Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00558

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 13 210/МА2026/00558

 

 

 

*******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11254 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, ******* нарт холбогдох,

 

Дулааны эрчим хүчээр зохих журмын дагуу хангахыг *******-д даалгаж,

Төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг *******, *******, ******* нарт даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******-ийн өмгөөлөгч , хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2004-2015 онуудад бүрэлдэхүүн сургууль байсан бөгөөд 2016 оноос бие даасан их сургууль болсон. Бие даан байгуулагдах үед хичээлийн байр Б блокийн байр нь тус сургуулийн хөрөнгө болж балансад бүртгэгдсэн.

1.2.Тус сургуулийн Б блокийн байрыг 2016 онд барьж дуусгаад ашиглалтад оруулах үед дулааны холболтын шугамыг Дулаан хангамжийн ******** төв болон шугамаас холбуулахгүй гэх маргаан үүссэн. Маргаан бүхий дулааны шугам нь хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд дулаан хангамжийн Unit- 385 төв болон шугамаас өөр дулааны шугам байхгүй.

Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө болон дууссаны дараа барилгын шугам сүлжээний холболтын ажлын үед Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон 2012 оны 41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны 17/2014 тоот техникийн нөхцөл, 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөл, түүнчлэн *******-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/1565 албан тоот, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18/1640 албан тоотоор тус тус холболт хийхийг зөвшөөрсөн. Гэвч төв болон шугамын өмчлөгч нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж, нийтийн хэрэгцээ шаардлага бүхий дулааны шугамыг хувийн өмч тул хэн ч халдаж чадахгүй гэх байдлаар асуудалд хандаж, хэрэглэгчдэд тэгш бус хандах, компанийн балансад 685,747,210 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөөр бүртгэгдсэн гэх зэргээр үндэслэлгүй зүйлсээр дулаан хэрэглэгчийн хэвийн үйл ажиллагаа явуулахад удаа дараагийн хууль бус үйлдлээрээ саад болж байна.

******* нь дулаан түгээн дамжуулах үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй, хэрэглэгчдийг хясан боогдуулах замаар ашиг олж буй нь шударга бус бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхийг зөрчиж байна.

1.3.Дулаан хангамжийн төв болон шугамаас нэхэмжлэгчийн дулааны шугамыг холбуулснаар Эрчим хүчний тухай хуульд заасан эрхүүд болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ.

1.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр -ийн өмчлөлийн хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон -ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай сургуулийн дулааны шугамын хоолойг тастаж буулгахаар ажиллагааг хэрэгжүүлж байгаа.

Ийнхүү тастаж буулгаснаар манай сургууль дулааны эрчим хүчээр хангагдах боломжгүй болж нэхэмжлэгчийн стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах үндсэн эрх нь зөрчигдөж улмаар хүйтний улиралд сургуулийн барилга бүхэлдээ хөлдөж, сургуулийн үйл ажиллагаа явагдах боломжгүй болно. Тиймээс хариуцагч *******-д холбогдуулж Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасны дагуу өөрийн эзэмшлийн шугамаас нэхэмжлэгчийн шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг даалгахаар шаардлага анх гаргасан. Техникийн нөхцөл анхнаасаа олгогдсон байсан.

1.5.Нөгөөтэйгүүр хэрэглэгчийг дулаанаар хангах үүрэг бүхий нь энэхүү асуудал дээр арга хэмжээг авахгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.2-д заасан эрчим хүчээр хангагчийн үүргээ зөрчиж байна.

1.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн баримтаар ******* нь А, Б блокийг *******-д худалдан борлуулж, одоо барилгын өмчлөгч нь өөрчлөгдөж ******* болсон, мөн дулааны шугамын ашиглалт хамгаалалтыг хариуцсан компани ******* болсон нь тус тус тогтоогдсон тул хамтран хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд Дулааны эрчим хүчээр зохих журмын дагуу хангахыг *******-д даалгаж, *******, *******, ******* нь төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг *******, *******, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******, өргөтгөл барилга нь одоогийн барилга болсон. Техникийн нөхцөлийн дагуу манай байгууллага дулаан хангамжаар уг барилгыг хийж гүйцэтгэсэн. Нэгэнт барилга баригдсан улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон тул дахин техникийн нөхцөл гаргах боломжгүй. Дулаанаар хангасан, одоо ч хангаж явж байгаа. Төвлөрсөн дулаан хангамжийн дүрмээрээ хангах үүрэгтэй гэжээ.

