Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 837

 

 

                                                           

           

 

 

 

2019          11          04                                  2019/ШЦТ/837

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Н.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Сд холбогдох эрүүгийн 1911017731017 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Боржигон овогт Н.С, Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, группд байдаг, оюуны хөнгөн хомдолтой, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-536 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд: 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ........................................................

/яллах дүгнэлтэд дурьдснаар/

 Шүүгдэгч Боржигон овгийн Н.С /ХЙ82112674/ нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 3-31 тоотод Б.Энхсайхан, Т.Баасанхүү нартай маргалдан улмаар Б.Энхсайханы хүзүүн тус газар нь архины шилээр зүсэж хүзүүнд шарх, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн Т.Баасанхүүгийн нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж баруун шанаа, хамрын нуруунд шарх, эрүүний зүүн талд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Сгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би найз Бат-Эрдэнэ хамт байхад Б.Энхсайхан, Т.Баасанхүү хоёр согтуу хүн ирсэн юм. Энэ хоёр хүнийг Бат-Эрдэнэ танина, би урьд өмнө харж байгаагүй, танихгүй. Тэгээд бид дөрөв Бат-Эрдэнийн гэрт очихоор болж Бат-Эрдэнийн гэрт очиж 0,750 литрийн Хандгайт нэртэй 2 шил архи хувааж ууцгаасан ...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмч О.Болороогийн гаргасан шинжээчийн дүгнэлт №7848 дугаартай хохирогч Б.Энхсайханы хүзүүнд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмч О.Болороогийн гаргасан шинжээчийн дүгнэлт №7849 дугаартай хохирогч Т.Баасанхүүгийн баруун шанаа, хамрын нуруунд шарх, эрүүний зүүн талд цус хуралт гэмтэл зэргийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-79-80х/

Хохирогч Б.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Энхсайхан бид хоёр гудамжинд гадаа 3 шил 0,750 литрийн Хандгай нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6-н буудлын автобусны буудал дээр байрлах дугуй засварт ажилладаг Бат-Эрдэнэтэй тааралдсан. Тухайн үед Бат-Эрдэнэ найз Сүхээтэй байсан, бид нар ярилцаж байгаад Бат-Эрдэнийн Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 3-31 тоот гэрт очихоор болсон. Ингээд замаараа 1 шил 0.750 литрийн Хандгай нэртэй архи авч Бат-Эрдэнийн гэрт нь очиж уг архийг хувааж уусан. Ингээд Бат-Эрдэнэ найзтайгаа дэлгүүр орно гээд гараад явсан. Гараад явсан хойгуур нь Баасанхүү бид хоёр орон дээр унтаад өгсөн ...тэгээд Баасанхүү бид 2 унтахаар болж газар хэвтэх гэтэл Бат-Эрдэнийн найз болох Сүхээ гэнэтхэн согтчихоод Баасанхүүг янхан гичийгээр дуудаад доромжилж байгаад уусан Хандгай нэртэй архины шилийг хагалж Баасанхүүгийн хамар луу архины шилээр цохиход нь би дундуур нь орж салгахад миний зүүн талын хүзүү рүү хагарсан архины шилээр зүсэж нуруу луу цохисон ...” гэх мэдүүлэг /хх-19-21х/,

Хохирогч Т.Баасанхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бат-Эрдэнийн найз Сүхээ гэнэтхэн согтчихоод намайг учир зүггүй янхан гичийгээр дуудаад доромжилж, уусан Хандгай нэртэй архины шилийг хагалж миний хамар луу болон зүүн талын чамархай руу 3 удаа архины шилээрээ цохиход миний хамарнаас нил цус гарч асгарч, Энхсайхан намайг өмөөрч дундуур ороход Энхсайхан зүүн талын хүзүү рүү хагарсан шилээрээ зүсэж, нуруу луу нь гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7848 тоот дүгнэлтэнд:

“1. Б.Энхсайханы биед хүзүүнд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй”  гэжээ /хх-54х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7849 тоот дүгнэлтэнд:

“1. Т.Баасанхүүгийн биед баруун шанаа, хамрын нуруунд шарх, эрүүний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн хоёр удаагийн, эрүүний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-58х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1190 тоот дүгнэлтэнд:

“1. Н.С нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Н.С нь “F70.Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдэгийн архины хамаарал” өвчтэй байна.

