Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 238

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

            улсын яллагч Т.Мижиддорж,

           хохирогч  А.Г, түүний өмгөөлөгч  Б.Э,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн ... дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М.Б-д холбогдох 1810006100000 дугаартай хэргийг ...019 оны 0... дугаар сарын ...7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Б нь ...017 оны 08 дугаар сарын ...5-ны өдрөөс ...017 оны 1... дугаар сарын ...7-ны өдрүүдийн хооронд иргэн А.Г-с ядуурлыг бууруулах сангаар олон тэрбум төгрөг орж ирнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чинь гадаад улсад эмчлүүлж өгнө, байр орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж удаа дараагийн үйлдлээр нийт 14.580.000 төгрөгийг залилсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч М.Б-с: “...Хохирогч Г бид хоёр багийн найзууд. Бид хоёр 1985 оноос хойш уулзаагүй байж байгаад ...017 оны 08 дугаар сарын ...3-ны өдөр уулзсан. Г-н найз Б нь “манай ... эгч тантай яаралтай уулзах хэрэгтэй байна, таны хаана байгаа газарт чинь очиж уулзъя” гэхэд нь би “Гандангийн үүдэнд явж байна” гэж хэлсэн. Би энэ өдөр Гтай уулзаж энэ хэрэг үүссэн. Тухайн үед над дээр  Г, Б, Б 3 ирж уулзахдаа Унгар улсаас Хятадын банк руу их хэмжээний мөнгө оруулж ирсэн ба үүнийгээ гаргаж авах гэтэл Хятадын банкинд таньдаг хүн байхгүй, чамд таньдаг хүн байвал холбоод өг гэж хэлсэн. Г “хөрөнгө оруулалт хийх хүн Бээжинд байгаа би маргааш яаралтай явахгүй бол болохгүй байна, миний машины багажинд цүнхээ хийгээд явж байна, бүх зардлыг чинь даана, хэдэн хүнтэй уулзуулах вэ гэдгээ хэлчих. Тэгээд миний араас Бтай яваад очоорой” гэсэн. Г ...017 оны 08 дугаар сарын ...4-ний өдөр явсан. Харин Б зардлын мөнгө бүтээгүй би явахаа болилоо гэсэн. Г “Ви” чатаар холбогддог байсан. Г би нөхрийнхөө машиныг ломбардад тавиад 4.000.000 төгрөг данс руу чинь хийе гээд данс руу шилжүүлсэн. Бээжинд очоод Д гэдэг хүнтэй буудалд уулзсан. Мөнгө дансанд орж ирээгүй байгаа болохоор энэ хүмүүс хүлээх боломжгүй гэсэн.Тэгээд Г ... хоног хүлээгээч гэхэд нь ... хоног хүлээсэн. Орчуулагч Г хоёр маргалдаад “хэн мөнгийг нь төлөх ёстой вэ” гэхэд Д би төлнө гэж тохиролцоод Монголд ирсэн. Монгол улсад ирснээс хойш Д ажлын хөлс 7.000.000 төгрөгийг ... аймгийн ... сумын Засаг дарга Э гэдэг хүнээс авахаар болоод гэрээ байгуулсан. Тухайн үед Г “би энэ мөнгөө авчихлаа, чамтай ямар нэгэн ярих зүйлгүй” гэж тохиролцсон. Г Бээжингээс ирснээс хойш би чамд зээл гаргаж өгье, чи ажил хийж байсан түүхээ бичээд хүрээд ир 300.000.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө маргааш 09 цагт хүрээд ирээрэй гэсэн. Би 09 цагт нэгдүгээр дэлгүүрийн ард байрлах ногоон кафед Г-тай уулзсан. Тухайн үед Г, Т гэдэг хүнтэй сууж байсан. Миний бичиг баримтыг үзээд Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас гаргаж өгөхөөр болсон. Ингээд судалгаа хийхэд ажлын байр, үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй гэсэн. Тэгээд Г нөхрийнхөө ажлын байр, Дамбад байрлах автомашины угаалгын газрыг санал болгосон. Мөн авто машинаа барьцаанд тавих санал тухай санал гаргасан. Харин Т нь үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй гэсэн. Бид зээл авахын тулд бүх судалгаа хийсэн. Г тухайн үед намайг ямар үйл ажиллагаа хийж байсан талаар мэдэж байсан. Би 5 удаа дансаар мөнгө авч байсан. Зардлын 4.000.000 төгрөгөө оруулаад 10.850.000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр нотариатад өгсөн 1.645.000 төгрөг, ломбарданд төлсөн 544.000 төгрөгийг оруулаад нийт 1....700.000 төгрөг төлж барагдуулсан гэж үзэж байна. Иймд үлдэгдэл мөнгийг төл гэсэн тохиолдолд төлнө. Би ...017 оны 08 дугаар сарын ...5-ны өдөр 4.000.000 төгрөг, ...017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөг, ...017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ....300.000 төгрөг дансаар, Г гэрээсээ 1.000.000 төгрөг авч гарч ирсэн боловч түрийвч хоосон үлдээдэггүй гээд 100.000 төгрөгөө авч үлдээд 900.000 төгрөг өгсөн. 10 дугаар сарын ...00.000 төгрөг авсан. Тэгээд өөрөө сар бүрийн 31-ний өдөр хүү төлдөг юм 40.000.000 төгрөгийн өртэй, мөнгөгүй болчихсон байна. Тэгээд нөхрийнхөө найзын эмээлийг авахаар болоод ломбардад чиний нэрээр эмээлээ тавьчихъя гэж хэлээд нөхөр рүүгээ яриад Ганбат руугаа яриад 4.000.000 төгрөгөөр эмээл зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр дэлгүүрийн ард байрлах ломбардад тавих гэтэл тухайн ломбардад мөнгө байхгүй байсан. Иймд У ломбардад ....500.000 төгрөгөөр тавьсан. Г ....000.000 төгрөгийг нь аваад надад 500.000 төгрөгийг нь өгсөн. Надад 10 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөг өгөхдөө ээмэг, бөгжөө ломбардад тавьсан нь үнэн. Тэгээд бид хоёр бөөд үзүүлж галын тахилга хийлгэсэн. 11 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг зээл болгож өгсөн. Мөн 11 дүгээр сарын 0...-ны өдөр ...50.000 төгрөг авсан. Нийт 1....700.000 төгрөг аваад буцааж төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байна...” гэв.

