| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0639/И |
| Дугаар | 595 |
| Огноо | 2016-04-22 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 595
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг Галуут хөндлөн 8 дугаар гудамж 2 тоотод оршин суух /ОА75110617/ регистрийн дугаартай “Авга” овогт Тогтохын Төгөлдөрийн Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Төгөлдөр, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Төгөлдөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү Бат-Эрдэнэ 2000 оны 03 сарын 12-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Тухайн үед би эхнэр Б.Болор-Эрдэнэтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, Улаанбаатар хотод бид их сургуулийн оюутнууд байсан, тийм болохоор хүү Бат-Эрдэнийг хадам эх эцэгтээ үрчлүүлсэн юм. Хадам эх, эцэг өндөр настай болсон хүүг бидний асрамжинд өгөхийг хүсч байгаа юм. Мөн хүү маань 16 нас хүрч байгаа, Улаанбаатар хотод Цэргийн их сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуульд сурахаар болсон учраас бид хүүгээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Иймд Бат-Эрдэнийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хүүхэд үрчилсэн тухай бүртгэл, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Авга” овогт Тогтохын Төгөлдөр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий маргаангүй үйл явдлыг тогтоолгохоор буюу хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Т.Төгөлдөр, Б.Болор-Эрдэнэ нар нь хүү Бат-Эрдэнийг 2000 оны 03 сарын 12-ны өдөр төрүүлсэн ба тухайн үед Улаанбаатар хотод оюутан байсан, хүүхдийг байнга асрамжлан хамгаалах зайлшгүй шаардлагын улмаас өөрийн эцэг Ш.Бямбажав, Ш.Төгсжаргал нарын гэр бүлд үрчлүүлсэн, одоо хүүхэд 16 нас хүрч байгаа, Улаанбаатар хотод Цэргийн хөгжмийн сургуульд сурах болсон, өндөр настай эцэг эхийн асрамжинд цаашид байлгахгүйгээр төрсөн хүүхдээ өөрсдийн асрамжиндаа авч, сурч боловсроход төрсөн эцэг эхийнх нь анхаарал халамж зайлшгүй шаардлагатай гэж үзэж үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн байна.
Хэрэгт нотлох баримтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэний бүртгэлд “үрчилсэн тухай” бүртгэлийн 1 дүгээрт бүртгэж гэрчилгээ олгосон тухай,
Болор-Эрдэнийн Бат-Эрдэнийг Шагдарсүрэнгийн Бямбажав, Шагдарсүрэнгийн Төгсжаргал нарын гэр бүлд 2006 оны 08 сарын 15-ны өдөр үрчлүүлж Төв аймгийн Баяндэлгэр сумын үрчлэлтийн 1 дүгээрт Бямбажавын Бат-Эрдэнэ болгон бүртгэсэн бүртгэл ирүүлсэн байна.
Хүүхэд үрчлэгч Ш.Бямбажав, Ш.Төгсжаргал нарын зүгээс хүүхдийн эрх ашиг сонирхлыг хууль бусаар ашиглаж хохироосон гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Т.Төгөлдөрийн гаргасан хүсэлт нь хуульд заасан шалтгаанаар үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл биш боловч ахуй амьдралын зайлшгүй шаардлагын улмаас өөрийн хүү н.Бат-Эрдэнийг асрамжиндаа авахаар үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн болох нь хуульд харшлахгүй бөгөөд зохигчдын тайлбар болон гэрч Ш.Бямбажавын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан НЧ00231212 регистрийн дугаартай Болор-Эрдэнийн Бат-Эрдэнийг 2006 оны 08 сарын 15-ны өдөр НЧ54012036 регистрийн дугаартай Шагдарсүрэнгийн Бямбажав, НЧ60072801 регистрийн дугаартай Шагдарсүрэнгийн Төгсжаргал нарт Бямбажавын Бат-Эрдэнэ нэрээр үрчилсэн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Б.Бат-Эрдэнэд төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх олгохыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн хүү Бат-Эрдэнийг төрсөн эцэг Тогтохын Төгөлдөр, Бямбажавын Болор-Эрдэнэ нарын асрамжинд үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Төгөлдөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