Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00735

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01272 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,701,482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч *******ын өмгөөлөгч *******э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2013 оны өвөл анх ******* болон түүний эхнэр ******* нартай танилцаж байсан. ...2018 оны 3 дугаар сард хариуцагч нар надтай уулзаад *******ын эцэг н.*******г асран хамгаалаад өгөөч, гадуур хоноод архи уугаад байна гэхээр нь миний бие зөвшөөрч, өөрийн хөлсний байраа орхиж, аавтай нь хамт хэсэг байж, тэдний гуйснаар нь аавыг нь асарч, тус дэм болж байсан. Би 2018 оны 05 дугаар сарын сүүл хүртэл Г.******* ахтай хамт байгаад хилийн чанад руу сарын хугацаагаар явсан. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сард Г.*******н биеийн байдал эрс муудаж, тал цус харвасан байдалтай Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. 2021 оны 01 дүгээр сард Г.*******н биеийн байдал дахин муудсан тул миний бие Найдвар эмнэлэгт хүргэж, эмнэлгийн төлбөрт 600,000 төгрөгийг төлж хэвтүүлсэн. ...2019 оны 10 дугаар сард ******* нь надад мөнгө зээлээч, туслаач гэсэн. Тэрээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл миний Худалдаа хөгжлийн банк ХК дахь ******* тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот данс руу нийт 118 гүйлгээгээр 36,319,050 төгрөгийг шилжүүлэн авсан.

Мөн хариуцагч ******* нь миний эзэмшлийн Хас банк ХХК дахь ******* тоот данснаас өөрийн нэр дэх дээрх данс руу 20 удаагийн гүйлгээгээр 9,662,432 төгрөгийг шилжүүлэн авсан. Хариуцагч *******ийн хувьд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээгээр 120,000 төгрөг, хадам аав Г.*******н хэвтэн эмчлүүлсний төлбөр 600,000 төгрөг, нийт 720,000 төгрөг авсан. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 32,701,482 төгрөг, хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 720,000 төгрөг, нийт 33,701,482 төгрөг гаргуулна.Би, хариуцагч нарт холбогдуулан нийт 46,701,482 төгрөг нэхэмжилсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаасаа 13,000,000 төгрөгөөс татгалзсан гэжээ.

 

2.1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 46,701,482 төгрөгийг шаардаж байх бөгөөд нэхэмжлэлд дурдсанаас харвал зөвхөн *******ын эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот данс руу мөнгө шилжүүлж байсан учраас энэ хэрэгт хариуцагч ******* огт хамааралгүй, түүний данс руу нэхэмжлэгч нь нэг ч төгрөг зээлдүүлэх зорилгоор шилжүүлж байгаагүй. Би нэхэмжлэгч *******аас 46,701,482 төгрөг бус 41,756,250 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд буцааж 45,355,589 төгрөг төлж, тооцоо дуусгасан ба бэлнээр их хэмжээний мөнгө өгч байсан. Түүний шүүхэд өгсөн дансны хуулгаас харвал надад огт хамааралгүй гүйлгээнүүд буюу 4,945,232 төгрөгийг хамаатуулан нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгч *******тай 2013 онд танилцаж байсан бөгөөд тэр цаг хугацаанаас хойш найз нөхдийн харилцаатай болж, улмаар бие биедээ мөнгөн туслалцаа үзүүлэх болсон. Надад мөнгөний хэрэгцээ гарсан үед түүнээс түр зээлж аваад, буцаагаад өгдөг байсан ба эсрэгээрээ тэрээр надаас мөнгө гуйх үед нь би түүнд туслалцаа үзүүлдэг байсан болно. ...Би, нэхэмжлэгч *******аас авсан 41,756,250 төгрөгийг бүхэлд нь буцааж өгсөн. Бидний дунд одоо төлбөр тооцооны асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

*******аас өөрийн дансандаа нэг ч төгрөг аваагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Харин бид нар түүнд мөнгө өгч байсан уу гэхээс энэ хүнээр тэжээлгэн амь зуун амьдрах хүмүүс бид бишээ. ...миний бие түүнээс өөрийн дансаар нэг ч төгрөг авч байгаагүй гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох 32,981,482 төгрөг, хариуцагч *******д холбогдох 720,000 төгрөг нийт 33,701,482 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагынхаа 13,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзал баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,458 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

...1.1. ...шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 6 болон 13 дугаарт хариуцагч ******* нь ...нэхэмжлэгч *******аас 41,756,250 төгрөгийг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байтал үндэслэл хэсгийн 18 дугаарт үлдэх 17,689,482 төгрөгийг шаардсан баримтыг ирүүлээгүй... гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчин шийдвэрлэсэн байна.

