Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 822

 

 

                       

 

 

                                   

           

2019          10        30                                    2019/ШЦТ/822

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Хохирогч Г.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х.Пт холбогдох эрүүгийн 1811008910939 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Боржигон овогт Х.П, Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Гүнгэрмаа барилгын ХХК-д туслах ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4-61 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................

           Шүүгдэгч Х.П нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1-61 тоотод оршин суух, Г.Алтантуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, хөргөгч хулгайлан 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Паас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн үед би халамцуу байсан болохоор үйлдлээ сайн санахгүй байна гэв.  

Хохирогч Г.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 40 минутын үед гэрээсээ гарах үед манайд хүн үлдээгүй. Манай нөхөр 08 цаг 30 минутын үед ажилдаа явсан байсан. Манай хажуу талын Борко байсан үгүйг мэдэхгүй байна. Орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл гэрийн амбаар цоож нь байхгүй хаалга нь хаалттай байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл ил харагдах зүйлээс хөргөгч байгаагүй. Frestech загварын хөргөгч байсан. 2 хаалгатай, хар саарал өнгийн хөргөгч ойролцоогоор 160 см өндөртэй. 2017 оны 12 сард зүүн 4 замын Хятад худалдааны төвөөс худалдаж авч байсан ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Гэрч Г.Наранхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 03 сар шиг санаж байна. Гадаа ямар ч байсан хүйтэн биш байсан. Би гэрээсээ гараад автобусны буудал руу явж байтал замд Борко гэх залуу усны тэргэн дээр хөргөгч тавьчихсан, хямдхан хөргөгч зарна гээд явж байсан. Тэгээд тэр хөргөгчийг айлаас өрөндөө авсан юм гэж ярьж байсан ...Тэгээд Борко хөргөгчийг аваад явж байснаас нэг хоёр хоногийн дараа нэг залуу манай хашааны орчмоор өнгөлзөөд юм хайгаад яваад байсан. Тэгээд тэр залуугаас чи юу хийгээд яваад байгаа юм бэ гэж асуутал тэр залуу манайх хөргөгчөө алдчихсан юм. Танд харсан юм байна уу гэж надаас зөрүүлж асуухад нь би тэр хөргөгчийг чинь Борко усны тэргэн дээр түрээд явж байсан гэж хэлж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,

Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайланд: “... frestech” загварын хөргөгчийг 380.000 төгрөгөөр үнэлэгдэв ...” гэжээ /хх-46-47х/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78х/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

         Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

        Шүүгдэгч Х.П нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1-61 тоотод оршин суух, Г.Алтантуяагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, хөргөгч хулгайлан 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

    Шүүгдэгч Х.Паас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед би халамцуу байсан болохоор үйлдлээ сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Алтантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүгдэгч Х.Паас авсан 380.000 төгрөгөөр хөргөгч авна” гэв.

Гэрч Г.Наранхүүгээс өгсөн: “...2018 оны 03 сар шиг санаж байна. Гадаа ямар ч байсан хүйтэн биш байсан. Би гэрээсээ гараад автобусны буудал руу явж байтал замд Борко гэх залуу усны тэргэн дээр хөргөгч тавьчихсан, хямдхан хөргөгч зарна гээд явж байсан. Тэгээд тэр хөргөгчийг айлаас өрөндөө авсан юм гэж ярьж байсан ...Тэгээд Борко хөргөгчийг аваад явж байснаас нэг хоёр хоногийн дараа нэг залуу манай хашааны орчмоор өнгөлзөөд юм хайгаад яваад байсан. Тэгээд тэр залуугаас чи юу хийгээд яваад байгаа юм бэ гэж асуутал тэр залуу манайх хөргөгчөө алдчихсан юм. Танд харсан юм байна уу гэж надаас зөрүүлж асуухад нь би тэр хөргөгчийг чинь Борко усны тэргэн дээр түрээд явж байсан гэж хэлж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-32-33х/,

        Хавтаст хэрэгт цугларсан Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/, Дамно ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайланд: “... frestech” загварын хөргөгчийг 380.000 төгрөгөөр үнэлэгдэв ...” гэжээ /хх-46-47х/,           Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Х.Пыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Мөн хохирогч Г.Алтантуяа нь “шүүгдэгч Х.Пт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.П нь 60 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.