 

3.Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Манай компани иргэн болон -иас хороо, , орших бүхий сургалт, үйлчилгээний зориулалттай 17 давхар барилгын тодорхой хэсгийг худалдан авсан. Нэхэмжлэгч талтай ямар нэгэн үүрэг хүлээсэн гэрээний харилцаанд огт ороогүй бөгөөд бидэнд үүрэг хүлээлгэсэн хууль, эрх зүйн журамласан зохицуулалт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

3.2.Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01 өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолоор иргэн болон *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэргийг -ийн өмчлөлийн хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон -ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч -д даалгаж шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд саад учруулж өнөөдрийг хүрсэн. Мөн шүүхийн дээрх тогтоолын үндэслэл болсон үйл баримтуудыг үгүйсгэх хүчингүйд тооцуулахаар захиргааны болон иргэний шүүхэд төрөл бүрээр нэхэмжлэл гаргасан.

3.3.******* болон ******* нарын хооронд байгуулсан төв болон шугамын гэрээний харилцаа нь дулааны эрчим хүчээр хангах тусгай эрх үүсгэсэн харилцаа биш, өмч хөрөнгө шилжүүлсэн, үнийг нь төлсөн буюу худалдах худалдан авах гэрээний харилцаа юм. Дээрх дулаан хангамжийн төв болон шугамд өргөтгөл шинэчлэлийн ажлыг иргэн -ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба 685,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр балансаас хасаж *******-ийн үндсэн хөрөнгөд шилжүүлсэн.

3.4.4-р магистрал шугам нь *******-ийн эзэмшил өмчлөлийн шугам юм. 4-р магистрал шугамаас дахин дамжуулах төв хүртэлх шугам болон дахин дамжуулах төв нь *******-ийн эзэмшил өмчлөлийнх, төвөөс манай компанийн худалдан авсан барилга хүртэлх дулааны шугам нь 2-р хэлхээ юм.

3.5.Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард манай барилга руу орсон 2 дугаар хэлхээний шугамыг тасалж, огтолж өөрийгөө дулаанаар хангасан байдаг. Ингэснээр манай барилгын дулаан доголдож одоог хүртэл гэрээнд заасан тоо хэмжээ, чанараар дулааны эрчим хүчээр хангагдахгүй, эрх ашиг хохирч байгаа.

Нэхэмжлэгч ямар хуульд заасан ямар эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж үзэж түүнийгээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй бөгөөд ******* нь Эрчим хүчний тухай хуулийн аливаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно. Барилгын өмчлөгч байснаар дулааны шугам сүлжээгээр хангах үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Нэхэмжлэгч болон нарын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.2, 2.2.1 дэх хэсгийг зөрчсөн тул Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчид хамаарахгүй.

4.2.Гэрээ байгуулах үндэслэл болсон 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хариуцагч байгууллагад олгосон 21/2016 сунгалт гэх техникийн нөхцөлийг Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сард хүчингүй болгосон талаарх баримтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор тогтоосон.

4.3.Хүчин төгөлдөр бус техникийн нөхцөлд дурдагдаж буй хариуцагч байгууллагын дулааны эрчим хүчээр холбогдох холболтын цэгийг 4-р магистрал, шугам хэмээн тогтоосон бөгөөд тус шугам сүлжээ нь *******-ийн хувийн өмчлөлийн шугам сүлжээ болно.

4.4.Энэхүү шугамын 2 дугаар хэлхээг таслан холбосон үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон. тус шугамд холбогдох техникийн нөхцөлгүй, шугамын өмчлөгч *******-аас зөвшөөрөл аваагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаагаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл бүрдэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1.Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулаан хангамжийн төв болон салаа шугамыг 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр -тай байгуулсан 2012/03 тоот Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, хүлээн авах гэрээ-гээр өмчлөлдөө авсан.

