Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00620

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалzvwдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01064 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 523,242,459 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******, *******-ийн барьцаа хөрөнгөөр эхэлж хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн төлбөрт 14,583,359 төгрөг, хүүнд 10,118,523 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 294 төгрөг төлж, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээл огт төлөөгүй, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 35,416,641 төгрөг, хүү 27,685,526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,264,188 төгрөг нийт 67,366,355 төгрөг төлөх үүрэгтэй байна.   

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, *******ийн өмчлөлийн *******, ******* улсын дугаартай автомашинууд, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашин болон бараа материал, тоног төхөөрөмжийг барьцаалсан.

1.2. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр кредит картын гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлжих эрхийг 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын хүү 24 хувийн хүүтэй төлөх үүрэг хүлээж, бэлэн зарлагын гүйлгээгээр 2,991,680 төгрөгийн зээлийг авсан. 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 2,991,680 төгрөг, хүү 3,200,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582,109 төгрөг нийт 6,774,548 төгрөг төлөхөөр байна.

1.3. *******, ******* нар 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ажлын байрыг дэмжих зориулалтаар 150,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Тус зээлийн төлбөрт 41,681,722 төгрөг, хүүнд 3,220,570 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 479 төгрөг төлж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 108,318,278 төгрөг, хүү 70,238,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,392,194 төгрөг нийт 188,948,723 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нар нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, бараа материал, тоног төхөөрөмж, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашиныг тус тус барьцаалсан. Мөн ******* нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 56.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.  

1.4. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн төлбөрийг огт төлөөгүй бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 150,000,000 төгрөг, хүү 97,273,973 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,878,860 төгрөг нийт 260,152,833 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 501 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан.

1.5. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.

Иймд *******оос 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн кредит картын гэрээний үүрэгт 6,774,548 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 67,366,355 төгрөгийг гаргуулж, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашин, ******* улсын дугаартай автомашин, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашин болон бараа материал тоног төхөөрөмжөөр, *******, ******* нараас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 188,948,723 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай 56,86 м.кв талбайтай орон сууц, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашин болон бараа материал тоног төхөөрөмжөөр, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 260,152,833 төгрөг, хохиролд нотариатын зардал 10,000 төгрөг нийт 260,162,833 төгрөгийг гаргуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай, 501 м.кв талбай бүхий хувийн сууц болон 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулж өгнө үү.

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-аас авсан бүх зээлийг хүлээн зөвшөөрч байгаа тул анх нэхэмжилсэн дүнгээр 402,905,917 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Зээлийг төлөхгүй гэсэн зүйлгүй тул сүүлд нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Хариуцагч *******, ******* нарын тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь зээлийн гэрээнд заасны дагуу бизнесийн зээлийн зориулалтаар зээлийг авсан боловч цахим мөрийтэй тоглоомд бооцоо тавьж, бүгдийг нь алдсан. Иймд банк хуульд заасан эрх, үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийг нэн даруй шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Хэрэв эрх, үүргээ хуульд болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлсэн бол зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхгүй байх боломжтой байсан.

3.2. Түүнчлэн ******* барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах болсон талаар огт мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон үеэс мэдсэн.

3.3. Мөн ******* нь өөрийн эд хөрөнгийг *******ийн банкны барьцаанд тавих итгэмжлэл олгохдоо жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулахаар зөвшөөрөл, итгэмжлэл олгосон. Гэтэл тухайн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, жилийн 19,8 хувийн хүүтэй болгож өөрчилсөн талаар барьцаалуулагчид огт мэдэгдээгүй. Иймд жилийн 19.8 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй.

3.4. *******ийн өмчлөлийн банканд барьцаалуулсан тээврийн хэрэгсэл, бараа материал, тоног төхөөрөмжийн үнэлгээ 118,000,000 төгрөг, *******, *******-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийн үнэлгээ 70,577,000 төгрөг болж байх тул зээлдэгчийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангах боломжтой байна.

Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******ийн өмчлөлийн бараа материал, тоног төхөөрөмжөөр эхэлж хангуулахыг, *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* болон *******ийн өмчлөлийн бараа материал, тоног төхөөрөмжөөр эхэлж хангуулахыг даалгаж өгнө үү.

4. Хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Барьцаалагч болон шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах дарааллыг тогтоох боломжгүй бөгөөд гагцхүү шүүхээс талуудын маргааныг шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах тусдаа бие даасан хуулийн зохицуулалттай. Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Хариуцагч *******гийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1. ******* нь намайг хууран мэхэлж эд хөрөнгийг залилан авч хохироосон. Цагдаа, прокурор, шүүхээс *******ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн БГҮ202247641494 дугаартай *******, ******* нарын хооронд байгуулсан ******* тоотод байх ******* гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газар, мөн ******* тоот үл хөдлөхийн дугаартай 501 м.кв хувийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ барьцааны гэрээнд барьцаалагч ******* гэж бичиж, гарын үсгийг зурж баталгаажуулсан нь хууль зөрчсөн.

Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* тоот хаягт байршилтай ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбай бүхий газар, мөн үл хөдлөхийн ******* дугаартай, 501 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж, *******гийн нэр дээр шилжүүлэхийг *******-д даалгаж өгнө үү.

6. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1. ******* нь *******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа түүнийг хуурч мэхэлж барьцаалсан зүйл байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 523,242,459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч *******ийн өмчлөлийн ******* арлын дугаартай ******* улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашин, ******* арлын дугаартай ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин, хариуцагч *******ийн өмчлөлийн ******* арлын дугаартай ******* улсын дугаартай Лэксус ар экс 450Н маркийн тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* нь барьцааны зүйл болох, хариуцагч *******-ийн бараа материал /жагсаалтаар/, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дараа нь хариуцагч *******ийн өмчлөлийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай 56,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байршилтай 501 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,002,313 төгрөгийг, хариуцагч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 909,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 2,844,362 төгрөгийг, хариуцагч *******, *******, ******* нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа тогтоох хэсэгт ямар зээлийн гэрээний үүргийг ямар хөрөнгөөр хангуулах талаар тус тусад нь дүгнэлгүй, хариуцагч *******-ийн бараа материал жагсаалтаар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, дараа нь бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангах учиртай. Учир нь нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тусад нь байгуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан байхад шүүхээс эхэлж хариуцагч *******-ийн бараа материал /жагсаалтаар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан нь шүүхийн шийдвэр нь биелэгдэхгүй байх, үүрэг гүйцэтгэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “...хариуцагч *******-ийн бараа материал жагсаалтаар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулж...” гэснийг өөрчилж өгнө үү.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт уг асуудлын талаар тодорхой зохицуулалт тусгагдсан. Тодруулбал, ******* нь үндсэн үүрэг гүйцэтгэгч болох *******, ******* болон барьцаалуулагч бусад этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэгэн зэрэг хангуулах шаардлага гаргасан тохиолдолд барьцаалуулагч буюу гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг зөвшөөрөхгүй.

9.2. Харин зээлийн гэрээнүүд нь тус тусдаа байгуулагдсан, мөн тус бүрдээ барьцааны зохицуулалттай тул үүргийн гүйцэтгэлийг холбогдох гэрээ, барьцаатай нь уялдуулан тус бүрээр нь хангуулах нь илүү зохимжтой. Иймээс *******-ийн уг үндэслэлээр гаргасан гомдлыг дэмжиж байна.

10. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

10.1. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. *******, ******* нарын хооронд хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр *******гийн өмчлөлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, ******* дугаартай газрыг тус тус барьцаанд тавьж барьцааны гэрээний байгуулсан. ******* нь намайг хуурч мэхэлж, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж залилсан байсан ба үүнийг эрүүгийн шүүх тогтоож түүнд ял өгсөн.

Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ******* намайг хуурч мэхэлж, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж залилсан байхад ашиг хонжоо олох зорилготой гэж үзсэн. Ашиг хонжоо олох зорилготой байсан мэхэлсэн этгээд нь би биш харин ******* байхад намайг гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй ба түүний хийсэн барьцааны гэрээг хүчингүй болгуулах, эд хөрөнгөө буцаан авах эрхтэй. Миний бие маш их хохирч, гомдолтой байна. *******-аас нэг ч төгрөг аваагүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт хариуцагч *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

11. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

11.1. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд ******* өөрөө гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Нотариат дээр итгэмжлэл үйлдсэн боловч банк уг итгэмжлэлд үндэслэн гэрээ байгуулаагүй, харин тухайн этгээд нь өөрийн хөрөнгийг барьцаалах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг байгуулсан. Хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон магадлалаас үзэхэд хариуцагч ******* нь *******гийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах, улмаар зээлийн мөнгийг 50 хувиар хуваах тохиролцоо хийсэн нь тогтоогдсон. Гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон боловч уг зээлийн мөнгийг *******д шилжүүлээгүй үйл баримтад үндэслэн эрүүгийн шүүх дүгнэлт хийсэн бөгөөд уг хүрээнд хохирол нөхөн төлүүлэхээр *******оос 150,000,000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Иймээс ******* нь *******г хуурч мэхлэн гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

12. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

12.1. Барьцааны гэрээ байгуулахтай холбоотой үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нотлогдсон. Иймд тухайн барьцааны харилцаа нь гэмт үйлдлийн улмаас үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой гэж үзсэн тул уг гомдлыг дэмжиж байна.

13. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

13.1. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу ******* нь *******ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг өөрийн эзэмшилд шилжүүлээгүй. Мөн хуулийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу ******* нь *******ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулах байсан. Гэтэл ******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санд бүртгүүлсэн бол ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д дүгнэсэн. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу *******, ******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээнд заасан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь Хөдлөх эд хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй тул барьцаалагчийн барьцааны эрх баталгаажаагүй, хүчин төгөлдөр болоогүй. Иймд ******* нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй.

Гэтэл анхан шатны шүүх *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

13.2. ******* нь *******, *******, ******* нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний хүү жилийн 19,8% болж өөрчлөгдсөн талаар огт мэдээгүй бөгөөд уг нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалаагүй. *******ын хувьд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн хөрөнгийг барьцаалсан.  

Өөрөөр хэлбэл, *******, *******, ******* нар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүгийн хэмжээг өөрчлөхдөө барьцаалуулагч *******т огт мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй, нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хариуцах үүрэг үүсээгүй. Зээлийн гэрээний хүү нэмэгдэж байгаa тохиолдолд барьцаагаар хангах шаардлагын хэмжээ нэмэгдэх үр дагавартай. Энэ тохиолдолд зээлийн гэрээний хүү 3% байснаа 19,8% болж, нийт 16,8%-аар нэмэгдсэн. Энэ нь өмнөх зээлийн хүүтэй харьцуулахад их хэмжээний өөрчлөлт бөгөөд үүргийн гүйцэтгэл ихээр нэмэгдэх эрсдэлтэй байхад үүнийг барьцаалуулагчид мэдэгдэлгүйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь барьцаалуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Иймд 79,539,089 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангах үндэслэлгүй байна.

13.3. Түүнчлэн, зээлдэгч *******, ******* нар 2022.04.30-ны өдөр төлөлт хийсэн, үүнээс хойш төлбөр төлөөгүй байдаг. Гэтэл 2022.08.24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төлөгдөхгүй байсан зээлийн хүүг нэмж, улам их төлбөр бодогдох болсон. Банк зээл шаардсан мэдэгдлээ 2022.05.30, 2022.07.27, 2022.09.28-ны өдөр тус тус хүргүүлсэн байдаг ч мэдэгдэл өгснөөс хойш зээл огт төлөгдөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө шаардаж, зээлийг төлүүлэх боломж байсан. Гэтэл банк энэ эрхээ хэрэгжүүлэлгүй зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандаж байгаа нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******ын өмчлөлийн хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

14. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

14.1. Хөдлөх эд хөрөнгийн баталгаажилттай холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд уг асуудлаар анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй.