Хохирогч А.Г-с: “...Би ...017 оны 08 дугаар сарын ...3-ны өдөр Б-тай уулзсан. Б бид хоёр нэг нутгийн, нэг сургуульд сурдаг байсан. Бид бие биенийхээ ямар амьдралтай гэдгийг мэддэг байсан учир өмнөх итгэлээрээ тусалж мөнгө зээлсэн. Би мөнгө хэрэг болоод зээл авах гээд байгаа юм болов уу, энэ хүнд мөнгөний хэрэг гараад би туслаад байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Б надад бичиг баримтуудаа бүгдийг нь үзүүлж, зовлонгоо ярьсан. Тэгээд ядуурлыг бууруулах сангийн 4 гэрчилгээ үзүүлсэн. Б-н аав, ээжийн нэр дээр байдаг гэрчилгээ байсан. Б гэдэг компани, хүүхдийнхээ нэр дээрх сангийнхаа үйл ажиллагаагаар их хэмжээний мөнгө оруулж ирдэг. Б манай сангийн үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа, би Цэлмэг хотхонд байрладаг 7 байраа барьцаанд тавиад Герман улсаас оруулж ирсэн мөнгөн дээр асар их хэмжээний мөнгө оруулж ирэхэд эрсдлийн сан нээгдэх ёстой байдаг. Иймд 1.500.000 доллар бэлнээр тушаасан байх шаардлагатай байдаг гэж хэлээд их хэмжээний үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. Ядуурлыг бууруулах сантай л холбоотой асуудлаар хоорондоо холбогдсон. Харин би Б-тай барилгын компанитай холбоотой асуудлаар холбогдоогүй. Надад 3.000.000 тэрбум төгрөгийн зээл авах үл хөдлөх хөрөнгө байхгүй. Харин бага зэргийн мөнгөний асуудлуудад “нэгнээс аваад нөгөөд өгчихсөн, хүнээр цалингийн зээл авхуулчихсан” орчихсон байгаа эдгээрийг дарах хэрэгтэй гэхэд нь итгэсэн гэтэл миний итгэлийг алдсан. Сүүлдээ Б нөхрийнхөө нэр дээр байр аваад байхаар нь би ер нь асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой юм байна гэж үзсэн. Б ....000.000 тэрбум төгрөгийн зээл тавих гэж байсан асуудалд нь би тус болсон тохиолдол байдаг. Анх Б ядуурлыг бууруулах сангаасаа Энхжин хотхонд 10 байр, Е-Э гэдэг компанид ...0 байр, нийт 30 байрыг ядуурлыг бууруулах сангаас авч байгаа гэсэн. Яагаад гэвэл энд хүмүүс оруулна. Б манай гэрт очиж үзээд чи хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм чинь гэр хороололд амьдарч болохгүй, баас шээс нь үнэртээд хэцүү, би чамайг байранд оруулъя гэж хэлээд нөхөртэйгээ хамт  ..... УНЭ гэсэн улсын дугаартай машинтай Энхжин хотхон руу явсан. Тэгээд надад гурван байр үзүүлсэн. Тухайн байрны зургийг прокурор А-т үзүүлсэн байдаг. Б “би чамд 150 м/кв 4 өрөө байр өгье” гэхэд нь би “үгүй ээ чи надад 50-60м/кв байр өгчих, надад ийм том байр хэрэггүй, би хаустай болохоор болно гэж хэлсэн. Б “чи мэдэхгүй байна, ядуурлыг бууруулах сангаас мөнгө ороод ирнэ гэсэн. Би байрны төлбөрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудлыг ярихад ядуурлыг бууруулах сангаасаа авч байгаа болохоор үнийг нь бууруулаад 1.800.000 төгрөгөөр байр авч байгаа, тэгээд ч танай нөхөр алт мөнгөний дархан юм чинь, би Ургах наранд 5 га газартай, Шарга морьтод 6 га газар дээрээ юм бариад танай нөхрөөр гоё хашаа хийлгээд та нарыг цалинжуулъя гэсэн. Хүмүүсийг цалинжуулахын тулд ядуурлыг бууруулах санд нь стандарт хэрэгтэй, тухайн байгууллагад орж байгаа хүн 5...0-1000 долларын цалин авдаг ба хүн амын орлогын албан татвар төлдөг. Тухайн мөнгө нь валютын дансаар ордог болохоор чи