Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 204

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.С-д холбогдох эрүүгийн ...803009600000 дугаартай хэргийг 20...9 оны 02 дугаар сарын ...9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.С нь 20...8 оны ...0 дугаар сарын 28-ны оройн ...6 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “И” эмнэлгийн хойд замд “Toyota prius” маркийн ...5-...2 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...6....-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн ....3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /...2 настай, эрэгтэй/ Г.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Н.С: “...Би 20...8 оны ...0 дугаар 28-ны өдөр эхнэрийгээ хүргэж өгчихөөд Зайсан руу явж байсан. Гэтэл 2 хүн гараа өргөөд Мишээл экспо явна гэсэн. Тэгээд урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал явган хүний гарц ойртоход гэнэт 2 хүүхэд гараад ирсэн. Тэгээд зогсох гэтэл нэг нь чигээрээ гүйчихсэн би 2 дугаар эгнээгээр явж байгаад ... дүгээр эгнээ рүү давж орсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг болон цагдаа дуудсан...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Насанд хүрээгүй хохирогч Г.Э: “...20...8 оны ...0 дугаар сарын 28-ны өдөр ...6 цагийн орчимд найз Г-н хамтаар “Интер мед” эмнэлгийн арын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явсан. Миний баруун гар талаас ирж байсан эхний 2 машин зогсоод зам тавьж өгөхөөр нь гүйгээд ... дүгээр эгнээ рүү орох үед миний баруун гар талаас нэг машин орж ирсэн. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг ухаан ороход машин зам дээр сууж байсан. Явган хүний гарц байсан, явган хүний гарцийн тэмдэг цагаан зураас байсан. Харин гэрэл дохио байгаагүй. Машины хөдөлгөөн бага байсан. Дулаахан байсан. Зам хуурай байсан. ... дүгээр эгнээнд орох үед мөргүүлсэн. Баруунаас зүүн тийшээгээ явсан машины урсгалыг зам хөндлөн гараад зүүнээс баруун тийшээгээ явсан машин замыг хөндлөн гарч явсан. 2,3 дугаар эгнээний автомашин зогсож өгсөн. Уг хоёр машины урдуур гүйгээд ... дүгээр эгнээнд орох үед нэг машин гэнэт орж ирсэн. Хэр хурдтай явсаныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн ...3-...4 дүгээр дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г: “...тухайн өдөр мэдсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Хүүгийн биеийн байдал гайгүй болж байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй жолоочоос 60.000 төгрөг өгсөн байгаа. Тархи, нуруу, хөлний зургийг авахуулах хүсэлтэй байна. Энэ нь ойролцоогоор 600.000 төгрөг болж байгаа юм. Хүүхдийн бие гайгүй бол бидний зүгээс гомдол гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн ...6-...9 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б: “...20...8 оны ...0 дугаар сарын 28-ны өдөр ...6 цагийн орчимд эхнэрийнхээ хамтаар Зайсангаас такси бариад “Мишээл экспо” орохоор хөдлөөд явсан. Бид 2 автомашины хойно сууж явсан Өвөрхангай дугаартай “Toyota prius” маркийн автомашин байсан. Ингээд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “Интер мед” эмнэлгийн хойд замд 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр явахад урдаасаа хойшоогоо 2 хүүхэд зам хөдлөн машинаас зугтахад ... дүгээр эгнээнд ороод мөргүүлээд унасан. Осол болсон замд гэрэл дохио байгаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэл байсан ...”гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

           Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 20...8 оны ...... дүгээр сарын 2...-ний өдрийн ...3790 дугаартай дүгнэлт /хх-ийн 32  дугаар хуудас/