14.2. Харин 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *******, ******* нар ажлын байрыг дэмжих зорилгоор 150,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед ажлын байрыг хадгалах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хүүгийн дэмжлэг үзүүлэн, арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй зээл болно. Зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар зээлийн хүүгийн дэмжлэг нь аж ахуйн нэгжид жилийн 6 хувь, иргэнд жилийн 7 хувь байхаар тогтоогдож, мөн гэрээний 2.1.7-д заасан хугацаанд хүчинтэй байхаар тусгасан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг 90 хоногоос дээш хугацаа хэтрүүлэхгүй байх, зээлийг зориулалтын дагуу ашиглах, бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байх, Засгийн газраас хүүгийн дэмжлэгийг зогсоогоогүй байх зэрэг нөхцөлийг хангаж байж уг хөнгөлөлт үргэлжлэхээр зохицуулсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн үүргээ зөрчиж, төлбөрийг 90 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тул Засгийн газраас үзүүлж байсан хүүгийн дэмжлэгийг зогсоосон. Үүнтэй холбогдуулан зээлийн гэрээний 2.4.5.2-т зааснаар гэрээний 2.1.7-д заасан хугацаа дуусгавар болох үед зээлдэгч зээлийг бүрэн төлөөгүй бол банк нь уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн зээлийн гэрээний 8.3-т зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд заавал бичгээр үйлдэх бөгөөд гагцхүү гэрээний 8.2-т заасан нөхцөлийг хангаснаар хүчин төгөлдөр болохоор тодорхой заасан. Харин гэрээний 2.4.5-д заасны дагуу зээлийн хүү өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэхэд уг заалт хамаарахгүй болохыг мөн тусгайлан зохицуулсан.

14.3. Түүнчлэн *******ын барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.1-д 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ болон цаашид үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан болохыг тодорхой тусгасан. Иймээс талууд гэрээгээр нөхцөлүүдээ урьдчилан тохиролцсон, түүнд гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн хүүг өөрчилсөн талаар барьцаалагчид мэдэгдээгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй.

14.4. Мөн *******-ийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэх тайлбарын тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2023 онд *******, *******-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 00815 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг татгалзлын үндэслэл нь хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй байсан нөхцөл байдалтай холбоотой. Иймээс ******* шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь баримтаар нотлогдож байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******, *******, ******* нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 74,140,903 төгрөг, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 499,152,556 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, мөн хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, ******* зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Харин хариуцагч ******* нь ******* залилах гэмт хэрэг үйлдэх замаар, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд бариулсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн үндэслэлээр *******-тай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Мөн хариуцагч *******, ******* нар нь 2021 оны 3 дугаар сарын 04, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эхэлж *******, *******-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь *******той 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/202146129350 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 50,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 13-15/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нарын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан БГХ/202146129350 дугаартай барьцааны гэрээгээр ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота Приус-30 /Toyota Prius-30/ маркийн автомашин, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашин, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота Приус-20 /Toyota Prius-20/ маркийн автомашин болон 20,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг барьцаалжээ. /1хх-ийн 16-17/

3.2. ******* нь *******, ******* нартай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/202146251885 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 150,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зээлийн зориулалтаар зээлдүүлэх, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1хх-ийн 43-46/

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* нь *******, ******* нартай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан БГХ/202146251885 дугаартай барьцааны гэрээгээр ******* улсын дугаартай, арлын дугаар *******, LEXUS RX 450Н маркийн автомашин болон бараа материал, тоног төхөөрөмж барьцаалжээ. /1хх-ийн 52-54/

Мөн *******, ******* нарын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан БГҮ/202146251885 дугаартай барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 56,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. /1хх-ийн 49-51/