Худалдаа хөгжлийн банкинд данс нээлгээд тухайн дансныхаа баримтыг файлаар явуулах хэрэгтэй. Манайх албан ёсоор тухайн хүмүүсийн нээлгэсэн данс руу цалинг нь явуулдаг. Энэ дансаар орсон мөнгөн дээр хүн амын орлогын албан татвар авна. Харин чи байрныхаа мөнгийг төлж чадахгүй гэж бодож байгаа бол танайх чихэр, жимс зардаг юм чинь ядуурлыг бууруулах сангаасаа айлуудад чихэр өгдөг болохоор би компанид ажиллаж байгаа хүнээсээ аваад тэгээд цалин дээрээс чинь тодорхой хэмжээгээр байрны мөнгийг чинь суутгаад явна гэсэн.Тэгээд компанийн баримт бичгийг хараад энэ асуудлыг шийдэх юм байна гэсэн асуудал тавьсан. Манай хүүхдийг Герман, Япон, Солонгос улс руу эмчилгээнд явуулах тухай яриа гаргасан. Манай ядуурлыг бууруулах сангийн мөнгө ...017 оны сүүлээр ороод ирнэ, тэр мөнгө орж ирвэл асуудал байхгүй. Олон жил явж байгаа ч хүүхдээ хөл дээр нь босгож чадахгүй байна гэж хэлсэн. Манайх ядуурлыг бууруулах сангийн хүмүүсээ бүгдийг нь гадаад руу авч явдаг, гэр бүлээр нь гадаад гаргадаг. Тиймээс танай гэр бүлийнхэн бүгдээрээ гадаад паспорт гаргуул гэсэн. Бүгдэд нь шинэ паспорт гаргуулсан. Тэгээд би гэрийхэндээ бүгдэд нь гадаад паспорт, хүн амын орлогын албан татварын дэвтэр нээлгэсэн. Яг энэ хүний хэлсэнээр л бүх баримтыг бүрдүүлсэн. Надад тэр үед мөнгөний хэрэг байгаагүй. Манай нөхөр алт мөнгөний дархан, би Г арвижих компанийн захирал, хүүхэд маань инженер хийдэг. Манайх бол боломжийн амьдралтай, дансны хуулганаас харагдана.  Бид Бд итгэж мөнгө өгсөн. Гэтэл итгэлийг минь алдсан. Би ломбардад нөхрийнхөө ээмэг бөгж, өөрийнхөө гурван ээлжийн зүүлтийг тавиад мөнгө зээлсэн байхад Бы дансны хуулгыг харахад өөртөө ноолууран пальто, нөхөртөө эд зүйл авсан байдаг. Би өөрийнхөө хамаг юмыг өгөөд байхад миний итгэлийг алдсан. Би Б-тай тохиролцох гэж оролдсон. Би өөрөө ял эдлэж үзсэн. Би ял өгөх гэж энэ хүнийг энд авчраагүй шүү. ...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            -Хохирогч А.Г-н “...Би 30 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм. Б надад ярихдаа ядуу иргэдийг орон сууцжуулах чиглэлээр мөн ядуурлыг бууруулах чиглэлээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчилгээнд явуулж эрүүлжүүлэх чиглэлээр мөн хорт хавдартай хүмүүсийг асрах, асрамжийн газар байгуулах чиглэлээр буяны сан байгуулсан. Энэ чиглэлээрээ гадаадаас мөнгө орж ирнэ гэж итгүүлж хөрөнгө оруулалт орж ирэхэд чиний хүүхдийг Япон, Солонгос, Герман улсууд руу бүрэн шинжилгээнд хамруулж аль эмчилж болох газарт нь бүрэн төгс эмчлүүлэх зардлыг 100 хувь даана гэж хэлдэг байсан юм. Тэгэхээр нь хүүхдээ эдгээчих санаатай мөн Энхжин хотхонд намайг байранд оруулж өгнө гэж хэлсэн болохоор нь аль болох Бд тусалсан. ...017 оны 1... дугаар сард Хятадуудаас хөрөнгө оруулалт орж ирэхэд нь та нарыг хамгийн түрүүнд орон сууцанд оруулж өгнө гэж хэлж байсан боловч ярьж байсан бүх зүйл нь худлаа байсныг олж мэдсэн. “......017 оны 08 дугаар сард багын найз Б-тай тааралдсан. Тухай үед Б нь Хонгконгийн хөрөнгө оруулалттай компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ажилтай, дүү Н нь албан ёсны орчуулагч хийдэг, Б-н нөхөр Т нь жолооч болон бусад ажлыг хийдэг гэж танилцуулсан.  ...017 оны 1... сард Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ мөнгийг авахын тулд би өөрийн нэр дээр байгаа Цэлмэг хотхонд байрлах 10-н байраа хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж эрсдэлийн сангийн 1.5 сая ам долларыг Герман улсын Дочи банкинд байршуулсан. Энэ мөнгө орж ирэхдээ Хонконг улсын банкаар дамжиж БНХАУ-н банкруу шилжиж тэндээсээ Монгол руу банкаар дамжиж орж ирнэ.  Энэ мөнгөнөөс Ядуурлыг бууруулах сангийн мөнгө орж ирэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмнэлэг, хүүхдийн асрамжийн газар хорт хавдартай хүмүүст зориулсан эмнэлэг байгуулна......017 оны 08 дугаар сарын ...5-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо АПУ компанийн хажуу талын худалдаа хөгжлийн банкнаас Б-н 405060000 дугаартай данс руу 5 хүний хоолны мөнгө гэж 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төрийн банкны авто зогсоол дээр ... УНЭ улсын дугаартай тоёота камри маркийн автомашин дотор манай бэр О Б-д 1.000.000 төгрөгийг, үүн дээр би нэмж ...00.000 төгрөгийг нэмж өгсөн. ...017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн “У” гэх нэртэй ресторанд ....500.000 төгрөгийг ядуурлыг бууруулах сангийн сайт нээх гэж надаас авсан юм. Тухайн үед Б нөхөр Т, дүү Н нар цуг явж байсан 8 хувийн хүүтэй тавьж ....500.000 төгрөгийг авч Б-д өгсөн. Одоо үүний хүү гэж 411.490 төгрөгийг ломбард нэмж төлж авсан юм. ...017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр монетан хослолыг тухайн 1.400.000 төгрөгөөр тавьж “Улз” гэх нэртэй ресторанд Б-д өгсөн. ...017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найман шарга захын орчим “У” ломбарданд Ганбаа гэх хүний мөнгөн тоноглолтой эмээл хазаар, дөрөөг 9.000.000 төгрөгөөр Б худалдаж авна гэж надтай хамт очиж авчихаад надаар барьцаанд ....500.000 төгрөгөөр тавиулж, мөнгийг нь Б хэрэглээд би энэ мөнгийг төлж эмээлийг авч буцааж өгсөн. Ингээд Б надаас 1....011.490 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр авсан байна. Мөн Бы нөхөр Т 5 удаагийн үйлдлээр 7.180.000 төгрөг авсан байна.... Нийт 19.541.490 төгрөгийг өгсөн. Үүнээс Б надад өнөөдрийн байдлаар 3.600.000 төгрөгийг надад буцаан өгч одоо үлдэгдэл 15.941.490 төгрөгийг авна. Би ...018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өгсөн гэрчийн мэдүүлэгт нийт үнийн дүн дээр бичиглэлийн алдаа хийж 16.580.000 төгрөг байсныг 14.580.000 төгрөг гэж буруу бичсэн байна. Үүн дээр веб сайт нээлгэсэний ....500.000 төгрөг, Тт бэлнээр өгсөн ...60.000 төгрөг, бичиг баримт паспорт хадгаламжийн дэвтэр, алтан карт нээлгэсний 354.500 төгрөг, ломбардны үнэт болон эмээлний хүүнд 95....490 төгрөг орхигдон бичигдсэн байна. Мөн ...018 оны 06 дугаар сарын ...6-ны өдрийн өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр дурьдсан болон өнөөдрийн мэдүүлэг дээр дурьдсан болон өнөөдрийн мэдүүлэг дээр дурьдсан үлдэгдэл 15.941.490 төгрөг дээр дээрх ...60.000 төгрөг, 354.500 төгрөг ороогүй байна. Ингээд нийт 16.555.990 төгрөгний авлагатай юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 16-18, 71-73 дугаар хуудас/