1.2. Хариуцагч *******д 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гүйлгээгээр шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан атал үндэслэл хэсгийн 10 дугаарт ...хариуцагч *******д зээл гэж 720,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

1.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 16 дугаарт ...нийт 13 гүйлгээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 16,012,000 төгрөг шилжүүлэн авсан гэж дурдсан бөгөөд түүн дотор 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг... өгсөн гэж нийт тооцоог гаргажээ. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал дээрх дүн нь 2,000,000 төгрөг биш 20,000 төгрөг шилжүүлсэн авсан байдаг.

1.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 14 дугаарын 16 дахь мөрөнд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр TRF 5,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн 14 дугаарын 18-19 дахь мөрөнд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр TRF 3,500,000 төгрөг шилжүүлсэн гэж тус тус дурджээ. Гэтэл энэхүү нийт 8,500,000 төгрөгийг хариуцагч ******* өөрөө Хаан банк ХК-ийн АТМ-ээс бэлнээр зарлагадаж авсныг, нэхэмжлэгч нь зарлагадаж авсан мэтээр хариуцагч тайлбар хийснээр нь шүүгч үнэлж тооцоог буруу гаргасан.

1.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 14 дугаарын 16-18 дахь мөрөнд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дугаартай ын Төрийн банкны данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ b гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн гэжээ. Гэтэл шүүхээс үүнийг үнэлэхдээ хариуцагчаас н. руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн мэтээр тооцоонд оруулсан байна.

1.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 14 дугаарын 14-15 дахь мөрөнд 2020-02-18-ны өдөр ******* дугаартай *******ын Худалдаа хөгжлийн банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ g гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн гэжээ. Гэтэл тус мөнгийг хариуцагч надаар дамжуулан бусад руу шилжүүлүүлсэн байдаг. Үүнийг хариуцагчийг надад өгсөн мэтээр шүүх тогтоосон нь ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... гэснийг зөрчиж шийдвэрлэсэн.

1.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 14 дугаарт хэрэгт авагдсан 2019-09-18-ны өдөр 5063481438 дугаартай М.гийн Хаан банкны данс руу 60,000 төгрөгийг шилжүүлэхдээ t гүйлгээний утгатай шилжүүлсэн нь нэхэмжлэгчтэй огт хамааралгүй бөгөөд харин хариуцагч болон гэрч М. нарын хоорондын харилцаа юм.

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийн хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж, 71.2-т 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасныг тус тус зөрчсөн.

3. Нэхэмжлэгч миний тооцооллоор бол, нэхэмжилбэл зохих дүн нь 32,799,482 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******ын өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* нь ******* гэх хүнээс зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. Тодруулбал, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Найдвар хоспис эмнэлгийн данс руу нэхэмжлэгч нь 600,000 төгрөг шилжүүлсэн. Г.******* нь *******тай сүмийн гишүүн, ах дүүгийн харилцаатай байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанд нь зориулж тус болох зорилгоор эмнэлгийн дансанд 600,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Гэтэл тухайн төлбөрийг уг маргаанд хамааралгүй ******* гэх хүнээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. ******* нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр *******ийн данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь Батаагаас гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, Батаа гэдэг нь хариуцагч ******* буюу *******ийн нөхөр юм. Батаа гэх хүн *******ын дансыг ашиглаж эхнэр лүүгээ мөнгө шилжүүлэх боломжтой бөгөөд энэ нь бодит амьдралд тохиолддог зүйл. 120,000 төгрөгийг зээл гэх агуулгаар шилжүүлсэн гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед тайлбарласан ч гүйлгээний утга дээр Батаагаас гэж бичиж шилжүүлснийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанчлан, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 10,000,000 төгрөг хассан зүйл байхгүй. Мөн 2,000,000 төгрөг гэж бичиж, үнийн дүнгээс хассан зүйл байхгүй. Техникийн шинжтэй алдаа гаргаж 20,000 төгрөгийг 2,000,000 төгрөг гэж бичсэнээс тооцооллыг 20,000 төгрөгөөр тооцож гаргасан гэдгийг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.

Шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдагдсанаар ******* нь 41,756,250 төгрөгийг *******аас хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үнийн дүнг давуулан буцаан төлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,701,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 оны 01 дүгээр сард *******ийн хүсэлтээр түүний хадам аав Г.*******н эмнэлгийн төлбөрт 600,000 төгрөг, мөн хариуцагч түүний данс руу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 120,000 төгрөг шилжүүлсэн, ...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өөрийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь ******* тоот данснаас хариуцагч *******ын Хаан банк ХК дахь ******* тоот данс руу нийт 118 гүйлгээгээр 36,319,050 төгрөг, Хас банк ХХК дахь ******* тоот данснаас 20 удаагийн гүйлгээгээр 9,662,432 төгрөг, нийт 46,701,482 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс *******аас 32,701,482 төгрөг, *******ээс 720,000 төгрөгийг тус тус гаргуулна... гэсэн бол,

 

хариуцагч ******* нь ...*******аас 46,701,482 төгрөг бус 41,756,250 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд буцааж 45,355,589 төгрөгийг төлж тооцоо дууссан, ...надад мөнгөний хэрэгцээ гарсан үед түүнээс түр зээлж аваад, буцаагаад өгдөг байсан ба эсрэгээрээ нэхэмжлэгч нь надаас мөнгө гуйх үед нь би түүнд туслалцаа үзүүлдэг байсан, ...бидний дунд одоо төлбөр тооцооны асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...,

 

хариуцагч ******* нь ...*******аас өөрийн дансаар нэг ч төгрөг авч байгаагүй... гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 13,000,000 төгрөгөөс татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тооцооллын алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримт болон хариуцагч *******ын ...надад мөнгөний хэрэгцээ гарсан үед *******аас түр зээлж аваад буцаагаад өгдөг байсан ба эсрэгээрээ тэрээр надаас мөнгө гуйх үед нь би түүнд туслалцаа үзүүлдэг байсан... гэх тайлбараас үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь хариуцагч нарт нийт 46,701,482 төгрөгийг бодитоор зээлдүүлсэн эсэх, хариуцагч нар тухайн мөнгийг буцаан төлсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт нийт 42,897,550 төгрөг шилжүүлсэн байна. /1.х.х-ийн 6-17/

 

Тодруулбал, нэхэмжлэгч *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь ******* тоот данс, мөн Хас банк ХХК дахь ******* тоот данснаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч *******ын Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 42,177,550 төгрөг,

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч *******ийн Хаан банк ХК дахь 5124011358 тоот данс руу 120,000 төгрөгийг Батаагаас гэх утгаар шилжүүлсэн бол,

 

2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Найдвар хоспос-ын Хаан банк ХК дахь тоот данс руу 600,000 төгрөгийг ******* төлбөр 15 хоног, Ганбаатар-с гэх утгаар эмнэлгийн төлбөр төлжээ.

 

5. Үүнээс хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 41,756,250 төгрөгийг авсан гэсэн боловч хэргийн баримтаар 42,177,550 төгрөг авсан болох тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь ******* нь хариуцагч *******, ******* нарын хүсэлтээр тэдгээрийн эцэг Г.*******г асран хамгаалж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар няцааж маргаагүй бөгөөд хариуцагч нарын өмнөөс аавынхан эмчилгээний төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

Мөн хэдийгээр нэхэмжлэгч *******аас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч *******д Батаагаас гэх утгаар өгсөн 120,000 төгрөгийг хариуцагч ******* нь эхнэртээ өгсөн мөнгө гэж маргадаг боловч хэргийн баримтаар, түүнчлэн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлахад ийм нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ББСБ ХК-ийн Хаан банк ХК дахь тоот данс руу гэрээний дугаар: В181010162 гэх утгаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг хариуцагч *******ын өмнөөс түүний зээлийг төлсөн гэж шууд дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийг уг мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт *******ээс 720,000 төгрөг, хариуцагч *******аас 42,177,550 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 42,177,550 төгрөг, хариуцагч *******д 720,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасанд нийцээгүй байна.

