Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00564

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 13 210/МА2026/00564

 

 

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18480 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт 9,016,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 9,016,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: ******* хүсэлтийн дагуу *******, *******, *******, ******* тоот хаягт байрлах, 84.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахад зуучлалын үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчтэй амжилттай холбон өгч, хөрөнгийг борлуулсан. Тус гэрээг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сүүлд бичгээр баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан 450,800,000 төгрөгөөс 2 хувийн үйлчилгээний төлбөр тооцож, 9,016,000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч төлбөрийг удаа дараа төлөхгүй шалтаг хэлж хойшлуулсаар байгаа тул зуучлалын хөлс 9,016,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Тус компанийн зуучлагч танилын шугамаар холбогдож, үл хөдлөх эд хөрөнгийн зарыг өөрийн хаягаар явуулж байя гэж хэлээд гэрээ, ажлын хөлс зэргийг тохирохгүйгээр 5 удаа зарыг оруулсан. Компани зуучлалын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хэрэв таны үл хөдлөх эд хөрөнгийг зарчихвал дүүдээ хувиараа хэдэн төгрөг шагнал болгоод өгөөрэй гэсэн, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 460,000,000 төгрөгөөр худалдан авах тухай монгол эхнэртэй, өвөр монгол хүн гарч ирлээ гэсэн боловч тэр хүнтэй ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй. Хариуцагч хөрөнгийг ажил хэргийн холбоотой Япон Улсын иргэнд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр худалдан борлуулсан. Нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлээгүй болохыг нотлох үүднээс 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зуучлалын гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч компанитай нэг ч удаа гэрээ байгуулах тухай ярилцсан, гэрээ байгуулсан зүйл байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлалын үйлчилгээ үзүүлээгүй, мөн хөрөнгийн өмчлөгч биш гэжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 14 тоот Зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр: Зуучлагч болох ******* нь *******, *******, *******, , , ******* тоот хаягт байрлах, 84.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах иргэн, хуулийн этгээдэд холбож өгөх, гэрээ байгуулахад зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, олон нийтэд сурталчлахаар, зуучлуулагч болох зуучлалын хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө худалдсан нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөхөөр, орон сууцны үнэ 450,800,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон; /хх 12, 72-73/

3.2., болон // нар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан, энэ гэрээнд: *******, , ******* нэртэй цогцолбор хорооллын , , ******* тоот хаягт байрлах 86,3 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 460,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, гэрээний 2.2-т төлбөрийг 100 хувь төлсөн, SB28/2023 тоот УДДТ-ийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах төлбөрт тооцов гэж тодорхойлсон. /хх 205-212/

3.3., нар 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр SB28/2023 тоот УДДТ-ийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр: гүйцэтгэгч болох нь Улаанбаатар хот, *******, *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны барилгад УДДТ-ийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр, Захиалагч болох нь ажлын хөлс 502,000,000 төгрөг төлөхөөс маргаанд хамаарах ******* орон сууцны цогцолбор дахь барилгаас 1 дүгээр орц, , ******* тоот хаягт байрлах, 84.3 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг төлбөртөө тооцож бартераар шилжүүлэхээр тус тус тохирсон. /хх 189-195/

3.4.Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор маргааны зүйл болсон *******, *******, *******, 1 блок, 9 давхар, ******* тоот хаягт орон сууц нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тогтоогдсон, баригдаж дуусаагүй барилга дахь орон сууц гэдэгт талууд маргаагүй.

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.Хариуцагчаас нэхэмжлэгчтэй гэрээг байгуулаагүй, зуучлуулах хүсэл зоригийг компанид илэрхийлээгүй байтал анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу тогтоож, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

5.1.Хариуцагчтай харилцаж байсан зуучлагч *******-ийн ажилтан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон байна. Үүнээс гадна зохигчид урьд 2024 оны 9 дүгээр сарын 11, 27-ны өдрүүдэд тус тус зуучлалын гэрээг байгуулж байсан, тухайн гэрээнд компанийг төлөөлж ажилтан гэрээнд оролцож зуучлуулагчтай холбох замаар ажил хэргийн харилцаатай байсан үйл баримт тогтоогдсон, үүнд хариуцагч маргаагүй байна.