Мөрдөгчийн 20...8 оны ...2 дугаар сарын ...8-ны өдрийн 269 дугаартай магадлагаа /хх-ийн 33-34 дүгээр хуудас/                                   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 20...8 оны ...0 дугаар сарын 28-ны өдөр ...5-...6 цагийн орчимд Зайсангаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн аваад Хан-Уул дүүргийн ...9 дүгээр хороолол орно гэхээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ “Интер мед” эмнэлгийн хойд замаар 2 дугаар эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байхад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 3 дугаар эгнээнд явж байсан машины урдуур явган хүний гарцаар 2 хүүхэд гүйж орж ирж ирээд нэг хүүхэд нь тэр дороо зогсоход нөгөө нэг хүүхэд нь тэр чигээрээ хойшоогоо надаас зугтаагаад гүйхээр нь би тормоз гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дарсан боловч тэр чигээрээ яваад ... дүгээр эгнээнд мөргөөд зогссон. Хөдөлгөөн сийрэг байсан. Зам хуурай байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гэнэт орж ирсэн. Мөргүүлсэн хүүхэд хоёулаа явсан. Нэг хүүхэд нь тэр дороо зогссон. Нөгөө хүүхэд нь тэр чигээрэээ хойшоогоо гүйсэн. Би уг нь тэр хүүхдийг зогсох байх гэж бодсон. Би уг хүүхдийг мөргөхгүйн тулд тоормос гишгээд баруун гар тийшээгээ жолоогоо дараад ... дүгээр эгнээнд орж мөргөсөн. Би архи уугаагүй эрүүл явсан. Машин урд хэсгээрээ зөөлөн мөргөсөн. Би яаруу яваагүй. Машин бүрэн бүтэн байсан. Машины жолооны хүрд баруун гар талдаа байдаг. Машин автомат араатай. Би хамгаалах бүсээ зүүж явсан. Би гэмтсэн хүүхдийн аавтай нь уулзсан. Эмчилгээнд 400.000-500.000 төгрөг зарцуулсаныг өгсөн. Миний машинд эвдрэл учраагүй. Би тухайн өдөр машин жолоодож явахдаа ямар нэгэн зүйлд анхаарал сарниагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-4... дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

  -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 42 дугаар хуудас/,

  -Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

  -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/,

       -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,

       -Жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/,

        -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/,

        -Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, эмчийн магадлагаа, тодорхойлолт /хх-ийн 54-56 дугаар хуудас/

  -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 45 дугаар хуудас/

  -Дуудлагын лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/,

  -Мөнгө хүлээлцсэн хэлцэл /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.С нь 20...8 оны ...0 дугаар сарын 28-ны оройн ...6 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “И” эмнэлгийн хойд замд “Toyota prius” маркийн ...5-...2 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...6....-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн ....3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /...2 настай, эрэгтэй/ Г.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 40-4... дүгээр хуудас/,насанд хүрээгүй хохирогч Г.Э-н мэдүүлэг /хх-ийн ...3-...4 дүгээр дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-н мэдүүлэг /хх-ийн ...6-...9 дүгээр хуудас/, гэрч Ц.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 20...8 оны ...... дүгээр сарын 2...-ний өдрийн ...3790 дугаартай      ....Г.Э-н биед сээрний 5 дугаар нугалмын шахагдсан хугарал, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3....-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд гэх дүгнэлт /хх-ийн 32  дугаар хуудас/

       Мөрдөгчийн 20...8 оны ...2 дугаар сарын ...8-ны өдрийн 269 дугаартай:

       .... “Toyota Prius” маркийн ...5-... ӨВО улсын дугаартай автомашины жолооч Н.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ....3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” ...6.... “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэх магадлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Энэ хэргийн шүүгдэгч Н.С нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

 

          Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ......., ....2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-д мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг /хх-ийн 63 дугаар хуудас/ төлж барагдуулсан, Ж.Г нь цаашид ямар нэгэн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36....0, 36....2, 36....3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

.... Б овогт Н.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27....0 дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар Н.С-г ...000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ....000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36....0 дугаар зүйлийн 4, 38.... дүгээр зүйлийн ..., 38.2 дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн .......9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ...4 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