5.2.Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард тус 2 дугаар хэлхээний шугамыг тасалж, өөрийн барилгыг дулаанаар хангасны улмаас 20/2 тоот барилгын дулаан доголдож, гэрээнд заасан тоо хэмжээ, чанар, дулааны эрчим хүчээр хангагдахгүй бидний эрх ашиг хохирсоор байгаа.

5.3.Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор -ийн өмчлөлийн хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын 2 дугаар хэлхээг таслан тай холбосон -ийн ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг -д даалгаж шийдвэрлэсэн.

Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын , -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолыг буруу хэрэгжүүлж нийслэлийн өмчийг *******-д шилжүүлсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн хорооны 2011 оны 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар АХБ-ны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн халаалтын цогц төхөөрөмжийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэж авах санал, тогтоолын төсөл хүргүүлэхийг даалгах, TK-415 халаалтын цогц төхөөрөмжийг зохих журмын дагуу Нийслэлийн өмчлөлд бүртгэн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн өмчлөлд бүртгэж авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, компанийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах эрх ашгийг хөндөж, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна.

5.4.******* нь төв болон шугамын хууль ёсны өмчлөгч бөгөөд Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгч болохоос аливаа этгээдийн өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс холбох үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш. Техникийн нөхцөлөө аваагүй байгаа учраас манайх дулаанаар хангах үүрэггүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд барилгын дулааны шугамыг холбуулахыг *******-д даалгаж, тус шаардлагаас хариуцагч *******, ******* нарт холбогдох хэсгийг болон -д холбогдох дулааны эрчим хүчээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэжээ.

 

7.Хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.*******, нарын нэхэмжлэлтэй, -д холбогдох, шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон -ийн хууль бус үйлдлийг зогсоож, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхийг даалгах тухай иргэний хэрэг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00672 дугаар тогтоолоор *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. өргөтгөл болон барилга нь хоёр тусдаа барилга бөгөөд нь дулаанаар хангагдах техникийн нөхцлийн хэрэглэгч биш, шугамын өмчлөгч *******-иас зөвшөөрөл авалгүйгээр шугам болон 2-р хэлхээний шугамаас дулаанаар хангасан үйлдэл хууль бус болох нь шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.

Гэвч ******* нь дулаан хангамжийн 4-р магистралын Юнит-385 төвийн шугам болон 2-р хэлхээний шугамаас дулаанаар хангах үүрэгтэй хэмээн шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Маргааны зүйлтэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

7.2.Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгч мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Мөн тус гэрээг байгуулахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.2, 2.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч хүчин төгөлдөр техникийн нөхцөлтэй байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь дулааны холболтыг хийлгэх үед хүчин төгөлдөр техникийн нөхцөлгүй, эрчим хүч, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй.

Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн №41/2012 техникийн нөхцөл 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон байх бөгөөд 2 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан. Харин №17/2014 сунгалт техникийн нөхцөл 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаагаар олгогдсон тул холболт хийх эцсийн хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байна. Гэтэл анхан шатны шүүх хүчинтэй техникийн нөхцөлд үндэслэн холболт хийсэн хэмээн буруу дүгнэсэн.

Дээрх хоёр техникийн нөхцлийг олгох үед мөрдөж байсан Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.11-д техникийн нөхцлийн хүчин төгөлдөр байх хугацааг гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааруулан 1-3 жилээр тогтооно... гэж зааснаас харахад боломжит дээд хугацаа анх олгосноос хойш 3 жил байна. Техникийн нөхцлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд хүчингүй болж, тухайн барилга байгууламжийг дулаан хангамжийн эх үүсвэрт холбох боломжгүй болох үр дагавартайг шүүх анхаараагүй.

