Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 240

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.... дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Ч-т холбогдох 1910000000000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1... цаг 30 минутын үед Хан-Уул дүүрэг ... дугаар хороо Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанд хууль сахиулагч цагдаа, цагдаагийн ахлагч Э.Г “эрүүлжүүлэх рүү хүргэхээр машин руу суу гэсэн” хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн, улмаар түүний бэлэг эрхтэн орчим нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Ч: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Э.Г: “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1... цаг 40 минутын үед Эрхэс 114 чиглэлийн авто эргүүлийн офицер дэслэгч Э.Ц, ахлах ахлагч Э нар гудамж талбайд танхайрсан гэх зөрчил гаргагч Ч гэгчийг авч ирсэн бөгөөд тэрийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст байх эрүүлжүүлэх байр руу хүргэхээр албаны ..... УНҮ улсын дугаартай “Хьюндай Старекс” загварын машин руу дэслэгч Э.Ц, ахлах ахлагч Э нарын хамт суулгах гэтэл миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, миний бэлэг эрхтэн орчим өсгий хэсгээрээ нэг удаа өшиглөж гэмтээсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2...-2... дугаар хуудас/,

Гэрч Э.Ц: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авто эргүүлийн чиглэлд ахлах ахлагч Э хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Яармагийн дугаар гудамжинд хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиход Ч гэгч нь найз гэх 2 залуутай зодолдсон байдалтай байхаар нь цагдаагийн хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэх байр руу хүргэх машин руу суулгах гэхэд суухгүй байсан. Бид хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч суугаагүй. Тэр үед жижүүрийн цагдаа ахлагч Э.Г хамт байсан бөгөөд Ч гэгчийг машинд суухыг шаардахад суугаагүй. Хэл амаар доромжлоод “за чи битгий шаагаад бай, манай ах цагдаа, би хаана ч очсон гарна за юу” гээд байсан. Тэгээд Г, Ч-г бариад машинд суучих гэж хэлсэн чинь цаашаа харж байснаа өсгийгөөрөө Г бэлэг эрхтэн орчим нэг удаа өшиглөсөн”... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2...88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

     Хохирогч Э.Г нь хууль сахиулагч мөн болохыг нотолсон нотлох баримтууд /хх-ийн 34-3... дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад яриад байх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би архи уухаараа л өөрийн ухаангүй болчихдог муу зантай, дахиж архи дарс уухгүй, би уг нь архи дарс уудаггүй юм. Хар багаасаа бүтэн өнчин үлдэж хар бор олдсон ямар ч хамаагүй ажлыг хийсээр өдий хүрсэн, ний нуугүй хэлэхэд надад өөрийн гэсэн тогтсон орон байр ч байхгүй. Айл амьтаны гэрээр явж амьдарсаар өдий хүрсэн, аз болоход надтай дандаа гайгүй хүн чанартай хүмүүс таарсаар ирсэн  бөгөөд нилээд олон хуурай ах  нарынхаа гэрээр явсаар хүүхэд насаа дуусгасан. Одоо бол төрсөн ахындаа амьдарч байна. Би эрүүлдээ цагдаа зодох байтугай барааг нь хараад холуур тойроод яваад өгдөг. Харахаар л нэг л дөлөөд эгцэлж харж чаддаггүй юм. Уухгүй явж байгаад нэг уухаараа өөрийгөө удирдах чадваргүй болчихдог. Одоо надад архи зохихгүй юм байна. Би дахин хэзээ ч архи уухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1... цаг 30 минутын үед Хан-Уул дүүрэг ... дугаар хороо Цагдаагийн дугаар хэлтсийн хашаанд хууль сахиулагч цагдаа, цагдаагийн ахлагч Э.Г “эрүүлжүүлэх рүү хүргэхээр машин руу суу гэсэн” хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн, улмаар түүний бэлэг эрхтэн орчим нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогч Э.Г мэдүүлэг /хх-ийн 2...-2... дугаар хуудас/, гэрч Э.Ц-н мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Э.Г нь хууль сахиулагч мөн болохыг нотолсон нотлох баримтууд /хх-ийн 34-3... дугаар хуудас/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2...... дугаартай

  1. Э.Г биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ч нь “эрүүлжүүлэх рүү хүргэхээр машин руу суу гэсэн” хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн, улмаар түүний бэлэг эрхтэн орчим нэг удаа өшиглөж хохирогч Э.Г биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч С.Ч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ  хэргийн шүүгдэгч С.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Шүүгдэгч С.Ч нь хохирогч Э.Г биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөгний хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.... дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Э.Г нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул С.Ч ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....2 дугаар зүйлийн 4, 3......., 3....7, 3....8, 3....10, 3....13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Боржигон овогт Сүхбаатарын Чыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч ыг 4...0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4...0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4...0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4...0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.1...0.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ч-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ... /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           .... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....3 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Ч-т мэдэгдсүгэй.

           ....Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3....10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