 

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т өнгөрсөн хугацаанд нийт 45,355,589 төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******аас нэхэмжлэгч *******ын хамаарал бүхий этгээд болох , , , , нарт шилжүүлсэн 18,374,469 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийг төлсөнд тооцох нь зүйтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь эдгээр хүмүүсийг өөртэй нь хамаарал бүхий биш гэж маргаагүйгээс гадна хариуцагчийн тухайн этгээдүүдэд шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утгыг үзвэл нэхэмжлэгчид дээрх хүмүүсийн дансаар дамжуулан зээлийг буцаан төлж байжээ.

 

7. Харин хариуцагч *******ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр н.ын Төрийн банк ХК дахь тоот данс руу b гэх утгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М.гийн Хаан банк ХК дахь тоот данс руу т гэх утгаар шилжүүлсэн 60,000 төгрөгийг тус тус зээлийн төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй. Учир нь,

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.гийн гэрчээр өгсөн ...явуулын хүн буюу 2 хүний жүжиг зохион байгуулсан, би билет борлуулж байсан, ******* эхнэртэйгээ үзэхээр болж, би билет өгч байсан... гэх мэдүүлгээс үзвэл хариуцагч нар жүжиг үзэхээр авсан билетийн мөнгийг М.д төлсөн байх тул 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М.гийн Хаан банк ХК дахь тоот данс руу т гэх утгаар шилжүүлсэн 60,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн гэж үзэхгүй.

 

Мөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр н.ын Төрийн банк ХК дахь тоот данс руу b гэх утгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь ...нэхэмжлэгч *******ын өмнөөс н. руу шилжүүлсэн... гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч *******ыг зээлийн төлбөрт 35,295,589 төгрөг /45,355,589 - 60,000 - 10,000,000/-ийг төлсөн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 10,000,000 төгрөгийг н.ын данс руу шилжүүлэхийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 42,177,550 төгрөг, хариуцагч *******д 720,000 төгрөг, нийт 42,897,550 төгрөг /42,177,550 + 720,000/ шилжүүлснээс хариуцагч ******* нь 35,295,589 төгрөгийг буцаан нэхэмжлэгч *******т төлсөн бол харин хариуцагч ******* нь ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******аас 6,881,961 төгрөг /42,177,550 35,295,589/, хариуцагч *******ээс 720,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулна.

 

8. Нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь,

 

8.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/17684 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч *******т 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус тус гардуулсан байна. /1.х.х-ийн 1-4, 34, 58, 64/

 

8.2. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15694 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутад хэлэлцүүлэхээр товлож, тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулж, /1.х.х-ийн 104, 143-145/

 

8.3. 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШЗ2025/23667 дугаар захирамжаар Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, /1.х.х-ийн 169-171/

 

8.4. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45906 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэрээж, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/53329 дугаар захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14:30 цагт товлож, /1.х.х-ийн 200, 203-204/

 

8.5. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/55818 дугаар захирамжаар хариуцагч *******ын гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулж, /1.х.х-ийн 231-232/

 

8.6. 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШЗ2026/03632 дугаар захирамжаар хариуцагч *******ын өмгөөлөгч *******ийн гаргасан хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00 цаг хүртэл хойшлуулж тухайн өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /1.х.х-ийн 247-250/

 

Тодруулбал, анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хариуцагчийн гаргасан хэд хэдэн хүсэлтийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа удааширсан байгааг буруутгах болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 6,881,961 төгрөг, хариуцагч *******ээс 720,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,819,521 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******аас 125,061 төгрөг, хариуцагч *******ээс 21,830 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,948 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД  Ч.БАТЧИМЭГ

 

Б.МАНДАЛБАЯР