7.3.Нэхэмжлэгч болон нарын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4508 тоот Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ-г байгуулах үндэслэл анхнаасаа бүрдээгүй байна. Мөн гэрээний 5.4.2-т Энэхүү гэрээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. гэж зааснаас үзэхэд тус гэрээний хугацаа дуусаж, хүчин төгөлдөр бус болсон атал энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй хариуцагч нь хэрэглэгчийг дулаанаар холбох үүрэгтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

7.4.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 1.3, 2.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь техникийн нөхцөл авахад тус шугам сүлжээний өмчлөгч *******-аас зөвшөөрөл авах шаардлагатай. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрч, зөвшөөрөл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүх №41/2012, №17/2014 тоот техникийн нөхцөлүүд хүчинтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийн дулаанаар хангах үүрэгтэй хэмээн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш байхад нэхэмжлэгч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан хэрэглэгчид хамаарна хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч нь *******-ийн зөвшөөрөлгүйгээр шугамын 2-р хэлхээг таслан өөрийгөө дулаанаар хангасан тул Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-т заасны дагуу *******-ийн өмчлөлийн шугамын 2-р хэлхээнд холбогдож, дулаанаар хангагдах эрхээ нэгэнт алдсан.

7.5.Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19, 30.1.10 дахь хэсэгт тус тус заасан хэрэглэгчид хамаарахгүй. Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй субъект биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 12.1.1-т заасан эрх зөрчигдсөн хэмээн үзэх үндэслэлгүй буюу мөн хуулийн 117.1, 65.1.1-т заасан дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл бүрдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1.Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь хэрэглэгчид хамаарахын тулд Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-д заасны дагуу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх шаардлагатай. Уг гэрээг байгуулахын тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.2, 2.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр техникийн нөхцөлийн дагуу дулаан хангамжийн эх үүсвэрт холбогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр техникийн нөхцөлгүй тохиолдолд эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулах, улмаар хэрэглэгчид тооцогдож Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Шүүхээс нэхэмжлэгчийг хэрэглэгч хэмээн тооцохдоо нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр техникийн нөхцөлтэй хэмээн дүгнэж ноцтой логик алдааг гаргасан.

8.2.Анхан шатны шүүх техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа, уг хугацаа дууссаны үр дагаврын асуудалд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчийн №41/2012 тоот техникийн нөхцөл 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон бөгөөд тус техникийн нөхцөлийн 12 дахь хэсэгт олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж тодорхойлсон. №17/2014 сунгалт техникийн нөхцөл 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон бөгөөд тус техникийн нөхцөлийн 12 дахь хэсэгт олгосноос хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж тодорхойлж, хүчинтэй хугацаанд багтаж дулаан хангамжид холбогдоогүй нөхцөлд дахин сунгахгүй хэмээн заасны дагуу уг сунгалт техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болж цаашид сунгагдахгүй. Техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд хүчингүй болох үр дагаварт хүргэдэг.

Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг шугамаас дулаанаар хангасан үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэмээн дүгнэхдээ нэхэмжлэгчийн дулаан хангамжийн эх үүсвэрт холбогдсон дээрх огноо нь №17/2014 сунгалт техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаанд багтаж байгаа эсэхийг шалгаагүй алдаа гаргасан.

8.3.Түүнчлэн шүүх хоёр блок барилга нь зэрэгцэн байрладаг, дулааны хэрэглээнд холбох техникийн нөхцөлийг хамтад нь олгосон буюу нэг техникийн нөхцөлтэй байна гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 00672 дугаар тогтоолын өргөтгөл болон барилга нь хоёр тусдаа барилга бөгөөд нь дулаанаар хангагдах техникийн нөхцөлийн хэрэглэгч биш хэмээн дүгнэсэн үйл баримтыг үгүйсгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй хэмээн заасныг зөрчиж нэхэмжлэгчийн барилга байгууламж дулаанаар хангагдах техникийн нөхцөлийн хэрэглэгч мөн хэмээн үзсэн нь хууль бус болно.

8.4.Хүчин төгөлдөр бус, техникийн нөхцөлийг үндэслэн байгуулсан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Хүчин төгөлдөр бус,техникийн нөхцөлгүй хэрэглэгч нь Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй.

Нэхэмжлэгч Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19, 30.1.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэрэглэгчид хамаарахгүй буюу Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэрэглэгчид хамаарна хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дууссан бөгөөд дахин техникийн нөхцөл авах шаардлагатай болохыг, түүнчлэн болон нараас хоёулангаас нь зөвшөөрөх авах ёстой болохыг хүлээн зөвшөөрсөн.