3.3. ******* нь *******, ******* нартай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/202247671494 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 150,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 29-31/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******, ******* нар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр БГҮ202247671494 дугаартай барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 501 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. /1хх-ийн 32-34/

3.4. Мөн ******* нь *******той 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 201843537120 дугаартай “Кредит картын зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 3,000,000 төгрөгийн зээлжих эрхийг 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус зарлагын хүү 24 хувийн хүү төлөх үүргийг хүлээжээ. /1хх-ийн 68-70/

3.5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/146 дугаартай шийтгэл тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/512 дугаартай магадлалаар *******ийг *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, зээлийг 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******оос хохиролд 150,000,000 төгрөг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1хх-98-103, 130-135/

3.6. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар болон 4 зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэх, зээлийн гэрээг цуцлаагүйд нэхэмжлэгч байгууллага буруутай эсэх, *******ийн өмчлөлийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүссэн эсэх, *******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах үүргийг зөв тогтоосон эсэх, *******тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

4.1. Анхан шатны шүүх зээлдэгч *******, *******-ийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зээлийг ашигласан гэж үзэж, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтуудыг үндэслэн ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн кредит картын зээлийн гэрээний үлдэгдэл 2,991,680 төгрөг, хүү 3,200,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582,109 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 35,416,641 төгрөг, хүү 27,685,526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,264,188 төгрөг нийт 74,140,903 төгрөг, ******* нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл 108,318,278 төгрөг, хүү 70,238,252 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,392,194 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний зээл 150,000,000 төгрөг, хүү 97,273,973 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,878,860 төгрөг нийт 449,091,556 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн, нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна. 

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн зээлийн гэрээг цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул зээлийг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хүртэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ашигласан гэж шүүх дүгнэж, уг хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. Иймд дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй, мөн тэд дээрх шийдэлд гомдол гаргаагүй.  

Харин анхан шатны шүүх гэрээний үүрэг нь тухайн гэрээний талуудын хооронд үүсэх болохыг анхаараагүйгээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч тус бүрээр тодорхойлж, тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан өөрчлөлтийг оруулна.

4.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээнүүдэд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байхаар талууд тохиролцсон байх ба энэхүү шаардах эрхийг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах нь талуудын зарчимд нийцэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт хамаарах ба энэхүү хүсэл зоригийг шударга бусаар хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд барьцаа хөрөнгөөр хангагдах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндэслэлгүй нэмэгдсэн гэх агуулга бүхий хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

5. Талуудын байгуулсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх зөв дүгнэсэн. Иймд Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Учир нь

5.1. ******* болон ******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан БГХ202146129350 дугаартай барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, тоёота приус-30, ******* улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинууд, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашин, мөн ******* болон *******, ******* нарын байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн БГХ/202146251885 дугаартай барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, лексус ар экс-450 /lexus RX-450/ маркийн автомашиныг тус тус барьцаалж, *******, *******, ******* улсын дугаартай автомашинуудын барьцааны мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт нийцнэ.    

Ийнхүү барьцааг баталгаажуулснаар бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг хангах ба гуравдагч этгээдийн өмнө хамгаалагдах агуулгатай. Өөрөөр хэлбэл, барьцаа баталгаажсанаар барьцааны эрх үүссэн гэж ойлгохгүй.

Иймд дээрх барьцааны гэрээний дагуу хариуцагч *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

Харин барьцааны зүйл болох *******, *******, ******* улсын дугаартай автомашинууд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжиж, үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байх тул шүүх эдгээр автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

5.2. ******* болон *******, ******* нарын байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 2.4.5.1-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан, ...тохиолдолд зээлийг банк жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлнэ” гэж тохирч, уг тохиролцооны дагуу 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, мөн өдрөөс зээлийн хүүг жилийн 19.8 хувь болгожээ. /1хх-ийн 43-48/

Харин хариуцагч ******* нь *******-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний 1.1-д “...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ/202146251885 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг гэрээний 2.3-т “зээлийн гэрээгээр тодорхойлогдох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, хохирлын нийлбэрээр тодорхойлогдоно” гэж харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 165 дугаар зүйлийн 165.6, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт нийцжээ.   

