| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0217/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 230
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Б.Д ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Л.А-д холбогдох 1803010200000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг “Х М" худалдааны төвийн урд замд Тоёота приус-11 маркийн ... УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1....2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дурмийн ... дүгээр хавсралт Ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй буюу 5.3-т заасан “...гэрэл бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай Г.Т-г мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Л.А-с: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийн бага насны хүүхэдтэйгээ адилхан хүүхэд мөргөж ийм асуудал гаргасандаа маш их гэмшиж байна. Шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө..” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-с: “...Би гадаа цас орсон, зам хальтиргаатай байгаа үед хүүгээ автобусны буудал руу хүргэж өгдөг. Хэрэг гарсан өдөр цас ороогүй, зам хальтиргаагүй байсан. Миний хүү сургууль руугаа ганцаараа явж сурсан байсан. Манай хүү эрт очдог, эртэч хүүхэд. Би хүүдээ өглөө бүр “гарцаар гараарай” гэж захидаг байсан. Намайг өглөө 07 цагийн үед нүүрээ угааж байтал манай бага хүү миний утсыг авчирч өгсөн. Утсаа автал нэг эмэгтэй “хүүхдийг чинь дайраад алчихлаа” гэж хэлэхэд нь би “юу яриад байгаа юм бэ, өөрөө хаана байна” гэж асуусан. Гэтэл “Х М”-ын зам дээр байна гэсэн. Би гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гараад машинаа асаагаад явсан. Манай “Ш Ө” хороолол замаас нилээн зайтай байдаг тул машинаа тавьчихаад хэрэг гарсан газар руу гүйгээд очсон. Хэргийн газарт цагдаа ирсэн байсан. Миний хүүг түргэний машин авч явсан байсан. Би хүүгийнхээ араас эмнэлэг рүү явахдаа машинаа барьж чадахгүй гар,хөл чичрээд байхаар нь хадам аав, ээжийгээ дуудаад Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Миний хүү зураг авхуулаад гарч ирж байхдаа ухаангүй байсан. Тухайн үед би хадам аав, ээжтэйгээ хамт байсан. Манай нөхөр хөдөө ажлаар явсан байсан. Би маш их гомдолтой байна. Энэ хүн миний хажууд утсаар ярьж байхдаа “тархи, тархи, би асуудалд орчихлоо” гэж байсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл хэлж чадаагүй. Би маш их гомдолтой байна. Цагдаа нар ирээд жолоочоос согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Тэгээд Цагдаагийн хэлтэс рүү хамт явъя гэхэд энэ хүн “намайг хорих гэж байгаа юм уу, би шоронд орох юм уу, би ч бас 13 настай хүүхэдтэй” гэж уйлсан. Тухайн үед би юу ч хэлж чадаагүй. Миний хүү амьдрах гэж ... хоног тэмцсэн. Гэтэл А надад 1 удаа л нүүрээ харуулсан. Манай хүү нас барснаас хойш надтай холбоо бариагүй. Би өмгөөлөгчтэйгээ Цагдаагийн газарт А-тай 1 удаа уулзахад уйлаад л байсан. Би маш их гомдолтой байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-с: “...Тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өглөө эрт 0... цаг 50 минутын орчимд шиг санагдаж байна. Манай талийгаач хүү Г.Т гэрээсээ буюу ХУД-н ... дүгээр хороо “Ш Ө” хорооллын ... дугаар байрны ...0 тоот гэрээсээ сургуульдаа явахаар ганцаараа гарсан, тэгээд удалгүй талийгаач хүү Г.Т-н 9... 118...... дугаарын гар утаснаас миний 9... 118...... дугаарын гар утас руу залгаад утсаа автал эмэгтэй хүн уучлаарай би хүүхдийг тань “Х М” худалдааны төвийн урд зам дээр дайрчихлаа, уучлаарай та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би итгэхгүй чи хэн бэ, юу яриад байгаа юм бэ гэж хэлээд утсаа таслаад хувцасаа өмсөөд гэрээсээ гарсан тэгээд машинаа унаад явтал “Х М” худалдааны төвийн урд замд түгжрэл үүсээд байхаар нь машинаа замын хажууд орхиод зам дагаад гүйгээд очтол “Х М” худалдааны төвийн урд замын явган хүний гарцны зүүн талд нь “Тоёота приус” маркийн машин зогсчихсон, хажууд нь замын цагдаагийн ажилтан мөн уг зам тээврийн осол гаргасан автомашинд сууж явсан гэх 3 хүн байсан. Тэгээд намайг замын цагдаагийн ажилтан та автомашинд мөргүүлсэн хүүхдийн төрсөн ээж нь мөн үү хүүхдийг тань 103 түргэн тусламжийн автомашинаар Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү очтол манай хүү Г.