Хэрэгт авагдсан №17/2014 сунгалт техникийн нөхцөлийн 12 дахь хэсэгт зааснаар уг техникийн нөхцөлийн хүчинтэй байх хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн барилга дулааны сүлжээнд 2016 онд холбогдсон үйл баримт нь нэхэмжлэгч техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд багтаж дулаан хангамжид холбогдох боломжгүйг харуулж байна.

Мөн Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 1.3, 2.1.5 дахь хэсэгт хувийн өмчийн дулааны шугам сүлжээнээс холболт хийх тохиолдолд тухайн шугам сүлжээний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлийг техникийн нөхцөл хүссэн хүсэлтдээ хавсаргана гэж зааснаар шугам сүлжээний өмчлөгч болох -иас зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай.

8.5.Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгчид хамаарахгүй буюу хэрэглэгчийн эрхийг эдлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 12.1.1-т заасан эрх зөрчигдсөн хэмээн үзэх үндэслэлгүй буюу мөн хуулийн 117.1, 65.1.1-т заасан дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл бүрдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

9.1.Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга давхцаж байгаа бөгөөд нэг талаараа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн агуулга харагдаж байна. Анхан шатны шүүхээс анхнаасаа нэг техникийн нөхцөл авсан байна, дахин техникийн нөхцөл авах шаардлагагүй гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч байгууллагад техникийн нөхцөл байхгүй гэж маргаж байсан боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд техникийн нөхцөл олгогдсон, олгогдсон техникийн нөхцөлийг хугацаанд нь ашиглаагүй, дулаанд холбогдоогүй гэсэн байна.

9.2.2016 онд барилга ашиглалтад орох үед ажил гүйцэтгэх гэрээгээр доголдолтой ажил хийж гүйцэтгэсэн гэх шалтгаанаар маргаан анх үүссэн. Уг барилгын гүйцэтгэгч хариуцагч байсан. Тухайн үед улсын комисс хүлээж авсан барилгыг холбосон байсан хэлхээ буюу Б блок болох руу орсон холбоосыг тасалж, Б блокоос гарган урд газар ухаж *******-ийг холбосон. Хариуцагч гомдолдоо хууль бусаар холбосон асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж дурддаг бөгөөд тус асуудал нь дээр дурдсан үйл баримттай холбоотой. Тухайн ажлын зураг төсөл нь анхнаасаа Б блокийг холбох байсан бөгөөд хариуцагч компани уг холбоосыг хууль бусаар тасалсан учир бид дахин холбуулсан. Дулааны шугам сүлжээ нь Б блокийг дамжсан учир дахин техникийн нөхцөл авах шаардлагагүй гэж үзэж байна.

9.3.Ажлын зураг төсөлд холбож сургуулиас *******-ийг холбосон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Тухайн асуудал шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тодорхой харагддаг. Мөн бид үзлэгтэй холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх үүднээс *******-аас шугамын хил заагийн зургийг гаргуулсан. Тус заагийн зурагт дулааны шугам, сүлжээ нь Эрдмийн их сургуулиар дамжиж төгсгөл нь *******-д дуусаж байгаа нь харагддаг. 2012 оны А, Б блокийг барихын тулд маргаанд хамаарах дулааны төвийн шугамыг барих шаардлагатай болсон. Анхнаасаа уг техникийн нөхцөлд холбохоор өгөгдсөн тул нэхэмжлэгч байгууллагыг холбосноор хариуцагчийн дулаан хангамж доголдохгүй.

9.4.Мөн дулааны түр гэрээ байгуулсан учир Эрчим хүчний тухай хуулийн хэрэглэгч мөн гэж үзэж байна. Техникийн нөхцөлгүй, дулаан холбоогүй барилгыг улсын комисс хүлээж авахгүй. Гэтэл тухайн барилгыг улсын комисс хүлээж авсан тул дахин техникийн нөхцөл авах шаардлагагүй.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

10.Хариуцагч -ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

10.1.Манай байгууллагаас олгосон 2012, 2014, 2016 оны техникийн нөхцөл буюу барилга орсон техникийн нөхцөл нь тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Манай компани тус нөхцөлийн дагуу дулааны шугамыг 2016 онд холбосон. Анхнаасаа техникийн нөхцөлд хамаарч байгаа учир хариуцагчийн барилгад хүчин чадлын хувьд ямар нэгэн доголдол үүсэхгүй.