5.2.Зуучлагч ээс хариуцагчтай маргаанд хамаарах орон сууцыг худалдан борлуулах үүднээс 2025 оны 1-3 дугаар сарын хооронд гар утас, вайбер чатаар харилцаж байсан байдал шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Тодруулбал орон сууцны түлхүүрийг хэрхэн авах, гуравдагч этгээдэд худалдан борлуулах үнэ хэд байх, хэзээ бусдад орон сууцыг үзүүлэх, НӨАТ хэрхэх, зуучлалын хөлсний хэмжээ хэд байх зэргээр талууд хүсэл зоригоо илэрхийлж хоорондоо харилцаж байсан нь тогтоогджээ.

 

Иймд талууд зуучлал явагдаж дууссаны дараа хожим гэрээг бичгээр байгуулсан байх боловч түүнээс хоёр сарын өмнөөс эхэлж хариуцагч нь зуучлуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан, улмаар гэрээний гол нөхцөлийнхөө талаар дээрх байдлаар тохиролцсон нь үзлэгийн тэмдэглэл болоод гэрч ийн мэдүүлгээр тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.4, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж, анх харилцсан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлцэл хийгдсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн байна.

Мөн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн нэг тал нь иргэн бус хуулийн этгээд болохыг хариуцагч ойлгож ухамсарлах бүрэн боломжтой гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.Зуучлалын гэрээний үндсэн шинж нь гуравласан харилцаа үүссэн байх буюу нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талаас хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийн хүрээнд зуучлуулагч гуравдагч этгээдтэй үндсэн гэрээ байгуулагдсан байх явдал юм.

 

6.1.Хэргийн баримтаар маргааны зүйл болсон орон сууцыг нь -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөндөө тооцож авахаар тохирсноос гадна орон сууцыг ******* шилжүүлэхээр уг гэрээний тусгай нөхцөлийн 11-д заасан байна.

6.2.Мөн хариуцагч -ийн санхүүгийн захирлаар ажилладаг, тэрээр компанийг төлөөлж -тай гэрээг байгуулсан байхаас гадна -ийн гүйцэтгэх захирал болох эхнэр гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

6.3.Өмнө байгуулагдсан зуучлалын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь зарим нь -ийн гүйцэтгэх захирал болох иргэн өмчлөлийнх, зарим нь -ийн өмчлөлийн хөрөнгө, зарим нь ******* өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй.

 

Дээрх үйл баримтуудыг нэгтгэвэл урьдын тогтсон харилцааны хүрээндээ хариуцагч нь -ийн төлбөртөө авсан орон сууцыг бусдад худалдан борлуулахаар зуучлагчид өөрийн нэрээр иргэний хувиар хандсан, тухайн орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс нэхэмжлэгч өмчлөгчийг гэж ойлгосон итгэл үнэмшлээр түүнтэй хэлцлийг хийж, зуучлалын ажиллагааг явуулсныг буруутгах, хэлцэл хийгээгүй хэмээн хожим үгүйсгэх үндэслэл болохгүй. Үүнээс гадна орон сууцыг ******* шилжүүлэхээр гэрээгээр тохирсон байх тул түүнийг орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй.

Энэ агуулгаар анхан шүүхээс -ийн ашиг сонирхлын төлөө хариуцагч зуучлалын гэрээг байгуулсан хэмээн алдаатай дүгнэсэн хэсгийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

7.Анхан шатны шүүхээс зуучлалын үр дүн гарсан буюу 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрч ийн мэдүүлэг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн *******-ийн ажилтан , болон нарын хооронд харилцсан вайбэр чатад үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 14 дугаар Зуучлалын гэрээ, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд энэ агуулгаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөлс шаардах эрхтэй хэмээн дүгнэж хариуцагчаас зуучлалын хөлс 9,016,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцэх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж зуучлагч оролцоогүй, түүнд олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна. Улмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр түүнийг гэрчээр оролцуулж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.8.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэн зөв талаас үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/18480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 159,206 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

 

О.ОДГЭРЭЛ