Т гэмтлийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай хэвтэж байсан. Хэсэг хугацааны дараа гэмтлийн эмнэлэг дээр тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн ирж уулзан хэргийн газарт үзлэг, хэмжилт хийчихээд явж байна гэж хэлээд тухайн үед автомашин жолоодож явсан эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилготой драгерь багаж үлээлгэн шалгаж, гарын үсэг зуруулаад жолоочийг дагуулаад тээврийн цагдаагийн алба руу явцгаасан. Харин би гэмтлийн эмнэлэг дээр талийгаач хүү Г.Т-г сахиад үлдсэн. Тухайн зам тээврийн осол, хэрэг гарсанаас хойш миний хүү Г.Т гэмтлийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт 5 хоног ухаан оролгүй биеийн байдал нь маш хүнд байж байгаад нас барсан. Миний хувьд төрүүлж өсгөсөн, өсч торних насандаа явсан том хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Одоог хүртэл сэтгэл, санаа минь тавгүй, ар гэрийхэнд маань хүнд хэцүү байна. мөн би жолоочоос оршуулгын зардалд зарцуулсан мөнгөө болон сэтгэл санааны хохиролоо барагдуулах хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Т: “...Миний төрсөн ээж Л.А нь 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн ... суманд төрсөн. Энэ жил ...5 нас хүрсэн. 2 хүүгийнхээ хамт гурвуулаа амьдардаг, ээж маань бага насаа хөдөө эцэг эхийнхээ гар дээр өсч торнин, ясли, цэцэрлэгээр хүмүүжин дунд сургуульд элсэн суралцаж төгссөн. Миний төрсөн ээж Л.А нь зан байдлын хувьд өрөвчхөн, уян зөөлөн сэтгэлтэй, төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, гэр орны ажилд сайн, түргэн шаламгай, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж хийдэг, үргэлж хүнд тусалж, дэмжихийг хүсдэг, цагаан цайлган сэтгэлтэй, хүнтэй эвтэй, найрсаг харьцдаг, хамт олон, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ ханддаг, хүүхдүүдийнхээ сайн ээж, элдэв муу зуршилгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/
Гэрч Э.Э: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 0... цаг 50 минутын орчимд найз Д.Т-н ээж А эгчийн машинд суугаад Яармагийн засмал замаар явж байтал гэнэт машин тоормос гишгэх шиг болоод түс хийх чимээ гаран автомашины урд талын салхины шил хагарах шиг болохоор нь сандраад урагшаа хартал автомашины урд копуд болон урд салхины шилэн дээр бараан юм орж ирээд цааш шидэгдэж унасан. Тэгээд буугаад хартал машины урд эрэгтэй хүүхэд машинд мөргүүлсэн хэвтэж байсан. Тэгээд манай найз Т-д болон Т-н ээж А эгч хоёр ээлжлэн 102 болон 103 түргэн тусламж руу утсаар залгаж дуудлага, мэдээлэл өгч байсан. Тухайн үед манай найз Д.Т-н ээж Л.А эгч яг хэдэн цагийн хурдтай автомашинаа жолоодон хөдөлгөөнд оролцож явсан талаар надад мэдэх зүйл байхгүй, яагаад гэхээр би нойрмог гар утсаа оролдоод жолоочийн эсрэг талын буюу зүүн урд талын суудлын ар талыг налчихсан явж байсан болохоор сайн анзаарч хараагүй, мөн явган зорчигч хүүхдийг ямархуу байдалтай автомашинд мөргүүлсэнийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-3... дугаар хуудас/
Гэрч Г.А: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 0... цаг 50 минутын орчимд өөрийн ажилдаг НХТГ-ын НБА-ны хувиарт газар болох Наадамчдын гудамж болох Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хорооллын урд буюу “Х М” худалдааны төвийн урд засмал замын хойд урсгалд хог шүүрдэж байхад сургуулийн насны эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр замын хойд талаас урагш чиглэлтэй засмал замыг явган хүний гарцаар зам хөдлөн гарч яваа харагдсан. Тэгээд гэнэт түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал уг хүүхдийг “Тоёота приус” маркийн автомашин мөргөчихсөн явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан. Би гүйгээд очтол уг зам тээврийн осол гаргасан автомашины жолооч нь эмэгтэй хүн машинаас бууж ирээд хамт явсан хүмүүсээ цагдаа, түргэн тусламж дуудаарай гэж орилоод байсан. Тэгээд би уг автомашинд мөргүүлсэн хүүхэд дээр очиход тэр хүүхэд юм ярьж чадахгүй, амнаас нь уур гарч байсан. Тэгээд би тэр хүүхдийн хоёр гутал нь тайлагдчихсан хажууханд нь уначихсан байхаар нь сандраад гадуур