Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 236

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

            улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч С.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Р-т холбогдох 1910000420000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Р нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Нүхтийн ... дугаар гудамжинд иргэн Э.Б-н  2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө гээгдүүлсэн “Самсунг А-...” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад ...80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Р-с: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Б-н: “...Тэгээд гудамжаар явж байгаад гэртээ ороод гар утсаа үзтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд гэрээс гараад гудамжинд гарч үзэхэд гар утас харагдахгүй байсан юм. Би өөрийн 892......9......, 9.......08 дугаар луу залгахад миний гар утас дуудаж байгаад тасарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Н.В: “...Миний нэр дээр 8........28 дугаар бүртгэлтэй байгаа...Манай ээжийн дүү С.Р надаас 201... онд ах түр барьж байя гэж аваад уг дугаарыг одоо хүртэл ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1... дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-2... дугаар хуудас/

           2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Юнител ХХК-ний албан бичиг /хх-ийн 34 дүгээр хуудас/

2019 оны 12 дугаар сарын 2...-ны өдрийн Дамно ХХК-ний үнэлгээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч С.Р-н: “...Гэр рүүгээ явган алхаад явж байтал замын голд утас унасан байхаар нь аваад үзтэл тэр утас цэнэгтэй, цаанаас нь дуудлага ирээд байсан....Тэгээд гэртээ очоод эхнэртээ утас оллоо гэж хэлээд утсаа далд хийсэн. Маргааш нь бил үү утсаа гаргаж ирээд асааж үзтэл асаж байсан боловч код буюу нууц үг нэхээд байхаар нь утасны код гаргадаг газарт очоод 25.000 төгрөгөөр кодыг нь тайлуулсан. Миний авсан утас хар өнгийн гэртэй А-... загварын утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 30 дугаар хуудас/,

-Жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Р-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

          Шүүгдэгч С.Р нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Нүхтийн ... дугаар гудамжинд иргэн Э.Б-н  2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө гээгдүүлсэн “Самсунг А-...” маркийн гар утсыг олж аван, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад ...80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирогч Э.Б-н мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,гэрч Н.Ваанчигийн мэдүүлэг /хх-ийн 1... дугаар хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-2... дугаар хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Юнител ХХК-ний албан бичиг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 2...-ны өдрийн Дамно ХХК-ний үнэлгээ “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт ...80.000 /долоон зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

      

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол уг гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор зохицуулсан.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

       Энэ хэргийн шүүгдэгч С.Р нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Шүүгдэгч С.Р нь хохирогч Э.Б-н “Самсунг А-...” гар утсыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 25  дугаар хуудас/ бөгөөд “хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Р нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1....5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 3....2 дугаар зүйлийн 4, 3......., 3......., 3....8, 3....10, 3....13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт С.Р-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1....5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Р-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Р-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

.... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Р-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