Өөрөөр хэлбэл, талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тохиролцсон гэж үзэх тул хариуцагч ******* нь ******* болон *******, ******* нарын байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг өөрийн хөрөнгөөр хангах үүрэгтэй гэж дүгнэнэ. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

Иймд нэмэлт гэрээгээр зээлийн хүүгийн хэмжээг өөрчилсөн талаар мэдэгдээгүй, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол хангагдахгүй.   

Түүнчлэн, ******* нь жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах зөвшөөрөл, итгэмжлэл олгосон гэх боловч барьцааны гэрээг өөрөө байгуулсан, ийм агуулга бүхий итгэмжлэл олгогдоогүй байх тул энэ талаарх тайлбар, татгалзал болон давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

5.3. Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг зээлийн барьцаанд бариулах хүсэл зориг илэрхийлсэн барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байх тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч ******* нь *******гийн өмчлөлийн хувийн сууц, газрыг барьцаанд бариулж, зээл авч, зээлийг 50, 50 хувиар хувааж авна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж, *******г залилах гэмт хэрэг үйлдэх замаар *******-тай барьцааны гэрээ байгуулах үйлдлийг хийлгэсэн нь *******-ийн субьектив хүсэл зоригт хамааралгүй тул талуудын байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Иймд анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэж, *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохиролд нотариатын зардал 10,000 төгрөгийг хариуцагч *******, *******-иас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь зөв, энэ шийдэлд хариуцагч нар гомдол гаргаагүй.  

7. Мөн анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эхэлж зээлийн болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч болох *******, *******-ийн барьцааны эд хөрөнгөөр, дараа нь барьцаалуулагч *******, ******* нарын эд хөрөнгөөр хангуулахаар дараалал тогтоосон нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.    

8. Харин шүүх барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ зээлийн болон барьцааны гэрээ тус бүрээр үүссэн үүргийн хэмжээгээр тодорхойлоогүй, *******, *******-ийн гүйцэтгээгүй нийт үүргийг тус тусдаа бие даасан харилцаагаар үүссэн барьцааны гэрээний зүйлээр бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 156 дугаар зүйлийн 156.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Иймд барьцааны гэрээ тус бүрээр үүссэн үүргийн хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгах талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.     

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******, *******, ******* нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01064 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 74,140,903 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 449,101,556 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ үүрэг болох 67,366,355 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхлээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн БГХ202146129350 дугаартай барьцааны гэрээний зүйл болох *******ийн өмчлөлийн бараа материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр, дараа нь хариуцагч *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, арлын дугаар *******, тоёота приус-20 маркийн автомашинаар, *******, ******* нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох 188,948,723 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эхлээд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн БГХ/202146251885 дугаартай барьцааны гэрээний зүйл болох *******, *******-ийн өмчлөлийн бараа материал, тоног төхөөрөмжөөр, дараа нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн БГҮ/202146251885 дугаартай барьцааны гэрээний зүйл болох хариуцагч *******ын өмчлөлийн ******* тоотод байршилтай, 56.86 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр, *******, ******* нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болон хохирол 260,162,833 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ******* тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 501 м.кв талбай бүхий, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус дуудлага худалдаагаар худалдаалсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, арлын дугаар *******, тоёота приус-30 маркийн автомашин, *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, арлын дугаар *******, тоёота приус-20 маркийн автомашин, ******* улсын дугаартай, арлын дугаар *******, Лэксус ар экс-450Н маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******, ******* нараас урьдчилан төлсөн 625,850 төгрөг, хариуцагч *******гийн төлсөн 909,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

                                          ШҮҮГЧИД                                         Ч.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                  Т.ГАНДИЙМАА