            Гэрч Д.Г-н “...Г манай нэг найз эмээлийг чинь үзье гэж байна гэж хэлээд Б гэгч эмэгтэйг дагуулж ирсэн юм. Тэгээд Б гэгч эмэгтэй надаас уг мөнгөн тоноглолтой эмээлийг 9.000.000 төгрөгөөр худалдан авахаар хооорондоо тохиролцоод Г-тай хамт миний эмээлийг аваад явсан юм. Тэгсэн чинь Б гэх эмэгтэйгээс эмээлийн мөнгө яасан бэ гэж хэлтэл “ядуурлыг бууруулах сангын хөрөнгө оруулалт” удахгүй орж ирнэ гэж хэлээд удаад байсан юм. Ингэж удаж байхад Г ломбарданд таны эмээлийг ....500.000 төгрөгөнд Б тавьчихсан байна. Би өөрийнхөө мөнгөөр ломбардны төлбөрийг нь төлөөд авчихлаа гэж хэлээд миний дунд гарын мөнгөн тоноглолтой эмээлийг Б гэгчийн өмнөөс буцааж олж өгсөн юм. Дунд гарын мөнгөн тоноглолтой эмээлээ буцаан авсан болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/

         Гэрч М.Т-н “...Г гэгч нь ...017 оны 08 дугаар сарын ...5-ны өдөр эхнэр Б-н хамт Бүгд Найрамдах Хятад ард улс руу явсан. Тухайн үед эхнэр Б-н багийн найз Г гэгч нь эхнэр Б-г ажил хэргийн шугамаар дуудсан юм. Үүнд би хамт явсан. Хятад улсад анх эхнэр Б-н найз Г гэх эмэгтэйтэй танилцсан. Ингэж л түүнийг мэдэх болсон...Тэгтэл ...017 оны 01 дугаар сарын ...0-ны өдрөөс эхлэн Г нь манай гэрээр хэд хэдэн удаа эргэлдэж орж гарах болсон. Тэгэхээр нь би эхнэр Б-с юу болоод байгаа талаар асуухад “найз Г надаас мөнгө нэхээд гэрээр ирээд байна” гэхээр нь Б-с “юун мөнгө төгрөг нэхээд байгаа юм” гэхэд “чиний дансруу Ггаас мөнгө зээлсэн юм, уг зээлсэн мөнгөө нэхээд байгаа юм” гэж надад хэлсэн. Би тэр талаар мэдэхгүй байна. Г-с мөнгө шилжин орж ирэхдээ миний данс руу орж гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ...3-...4-р хуудас/