10.2.Хариуцагч компани нар нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байна. Энэ талаар талууд ярилцаж хэлэлцсэн эсэх асуудлыг манай компани мэдэхгүй байна. Манай компани тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл халаалтын хийг зогсоохгүй, гэмтэл, саатал, онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд эрчим хүчийг салгаж болохгүй гэсэн эрчим хүчний яамны сайдын тушаалын дагуу дулааныг хангаж яваа гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон зохих өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан дулааны эрчим хүчээр зохих журмын дагуу хангахыг *******-д даалгах, төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгож, холбуулахыг *******, *******, ******* нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч *******-иас нэхэмжлэгчийг холбож дулаанаар хангаж байгаа гэж, *******-иас нэхэмжлэгч байгууллагад олгосон техникийн нөхцөлийг 2016 онд хүчингүй болгосон, техникийн нөхцөлгүй барилгыг дулаанаар хангах үүрэггүй, энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн холбоход өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай гэж, хариуцагч *******-иас манай компани шугам сүлжээнд холбох үүрэг хүлээсэн этгээд биш гэж, хариуцагч *******-иас өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, хүчин төгөлдөр техникийн нөхцөл байхгүй тул Эрчим хүчний тухай хуульд зааснаар дулаанаар хангах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3.Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоосон байна. Үүнд:

3.1.Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолоор , нарын нэхэмжлэлтэй -д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ -ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын 2 дугаар хэлхээг таслан шинэ хэрэглэгчийг холбосон *******-ийн ажиллагаа хууль бус болохыг тогтоож, өмнөх байдалд сэргээхийг хариуцагч *******-д даалгажээ. /1хх 25-30/,

Энэ тогтоолд: дулаан хангамжийн төвийг , хүчин чадлыг өргөтгөж, хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний шинэ боломжийг бий болгосон, Эрчим хүчний газар 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр -ийн нэр дээр 41/2012 тоот техникийн нөхцлийг олгож, 2014 онд нэг удаа сунгасан, нь 2012 оны 7 дугаар сараас хороо, , орших 4.667 мкв талбай бүхий 17 давхар барилгыг *******-ийн эзэмшил газар дээр барьж, 2016 онд ашиглалтад оруулсан, уг барилгын зарим хэсгийг *******, зарим хэсгийг иргэн нар өмчилдөг, ашиглалт үйлчилгээг 2016 оны 9 дүгээр сараас хариуцан -тай дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулсан, нь 2016 оны 11 дүгээр сард шугам болон 2 дугаар хэлхээний шугамыг тасалж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг шугамаас дулаанаар хангасан үйл баримтыг дурдсан.

3.2.Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******, *******, Д******* дугаартай барилгын зоорь, 10-17 давхар бүхэлдээ, 1-9 давхрын зарим хэсэг багтсан нийт 4667 м.кв талбайтай сургалт, боловсрол үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх иргэн ийн өмчлөлд өргөтгөлийн байранд оруулах хөрөнгө оруулалтын 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот гэрээ-г үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн, түүний дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг үндэслэж *******-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн. /1хх 94, 156-190/

3.3.Эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, *******, *******, *******6 дугаартай барилга тоот хаягт байрших 4403,93 м.кв талбайтай боловсрол сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Монгол Улсын ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрдмийн сургууль болон нар хороо өргөтгөлийн Б блок барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. /3хх 67, 68-72/

3.4.*******, ******* нар 2018 оны 04/2018 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, хороонд байрлах *******-ийн эзэмшлийн барьж ашиглалтад оруулсан 17 давхар өргөтгөлийн байрнуудын гадна дотор инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, тоноглолын ашиглалтын үйл ажиллагааг хэвийн үйл ажиллагааг ******* нь хэрэгжүүлэхээр тохиролцсон, улмаар -д хүсэлт гаргаж маргаанд хамаарах Юнит-385 дулаан дамжуулах төв болоод түүний салаа шугамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. /2хх 111,112, 118-121, 130-132/

3.5.******* нь *******-тай 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хангагч-Хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. /2хх 215-221/