3. Н.С нь “F70.Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архины хамаарал” өвчтэй байна.

4. Н.С нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-101-103х/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар /хх-85х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Боржигон овгийн Н.С /ХЙ82112674/ нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 3-31 тоотод Б.Энхсайхан, Т.Баасанхүү нартай маргалдан улмаар Б.Энхсайханы хүзүүн тус газар нь архины шилээр зүсэж хүзүүнд шарх, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн Т.Баасанхүүгийн нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж баруун шанаа, хамрын нуруунд шарх, эрүүний зүүн талд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Н.Сы өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би найз Бат-Эрдэнэ хамт байхад Б.Энхсайхан, Т.Баасанхүү хоёр согтуу хүн ирсэн юм. Энэ хоёр хүнийг Бат-Эрдэнэ танина, би урьд өмнө харж байгаагүй, танихгүй. Тэгээд бид дөрөв Бат-Эрдэнийн гэрт очихоор болж Бат-Эрдэнийн гэрт очиж 0,750 литрийн Хандгайт нэртэй 2 шил архи хувааж ууцгаасан ...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмч О.Болороогийн гаргасан шинжээчийн дүгнэлт №7848 дугаартай хохирогч Б.Энхсайханы хүзүүнд шарх, зүүн шуунд зулгаралт гэмтэл, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шинжээч эмч О.Болороогийн гаргасан шинжээчийн дүгнэлт №7849 дугаартай хохирогч Т.Баасанхүүгийн баруун шанаа, хамрын нуруунд шарх, эрүүний зүүн талд цус хуралт гэмтэл зэргийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-79-80х/,

хохирогч Б.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Энхсайхан бид хоёр гудамжинд гадаа 3 шил 0,750 литрийн Хандгай нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6-н буудлын автобусны буудал дээр байрлах дугуй засварт ажилладаг Бат-Эрдэнэтэй тааралдсан. Тухайн үед Бат-Эрдэнэ найз Сүхээтэй байсан, бид нар ярилцаж байгаад Бат-Эрдэнийн Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хандгайтын 3-31 тоот гэрт очихоор болсон. Ингээд замаараа 1 шил 0.750 литрийн Хандгай нэртэй архи авч Бат-Эрдэнийн гэрт нь очиж уг архийг хувааж уусан. Ингээд Бат-Эрдэнэ найзтайгаа дэлгүүр орно гээд гараад явсан. Гараад явсан хойгуур нь Баасанхүү бид хоёр орон дээр унтаад өгсөн ...тэгээд Баасанхүү бид 2 унтахаар болж газар хэвтэх гэтэл Бат-Эрдэнийн найз болох Сүхээ гэнэтхэн согтчихоод Баасанхүүг янхан гичийгээр дуудаад доромжилж байгаад уусан Хандгай нэртэй архины шилийг хагалж Баасанхүүгийн хамар луу архины шилээр цохиход нь би дундуур нь орж салгахад миний зүүн талын хүзүү рүү хагарсан архины шилээр зүсэж нуруу луу цохисон ...” гэх мэдүүлэг /хх-19-21х/,

хохирогч Т.Баасанхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бат-Эрдэнийн найз Сүхээ гэнэтхэн согтчихоод намайг учир зүггүй янхан гичийгээр дуудаад доромжилж, уусан Хандгай нэртэй архины шилийг хагалж миний хамар луу болон зүүн талын чамархай руу 3 удаа архины шилээрээ цохиход миний хамарнаас нил цус гарч асгарч, Энхсайхан намайг өмөөрч дундуур ороход Энхсайхан зүүн талын хүзүү рүү хагарсан шилээрээ зүсэж, нуруу луу нь гараараа цохисон ...” /хх-29-30х/ гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7848 тоот дүгнэлт /хх-54х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №7849 тоот дүгнэлт /хх-58х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1190 тоот дүгнэлт /хх-101-103х/, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар /хх-85х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн  байдал, 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, группд байдаг, оюуны хөнгөн хомдолтой /хх-85х/ зэргийг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Энхсайхан, Т.Баасанхүү нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх ба тэдгээрийг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан тавагны хагархай 1 ширхэг, аяганы бариул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.