            Гэрч О.Г-н“...5031311888 дугаартай ХААН банкны данс миний нэр дээр байдаг. Ээж Төрийн болон Худалдаа хөгжил, Голомт банкны данстай юм. Тэгээд ХААН банкны данс байхгүй юм байна шинээр нээлгэх гэж ажил удна гээд миний хаан банкны виза картыг түр хэрэгдэж байгаад өгье гээд авсан юм. Б гэх найз нь ядуурлыг бууруулах сангаар их хэмжээний мөнгө гаднаас оруулж ирэх гэж байгаа гэж ээжид баахан итгүүлсэн юм билээ. Энэ ядуурлыг бууруулах сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг гэдэг утгаар нь хөгжлийн бэрхшээлтэй талийгаач Г ахыг маань Солонгос, Герман, Япон улсуудад эмчилгээ хийлгэж өгнө гэж ээжид байнга ярьж өвчтэй зовлонтой хүүхдээр нь далимдуулан ээжээс удаа дараалан мөнгө авдаг байсан юм билээ. Тэр болгонд ээж Бд мөнгө олж өгөхийн тулд ломбарданд машин, алт монетон бөгж, зүүлт зэрэг эд зүйлсээ барьцаанд тавьж байж Б гэгч  эмэгтэйн нэхсэн мөнгө болгоныг өгдөг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/

            Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

           -М.Тийн Хаан банкны дипозит дансны хуулга / хх-ийн 109-144 дүгээр хуудас/,

            -М.Бы Худалдаа хөгжлийн банкны дипозит дансны хуулга / хх-ийн 149-171 дүгээр хуудас/

           -Хохирлын тооцоо  /хх-ийн 10... дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч М.Бы “...анх Ггаас ...017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 4.000.000 төгрөгийг дансаар, ...017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг дансаар, ...017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ....300.000 төгрөгийг Дансаар авч тухайн өдөр 900.000 төгрөгийг бэлнээр, Г нь надад өгсөн ....300.000 төгрөгнөөс өөрөө 1.645.000 төгрөгийг буцааж авсан. ...017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ...00 000 төгрөгийг бэлнээр, ...017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр, ...017 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Г нь надад ээмэг бөгжөө ломбарданд тавьж 400.000 төгрөгийг дансаар өгсөн. ...017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50.000 төгрөгийг бэлнээр, ...017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 төгрөг дансаар, ...017 оны 11 дүгээр сарын ...0-ны өдөр ...50 000 төгрөгийг тус тус авсан. Үүнээс хойш Ггаас нэг ч төгрөг аваагүй. Нийт би Ггаас 11.055.000 төгрөгийг авсан. ...Би ...016 оны 10 сард “Бттөгс амар" буяны санг байгуулж нэн ядуу улс орнуудад буяны үйл ажиллагаа явуулахаар  хөрөнгө оруулалт хүлээгдэж, яг үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа Гмаатай анх уулзахдаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хэлж байсан. Гэхдээ манай байгууллагын барилгын үйл ажиллагаа эхлээгүй зохих зөвшөөрлүүд нь авагдчихсан үйл ажиллагаа эхлүүлэхэд хөрөнгө оруулалт хүлээгдээд байж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 19-......, 64-70, 9...-94 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 199 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

           -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / хх-ийн ...8 дугаар хуудас/,

           -Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 194, 195 дугаар хуудас/,

           -Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 196 дугаар хуудас/,

           -Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 197,198 дугаар хуудас/,

           -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн ...00 дугаар хуудас/,

           -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн ...01 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.... дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

  Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б-н гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

           Шүүгдэгч М.Б нь ...017 оны 08 дугаар сарын ...5-ны өдрөөс ...017 оны 1... дугаар сарын ...7-ны өдрүүдийн хооронд иргэн А.Г-с ядуурлыг бууруулах сангаар олон тэрбум төгрөг орж ирнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чинь гадаад улсад эмчлүүлж өгнө, байр орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж удаа дараагийн үйлдлээр нийт 14.580.000 төгрөгийг залилсан” хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг / хх-ийн 14-15, 19-......, 64-70, 9...-94 дүгээр хуудас/, хохирогч А.Г-н мэдүүлэг /хх-ийн 10-13, 16-18, 71-73 дугаар хуудас/, гэрч Д.Г-н мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/, гэрч М.Тийн мэдүүлэг /хх-ийн ...3-...4-р хуудас/, гэрч О.Г-н мэдүүлэг /хх-ийн 91-р хуудас/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа / хх-ийн ...8 дугаар хуудас/, М.Т-н Хаан банкны дипозит дансны хуулга / хх-ийн 109-144 дүгээр хуудас/, М.Б-н Худалдаа хөгжлийн банкны дипозит дансны хуулга / хх-ийн 149-171 дүгээр хуудас/, хохирлын тооцоо  /хх-ийн 10... дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

       Иймд шүүгдэгч М.Б-г бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

       Шүүх,шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч М.Б нь хохирогч А.Г-д 14.580.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 10.511.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч М.Б-с үлдэгдэл 4.069.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.        

Шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Худалдаа хөгжлийн банкны долларын хадгаламжийн дэвтэр 5 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.О, О.Г, Г.Г, Б.О, А.Г нарт, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн 4 дэвтэрийг эзэмшигч Б.О, О.Г, А.Г, Д.О нарт буцаан олгохоор шийдвэрлэж, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...018 оны 1... дугаар сарын ...0-ны өдрийн 158 дугаар захирамжаар шүүгдэгч М.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.... дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1..., 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

           1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн ... дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....... дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

.... Г овогт М.Б-г  бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-г ...000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу ....000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд мэдэгдсүгэй.

            6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Б-с 4.069.000 /дөрвөн сая жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Г-д олгосугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Худалдаа хөгжлийн банкны долларын хадгаламжийн дэвтэр 5 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.О, О.Г, Г.Г, Б.О, А.Г нарт, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн 4 дэвтэрийг эзэмшигч Б.О, О.Г, А.Г, Д.О нарт буцаан олгохоор шийдвэрлэж, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдсугай.

           8. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...018 оны 1... дугаар сарын ...0-ны өдрийн 158 дугаар захирамжаар шүүгдэгч М.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