ...гэх мэдүүлэг /хх-106х/,

гэрч Х.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэлтгэлийг дуусгаад ширээн дээр байсан бөмбөгнүүдээ хурааж байтал ширээн дээр хар өнгийн, урт нарийхан хэлбэртэй гар утас байж байсан. Тэгээд би энэ гар утас хэний утас вэ гээд ширээнийхээ ойр орчимд байсан хүмүүсээс асуухад хамгийн сүүлд бөмбөгөнд орсон Бааска гэх эмэгтэй наадах чинь миний гар утас гээд тэнд байсан гар утсыг авсан. Түүнээс хойш 10 орчим минутын дараа манай клубын багш Даваасүрэн нь “би гар утсаа олохгүй байна” гээд асуугаад явж байхаар нь түүнд хандан “сүүлд бөмбөг шидүүлж байсан ширээн дээр хар өнгийн гар утас байсан. Тэр гар утсыг хэний гар утас вэ гэхэд Баасансүрэн миний гар утас гээд авсан” гэж хэлсэн. Тэгээд Даваасүрэн Бааска эгчийг хувцсаа өмсөөд гараад явж байхыг хараад араас нь очоод “чи миний гар утсыг андуураад авсан юм уу, цүнхэндээ үзээд өгөөч” гэхэд нь гар цүнхээ үзүүлээгүй, “би яаралтай ажилтай байна” гэж хэлээд яваад өгсөн гэж Даваасүрэн надад хэлсэн ...Би өмнө нь Бааска эгчийн гар утсыг харахад шигтгээ наасан гэртэй, саарал өнгийн гар утастай байсан бөгөөд ширээн дээр байсан шиг хар өнгийн утастай байсныг хараагүй ...” /хх-29-30х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Эд зүйлийн үнэлгээ /хх-7х/, 99369730 дугаарын 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 18-ны өдрийн хэрэглээний дэлгэрэнгүй лавлагаа /хх-10х/, Шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Тэгээд маргааш өглөө нь Баасанхүү над дээр ирээд уучлалт гуйгаад миний утсыг өгсөн ...” /хх-21-22х/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.