Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 835

 

 

 

 

 

 

 

 

 2019          11        04                                    2019/ШЦТ/835

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Р.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Р.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911022121026 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бэсүд овогт Р.Х, 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачид 4 дүгээр байр 117 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/................................

Шүүгдэгч Р.Х нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 03 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Night-17” баарны гадна Х.Хүрэлчулуунтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Р.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Хүрэлчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тус өдөр Ууганбаяр гэх найзтайгаа хамт гэртээ 2 шил пиво уугаад оройн 03 цагийн үед 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байдаг “Night-17” гэдэг нэртэй бааранд орсон чинь зөөгч нь “4 цагт хаана шүү, нэг нэг пиво уугаад л гарна шүү” гэж хэлсэн болохоор нь Ууганбаяр бид хоёр нэг нэг шил Сэнгүр пиво авч уугаад сууж байсан чинь хамгаалагч нь нэг залууг хоолойноос нь багалзуурдаад байхаар нь “чи одоо болиоч, наад хүнээ аллаа шүү дээ, пизда минь” гэж хэлсэн чинь хамгаалагч залуу нь “Чамд хамаагүй, чи зайл” гэхээр нь тухайн үед миний уур хүрээд пиво уугаад сууж байсан чинь тэр баар хаах гэж байна гэж байна гээд дотор байсан үйлчлүүлж байсан хүмүүс бүгд гарсан ...”, “...Миний биед зулайн хуйх шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлтийг Хатанбүүвэй /сүүлд нэрийг нь мэдсэн/ толгой дэвссэн үүнээс болж үүссэн харин хамгаалагч залуу /Базарваань/ намайг боож газарт унагаасан. Хамгаалагч залуу намайг боож байсныг санаж байна. Би гэрчийн мэдүүлэгтээ намайг цохьсон гэж бодоод мэдүүлэг өгсөн. Яг намайг цохьсон уу, үгүй юу гэдэг талаар сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Гэрч Ө.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид хоёр night-17 бааранд ороод нэг шид пиво уугаад сууж байсан чинь баарны хамгаалагч залуу нэг үл таних хүнийг дээрлэхээд байхаар нь Хүрэлчулуун “боль наад хүнээ аллаа шүү дээ гэж хэлээд байж байсан чинь хамгаалагч залуу нь Хүрэлчулууныг боогоод газар унагаасан бөгөөд тухайн үед Хүрэлчулуун буцаж босч ирээд нөгөө хамгаалагч залуу руу уурлаад байж байсан чинь нэг үл таних шар царайтай биерхүү залуу Хүрэлчулууныг боогоод газарт унагаагаад нэг удаа дэвссэн бөгөөд тухайн үед Хүрэлчулуун “аллаа, ёооё гэж орилоод байсан. Тэгээд удалгүй баарны гадаа байсан хүмүүс тараад Хүрэлчулуун бид хоёр такси барих гэсэн такси зогсоогүй болохоор алхаад харьсан. Баарны хамгаалагч залуу нэг удаа Хүрэлчулууныг боогоод байсан ба хамгаалагч залуутай хамт байсан нэг шар царайтай залуу Хүрэлчулууныг боож унагаагаад толгой дээрээс нь дэвссэн ...” гэх мэдүүлэг /хх-50-51х/,

Гэрч Б.Базарваань мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны үүрийн 03 цагийн үед манай клуб хаах гэж байсан чинь Хүрэлчулуун гэх залуу, өөр нэг залуутай хамт орж ирсэн бөгөөд манай клуб хаах гэж байгаа талаар сануулаад хэлсэн чинь Хүрэлчулуунтай хамт явж байсан залуу нь нэг шилтэй Нийслэл пиво аваад уусан бөгөөд 03 цаг 30 минут болох үед клубын үйл ажиллагаа хаах гэж байгаа талаар үйлчлүүлэгч нарт сануулж эхнээсээ хүмүүс гарч байсан чинь Хүрэлчулуун гэх залуу “би явахгүй, гарахгүй” гэж хэлсээр байгаад манай үүдний хэсэгт “надтай зодолдох хүн байна уу гээд орилоод Алтансувд аваад гарсан. Гадаа нэг үл таних залуу “чи болиоч ээ, зүгээр ажлаа хийж байгаа хүнийг зүгээр байлга” гэж хэлээд нэг үл таних залуу Хүрэлчулуун хоёр зодолдсон ...”, “...Би яг сайн санахгүй байсан бөгөөд камерийн бичлэгийг ухрааж үзэж байсан байж найз Хатанбүүвэй байна гэж мэдсэн. Тус өдөр Хүрэлчулууныг манай найз Хатанбүүвэй эрүүнээс нь татаж байгаад газарт боож унагаад толгой дээрээс нь 1 удаа өшиглөсөн. Би Хүрэлчулууныг дээгүүрээ шалдан байсан болохоор нь хойноос нь боосон чинь газарт өвдөглөөд унаад өгсөн би өөр тухайн хүний биед халдаж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хх-43-45х/,

Шинжээч М.Золжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...үзүүлэгч М.Хүрэлчулууны биед учирсан зулайн хуйх шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Үлдсэн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд бусад гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлэг /хх-57-58х/,

Яллагдагч Р.Х мэдүүлэхдээ: “...Миний уур хүрээд тэр залууг боож байгаад газарт унагаагаад тухайн залуугийн толгойн тус газарт нь нэг удаа дээрээс нь дэвссэн бөгөөд тухайн залуу орилоод хэвтэж байгаад босч ирэх үед нь Базарваань боогоод газарт унагаагаад тэр 2 маргалдаад Хүрэлчулуун гэх хүн Базарваанийн нүүр лүү салаавч гаргаад орилох үед нь Базарваань түлхээд газарт унагаасан ...” гэх мэдүүлэг /хх-64-65х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №10025 тоот дүгнэлтэд:

“1. М.Хүрэлчулууны биед зулайн хуйх, уруулд шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун мөр цээж, зүүн сарвуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-53х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Х нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 03 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Night-17” баарны гадна Х.Хүрэлчулуунтай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Р.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.