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас төвлөрсөн дулаан хангамжийн  ******* хэлхээнд ******* барилгын дулааны шугамыг холбуулах үүрэгтэй болохыг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг дулааны эрчим хүчээр хангасаар байгаа, нэхэмжлэгчийн эрхийг тус хуулийн этгээдийн зүгээс хязгаарлаагүй, эрх ашгийг зөрчөөгүй үндэслэлээр, -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг маргаанд хамаарах Юнит-385 төвийн дулааны шугам тус хуулийн этгээдийн худалдан авсан барилгын хэсэгт байрладаггүй нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, дулааны шугам эзэмшлийн заагийн зураг зэргээр тогтоогдсон үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдлийг зохигч хэн алин нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

5.1.Хэрэгт авагдсан 2012 оны №41/2012 тоот техникийн нөхцөл, 2014 оны №17/2014 тоот хугацааг сунгасан техникийн нөхцөл, хожим хүчингүй болгосон 2016 оны №21/2016 тоот техникийн нөхцөл болоод сүүлийн техникийн нөхцлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/07 тоот хуралдааны тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/3100 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/1228 тоот албан бичиг зэргийг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон байна. Тодруулбал: эрх бүхий этгээдээс 2012 онд анхнаасаа техникийн нөхцлийг олгохдоо , өргөтгөлийн барилга гэсэн нэрийн дор нэг хэрэглэгчээр маргаанд хамаарах өргөтгөлийн А, Б блок барилгуудын дулааны эх үүсвэрийг холбохоор өгөгдсөн, тухайн техникийн нөхцлийн хугацааг сунгаж нэршил өөрчилж байснаас өөрөөр үндсэн шийдлийг өөрчлөөгүй хэвээр байгаа, түүнчлэн нэхэмжлэгчийн барилгыг дулааны өөр эх үүсвэрээс холбох боломжгүй зэрэг үйл баримтуудыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5.2.Хэрэгт авагдсан техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2016/07 тоот хуралдааны тэмдэглэл, Эрчим хүчний яамны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3/3100 тоот албан бичигт анх олгогдсон 2012 оны техникийн нөхцөл хүчинтэй болохыг тодорхойлсон байх тул энэ өдрийн байдлаар техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй. Мөн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2016 онд дуусч ашиглалтад орсноор анхны өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 02 дугаар сард олгогдсон, нэхэмжлэгчийг -иас олгогдсон техникийн нөхцлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж шугам, 2 дугаар хэлхээнд холбосон, энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар уг хэлхээнд холбоотой хэвээр байгаа нь тогтоогдсон байна.

Иймд техникийн нөхцлийн хүчинтэй байх хугацаанд багтаж дулаан хангамжид холбогдоогүй, хугацаа дуусгавар болж хүчингүй болсон, хүчингүй болсон техникийн нөхцлийн үр дагаврыг шүүх шалгаж дүгнээгүй, буруу тайлбарласан талаарх хариуцагч, гуравдагч этгээдийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

5.3.Нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дулааны эрчим хүчээр хангах гэрээнд аль техникийн нөхцлийн хүрээнд гэрээг байгуулсан талаар тухайлан тусгагдаагүй тул үүнийг хүчин төгөлдөр олгогдсон 2012 оны техникийн нөхцлийн хүрээнд байгуулагдсан, хэрэглэгч гэж үзэх нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д нийцнэ. Энэ үндэслэлээр хүчингүй болсон 2016 оны техникийн нөхцлийн хүрээнд байгуулсан гэрээ эхнээсээ хүчин төгөлдөр бус, Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгч биш гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

5.4.Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд ачааллын хувьд олгосон хэмжээнд уг 2 барилгын ачаалал багтаж байгаа гэж тусгагдсан байх тул нэхэмжлэгч байгууллагын барилгыг 2 дугаар хэлхээнд холбосноор хариуцагч байгууллагын барилгын дулаан доголдох, тоо хэмжээ, чанар буурч эрх ашиг хөндөгдөх тухай хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй байна. Мөн шүүх хуралдаанд -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн энэ тайлбарыг үгүйсгэснийг дурдав.