куртикээ тайлаад хоёр хөлийг нь хучиж өгсөн, тэгээд тэнд байсан хүмүүс бүгд сандралдаад би ар гэрийхэнтэй нь холбогдьё гэж хэлээд тэр хүүхдийг өмсөж явсан гадуур өмднийх нь халааснаас жижиг “Нокиа” маркийн гар утас байхаар нь гаргаж ирээд “ээж” гэж тэмдэглэсэн дугаар руу залгаад жолооч эмэгтэйд өгөөд та өөрөө утсаар ярьж юу болсон талаараа хэл гэж хэлсэн. Тэгээд жолооч эмэгтэйгээс холбоо барих утасны дугаарыг нь аваад зам тээврийн осолд орсон хүүхдийн ээж рүү залгаж жолооч эмэгтэйн утасны дугаарыг хэлж өгөөд утсаа салгасан. Тэгээд би өөрийнхөө ажлыг хийгээд цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ...5-...... дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн ......-...8 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0...1 дугаартай дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ...5572 дугаартай дүгнэлт /хх-ийн 5...-...1 дүгээр хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 1...-ний өдрийн 0...1 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 7...-77 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:
Яллагдагч Л.А-с: “...Би тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 0... цаг 50 минутын орчимд өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Нүхтийн ... дугаар гудамжны ... тоот гэрээсээ өөрийн хувийн эзэмшилийн “Тоёота-приус-11” маркийн “...” УНЧ улсын дугаартай автомашинтайгаа өөрийн төрсөн хүү Д.Т, хүү Т-н найз Э, дүү охин Я.Х нарын хамт ажил руугаа яарч явж байгаад “В” хорооллын урд буюу “Х М” худалдааны төвийн урд засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр зорчин явж байгаад ертөнцийн зүгээр засмал замын хойд талаас урагш чиглэн явган хүний гарцаар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч явсан сургуулийн насны хүүхдийг жолоодож явсан автомашиныхаа урд хэсгээр голлож мөргөж, уг хүүхэд автомашины урд салхины шил дээр дарж унаж автомашины урд буюу ертөнцийн зүгээр зүүн тал руу мөргөгдөж зорчих хэсэг дээр унасан, тэр үед би жолоодож явсан автомашиныхаа тоормозыг гишгээд автомашинаа зогсоож амжилгүй тэр хүүхдийг мөргөж унагасан. Тэгээд би машинаасаа бууж уг зам тээврийн ослын талаар өөрийн 9901..... дугаарын гар утсаар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаж дуудлага, мэдээлэл өгсөн. Тэгээд яг тухайн зам тээврийн осол гарах үед уг засмал замын хойд талд зам цэвэрлэж байсан “ТҮК”-ийн ажилтан эмэгтэй хажууд ирээд тэр хүүхдийг үүрч явсан цүнхэнд нь гар утас нь байж магадгүй гэж хэлээд тэр эмэгтэй цүнхнээс нь гар утас гаргаж ирээд би өөрийнхөө 9901..... дугаарын гар утсаар ээж гэсэн нэртэй утас руу залгаж болсон зам тээврийн осол, хэргийн талаар танай хүүхдийг би мөргөчихлөө, танай хүүхэд чинь ухаангүй байна, уучлаарай, та хурдан хүрээд ирэх боломж байна уу, би “Х М” худалдааны төвийн урд засмал зам дээр байна, танайх эндээс ойрхон байдаг уу гэж хэлээд би өөрийн эрхгүй нулимс дуслуулан уйлсан. Тэгэхэд тэр эмэгтэй тиймээ ойрхон байдаг гэж хэлээд уйлаад утсаа тасалсан. Тэгээд удалгүй 10 гаран минутын дараа 103 түргэн тусламжийн эмч ирж миний автомашинд мөргүүлсэн хүүхдийг үзээд ухаангүй байна, яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явна гэж хэлэхээр нь би 103 түргэн тусламжийн автомашинд хамт суун гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэг дээр байж байхад тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн хэргийн газарт ирж хэргийн газрын үзлэг, хэмжилтийг хийсэн байсан. Тухайн үед би ойролцоогоор ...0-70 км цагийн хурдтай явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай гэдгээ сайн анзаарч хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна... Тухайн үед зам орчины нөхцөл байдал хэвийн, жолоодож явсан автомашины урд салхины шил цанатсан байсан болохоор үзэгдэх орчин хангалтгүй, гэхдээ зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, зорчих хэсгийн гэрэлтүүлэг ассан, сийрэг хөдөлгөөнтэй, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, цас ороогүй, цаг агаар хүйтэн байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92 хуудас/,
-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 9... дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9... дугаар хуудас/,