 

6.Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00672 дугаар тогтоолоор хариуцагч болон нарын хоорондох маргааныг буюу тухайн үеийн хангагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн, уг хэрэгт нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцоогүй байна. Иймд хэрэглэгч нь хангагч байгууллага болоод барилгын өмчлөгч нарт холбогдуулан түүний маргах эрхийг дээрх шүүхийн шийдвэрээр хязгаарлах үндэсгүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхгүй.

Хэргийн баримтаар нь хангагчийн эрх үүргээ *******-д шилжүүлсэн, барилгын өмчлөх эрхээ -д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул шүүх ******* төв, түүний салаа шугамыг эзэмшигч, өмчлөгчид бусад хэрэглэгчийг холбохыг даалгаж шийдвэрлэхдээ Эрчим хүчний тухай хууль болон Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

6.1.Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт: Эрдмийн Их сургууль нь -тай зөвшилцөж, дулааны шугамд холбогдох талаар харилцан тохиролцоход энэ хэргийн шийдвэрлэлт саад болохгүйг дурдаж, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх зааснаар хөрш залгаа газрын эзэмшигчид учир мөн хуулийн 138 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллавал зохино гэж дурдсан байна. Гэвч шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөг хүртэл талууд хэлэлцэн тохиролцож асуудлаа шийдвэрлэж чадаагүй байх тул дулааны шугам сүлжээнд холбох асуудлыг шүүх нэгмөр шийдвэрлэх нь зүйтэй. Энэ үндэслэлээр зөвшилцөөгүй, өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй талаарх гомдлыг хангахгүй.

Харин зохигчид дулааны шугамыг барьж байгуулах, хэрэглэгч холбоход гарсан зардал, хөрөнгөтэй холбоотой асуудлаа жич шийдвэрлэвэл зохино.

 

7.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих нарийвчилсан заалтыг хэрэглээгүй, хуулийн ерөнхий зохицуулалтыг баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж, мөн хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж заасан тул талуудын энэ маргаан хуулийн дээрх үндэслэлд хамаарч байна.

Хэргийн баримтаар ******* болон нарын хооронд байгуулагдсан 2012 оны ажил гүйцэтгэх гэрээний дагуу хороонд байрлах өргөтгөлийн Б блок барилга баригдсан, талуудын маргааны улмаас холбох шугамыг 2016 онд тасалсныг мөн ондоо -иас холбосон, нэхэмжлэгч байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон техникийн нөхцлийн дагуу шугам, 2 дугаар хэлхээнд холбогдсон байх тул Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт зааснаар хөршийн эрхийн хувьд шаардлага гаргах эрхээ алдсан тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.Мөн маргаанд хамаарах Юнит-385 төв, түүний салаа шугам нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт заасан дулаан дамжуулах сүлжээ-нд хамаарах бөгөөд ******* нь мөн зүйлийн 3.1.16-д заасан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хангагч байгууллага болох нь ******* 2018 оны 153/2018 тоот, 196/2018 тоот албан бичгээр тогтоогдсон. Энэ үйл баримтад зохигчид маргаж эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно. /2хх 130, 131/

Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3.1-т зааснаар дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг сүлжээнд холбох, хэрэглэгчийн шугам, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх шугам, тоног төхөөрөмжид холбох үүргийг тус тус хүлээхээр заасан байна.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага болох *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадсангүй. Анхан шатны шүүхийн дээрх шийдэлд зохигч хэн алин нь гомдол гаргаагүй байх боловч энэ нь хуулиар хүлээлгэсэн үүрэгт хамаарах тул давж заалдах шатны шүүхээс төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд БСБ-ийн барилгын дулааны шугамыг холбуулахыг -аас гадна хангагч байгууллагад давхар даалгаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ гэж үзэж, энэ талаар зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/11254 дүгээр шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар төвлөрсөн дулаан хангамжийн ******* хэлхээнд БСБ-ийн барилгын дулааны шугамыг холбуулахыг ******* болон ******* нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******-д холбогдох хэсгийг болон -д холбогдох дулааны эрчим хүчээр зохих журмын дагуу хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагч *******-иас гэснийг хариуцагч *******, ******* нараас гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагч *******-иас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

О.ОДГЭРЭЛ