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/,
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 93 дугаар хуудас/
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 97 дугаар хуудас
-Эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/
-Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/
-Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 101 дүгээр хуудас/
-Иргэн /даатгуулагч/-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 102 дугаар хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А-г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг “Х М" худалдааны төвийн урд замд “Тоёота приус-11” маркийн ...УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1....2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дурмийн ... дүгээр хавсралт Ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэлтэй буюу 5.3-т заасан “...гэрэл бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай Г.Т-г мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-н мэдүүлэг /хх-ийн 19-2... дүгээр хуудас/,
гэрч Э.Э-н “...гэнэт машин тоормос гишгэх шиг болоод түс хийх чимээ гаран автомашины урд талын салхины шил хагарах шиг болохоор нь сандраад урагшаа хартал автомашины урд копуд болон урд салхины шилэн дээр бараан юм орж ирээд цааш шидэгдэж унасан. Тэгээд буугаад хартал машины урд эрэгтэй хүүхэд машинд мөргүүлсэн хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-3... дугаар хуудас/,
гэрч Г.А-н “...2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 0... цаг 50 минутын орчимд өөрийн ажилдаг НХТГ-ын НБА-ны хувиарт газар болох Наадамчдын гудамж болох Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хорооллын урд буюу “Х М” худалдааны төвийн урд засмал замын хойд урсгалд хог шүүрдэж байхад сургуулийн насны эрэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр замын хойд талаас урагш чиглэлтэй засмал замыг явган хүний гарцаар зам хөдлөн гарч яваа харагдсан. Тэгээд гэнэт түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал уг хүүхдийг “Тоёота приус” маркийн автомашин мөргөчихсөн явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн ...5-...... дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 107 дугаартай
1.“Талийгаачид тархины баруун зулайн эд доторх цус хуралт, хуйхны цус хуралт, дотор эрхтний доргилт, баруун шаант ясны дээд 1/3-ын далд хугарал, дух, хацрын шонтонгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу мөргөгдөн унах, доргих үед үүснэ.
3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна.
....Баруун зулайн эд доторх цус хуралтын улмаас тархи хавагнан ивэрч үхэлд хүргэжээ.
5. Цус нь 3 дугаар бүлэг байна гэх дүгнэлт /хх-ийн ......-...8 дугаар хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0...1 дугаартай:
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ...5572 дугаартай:
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 1...-ний өдрийн 0...1 дугаартай:
Энэ хэргийн шүүгдэгч Л.А нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Л.А нь мөн хуулийн ерөнхий ангийн ....5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-т талийгаачийн оршуулгын зардалд 1....250.7...5 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг нөхөн төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-с сэтгэл санааны гэм хорын хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөгийг нэхэмжилсэнийг шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.А-н №1123302 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....2 дугаар зүйлийн ..., 3......., 3....7, 3....8, 3....10, 3....12, 3....13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Л.А-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.... дугаар зүйлийн 3, ... дэх хэсэгт зааснаар Л.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан Л.А-н №11....02 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.
....Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....10 дугаар зүйлийн ..., 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1... хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